ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР КУБЫН ЭЛЧИН САЙД РАУЛ ДЭЛГАДОГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Раул Дэлгадо Консепсионыг 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон олон талт хамтын ажиллагааны сонирхсон асуудлаар ярилцав.

Мөн хоёр тал Монгол, Куба улсууд олон жилийн найрсаг сайн харилцаатай явж ирснийг сайшаан тэмдэглэж, 2020 онд тохиох дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг хамтран тэмдэглэх талаар санал солилцов. Түүнчлэн манай тал ГХЯ-д хоорондын ээлжит Зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулахад бэлэн байгаагаа илэрхийлэв.