ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ Б.БАЯРСАЙХАН САНГИЙН ЯАМНЫ САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮДТЭЙ АЛБАН УУЛЗАЛТ ХИЙВ

ГХЯ-ны ХШҮДАГ-ын захирал Б.Баярсайхан СЯ-ны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын ахлах мэргэжилтнүүдтэй 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ажлын уулзалт хийв.

Уулзалтаар захирал Б.Баярсайхан ХШҮДАГ газрын 2016-2019 онуудад хийж гүйцэтгэсэн ажлын тоймыг танилцуулж, ДТГ-уудын төсвийн 42 шууд захирагчийн санхүүгийн боловсрол, санхүүгийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх, ДТГ-уудын санхүүг хэрхэн зохистой удирдах, Төсвийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хэрхэн хангах зэрэг асуудлаар санал солилцож, мэргэжил арга зүйн зөвлөмж авав.

Уулзалтад СЯ-ны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын төслийн зөвлөх Ж.Жаргалсүрэн, СХЭУГ-ын Дотоод аудит, хяналт- шинжилгээ, үнэлгээний хэлтсийн мэргэжилтэн Х.Дэлгэрмаа, Г.Отгонбаяр, Санхүүгийн хяналт, шалгалтын хэлтсийн мэргэжилтэн Г.Янжинсүрэн, С.Баттөр нар тус тус оролцов.