МОНГОЛ, ВЬЕТНАМЫН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 65 ЖИЛИЙН ОЙ БОЛОВ

Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийг ойг тохиолдуулан хоёр улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Гадаад харилцааны сайд нар харилцан баярын захидал солилцлоо. Мөн тус ойн хүрээнд БНСВУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, ҮАБЗ-ын Нарийн бичгийн дарга Л.Гансүх нар хүндэт зочноор оролцов. Мөн хоёр улсын дипломат харилцааны ойд зориулсан “Түүхэн жимээр” баримтат киног энэ оны 11 дүгээр сарын 17-нд МҮОНРТ-ээр толилуулаад байна.