ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Клечески-г 3 дугаар сарын 16-ны өдөр өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны асуудлууд, цаг үеийн бусад асуудлаар санал солилцов.

Коронавирусын тархалт дэлхий дахинд хурдацтай тархаж буй энэ цаг үед манай хоёр улс хэрхэн хамтран ажиллах, мөн Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газраас Монгол Улсад үзүүлэхээр төлөвлөж буй тусламжийн талаар дэлгэрэнгүй ярилцсан байна.