ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ ЭЛЧИН САЙД ХЕЛЕНА СОНГЕЛАНДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Шведийн Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хелена Сонгеландыг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр дэд сайд Б.Батцэцэг хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, худалдаа эдийн засаг, соёл боловсролын асуудлаар ярилцав. Мөн талууд эмэгтэйчүүдийн манлайлал, тогтвортой хөгжил, соёл, шинжлэх ухааны чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа онцлов.

Монгол, Шведийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд энэ 7 хоногт Шведийн соёлын арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байна.