ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН ОРЛОГЧ ВАН БИНИН-Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ерөнхий захирлын орлогч Ван Бинин-г 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтаар Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас манай улсын оюуны өмчийн салбарын мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх, газар зүйн заалтыг хөгжүүлэх, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулж, үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ерөнхий захирлын орлогч Ван Бинин нь Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ерөнхий захирлын албан тушаалд БНХАУ-аас нэр дэвшиж байгаа юм.