ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ ОХУ-ААС ДАРХАН ХОТОД СУУХ ЕРӨНХИЙ КОНСУЛД ЭКЗЕКВАТУРЫГ ГАРДУУЛАН ӨГӨВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг ОХУ-аас Монгол Улсын Дархан хотод суух Ерөнхий консул Зайнутдинов Руслан Амировичид 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр экзекватурыг гардуулан өгч, үүрэгт ажилдаа албан ёсоор орж байгаатай нь холбогдуулан ажлын амжилт хүсэв.

Уулзалтын үеэр Монгол Улс, ОХУ-ын харилцаа, хамтын ажиллагаа, хилийн бүс орчмын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, гаалийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагааг сайжруулах, чөлөөт худалдааны бүсийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх зэрэг асуудлаар санал солилцов.