Монгол-Швейцарын харилцаа

МОНГОЛ, ШВЕЙЦАРЫН ХАРИЛЦААНЫ ТОВЧ ЛАВЛАХ

Дипломат харилцаа ·         1964 оны 5 дугаар сарын 22

·         1999 оноос Женев дэх БТГ Швейцарт суугаа ЭСЯ-ны үүргийг давхар гүйцэтгэх болсон. Швейцарын элчин сайд нар 1964 оноос манай улсыг Прага, Москва, Бээжингээс хавсран ажиллаж байна.  

·         Элчин сайд Ваанчигийн Пүрэвдорж 2014 онд ИЖБ-ээ барьсан

·         Элчин сайд Жан Жак де Дардел 2014 онд ИЖБ-ээ барьсан

Харилцааны байдал ·         Найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай
Харилцан хийсэн гол айлчлалууд

 

 

Монголын талаас:

·         1997, 1998 онд Ерөнхий сайд М.Энхсайхан

·         1999 онд Гадаад харилцааны сайд Н.Туяа

·         2001 онд Ерөнхий сайд Н.Энхбаяр

·         2002 онд Ерөнхийлөгч Н.Багабанди /албан ёсны айлчлал/

·         2008 онд Гадаад хэргийн сайд С.Оюун

·         2011 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж /ажлын айлчлал/

·         2012 онд Гадаад харилцааны сайд Л.Болд

·         2013 онд УИХ-ын дарга З.Энхболд

·         2014 онд Гадаад хэргийн дэд сайд Д.Ганхуяг, /Улс төрийн зөвлөлдөх уулзалт/

·         2015 он ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн /ажлын айлчлал/

Швейцарын талаас:

·         1972 онд Үндэсний Ассамблейн дарга У.Фейншлер

·         2007 онд Швейцарын Холбооны зөвлөлийн дэд ерөнхийлөгч бөгөөд Дотоод хэргийн сайд П.Күшпэн

·         2008 онд Холбооны Ассамблейн Үндэсний зөвлөлийн дарга Андре Буньон

·         2012, 2014 онд ШХХАБ-ын захирал М.Дахинден

·         2016 онд Ерөнхийлөгч Иоханн Шнайдер Амман /АСЕМ ДТУ/

Хоёр талын харилцааны механизмууд

 

·         УИХ дахь Монгол, Швейцарын Парламентын найрамдлын бүлгийн даргаар Ц.Гарамжав, дэд даргаар Г.Занданшатар ажиллаж байна.

·         Монгол, Швейцарын Гадаад хэргийн яамд хоорондын        зөвлөлдөх уулзалт:

2008 онд Берн

2011 онд Улаанбаатар

2014 он Берн

2016 он Улаанбаатар

Худалдааны харилцаа ·         Худалдааны эргэлт: 236,215.2 мянган ам. доллар /2016/

·         Экспорт: 230,368.5 мянган ам. доллар  

Экспортын гол бүтээгдэхүүн: самнасан ноолуур, ноолууран эдлэл, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт, малын дайвар бүтээгдэхүүн

·         Импорт: 5,846.7 мянган ам. доллар

Импортын гол бүтээгдэхүүн: өтгөрүүлсэн, хуурай сүү, цөцгий, бяслаг, аарц, ширээ, шүүгээ, эм, машины тоног төхөөрөмж, дуу авианы тоног төхөөрөмж

Хөрөнгө оруулалтын хэмжээ, түүний бүтэц

 

·         2013 он хүртэл Швейцарын Холбооны Улс нийт 100 сая орчим ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийсэн.  
Зээл, тусламжийн тухай мэдээлэл

 

·         Швейцарын Хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагын шугамаар Монгол Улсад 2003 оноос хойш 40 орчим сая швейцар франкийн хөгжлийн тусламжийг байгаль орчин, уул уурхай, хөдөө аж ахуй, нийгэм-соёлын салбарт үзүүлсэн.

·         Монгол Улстай хамтран ажиллах 2013-2016 оны стратегийн баримт бичгийн хүрээнд манай улсад нийт 80 гаруй сая шв.франкийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн.

·         Швейцарын хөгжлийн хамтын ажиллагааны 2017-2020 оны стратегийн баримт бичигт  Швейцарaас хөгжлийн тусламж олгох орнуудын жагсаалтад Монгол Улс багтсан.

Иргэд харилцан зорчиж буй тухай  
Иргэдийн тухай мэдээлэл:

 

·         Швейцар Улсад 2000 гаруй Монгол иргэд оршин сууж байна.  

·         Швейцар Улсад суугаа Монголын өргөмжит консулаар Урс Эрнст ажиллаж байна.

Боловсролын харилцаа:

 

·         Бернийн Их Сургуульд монгол судлалын сургалтыг 1999/2000 оны хичээлийн жилээс эхэлсэн бөгөөд одоогоор 20 орчим Швейцар болон бусад орны оюутан суралцаж байна. Тус сургуульд монголын мэдлэгийн соёл, XIII-XX зууны үеийн Монголын соёл, шашны түүх, XVII-XXI зууны Монгол-Төвдийн харилцаа холбоо болон Ганжуурын түүхийн чиглэлээр сургалт, судалгааны ажил хийгдэж байна.
Соёлын харилцаа

 

·         Швейцар-Монголын соёлын нийгэмлэг 1990 онд, Швейцар-Монголын нийгэмлэг 2002 онд, Швейцар-Монголын соёл, эв нэгдлийн нийгэмлэг 2004 онд тус тус байгуулагдсан.
Бусад харилцаа ·         Швейцарын мэс засалчдын нийгэмлэг 1998 оноос Улсын төв клиникийн 1 дүгээр эмнэлэг, ЭМШУИС-тай холбоо тогтоож, 1999 онд ЭМЯ-ны ивээл дор хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ хүрээнд швейцарын мэс засалчид жил бүр манай улсад ажиллаж байна.

·         МҮХАҮТ Швейцар-Азийн Худалдааны танхимтай /Swiss-Asian Chamber of Commerce/ хамтран Монгол-Швейцарын бизнес форумыг 2015 оны 6-р сарын 3-ны өдөр Улаанбаатарт зохион байгуулсан.

Байгуулсан гол хэлэлцээрүүд ·         “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр”  /1997 он/,

·         “Орлогын болон хөрөнгийн татварыг давхардуулан ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр” /1999 он/,

·         “Агаарын харилцааны тухай хэлэлцээр” /2000 /он,

·         “Хүмүүнлэгийн туслалцаа, техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр” /2006 он/,

·         “Хүн наймаалах гэмт хэрэгтэй тэмцэх тухай хэлэлцээр”, “Хөгжлийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн тусламжийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны тухай хэлэлцээр” /2007 он/,

  • “Нэг цэгийн үйлчилгээ нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэх тухай гэрээ”  /2008 он/.
ЩВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛС
Төрөл Гэрээний нэр Байгуулсан огноо
Хөрөнгө оруулалт Хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улс, Швейцарын Холбооны Улс хоорондын хэлэлцээр 1997.01.29 Берн
Давхар татвар Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх тухай Монгол Улс, Щвейцарын Холбооны Улс хоорондын хэлэлцээр 1999.09.20 Берн
Агаарын харилцаа Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Швейцарын Холбооны Зөвлөл хоорондын хэлэлцээр 2000.03.03 Бээжин
Боловсрол, шинжлэх ухаан, соёл, технологи, эдийн засаг Хүмүүнлэгийн тусламж болон техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Швейцарын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр 2006.05.16 Улаанбаатар

 

Нийтлэл

МОНГОЛ УЛС “ФЭСПО” АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭНД ЗОЧИН ОРНООР АНХ УДААГАА ОРОЛЦОЖ БАЙНА

Швейцарын Холбооны Улсын Цюрих хотноо 2019 оны 01 дүгээр сарын 31-нээс 02 дугаар сарын 03-ны хооронд зохион байгуулагдаж буй “ФЭСПО” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол Улс анх удаагаа [...]

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР ШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛСААС ТУС УЛСАД ХАВСРАН СУУГАА ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Швейцарын Холбооны Улсаас тус улсад хавсран суугаа Элчин сайд Ж.Ж. Де Дарделийг бүрмөсөн буцахтай нь холбогдуулан 1 дүгээр сарын 25-ны өдөр Төрийн ордонд [...]

ЭЛЧИН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН ОЮУТНУУДАД ЛЕКЦ УНШИВ

2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суугаа Элчин сайд Л.Пүрэвсүрэн Берний Их сургуулийн Монгол судлалын тэнхимийн урилгаар оюутнуудад лекц уншив. Элчин [...]

БЕРН ХОТНОО МОНГОЛ СУДЛАЛЫН ХУРАЛ БОЛЖ БАЙНА

Монгол Улсын Гадаад харилцааны яамны дэмжлэгтэйгээр  Швейцарийн Берн хотын их сургуулийн монгол судлалын тэнхимээс эрхлэн “Монголын нийгмийн хөдөлгөөнт болон сууршилын үйл явц” сэдэвт олон улсын [...]

ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛИЙН 39 ДҮГЭЭР ЧУУЛГАНД МАНАЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн ээлжит 39 дүгээр чуулган 9 дүгээр сарын 10-ны өдөр Женев хотноо эхлэв. Тус чуулганд Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд, [...]

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ТНБД Д.ДАВААСҮРЭН ШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛСААС ТУС УЛСАД ХАВСРАН СУУГАА ЭЛЧИН САЙД Ж.Ж. ДЕ ДАРДЕЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн өнөөдөр Швейцарын Холбооны Улсаас тус улсад хавсран суугаа Элчин сайд Ж.Ж. Де Дарделийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд [...]

ЭЛЧИН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН ШВЕЙЦАРИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ

Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Пүрэвсүрэн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Швейцарийн Холбооны Ерөнхийлөгч Алэйн Бэрсэд Итгэмжлэх жуух бичгээ [...]

ШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛСАД ЗОРЧИХ НӨХЦӨЛИЙГ ХӨНГӨВЧЛӨВ

Дипломат болон албан/сервис паспорт эзэмшигчдийг визийн шаардалагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт 2018 оны 4 дүгээр [...]

ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГА ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ МОНГОЛ УЛС, ЯПОН УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ХЭЛЭЛЦЭВ

Монгол Улсын анхны чөлөөт худалдааны хэлэлцээр болох Япон Улстай байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /ЭЗТХ/-ийг Дэлхийн худалдааны байгууллага /ДХБ/-ын нийт гишүүдээр хэлэлцүүлэв. [...]

ШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ИГНАЦИО КАССИС МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Игнацио Кассис 2018 оны 4 дүгээр сарын 4-6-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсоор айлчилж байна. [...]

page 1 of 2