САЙД Д.ЦОГТБААТАР КАНАДЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дэвид Спрулыг бүрмөсөн буцахтай нь холбогдуулан 7 дугаар сарын 23-ны өдөр ГХЯ-нд хүлээн авч уулзав.

Элчин сайд Д.Спрулыг Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч, хүч чармайлт тавьж ажилласанд Сайд Д.Цогтбаатар талархал илэрхийлэв.

Талууд Монгол, Канад хоёр улс нь ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн адил үнэт зүйлстэй бөгөөд улс төрийн харилцаа, яриа хэлэлцээ өндөр түвшинд хүрч, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол батжин бэхжиж байгааг харилцан тэмдэглэв.