ЗАЛУУ ДИПЛОМАТЧДЫН КЛУБ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Энэ оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Залуу дипломатчдын клубын урилгаар Монгол Улсын Ерөнхий сайд асан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр Гадаад харилцааны яаманд хүрэлцэн ирж, ГХЯ-ны дипломатуудтай Монгол Улсын Гадаад бодлого, аюулгүй байдлын талаар өргөн хүрээтэй ярилцлаа. Уулзалтад ГХЯ-ны 50 орчим ажилтан оролцож, Элчин сайд С.Баяртай Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал болон Гадаад бодлогын үзэл баримтлал, хоёр хөршийн болон гуравдагч хөршийн харилцаа, Монгол Улсын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын талаар санал солилцов.

Цаашид ЗДК нь ГХЯ-ны ажилтнуудын чадавхи, бүтээмжийг нэмэгдүүлэх богино сургалт, лекцүүд, Монгол Улсын стратегийн чухал ач холбогдол бүхий салбаруудын сүүлийн үеийн нөхцөл байдалтай танилцаж, мэдээлэл хуримтлуулах цогц хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлэхээр ажиллаж байна.