АНУ-ЫН ТУСЛАХ ТНБД Д.СТИЛВЕЛТЭЙ УУЛЗАВ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр 9 дүгээр сарын 27-нд АНУ-ын Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн дарга Дэвид Стилвэллтэй уулзав.

Уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 2019 оны 7 дугаар сард АНУ-д хийсэн айлчлалын ач холбогдолыг дурдаад, хоёр талын хамтын ажиллагаа, олон улсад өрнөж буй зарим асуудлаар санал солилцов.