ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровын урилгаар Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван 9 дүгээр сарын 20-22-нд ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь Засгийн газрын гишүүний  анхны гадаад айлчлал бөгөөд айлчлалын үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар ОХУ-ын Гадаад хэргийн сайдтай яриа хэлэлцээ хийнэ.

Айлчлалын үеэр 2019 онд байгуулсан “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ”-г соёрхон баталсан Батламж жуух бичгийг Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров нар солилцох ба ингэснээр уг гэрээг хүчин төгөлдөр болох юм