ЭЛЧИН САЙД НАРЫН ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦОГСОД БОЛОВСРОЛ, СОЁЛ УРЛАГ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЛБАРЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА

Монгол Улсаас гадаад улс орнуудад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарын зөвлөгөөнд оролцогсод 2019 оны 12-р сарын 18-ны өдөр боловсрол, соёл урлаг, шинжлэх ухаан, спортын салбарын удирдлагуудтай Гадаад харилцааны яаманд уулзав.

Уулзалтаар хилийн чанад дахь монгол иргэдийн хүүхдийн боловсролын асуудал, монгол сургууль, тэнд суралцагсад болон багш нарыг ном сурах бичиг, арга зүйгээр хангах, гадаад орнууд дахь монгол судлалыг дэмжих, урлаг соёлоор монгол орныг сурталчлах зэрэг асуудлаар илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Уулзалтад Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр нар оролцлоо.