Монгол-Австралийн харилцаа

МОНГОЛ, АВСТРАЛИЙН ХАРИЛЦААНЫ ТОВЧ ЛАВЛАХ

Дипломат харилцаа ·  1972 оны 9 дүгээр сарын 15-нд дипломат харилцаа тогтоосон.

·  Монгол Улс Канберра хотноо 2008 онд, Австрали Улс Улаанбаатар хотноо 2015 онд ЭСЯ-аа нээн ажиллаж байна.

·  Элчин сайд Б.Чулуунхүү 2015 оны 8 дугаар сарын 19-нд, Элчин сайд Жон Лангтри 2015 оны 12 дугаар сарын 22-нд тус тус ИЖБ-ээ барьж, албан үүргээ гүйцэтгэж эхэлсэн.

Харилцааны байдал “Өргөн хүрээтэй түншлэл”-ийн харилцаа хөгжүүлж буй.
Харилцан хийсэн гол айлчлалууд:

 

Монголын талаас:

1997 онд Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат;

2007 онд УИХ-ын дарга Ц.Нямдорж,

2011 онд Ерөнхий сайд С.Батболд;

1993 онд Гадаад харилцааны сайд Ц.Гомбосүрэн;

2014 онд Гадаад харилцааны сайд Л.Болд;

 

Австралийн талаас:

1994 онд Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Билл Хэйдэн;

2005 онд Парламентын Төлөөлөгчдийн танхимын спикер Дэвид Хоукер,

2011 онд Парламентын Төлөөлөгчдийн танхимын спикер Харри Женкинс,

2007 онд Гадаад хэргийн сайд Александр Доунэр;

2012 онд Гадаад хэргийн сайд Боб Карр нар тус тус айлчлав.

Хоёр талын харилцааны механизмууд

 

Монгол-Австралийн Гадаад хэргийн яамд хооронды зөвлөлдөх уулзалт анх 2014 онд Улаанбаатарт зохион байгуулж, түүнээс хойш жил бүр Улаанбаатар, Канберра хотноо ээлжлэн зохион байгуулж байхаар тохиролцсон. Хоёрдугаар уулзалт 2016 онд Канберра хотноо болсон.

Монгол, Австралийн Парламентын найрамдлын бүлэг.

Бүлгийн дарга – Д.Цогтбаатар, гишүүд – С.Батболд, Д.Дамба-Очир, Д.Лүндээжанцан, М.Оюунчимэг, Ц.Нямдорж, Б.Саранчимэг, А.Ундраа, Ч.Хүрэлбаатар, Ц.Цогзолмаа, Ж.Энхбаяр, Н.Энхболд. Австрали, Монголын Парламентын найрамдлын бүлэг.

Бүлгийн дарга – Мерил Свенсон, гишүүд – Жон Александр, Даг Камерон, Шерон Клейдон, Майкл Дэнби, Варрен Энч, Жоэль Фицгиббон, Люк Харцуйкер, Жулиан Хилл, Стефен Жонс, Питер Халиль, Дэвид Литлпрауд, Кэти МакГован, Бриджет МакКензи, Бен Мортон, Тэд О’Брайэн, Брэндан О’Коннор, Кэн О’Дауд, Стефен Пэрри, Грэхэм Пэррэт, Стюарт Роберт, Тони Смит, Мария Вамвакину, Эндрю Валлас, Пэни Вонг.

Түүнчлэн Монгол, Австралийн Уул уурхайн яамд, Хөдөө аж ахуйн яамд хоорондын Ажлын хэсгийн хуралдаан, БХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалт зэрэг механизмууд тус тус тогтмолжсон.

Батлан хамгаалахын хамтын ажиллагаа “Хааны эрэлд” олон улсын энхийг сахиулах хээрийн сургуульд Австралийн цэргүүд тогтмол оролцож ирсэн. 2015 оноос Австралийн команд, штабын коллежид Монголын нэг офицер суралцаж эхэлсэн. Монголын тал 2015 оноос эхлэн Сөүлээс БХ-ын атташег Австралид хавсран суулгаж эхэлсэн.
Хөдөө аж ахуй 2012 онд Австралийн Хөдөө аж ахуйн яамнаас “Монгол Улстай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжууд” судалгааг гаргасан. 2015 оны 8 дугаар сараас эхлэн Австралийн Олон улсын хөдөө аж ахуйн судалгааны төвөөс Монголд “Бэлчээрийн мэнэжмэнтийн сайжруулахуй” төслийг хөрэгжүүлж эхэлсэн нь Австралиас манайд хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж анхны төсөл болов.
Худалдааны харилцаа Худалдааны нийт эргэлт: 23,1 сая ам. доллар /ГЕГ-ын статистик мэдээ/

Экспорт:

2012 – 464100 ам.д, 2013 – 8,3 сая ам.д, 2014 – 1,1 сая ам.д, 2015 – 2,9 ам.д, 2016 – 1,2 сая ам.доллар. Гол бүтээгдэхүүн: машин тоног төхөөрөмж, тэдгээрийн эд анги, бордоо, целлюлоз г.м.

Импорт:

2012 – 80,2 сая ам.д, 2013 – 50,3 сая ам.д, 2014 – 14,8 сая ам.д, 2015 – 11,7 сая ам.д, 2016 – 21,9 сая ам.доллар. Гол бүтээгдэхүүн: машин тоног төхөөрөмж, амуу соёолж, тээврийн хэрэгсэл, химийн бодис г.м

Хөрөнгө оруулалт:

 

– Австрали Улсаас Монголд оруулсан шууд хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 83 сая авст.доллар (Австралийн талын мэдээ, 2014 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар)

– Монголд Австралийн 60 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж буй (Австралийн талын мэдээ, 2014 оны 6 дугаар сарын байдлаар) Рио Тинто, CIMIC, McMahon Holdings, Minter Ellison, Allens Linklaters, Macquiare Bank, CPS Securities, Garrison Capital г.м

Зээл, тусламжийн хэмжээ: Австрали нь 2014/2015 санхүүгийн жилд 16,9 сая ав.доллар, 2015/2016 оны санхүүгийн жилд 10,3 сая ав.долларын буцалтгүй тусламж үзүүлж, 2016-2017 санхүүгийн жилд 10 сая ав.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр төсөвлөсөн. Нийт тусламжийн 70 гаруй хувь нь боловсролын салбарт Австралийн Засгийн газрын тэтгэлгийн хэлбэрээр ноогдож буй.
Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр болон боловсролын салбар  Австрали Улс нь 1994 оноос хойш Монгол Улсад сургалтын тэтгэлүүд олгож буй. Эдүгээ нийт 440 орчим манай иргэн тус хөтбөлбөрийн хүрээнд Австралид боловсрол зэмшээд байна. 2014 оны байдлаар Австрали нь Монголд 43 тэтгэлэг олгож байсан. Австралийн дотоод төсвийн байдлын улмаас 2016/2017 онд манайд 27-28 тэтгэлэг олгохоо мэдэгдээд буй.

 

Монгол Улс 2014 оноос эхлэн Австралийн Засгийн газраас шинээр зарласан “Шинэ Коломбо” хөтөлбөрт хамрагдаж эхэлсэн бөгөөд энэ хүрээнд анхны Австрали оюутан Монголд 2015 оны 7 дугаар сараас суралцаж эхэлсэн. Тус хөтөлбөрийн хүрээнд 2017 онд 35 австрали оюутан Монголд суралцах болсон.

Австралийн Сайн дурын ажилтнууд 2002 оноос хойш Австралийн 220 гаруй сайн дурын ажилтан Монголд ажиллаад буй. 2016 онд 20 сайн дурын ажилтан Монголд ажилласан.
Иргэд харилцан зорчиж буй байдал: 3000 гаруй Австрали иргэн жил бүр Монгол руу төрөл бүрийн зорилгоор зорчиж байна. Хоёр талын тодорхой тохиролцоо байхгүй ч Австрали нь сүүлийн жилүүдэд Монгол иргэдэд нэг жилийн олон удаагийн визийг элдэв хүндрэлгүй олгох болсон.

 

Монгол иргэдийн тоо: Австралинийтдээ 1500 орчим иргэнтэй гэсэн албан бус тоо бий.
Австрали иргэдийн тоо: Өнөөгийн байдлаар Австралийн 650 орчим иргэн Монголд тогтмол оршин сууж, ажиллаж байна.
АВСТРАЛИ УЛС
Төрөл Гэрээний нэр Байгуулсан огноо
Ажиллах хүч солилцох Монгол Улсын Засгийн газар, Австралийн гадаад албаны товчооны хооронд Австралийн сайн дурын ажиллагсдыг Монголд ажиллуулах талаарх харилцан ойлголцлын санамж бичиг 1995.10.03 Улаанбаатар
Найрамдал, хамтын ажиллагаа Монгол Улс, Австрали Улсын хоорондын найрамдал, хамтын ажиллагааны тухай хамтарсан мэдэгдэл 1997.03.12 Камбера
Ажиллах хүч солилцох Австралийн сайн дурын ажилчдад ажил олгох тухай Монгол Улсын Засгийн газар, Австрали Улсын Хилийн чанад дахь үйлчилгээний товчоо хоорондын санамж бичиг 2000.02.28 Софи

Нийтлэл

КАНБЕРРА ХОТНОО МОНГОЛ СУДЛАЛЫН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яам Австралийн Үндэсний их сургуулийн Монгол судлалын тэнхимтэй хамтран “Mongols at the Edges of Mongolia” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг [...]

МОНГОЛ, АВСТРАЛИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ ХООРОНДЫН 3 ДУГААР УУЛЗАЛТ БОЛОВ

Монгол, Австралийн Гадаад харилцааны яам хоорондын ээлжит буюу 3 дугаар зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо 9 дүгээр сарын 6-ны өдөр болж, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга [...]

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР АВСТРАЛИ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД Ж.ЛАНГТРИ-Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ж.Лангтри-г 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч уулзаж, Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагааны [...]

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД АВСТРАЛИЙН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ

2018 оны 2 дугаар сарын 9-нд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол дахь  Австралийн худалдааны танхим (AustCham)-аас сар бүр зохион байгуулдаг  уулзалтад зочин илтгэгчээр уригдан оролцов. [...]

АВСТРАЛИД МОНГОЛ КИНО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яам Австрали Улсад суугаа Монголчуудын Холбоотой хамтран “Зүрхний хилэн” Монголын уран сайхны киноны нээлтийг Австрали Улсын Сидней хотноо 11 [...]

КОНСУЛЫН ГАЗРЫН УДИРДЛАГУУД УУЛЗАВ

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Я.Ариунболд Австрали Улсын Гадаад хэрэг, худалдааны яамны Төрийн нарийн бичгийн даргын Консулын асуудал эрхэлсэн Нэгдүгээр орлогч Жон Филптэй [...]

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВААСҮРЭН АВСТРАЛИЙН ГАДААД ХЭРЭГ, ХУДАЛДААНЫ ЯАМНЫ ЗҮҮН ХОЙД АЗИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТУСЛАХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НЭНСИ ГОРДОНТОЙ УУЛЗАВ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамны Зүүн хойд Азийн асуудал эрхэлсэн Туслах нарийн бичгийн дарга Нэнси Гордонтой өнөөдөр [...]

МОНГОЛ УЛС, АВСТРАЛИ УЛСТАЙ ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 45 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД “ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ, ХҮЙСИЙН ТЭГШ БАЙДАЛ” СЭДЭВТ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ

Монгол Улс Австралийн Холбооны Улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой 2017 оны 9 дүгээр сарын 15-нд тохиож байна. Ойг тэмдэглэх хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны яам, Улаанбаатар [...]