Монгол Улсын Их Хурлын 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор батлагдсан Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд Монгол Улсын улс төрийн гадаад бодлогын нэг хэсэг нь “АНУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг өрнө, дорнын улс, холбоотой “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх” гэж заасан. Монгол Улс уг бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өндөр хөгжилтэй орнуудтай улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, соёл, хүмүүнлэгийн салбарт хоёр болон олон талын харилцаа, хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлж байгаа билээ.

Түншлэлийн харилцаатай улс орнууд

 

Улс Түншлэлийн харилцаа Эрх зүйн үндэс

 

1. БНХАУ Иж бүрэн стратегийн түншлэл 2014 онд БНХАУ-ын дарга Си Зиньпин манай улсад айлчлах үеэр гаргасан “Хамтарсан тунхаглал”
2. ОХУ Стратегийн түншлэл 2006 онд Ерөнхийлөгч Н.Энхбаярын ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр гаргасан “Москвагийн тунхаглал”
3. Япон Стратегийн түншлэл 2010 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Японд хийсэн айлчлалын үеэр гаргасан “Хамтарсан мэдэгдэл”
4. БНЭУ Стратегийн түншлэл 2015 онд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди манай улсад айлчлах үеэр гаргасан “Хамтарсан мэдэгдэл”
5. АНУ Өргөтгөсөн иж бүрэн түншлэл 2018 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр гаргасан “Хамтарсан мэдэгдэл”
6. БНСУ Иж бүрэн түншлэл 2011 онд БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мён Баг манай улсад айлчлах үеэр гаргасан “Хамтарсан мэдэгдэл”
7. ХБНГУ Иж бүрэн түншлэл 2008 онд ХБНГУ-ын Ерөнхийлөгч Хорст Көлер манай улсад айлчлах үеэр гаргасан “Хамтарсан тунхаглал”
8. Турк Иж бүрэн түншлэл 2004 онд Ерөнхийлөгч Н.Багабанди БНТУ-д айлчлах үеэр гаргасан “Хамтарсан мэдэгдэл”
9. Канад Өргөн хүрээтэй түншлэл 2004 онд Ерөнхийлөгч Н.Багабанди Канад улсад айлчлах үеэр гаргасан “Хамтарсан мэдэгдэл”
10. Австрали Өргөн хүрээтэй түншлэл 2007 онд Австралийн Гадаад хэргийн сайд Александр Доунэр манай улсад айлчлах үеэр хийсэн мэдэгдэл