ОУИНБ-ЫН АССАМБЛЕЙН ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА

Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн тэргүүтэй төлөөлөгчид 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 10 дугаар сарын 4-ний өдрүүдэд Монтреал хотноо болж буй Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ассамблейн 40 дэх удаагийн чуулга уулзалтад оролцож байна.

ОУИНБ-ын 75 жилийн ой, Монгол Улс тус байгууллагад гишүүнээр элссэний 30 жилийн ойг тохиолдуулан төлөөлөгчид Ерөнхий нарийн бичгийн дарга Др.Фанг Лиу, ОУИНБ-ын Ази, Номхон далайн бүсийн захирал Арун Мишра нартай уулзаж ОУИНБ-тай цаашид идэвхитэй хамтран ажиллах чиглэлүүдийн талаар ярилцав.