АСУУЛТ, ХАРИУЛТ

Иргэдэд туслах сан

Хилийн чанадад эрх ашиг нь хохирсон, төлбөрийн чадваргүй болсон Монгол Улсын иргэнд тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор Засгийн газрын 2008 оны 110 дугаар тогтоолоор “Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн дүрэм“, Гадаад хэргийн сайдын тушаалаар “Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн дүрмийг хэрэгжүүлэх заавар” батлагдсан.Монгол Улсын иргэн дараахь тохиолдолд Сангийн хөрөнгөөс тусламж авахаар өргөдөл гаргах эрхтэй.

    1. – Хилийн чанадад нас барсан иргэний гэр бүл нь түүний шарилыг эх оронд нь буцаах зардалгүй, эсхүл гэр бүл, төрөл садан нь тогтоогдоогүй тохиолдолд түүний шарилыг хадгалах, чандарлах, шарил болон чандрыг эх оронд нь буцаах буюу тухайн улсад нь нутаглуулах;
    1. – Хилийн чанадад байгалийн онц аюултай гамшиг, алан хядах ажиллагаа, зэвсэгт мөргөлдөөнд өртсөн, эсхүл осол, гэмт хэргийн улмаас хүнд гэмтэл авсан, сэтгэцийн өвчтэй болсон, амь насанд нь аюул учирсан иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, эх оронд нь буцаах;
    1. – Хилийн чанадад хорих ял эдэлж байгаад, эсхүл албадан саатуулагдаж байгаад суллагдсан иргэнийг эх оронд нь буцаах;
    1. – Гэмт хэргийн улмаас хохирсон буюу эд хөрөнгөө хаяж гээгдүүлсний улмаас төлбөрийн чадваргүй болсон иргэнийг эх оронд нь буцаах;
    1. – Энэхүү дүрмийн 4.3.1-4.3.4-т заасан иргэний үндэсний гадаад паспортын хугацааг сунгах, буцах үнэмлэх олгох, эх оронд нь буцаахтай холбогдсон бусад үйлчилгээ үзүүлэх;
    1. – Хилийн чанадад гэмт хэргийн улмаас хохирсон иргэнтэй холбоотой асуудлыг тухайн улсын холбогдох хууль хяналтын байгууллагаар хянуулах, эрх ашгийг нь хамгаалахад шаардагдах өмгөөлөгч, орчуулагчийг хөлслөх;
  1. – Хилийн чанадад хорих ял эдэлж байгаа иргэнийг дипломат төлөөлөгчийн газраас эргэх;
ДИПЛОМАТ, АЛБАН ПАСПОРТ МЭДҮҮЛЭХ, СУНГАХ

– Дипломат, албан паспорт шинээр мэдүүлэх хуудас / татах /

– Дипломат, албан паспорт сунгах хуудас / татах /

– Цахим Дипломат, албан паспорт шинээр мэдүүлэх хуудас / татах /

 Засгийн газрын 2013 оны 320 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын үндэсний гадаад паспорт, олгох, эзэмших, хадгалах тухай журмын5.1. Дипломат паспортыг дор дурдсан албан тушаалтан эзэмшинэ:
5.1.1. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, тэдгээрийн гэр бүлийн гишүүд;
5.1.2. Төрийн өндөр албан тушаалын ТӨ-III-ТӨ-IV, ТӨ-IVА зэрэглэлд хамаарах албан тушаалтан, түүний эхнэр буюу нөхөр;
5.1.3. Төрийн өндөр албан тушаалын ТӨ-V-ТӨ-VI, ТӨ-V A-ТӨ-VI A, зэрэглэлд хамаарах албан тушаалтан, түүний эхнэр буюу нөхөр;
5.1.4. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд асан хүмүүс болон тэдгээрийн гэр бүлийн гишүүд төрийн усгай хамгаалалтад байх хугацаанд;
5.1.5. Гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын дипломат албан тушаалтан;
5.1.6 ТЗ-14, AA-I, ТҮ-14 зэрэглэлийн албан тушаалтан;
5.1.7. ТТ-18 зэрэглэлийн албан тушаалтан;
5.1.8 Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын дипломат албан тушаалтан болон тэдгээрийн эхнэр буюу нөхөр, 18 хүртэл насны хүүхэд;
5.1.9. Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд болон Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин дипломат цолтой хүн, түүний эхнэр буюу нөхөр;
5.1.10. Төр, засгийн тэргүүн нар гадаадад зорчиход дагалдан явах хамгаалалтын албаны ажилтан.

5.2. Албан паспортыг дор дурдсан албан тушаалтан болон тэдгээртэй адилтгах албан тушаал хашиж буй иргэн эзэмшинэ:
5.2.1.Төрийн албан тушаалын АА-2-АА-11 зэрэглэлд хамаарах албан тушаалтан
5.2.2. Төрийн захиргааны ТЗ-6-ТЗ-13 зэрэглэлд хамаарах албан тушаалтан
5.2.3. Төрийн үйлчилгээний ТҮ-11-13 зэрэглэлд хамаарах албан тушаалтан
5.2.4. Төр, засгийн тэргүүн нар гадаадад зорчиход дагалдан явах эмч болон бусад үйлчилгээний ажилтан;
5.2.5. Харьяа төрийн байгууллагын тодорхойлолтын дагуу төрийн тусгай албаны ангилал, зэрэглэлд хамаарах албан тушаалтан;
5.2.6. Батлан хамгаалах асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын тодорхойлолтыг үндэслэн Монгол Улсын олон улсын гэрээ, тохиролцооны дагуу гадаад оронд энхийг сахиулах үүрэг гүйцэтгэх албан хаагчид;
5.2.7. Хилийн чанад дахь Засгийн газар хоорондын олон улсын байгууллагад удирдах, гүйцэтгэх албан тушаал хашиж буй Монгол Улсын иргэн, түүний эхнэр буюу нөхөр, 18 хүртэл насны хүүхэд;
5.2.8. Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын үйлчилгээ, техникийн ажилтан, тэдний эхнэр буюу нөхөр, 18 хүртэл насны хүүхэд;
5.3. Сумын болон дүүргийн Засаг дарга;
5.4. Улсын Их Хурлын гишүүний орон тооны зөвлөх болон туслах;
5.5. Засгийн газрын гишүүний орон тооны зөвлөх болон туслах;
5.6. Монгол Улсын Өргөмжит консулаар томилогдон ажиллаж буй Монгол Улсын иргэн;
5.7. Дипломат цолтой ахмад ажилтнууд, тэдгээрийн эхнэр буюу нөхөр;
5.8. Онцгой тохиолдолд Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрийг үндэслэн Монгол Улсын иргэнд дипломат, албан паспорт олгож болно.

МОНГОЛ УЛСЫН ДИПЛОМАТ, АЛБАН ПАСПОРТ, БУЦАХ ҮНЭМЛЭХ ОЛГОХ, ЭЗЭМШИХ, ХАДГАЛАХ ЖУРАМ

http://www.legalinfo.mn/annex/details/5969?lawid=9372

 

Бүрдүүлсэн баримт бичгийг Гадаад хэргийн яамны Консулын газрын үйлчилгээний танхимд

Даваа-Баасан гарагт 9:00-11:30, 15:00-16:30 цагт  хүлээн авна.

АЛБАНЫ БАРИМТ БИЧГИЙГ БАТАЛГААЖУУЛАХ

АЛБАНЫ БАРИМТ БИЧГИЙГ БАТАЛГААЖУУЛАХ

 Монгол Улсын Нотариатын тухай хуулийн дагуу баталгаажуулсан албаны баримт бичиг, тэдгээрийн албан ёсны орчуулга болон бусад шаардлагатай баримт бичгийг гадаад улсад хэрэглэх тохиолдолд иргэдийн хүсэлтийн дагуу олон улсын эрх зүйн нийтлэг зарчим, зан заншлыг баримтлан Гадаад хэргийн яамны Консулын газар баталгаажуулна
Албаны баримт бичигт:
1. Иргэний бүртгэлийн талаарх төрөл бүрийн гэрчилгээ, (иргэний үнэмлэх, төрсний, гэрлэсний г.м)
2. Боловсролын гэрчилгээ,
3. Иргэний бүртгэлийн болон цагдаагийн тодорхойлолт,
4. Шүүх, прокурорын шийдвэр, зарлан дуудах хамаарна.

ХИЛИЙН ЧАНАДАД ИТГЭМЖЛЭЛ ХИЙЛГЭХ ТУХАЙ

Монгол Улсын Иргэний хуулийн 62.3 дахь хэсгийн заалтыг үндэслэн үл хөдлөх хөрөнгө, орон сууц, мөнгөн хадгаламжийг захиран зарцуулах, төлбөр гүйцэтгэх, хүний хөгжлийн сангаас олгож буй хувь хишгээс хүртэх  болон шаардлагатай  бусад асуудлуудаар бүрэн эрх олгох итгэмжлэлийг хилийн чанадад буй иргэд холбогдох Монгол Улсын Дипломат болон Консулын төлөөлөгчийн газарт хандан хийлгэнэ. Итгэмжлэлийг эх хувиар хүлээн авч хэрэглэх журамтай.

Цаг хугацааны боломжгүй онцгой нөхцөлд иргэдийн хүсэлтээр тухайн Дипломат, Консулын төлөөлөгчийн газраас итгэмжлэлийг Гадаад харилцааны яамны Консулын газарт баталгаажсан факсаар ирүүлж болно. Энэ тохиолдолд итгэмжлэлийн хуулбарыг Консулын газар баталгаажуулан өнгө.

АПОСТИЛЬ БАТАЛГААЖУУЛАЛТЫН ТУХАЙ

Монгол Улс “Гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай конвенц”-д  2008 оны 12 дугаар сард нэгдэн орсон. Гадаад Харилцааны яам 2010 оны 11 дүгээр сараас Монгол Улсад үйлдэгдсэн албан ёсны баримт бичигт апостиль гэрчилгээ олгож байна. Албан ёсны баримт бичгийг апостиль гэрчилгээгээр баталгаажуулснаар өөр төрлийн ямар нэг дахин баталгаажуулалт /консулын баталгаажуулалт гэх мэт/ шаардахгүйгээр тухайн баримт бичиг конвенцийн гишүүн 100 шахам оронд хүчин төгөлдөр үйлчлэх  юм. Апостиль гэрчилгээ авахдаа тухайн баримт бичгийн хуулбарыг орчуулгын хамт нотариатаар баталгаажуулж өгнө.

  • Апостиль гэрчилгээний материал бүрдүүлэхдээ анхаарах зүйлс:

1.   Баримт бичгийн эх хувийн хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байна.
2.   Бүрдүүлсэн баримт бичгийг тухайн улсад хэрэглэгдэх хэлээр баталгаат орчуулгын товчоогоор орчуулж, Монгол Улсын нотариатаар баталгаажуулсан байна.
3.   Апостиль гэрчилгээ мэдүүлэх өргөдлийн энэхүү маягтыг бөглөсөн байна.
4.   Апостиль гэрчилгээ авахаар бүрдүүлсэн материалыг илүү нэг хувь хувилан энэхүү маягтад хавсарган авчрах шаардлагатайг анхаарна уу.
5.   Апостиль гэрчилгээний төлбөрийг төлсөн баримтыг хавсаргана.

Апостиль гэрчилгээний хураамж нийт 22.500₮ /доорх дансанд төлнө/

Апостиль гэрчилгээний тэмдэгтийн хураамж: 20.000 ₮, Данс: 102100001715, Төрийн банк, Хүлээн авагч: ГХЯ
Апостиль гэрчилгээний үнэт цаасны төлбөр: 2.500 ₮, Данс: 100900016401, Төрийн сан, Хүлээн авагч: ГХЯ

Жич:
1. Хэрэв баталгаажуулах баримт бичиг нь
–        дээд боловсролын диплом бол тухайн төгссөн сургуулиас үнэн зөвийг нотолсон тодорхойлолт,
      –        мэргэжлийн боловсролын үнэмлэх, эсвэл бүрэн дунд боловсролын гэрчилгээ бол БСШУЯ-аас тухайн үнэмлэх, гэрчилгээний үнэн зөвийг нотолсон тодорхойлолт авах, тодорхойлолтоо тухайн улсад хэрэглэгдэх хэлээр баталгаат орчуулгын товчоогоор орчуулж, нотариатаар баталгаажуулсан байна.
2.   Апостиль гэрчилгээ нь материал өгсөн өдрөөс хойш ажлын 3 хоногийн дараа гарна.
3.   Нотариатчийн гэрчилсэн баримт бичиг нь гаргацтай, засваргүй, гарын үсэг тамга тэмдэг нь тод харагдахуйц байна.

Бүрдүүлсэн баримт бичгийг Гадаад хэргийн яамны Консулын газрын үйлчилгээний танхимд

  • Даваа-Баасан гарагт 9:00-11:30, 15:00-16:30 цагт  хүлээн авна.
Гадаадын иргэнийг урих тухай
  • ГАДААДЫН ЗОРЧИГЧИЙГ УРИХ ЗААВАР ГАДААДЫН ЗОРЧИГЧИЙГ УРИХ ЗААВАР

 

ГАДААДЫН ЗОРЧИГЧИЙГ УРИХ << ЭНД ДАРНА УУ >>

Гадаад иргэнийг хуульд заасан үндэслэлээр урих, урилгыг хянан шийдвэрлэх, виз олгох үйл ажиллагааны талаар товч мэдээлэл:

Гадаад иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 22.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсад албан болон хувийн хэргээр 30 хүртэл хоногийн хугацаагаар зорчих гадаадын иргэнийг зорчигч гэнэ.

Жич: Монгол Улсын олон улсын гэрээгээр визгүй зорчихоор тохиролцсон орнуудын иргэдийн хувьд урилга шаардлагагүй. /Иргэд харилцан зорчих визийн нөхцөл /

Нэг. Албан хэргээр Монголд зорчих гадаад иргэнийг урихад дараах  бичиг баримтыг бүрдүүлнэ.  Үүнд:

-Хуулийн этгээдийн гарын үсэг зурж тамгаар баталгаажуулсан албан бичиг  (компанийн үйл ажиллагааны тухай товч мэдээлэл, гадаадын зоргчигч урих үндэслэл бүхий)

– Уригдагчийг харьяалах хуулийн этгээдийн нэр, хаяг, уригдагчийн бүтэн нэр латин үсгээр, албан тушаал, паспортын хуулбар, Монголд байх хаяг, хөтөлбөр

– Уригдагчийн паспортын хуулбар

Хоёр. Жуулчдыг урих. БНХАУ-ын жуулчдыг хүлээн авах эрх бүхий компаниуд цахим хэлбэрээр урьж жуулчиддаа виз авна. Бусад орны жуулчдыг урих жуулчны байгууллагууд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

– Албан бичиг, ХХК-ны гэрчилгээний хуулбар /Тусгай зөвшөөрлийн хуулбар/, Паспортын хуулбар

Гурав. Хураамж 15 000 төгрөг /Төрийн банкин дахь Улсын төсвийн данс 9000 16 001 урилганы хураамж /

  • Бүрдүүлсэн баримт бичгийг Гадаад хэргийн яамны Консулын газрын үйлчилгээний танхимд
  • Даваа-Баасан гарагт 9:00-11:30 цагт  хүлээн авна.

 

| Visa information | | List of visa free countries | Visa Application | Download Visa Application Form |

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ КОНСУЛЫН ГАЗАР