РОТАРИ ЁНЭЯМАЧУУДЫН ЧУУЛГАНД МЭНЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Улаанбаатар хотноо эхэлж буй Дэлхийн Ротари Ёнэямачуудын 2-р чуулганы нээлтэд оролцож мэндчилгээ дэвшүүллээ.

Гадаад харилцааны сайд хэлэхдээ “Монгол оюутан залуучууд энэхүү Ротари Ёнэяма тэтгэлэгт хөтөлбөрт 1996 оноос хамрагдаж эхлэн энэ тоо 279-д хүрснийг сонсоход таатай байна. Энэ бол манай улсад оруулж буй маш том оюуны хөрөнгө оруулалт гэж үзэж байна. Өнөөдөр энд хүрэлцэн ирсэн нийт зочид, ялангуяа Тэтгэлгийн сангийн одоогийн ерөнхийлөгч ноён Сайто Тадами, өмнөх ерөнхийлөгч ноён Озава Казүхико болон тэтгэлгийг өөрсдийн сэтгэл зүрхээр бүрдүүлж байдаг ротарийн гишүүдэд чин сэтгэлээсээ талархаж байгааг минь хүлээн авна уу” хэмээн онцоллоо.

Ротари Ёнэяма чуулганд 10 гаруй орны 400 гаруй төлөөлөгчид Монгол Улсад хуран чуулж, “Монгол дахь сэтгэлийн нандин холбоо” сэдвийн дор болж байгаа юм.