Монгол-Сингапурын харилцаа

МОНГОЛ, СИНГАПУРЫН ХАРИЛЦААНЫ ЛАВЛАХ

Дипломат харилцаа: Монгол Улс, Бүгд Найрамдах Сингапур Улсын хооронд 1970 оны 6 дугаар сарын 11-нд дипломат харилцаа тогтоосон.

 

Манай улс 2008 оны 1 дүгээр сарын 28-наас Сингапур дахь Ерөнхий консулын газраа ЭСЯ болгосон. Сингапурын тал БНСУ-д суугаа ЭСЯ-наасаа Монгол Улсыг хавсран суудаг.

Харилцааны түвшин: Найрсаг харилцаатай
Харилцан хийсэн дээд өндөр хэмжээний айлчлал:

/2013-2016/

Монголын талаас:

 

–    Сайдын зөвлөлийн орлогч дарга Б.Шаравсамбуу 1990 онд ажлын айлчлал,

–    Гадаад харилцааны дэд сайд Ж.Чойнхор 1994 онд ажлын айлчлал,

–    Ерөнхий сайд П.Жасрай 1995 онд албан ёсны айлчлал,

–    Ерөнхийлөгч Н.Багабанди 2001 онд төрийн айлчлал,

–    Ерөнхий сайд Н.Энхбаяр 2002 онд албан ёсны айлчлал,

–    Ерөнхий сайд Ц.Элбэгдорж 2005 онд Сингапурт болсон Азийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцоод, дараа нь ажлын айлчлал,

–    Ерөнхий сайд С.Батболд 2011 онд албан ёсны айлчлал,

–    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 онд төрийн айлчлал,

–    Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн 2015 онд ажлын айлчлал тус тус хийсэн.

 

Сингапурын талаас:

 

–    Гадаад хэргийн Дэд сайд Билахари Косикан 2012 онд ажлын айлчлал анх удаа хийсэн,

–    Ерөнхий сайд Ли Хсиен Лүүн 2016 оны 7 дугаар сард Монгол Улсад АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт зохион байлуулагдсантай холбогдуулан Төрийн айлчлал анх удаа хийсэн.

Парламентын бүлэг: Монгол – Сингапурын Парламентын бүлэг:

Дарга – УИХ гишүүн М.Оюунчимэг;

Гишүүд – УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Б.Ундармаа, Ц.Гарамжав, Н.Цэрэнбат, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, Ц.Цогзолмаа, Б.Дэлгэрсайхан, Ж.Бат-Эрдэнэ.

Гадаад шууд хөрөнгө оруулалт: 105 сая ам.доллар (2014 он)

85 сая ам.доллар (2015 он)

Монголд бүртгэлтэй ГШХО компанийн тоо 2015 оны байдлаар 6 байна.

Худалдааны эргэлт: 24.04 сая ам.доллар (2016 он)

48.76 сая ам.доллар (2015 он)

66.96 сая ам.доллар (2014 он)

74.73 сая ам.доллар (2013 он)

Экспорт (2016): 12.83 сая ам.доллар
Импорт (2016): 11.21 сая ам.доллар
Худалдааны бүтэц: Экспорт: Төмрийн хүдэр, баяжмал, пирит гэх мэт
Импорт: Сигар янжуур, нефтийн бүтээгдэхүүн,  хүнсний бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн сэлбэг эд анги гм
Иргэдийн харилцан зорчих нөхцөл: Монгол Улсын иргэд Сингапур Улсад 30 хоног визгүй зорчих эрхтэй.

Сингапур Улсын иргэд Монгол Улсад 14 хоног визгүй зорчих эрхтэй.

Оюутан солилцоо: БСШУЯ-ны шугамаар байхгүй, харин жил бүр дундажаар манай 50 орчим оюутан хувийн зардлаар Сингапурт 3-6 сарын хугацаатай англи хэлний курст суралцах болон дунд сургуульд суралцдаг.

Сингапурын Техник хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсаас жил бүр дундажаар 90 орчим төрийн албан хаагчид Төрийн удирдлага, Засаглалын ил тод байдал, Хот төлөвлөлт зэрэг богино хугацааны сургалтад хамрагдаж байна.

Сингапур Улсад оршин сууж буй Монгол иргэдийн тоо: 2016 онд нийт 2800 орчим Монгол иргэд Сингапур Улсад 1700 гаруй Сингапур иргэд Монгол Улсад зорчсон байна. Сингапурт байнга оршин суугч 290 орчим иргэн байна.
Гадаад хөрөнгө оруулалт:

/2016 оны эцэст/

1,024 тэрбум ам.доллар
БҮГД НАЙРАМДАХ СИНГАПУР УЛС
Төрөл Гэрээний нэр Байгуулсан огноо
Агаарын харилцаа Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНСинУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр 1993.05.23 Сингапур
Хөрөнгө оруулалт Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, хамгаалах тухай Монгол Улс, БНСинУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр 1995.07.24 Сингапур
Давхар татвар Орлогын татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхиих явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНСинУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр 2002.10.10 Сингапур

Нийтлэл

МОНГОЛ, СИНГАПУРЫН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 50 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД НАР ВИДЕО УУЛЗАЛТ ХИЙВ

Монгол Улс, Бүгд Найрамдах Сингапур Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой өнөөдөр тохиож байгаатай холбогдуулан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Бүгд Найрамдах Сингапур Улсын [...]

“STEP SUNBURST YOUTH CAMP 2018” АРГА ХЭМЖЭЭНД ЭЛЧИН САЙД Т.ЛХАГВАДОРЖ ОРОЛЦОВ

Бүгд Найрамдах Сингапур Улсын Темасек сангийн санхүүжилтээр Сингапурын технологийн тэтгэлэгт хөтөлбөрөөс (Singapore Technologies Endowment Programme (STEP) жил бүр зохион байгуулдаг Азийн улсын [...]

ЭЛЧИН САЙД Т.ЛХАГВАДОРЖ С.РАЖАРАТНАМЫН НЭРЭМЖИТ ОЛОН УЛСЫН СУДЛАЛЫН СУРГУУЛЬД ИЛТГЭЛ ТАВИВ

Бүгд Найрамдах Сингапур Улсын Засгийн газрын сайд асан С.Ражаратнамын нэрэмжит Олон улсын судлалын сургууль (RSIS) нь Наньян Технологийн Их Сургуулийн (NTU) бодлогод чиглэсэн бие даасан их [...]

СИНГАПУР ХОТНОО “МОНГОЛ ДИЖИТАЛ СУРГУУЛЬ” ТӨСЛИЙН ХҮНДЭТГЭЛИЙН ХАНДИВЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ

Монгол Улсад дижитал сургалтын арга зүйг нэвтрүүлж  чанартай сургалтыг тэгш хүртээмжтэй хүргэх зорилготойгоор Монгол Улсын Боловсрол, Соёл, шинжлэх ухаан, спортын яам, Сингапур Улсын “ALLin [...]

ЭЛЧИН САЙД Т.ЛХАГВАДОРЖ BLOOMBERG NEW ECONOMY FORUM-ЫН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОЖ БАЙНА

“Bloomberg” олон улсын мэдээллийн агентлагийн үүсгэн байгуулагч Майкл Блумбергийн санаачилгаар Сингапур хотноо энэ оны 11 дүгээр сарын 6-7-ны өдрүүдэд “New Economic Forum” олон улсын арга хэмжээ [...]

БҮГД НАЙРАМДАХ СИНГАПУР УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ТОГТОЛЦООТОЙ ТАНИЛЦАХ ЧИГ ҮҮРЭГ БҮХИЙ УИХ-ЫН ГИШҮҮН Д.ТОГТОХСҮРЭН ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙН АЙЛЧЛАЛ БОЛОВ

Бүгд Найрамдах Сингапур Улсын төрийн албаны тогтолцоотой танилцах чиг үүрэг бүхий төлөөлөгчдийн бүрэлдэхүүн 2018 оны 10 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд тус улсад ажиллав. Тухайн айлчлалын зорилго [...]

ГХЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВААСҮРЭН АСЕАН-НЫ БҮСИЙН ЧУУЛГАНЫ САЙД НАРЫН 25 ДУГААР УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Бүгд Найрамдах Сингапур Улсад 2018 оны 8 дугаар сарын 4-ний өдөр зохион байгуулсан Зүүн Өмнөд Азийн орнуудын хамтын нийгэмлэг [...]

ҮНДЭСНИЙ БАЯРЫН ӨДРИЙН ХҮЛЭЭН АВАЛТЫГ СИНГАПУР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАВ

Монгол Улсын Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойг тохиолдуулан Бүгд Найрамдах Сингапур Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас 2018 оны 6 дугаар сарын 22-ны [...]

МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН ДЭД САЙД “ШАНГРИ-ЛАГИЙН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ 2018” УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

Бүгд Найрамдах Сингапур Улсад Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 6 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд болсон батлан хамгаалах, аюулгүй байдлын [...]

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР СИНГАПУР УЛСЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Бүгд Найрамдах Сингапур Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт  Элчин сайд Йип Вэй Кятыг хүлээн авч уулзав. Сайд [...]

page 1 of 3