ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР АРГЕНТИНЫ ГАДААД ХЭРГИЙН САЙД Х.ФАУРИЕ-ТЭЙ УТСААР ЯРИВ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Аргентин Улсын Гадаад хэргийн  сайд Хорхе Фаурие-тэй 8 дугаар сарын 23-ны өдөр утсаар ярьж, хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Гадаад харилцааны сайд нар хоёр талын уулзалт, яриа хэлэлцээг идэвхжүүлж, хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, олон талт дипломат үйл ажиллагааны чиглэлээр уялдаатай  ажиллахаар тохиров.