УХАНЬ ХОТООС МОНГОЛ ОЮУТНУУДЫГ ЭХ ОРОНД НЬ АВЧИРЛАА

БНХАУ-д тархаад байгаа шинэ коронавирусын голомт болох Үхань хотод хөл хорионд ороод байсан 31 монгол оюутныг хүсэлтийнх нь дагуу эх оронд нь шилжүүлэн авах ажлыг Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Гадаад харилцааны яамны нэгдсэн удирдлага дор Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, Зам, тээврийн хөгжлийн яам, Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий гөзөр, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, МИАТ, Зоонозын өвчин судлалын үндэсний төвтэй хамтран БНХАУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр 2020 оны 2 дугаар сарын 1-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Эдгээр оюутныг “МИАТ” компанийн тусгай үүргийн нислэгээр Улаанбаатар хотод авчирсан бөгөөд оюутнууд болон Үхань хотод очиж ажилласан ГХЯ, ХӨСҮТ-ийн албан хаагч нарын хамтарсан баг, нисэх багийн бие бүрэлдэхүүнийг ХӨСҮТ-д 14 хоногийн хугацаанд эмнэлгийн тусгай хяналтанд авч, тусгаарлаад байна.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ