Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин 10 дугаар сарын 14-ний өдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзаж, хоёр талын болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны зарим асуудлаар ярилцав.

Уулзалтаар талууд Монгол, Оросын хамтын ажиллагаа, тэр дундаа ирэх онд хамтран хэрэгжүүлэх харилцан айлчлал, арга хэмжээний талаар, мөн НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд дэх хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, санал солилцов.