ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хайминийг 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтаар олон улс, бүс нутаг, хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцов.

/Архивын фото/

Түүнчлэн энэ онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг бүтэн жилийн туршид тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөө амжилттай хэрэгжин өндөрлөж байгааг талууд сайшаан тэмдэглэв.