Гадаад харилцааны сайд Н.Энхтайван НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Кумар Ахужаг 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч уулзав.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх чиглэлд дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлээд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгчийн газрын үйл ажиллагаанд Гадаад харилцааны яамны зүгээс бүхий л талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр хоёр тал Монгол Улс НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хоорондын цаашдын хамтын ажиллагааг эрчимжүүлэх болон мах, сүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлд авах арга хэмжээний талаар дэлгэрэнгүй санал солилцов.