“ЭХ ОРНЫ ХӨГЖИЛД ШИНЖЛЭХ УХААН” СЭДЭВТ ФОРУМ МОНГОЛ УЛСААС ЯПОН УЛСАД СУУГАА ЭСЯ-НД БОЛОВ

Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ, Япон дахь “Монголын докторантуудын холбоо” хамтран “Эх орны хөгжилд шинжлэх ухаан” сэдэвт форумыг тус ЭСЯ-нд 11 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулав.

Элчин сайд Д.Батжаргал форумыг нээж үг хэлэв. Австрали Улсын Куртины Их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Д.Сэндэр зочин илтгэгчээр оролцов. Мөн “Эриксон” компанийн төслийн менежер, доктор Д.Ариунаа, “ЖАЙКА”-гийн судалгааны институтын судлаач М.Энэрэлт, Хирошимагийн их сургуулийн Био-Анагаахын тэнхмийн туслах профессор Б.Бумдэлгэр нар тус тус өөрсдийн судалгааны үр дүнгээ танилцуулав. Форумд Монгол Улсын АШУҮИС-ийн Био-Анагаахын молекул биологийн тэнхмийн эрхлэгч профессор Ж.Сарантуяа, Осакагийн их сургуулийн Хэл, соёлын тэнхимийн дэд профессор, Монгол судлаач Р.Имаока нар уригдан оролцов. Тус форумд нийт 50 гаруй доктор, судлаач оюутнууд хамрагдав.