БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад хэргийн яамны Эрх зүй, консулын асуудал хариуцсан дэд сайд Мартин Смолекийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, иргэдийн эрх ашгийг хамгаалах, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдын нөхцөл байдал зэрэг асуудлаар санал солилцлоо.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Чех Улс бол манай уламжлалт харилцаатай улс. Манай олон иргэн тус улсад боловсрол эзэмшин өнөөдөр амжилттай ажиллаж байгааг дурдаад цаашид боловсрол, байгаль орчин, техник технологи зэрэг бололцоотой бүхий л чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа онцлов.

Дэд сайд Мартин Смолек Монгол Улс, БНЧУ-ын ГХЯ хоорондын Консулын гуравдугаар зөвлөлдөх уулзалтад оролцохоор манай улсад ирээд байгаа юм.