“ИТБ-Берлин-2015” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол Улс Түнш орноор оролцов.

2015 оны 3 дугаар сарын 3-8-ны өдрүүдэд болсон “ИТБ-Берлин-2015” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол Улс “Түнш орон”-оор оролцож, үзэсгэлэнгийн нээлтэнд Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлэв.

1966 оноос эхлэн Берлин хотноо жил бүрийн 3 дугаар сард зохион байгуулагдаж буй “ИТБ Берлин” үзэсгэлэнд Монгол Улс 1989 оноос тогтмол идэвхтэй оролцож ирсэн бөгөөд 2011 онд “Соёлын түнш орон”-оор амжилттай оролцсон билээ.

Энэ жилийн “ИТБ Берлин” аялал жуулчлалын үзэсгэлэнд дэлхийн 186 улсын 10 096 аялал жуулчлалын байгууллага оролцож, өөрийн улс орон, аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулсан ба тус үзэсгэлэнг 175,000 зочин ирж сонирхсон байна. Мөн 75 улсын 5 180 орчим хэвлэл мэдээллийн төлөөлөгч “ИТБ Берлин” үзэсгэлэнг зорин ирж, сурвалжлага, нэвтрүүлэг хийжээ. Үзэсгэлэнд “Түнш орон”-оор оролцсон нь Монгол Улсаа болон аялал жуулчлалын салбараа сурталчлахад томоохон дэвшил гаргав.

http://www.itb-berlin-news.com/sites/default/files/flipbooks/2015/day1/index.html#24