ЭЛЧИН САЙД Т.ЛХАГВАДОРЖ БРУНЕЙ ДАРУССАЛАМ УЛСЫН ЭЛЧИН САЙД ХАЖИ АВАНГ САИФУЛБАХРИ БИН ХАЖИ АВАНГ МАНСОРТОЙ УУЛЗАВ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Лхагвадорж Бруней Даруссалам Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хажи Аванг Саифулбахри бин Хажи Аванг Мансорыг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр уулзав. Монгол Улс, Бруней Даруссалам Улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хамтран зүтгэсэнд талархал илэрхийлж, цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсэв.

Элчин сайд Т.Лхагвадорж Сингапур дахь Дипломат корпусын Тэргүүний хувьд Элчин сайд Мансорт дурсгалын зүйл гардуулав.