Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Кувейт Улсын Эрхэм дээд Эмир Шейх Сабах Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабах таалал төгссөнтэй холбогдуулан 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд очиж Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс эмгэнэл илэрхийлэв.

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинг ЭСЯ-нд очиход Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Мухаммад Аль-Мутайри угтан авав.