МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН,

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД

ДАМДИНЫ ЦОГТБААТАРЫН ТОВЧ НАМТАР

 

1970 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн

Боловсрол

1988 Зөвлөлтийн /орос/ XIV дунд сургууль;

1994 Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль;

1998 Австралийн Үндэсний их сургуулийг тус тус төгссөн

Ажилласан байдал

1994-1996 Гадаад харилцааны яамны Ази, Африкийн газар, Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газарт атташе;

1998-2000 Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, хамтын ажиллагааны газарт мэргэжилтэн;

1998-1999 МУИС-ийн Олон улсын харилцааны сургуульд багшилж байсан;

2000-2002 Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал;

2002-2008 Монгол Улсын 2 Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх;

2008-2011 Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга;

2011-2012 Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх;

2012 Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Байгаль орчин, аялал жуулчлалын сайд;

2012 Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга;

2012-2014 “Иксиллион” ХХК-ийн гүйцэтгэх захирал;

2014-2015 Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Барилга, хот байгуулалтын сайд;

2015-2016 Өмгөөллийн “Юстиэс консалтинг” ХХК, “Иксиллион” ХХК-ийн зөвлөх;

2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга;

2017 оны 10 сар Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Гадаад харилцааны сайдаар томилогдон ажиллаж байна.

 

Эрдмийн зэрэг, цол

АНУ, ХБНГУ, Нидерланд, Швейцарийн Холбооны Улсад мэргэжил дээшлүүлсэн.

Улс төр судлаач, олон улсын хуульч мэргэжилтэй. Улс төр судлал болон олон улсын хуулийн магистр зэрэгтэй.

Гадаад хэл: Орос, Англи, Герман, Кхмер, Тай хэлтэй.

Эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг

Твиттер: @TsogtbaatarD