НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН ӨНДӨР ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр 9 дүгээр сарын 23-нд “Бүх нийтийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бүх нийтэд хүргэх нь” сэдвээрх өндөр түвшний анхдугаар уулзалт болов. Өндөр түвшний уулзалтад гишүүн улс орнууд төр, засгийн тэргүүн, Гадаад хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд, Байнгын төлөөлөгч, мөн олон улсын болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцов.

Уулзалтын эхэнд “Бүх нийтийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бүх нийтэд хүргэх” тухай улс төрийн тунхаглалыг санал нэгтэйгээр батлав.

Өндөр түвшний уулзалтад Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд Монгол Улсын Засгийн газраас хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих чиглэлээр баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй хөтөлбөр, арга хэмжээ, тулгарч буй сорилтууд талаар мэдээлэв.