Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд В.Энхболд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Гуравдугаар хорооны 10 дугаар сарын 7-ны өдрийн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, үг хэлэв.

Тэрбээр Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа – 2050”, мөн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, цар тахлын үед Монгол Улсын төр, засгаас авч хэрэгжүүлж буй шат дараалалтай цогц бодлого, арга хэмжээ, тэр дундаа нийгмийн хөгжлийн чиглэлээр авч хэрэгжүүлж бодлого, үйл ажиллагааг танилцуулав.

Мөн КОВИД-19 цар тахал дэлхийн боловсролын салбарт сөргөөр нөлөөлж, 190 гаруй улс оронд сургууль түр хаагдаж, 1.57 тэрбум оюутан, сурагчийн сурлагад нөлөөлснийг тэмдэглээд хүний хөгжлийн чухал үзүүлэлт болох бичиг үсгийн боловсролын асуудлыг олон улсын болон үндэсний түвшинд дэмжиж ажиллах нь чухлыг онцолсон. Манай төлөөлөгчид энэ удаагийн чуулганаар уламжлал ёсоор “Бичиг үсгийн боловсролын тухай” тогтоолыг хэлэлцүүлэн батлуулахаар төлөвлөж байгаа болно.