ДГХБО-ЫН ОЛОН УЛСЫН СУДАЛГААНЫ ТӨВИЙН ЗАХИРАГЧДЫН ЗӨВЛӨЛИЙН ХОЁРДУГААР ХУРЛЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ НЬЮ-ЙОРК ХОТНОО БОЛОВ

Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын Олон улсын судалгааны төвийн Захирагчдын зөвлөлийн Хоёрдугаар хурлын бэлтгэл уулзалт Нью-Йорк хотноо 2019 оны 12 дугаар сарын 7-нд болов. Уулзалтад Казахстан Улсын Худалдаа, интеграцийн дэд сайд Кайрат Торебаев болон судалгааны төвийн захирагчдын зөвлөлийн гишүүн орнуудын төлөөлөгчид оролцлоо.

Уулзалтад Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд оролцож, судалгааны төвийн Захирагчдын зөвлөлийн дарга, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгийн илгээлтийг уншиж танилцуулав.