ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВААСҮРЭН ӨМНӨДИЙН ТӨВИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ КАРЛОС КОРРЕАТАЙ УУЛЗАВ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Өмнөдийн төвийн Гүйцэтгэх захирал Карлос Корреатай 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Женев хотноо уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Уулзалтаар К.Корреа байгууллагынхаа талаар товч танилцуулж, Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Өмнөдийн төвийн үйл ажиллагаа нь олон улсын түвшинд яригдаж байгаа асуудлуудаар хөгжиж байгаа орнууд байр сууриа тодорхойлоход ихээхэн ач холбогдолтой болохыг тэмдэглэв.

Өмнөдийн төв /South Centre/ нь хөгжиж байгаа орнуудад олон улсын түвшинд яригдаж буй асуудлуудаар дэмжлэг үзүүлэх зорилгоор 1995 онд Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны хүрээнд байгуулагдсан Засгийн газар хоорондын байгууллага юм.