Монгол Улсаас БНСВУ-д суугаа ЭСЯ Ханой хотод суугаа дипломат корпуст зориулан ЭСЯ-ны байрандаа 2020 оны 10 сарын 20-ны өдөр соёл, сурталчилгааны арга хэмжээ зохион байгуулав. Арга хэмжээний үеэр Монгол гэрийн загвар барьж танилцуулан, Монголын соёл ахуй, монгол дээл, монгол уран зургийн үзэсгэлэн гаргаж, монгол хэл бичиг, монгол уран бичлэгийн тухай танилцуулга хийв. Мөн уг арга хэмжээний үеэр Вьетнамд суралцагч Монгол оюутнууд морин хуур хөгжим тоглон, уран зураг зурж, үндэсний бүжиг бүжиглэж сонирхуулсан бөгөөд нийт оролцогсдод Монгол уран бичлэгээр муутуу цаасан дээр нэрийг нь бичиж дурсгав. Арга хэмжээнд 20 орчим улсын зочид төлөөлөгчид оролцсон бөгөөд эх соёл, монгол бичгээ сурталчилсан цагаа олсон, ач холбогдолтой арга хэмжээ болов.