ӨРГӨМЖИТ КОНСУЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Өргөмжит консул Ким Ин Тэ-г 2020 оны 2-р сарын 11-ний өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр  Монгол Улс, БНСУ-ын харилцаа хамтын ажиллагаа, энэ онд тохиож буй хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд хийхээр төлөвлөж буй  арга хэмжээтэй холбоотой асуудлаар санал солилцов.