Хонконгт суугаа Ерөнхий консул Г.Жаргалсайхан Хонконг-Монголын Худалдааны танхимын тэргүүн Хэнри Ли-тэй уулзлаа. Ноён Хэнри Ли тус худалдааны танхимыг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд тэрбээр уг уулзалтаар өнгөрсөн хугацаанд танхимын зүгээс авч хэрэгжүүлсэн ажлуудаа танилцуулж, улмаар талууд цаашид худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, хоёр талын аж ахуйн нэгжүүдийг хамтран ажиллах бололцоогоор хангах, мөн бусад салбарт хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо. Уулзалтанд оролцогсод Хонконг-Монголын Худалдааны танхимын үйл ажиллагааг цаашид идэвхтэй ажиллуулах нь зүйтэй гэж үзэж энэ хүрээнд хийхээр төлөвлөж буй ажлуудын эхний ажил болгож үйл ажиллагаагаа сэргээх бүх гишүүдийн уулзалт-арга хэмжээг ойрын хугацаанд зохион байгуулахаар тохиролцсон бөгөөд энэ үеэр Танхимд шинээр гишүүд элсүүлэх, Монголын өнөөгийн хөрөнгө оруулалтын орчин, боломж бололцоог таниулан сурталчлах арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөв.

Хонконг-Монголын Худалдааны танхим 2014 онд байгуулагдсан бөгөөд одоогоор 20 гаруй гишүүн-байгууллагыг энгнээндээ нэгтгэсэн ашгийн бус байгууллага юм.