БАХРЕЙНЫ ХААНТ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМ ХООРОНДЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бахрейны Хаант Улсын Гадаад хэргийн сайд Халид бин Ахмед бин Мухаммед Аль-Халифатай 2019 оны 9 дүгээр сарын 27-нд уулзаж, олон улсын харилцаа, хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцсоны зэрэгцээ “Улс төрийн зөвлөлдөх уулзалтын тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бахрейны Хаант Улсын Гадаад хэргийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурав.

Санамж бичигт гарын үсэг зурснаар улс төрийн зөвлөлдөх уулзалтын механизм, хоёр болон олон талт харилцааны талаарх бүхий л асуудал, түүнчлэн бүс нутаг, дэлхий нийтийн асуудлаар бүтээлч яриа хэлцээг явуулах нөхцөл бүрдэж байгаа юм.