ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ Б.БАЯРСАЙХАН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ХЯНАЛТ-ШАЛГАЛТ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ГАЗРЫН ДАРГА Э.БАТ-ИДЭР, ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ГАЗРЫН ДАРГА Н.МЯГМАР НАРТАЙ АЛБАН УУЛЗАЛТ ХИЙВ

ГХЯ-ны ХШҮДАГ-ын захирал Б.Баярсайхан ЗГХЭГ-ын ХШҮДАГ-ын дарга Э.Бат-Идэр, ЗГХЭГ-ын Хууль эрх зүйн газрын дарга Н.Мягмар нартай 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ажлын уулзалт хийв.

Уулзалтаар захирал Б.Баярсайхан ХШҮДАГ газрын 2016-2019 онуудад хийж гүйцэтгэсэн ажлын тоймыг танилцуулж, гадаад харилцаанд холбогдох бодлогын хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, салбарын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангаж, байгууллагын үнэ цэнийг хэрхэн нэмэгдүүлэх зэрэг асуудлаар санал солилцов.

Уулзалтад ГХЯ-ны ХШҮДАГ-ын нийт ажилтнууд оролцож, мэргэжил арга зүйн зөвлөмж авав.