САНХҮҮГИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧИЙН ЭРХ ОЛГОВ

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Монгол Улсын Сангийн сайд, Санхүүгийн хяналт, шалгалтын Улсын Ерөнхий байцаагч Ч.Хүрэлбаатарын тушаалаар ХШҮДАГ-ын захирал Б.Баярсайханд Санхүүгийн хяналт, шалгалтын Улсын ахлах байцаагч, мөн газрын дэд захирал Л.Эрдэнэдаваа, мэргэжилтэн Д.Лхагвасүрэн нарт Санхүүгийн хяналт, шалгалтын Улсын байцаагчийн эрх олгосон үнэмлэх, тэмдэг гардуулан өгөв.

Санхүүгийн хяналт, шалгалтын Улсын байцаагч нь Монгол Улсын хууль тогтоомжид заасан төрийн санхүүгийн хяналт, шалгалтын талаарх бүрэн эрхийг эдэлж, салбарын санхүүгийн зөрчлийн асуудлаар хариуцлага хүлээлгэх эрх бүхий албан тушаалтанд тооцогддог байна.

Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын албан тушаалтнуудад Санхүүгийн хяналт, шалгалтын Улсын байцаагчийн эрхийг анх удаа олгож буй ажээ.