“СОЁЛЫН ӨВИЙГ ХУУЛЬ БУСААР ХИЛ ДАВУУЛАН ХУДАЛДААЛАХТАЙ ТЭМЦЭХ НЬ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН СУРГАЛТ СЕМИНАР ЭХЭЛЛЭЭ

ГХЯ, БСШУСЯ болон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Үндэстэн дамнасан аюул, заналхийлэлтэй тэмцэх газраас хамтран зохион байгуулж буй “Соёлын өвийг хууль бусаар хил давуулан худалдаалахтай тэмцэх НЬ” сэдэвт олон улсын сургалт семинар ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын хурлын танхимд эхэллээ.

Сургалт семинарт 11 орны 17 төлөөлөгчид ирж оролцож буй бөгөөд сургалт семинарт оролцогчид Европын холбооны улсуудад соёлын эд зүйлсийг хууль бусаар худалдахтай тэмцэж буй туршлагуудаас сонсож байна. Мөн зохион байгуулагч орон Монгол Улс дахь соёлын өвийг хамгаалах өнөөгийн нөхцөл байдал хууль эрхзүйн орчин, энэ талаар гарч буй гэмт хэрэг, зөрчлүүдийн талаар танилцаж байна.

Таван өдөр үргэлжлэх  тус сургалт семинарт ЕАБХАБ-ын шинжээчид, соёлын өвийн хууль бус худалдаатай тэмцэх чиглэлээр мэргэшсэн Итали, АНУ, Франц, Грек, Македон зэрэг орны мэргэжилтнүүд оролцож байна. Мөн Азийн бүс нутгийн түншлэгч орнууд болох БНСУ, Тайланд, Японоос төлөөлөгчид ирээд байна. Манай улсаас Гаалийн ерөнхий газар, МХЕГ, ЦЕГ зэрэг төрийн 10 гаруй байгууллага, түүний дотор хууль сахиулах зургаан байгууллагын мэргэжилтнүүд оролцож байна.