ХН бодлого, хөтөлбөр
ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН АЖИЛЛАХ НӨХЦӨЛ, НИЙГМИЙН БАТАЛГААНЫ ХӨТӨЛБӨР

Нэг. Нийтлэг үндэслэл

Монгол Улсын “Төрийн албаны тухай” хуулийн 33.6.2 дахь заалтыг үндэслэл болгон Гадаад хэргийн яам /цаашид “яам” гэх/, тус яамны системийн бүх байгууллага, үүний дотор хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөр /цаашид “хөтөлбөр” гэх/- ийг боловсруулав.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт, хугацаа

2.1. Яам, системийн бүх байгууллага, хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газар /цаашид “ДТГ” гэх/- ын төрийн албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдсан цалин хөлсний тогтвортой тогтолцоог мөрдүүлэх, тэдний нийгмийн баталгааг хангахад энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.

2.2. Хөтөлбөрөөр дараах зорилтуудыг дэвшүүлж байна:

2.2.1. төрийн албан хаагчдын ажиллах ажлын байрны аятай нөхцөлийг бүрдүүлэх,

2.2.2. эрүүл мэндийг хамгаалах,

2.2.3. орлогыг нэмэгдүүлэх,

2.2.4. ахуй нөхцөл, амьдралын түвшинг дээшлүүлэх,

2.2.5. амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх.

2.3. Хөтөлбөрийн хэрэгжүүлэх хугацаа – 2015-2025 он.

Гурав. Ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны төрөл

3.1 Төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгаанд төрийн албан хаагчдыг стандартын шаардлага хангасан ажлын байраар хангах, хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн нөхцлийг бүрдүүлэх, цалин хөлс, хангамжийг нэмэгдүүлэх, орон сууцны нөхцлийг сайжруулах, эрүүл мэндийг хамгаалах, амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, амьдралын түвшин, мэдлэг боловсролыг дээшлүүлэх, тэтгэмж, тусламж олгох зэргийг багтаасан өргөн хүрээтэй цогц асуудал хамаарна.

3.2 Төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг чиглэл агуулгаар нь дараах төрөлд хуваана:

3.2.1. Ажлын байрны баталгаа,

3.2.2. Цалин хөлсний баталгаа,

3.2.3. Эрүүл мэндийн баталгаа,

3.2.4. Ажиллах нөхцөлийн баталгаа,

3.2.5. Сурч боловсрох баталгаа,

3.2.6. Амьдралын түвшний баталгаа,

3.2.7. Амрах эрхийн баталгаа,

3.2.8. Хилийн чанадад суугаа ДТГ-т ажиллагчдын нэмэлт баталгаа,

3.2.9. Бусад баталгаа.

Дөрөв. Ажиллах нөхцөл, ажлын байрны баталгаа

4.1 Төрийн жинхэнэ албан хаагчийн орон тоо, албан тушаалыг дараах тохиолдолд /хугацаанд/ хадгалах ба урьд ажиллаж байсан түвшнээс бууруулахгүй ажлын байраар хангана:

4.1.1. Хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газар /ДТГ/-т ажиллах хугацаанд;

4.1.2. Албан хаагч 90-ээс дээш хоногоор урт хугацаагаар сургалтад хамрагдах хугацаанд;

4.1.3. Төрийн албаны тухай хуулийн дагуу өөр байгууллагатай харилцан тохиролцсоны үндсэн дээр сэлгэн ажиллуулахад,

4.1.4. Жирэмсний ба амаржсны дараах амралттай байгаа ба нярай хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаанд;

4.1.5. Эмнэлгийн шинжилгээ хийлгэх, эмчлүүлэх, эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байх хугацаанд;

4.1.6. Хөдөлмөрийн чадвараа түр алдаж группэд байгаад эргэж ажилдаа ороход.

4.2 Төрийн албан хаагч нь Төрийн албаны тухай болон Дипломат албаны тухай хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн алба, дипломат албанаас халагдахгүй байх баталгаа эдэлнэ.

4.3 Ажлын үр дүнгээр яамны шагнал болон сайдын нэрэмжит мөнгөн шагналаар шат дараалан шагнах ба Засгийн газрын хийгээд төрийн дээд шагнал одон, медалиар шагнуулах, цол олгуулахаар тодорхойлно. Төрийн бусад байгууллагын шагналд тодорхойлно.

4.4 Эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй ажиллаж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэн тодорхой амжилт гаргаж байгаа төрийн албан хаагчид албан тушаал дэвшин ажиллах бололцоог олгоно.

4.5. Дипломат албаны мэргэжлийн шалгалт өгч тэнцсэн, дипломат ажилтны тангараг өргөж, дипломат албан тушаалд ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчид нь албан тушаалынхаа зэрэг зиндаанд тохирсон дипломат цолтой байх зарчмыг удирдлага болгож ажилтнуудад дипломат цол олгох, ахиулах асуудлыг тухай бүр шийдвэрлүүлж байна.

Тав. Цалин хөлсний баталгаа

5.1 Дипломат ажилтнуудад батлагдсан сүлжээний дагуу албан тушаалын ангилал, зэрэгт тохирсон цалинг, түүнчлэн ажилласан хугацааны, онцгой нөхцлийн, эрдмийн зэрэг, цолны, дипломат цолны нэмэгдэлийг сар бүр олгоно.

5.2. Улс төрийн албан хаагчид батлагдсан сүлжээний дагуу албан тушаалын ангилал, зэрэгт тохирсон цалинг, түүнчлэн онцгой нөхцлийн, эрдмийн зэрэг, цолны нэмэгдэлийг сар бүр олгоно.

5.3. Төрийн захиргааны албан хаагчид батлагдсан сүлжээний дагуу албан тушаалын ангилал, зэрэгт тохирсон цалинг, түүнчлэн ажилласан хугацааны, зэрэг дэвийн, эрдмийн зэрэг, цолны нэмэгдэлийг сар бүр олгоно.

5.4. Төрийн үйлчилгээний албан хаагчид батлагдсан сүлжээний дагуу албан тушаалын ангилал, зэрэгт тохирсон цалинг, түүнчлэн ур чадварын, мэргэжлийн зэргийн, эрдмийн зэрэг, цолны нэмэгдэлийг сар бүр олгоно.

5.5 Албан хаагч бүрийн ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолт, үйл ажиллагааны төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан ажил үүрэг, тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг онцгой сайн ханган биелүүлсэн, гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ, чанар, жилд ажилласан хоногийн байдлыг харгалзан төрийн жинхэнэ албан хаагчдад хагас жил тутам ажлын үр дүнгээр албан тушаалын сарын цалингийн /ДТГ-т ажиллаж байгаа албан хаагчдын хувьд адилтгах цалингийн/ 40 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал олгож байна.

5.6 Албан хаагчдын цалин хөлснөөс төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийн 8-аас доошгүй хувийг байгууллагаас төлнө.

5.7 Зохих шатны удирдлагын шийдвэрээр илүү цагаар болон амралт баяр ёслолын өдөр ажилласан албан хаагчид нөхөн амруулаагүй тохиолдолд тэдэнд илүү цагийн хөлсийг Хөдөлмөрийн хууль тогтоомжийн дагуу нэмэгдүүлсэн үнэлгээгээр тооцон олгож байна.

5.8 Цалин хөлс, нэмэгдэл олгохтой холбогдсон дүрэм, журмыг ил тод байлгаж албан хаагч бүрт танилцах боломжоор хангана.

5.9. Төрийн албан хаагч нэг бүр нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамж, тэдгээрийн бичилт, хүн амын орлогын албан татварын хураалт болон бусад суутгалын талаар танилцах, хяналт тавих боломжоор хангагдана.

5.10. Цалин хөлсийг сард 2 удаа, тогтоосон өдөр тавьж олгоно.

5.11. ДТГ- ажиллахаар томилогдоод ажилдаа орох, ДТГ-т ажиллаж байгаад томилолтын хугацаа дуусаад эх орондоо буцаж ирээд ажилдаа орох хугацааны хооронд хийдэгдэл гаргахгүй байх, хэрвээ тухайн албан хаагчийн буруутай биш шалтгаанаар ажил тасрахаар бол тухайн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг байгууллагаас нөхөн төлнө.

Зургаа. Эрүүл мэндийн баталгаа

6.1. Нийт албан хаагчдыг эрүүл мэндийн даатгалд хамруулна;

6.2. Нийт албан хаагчдын эрүүл мэндийн байдалд онцгой анхааран тэднийг жилд 1 удаа нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт нэгдсэн журмаар хамруулах, зөвлөгөө өгүүлэх, эмчлүүлэх ажлыг зохион байгуулна.

6.3 Эмчилгээ, сувилгаа шаардлагатай албан хаагчдыг рашаан сувилалд амруулах, сувилуулах боломжоор хангаж, сувиллын эрхийн бичгийг хөнгөлөлттэй үнээр олгуулах талаар тусламж үзүүлнэ.

6.4 Гадаад, дотоодод урт хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай албан хаагчдад зохих дэмжлэг үзүүлнэ.

6.5. Албан хаагчдыг биеийн тамир, спортоор хичээллэх боломжоор хангана.

Долоо. Ажиллах нөхцөлийн баталгаа

7.1 Яамны удирдлага хөдөлмөр хамгааллын хууль тогтоомжийн хүрээнд албан хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцлийг хангана. Үүнд албан конторын нормативт талбай, ариун цэвэр, тохижилт, агааржуулалт, дулаацуулга, гэрэлтүүлэг зэрэг багтана.

7.2 Төрийн албан хаагчид ажил үүргээ шаардлагын дагуу гүйцэтгэх бололцоо нөхцөлийг бүрэн хангасан тавилга бичгийн болон бусад техник, хэрэгслэл, программ хангамжаар хангана.

7.3 Албан хаагчдын ажлын хэрэгцээнд зориулан өдөр тутмын голлох сонин, сэтгүүлийг байгууллагаас захиалан уншиж танилцах боломжоор хангахын дээр мэргэжлийн болон шинэ номоор үйлчлэх номын сантай байна. Гадаад харилцааны төв архиваас захиалга хүсэлтийн дагуу шаардлагатай материалаар хангаж үйлчилнэ.

7.4 Албан хаагчдад ажилдаа ирэх, буцах нийтийн тээврийн унааны /автобусны/ тасалбарын үнийн 50 хувьтай тэнцэх хэмжээний нөхвөрийг сар бүр олгохоос гадна оройн 20.00 цагаас хойш сууж ажилласан тохиолдолд унаагаар үйлчилнэ.

7.5. Албан хаагчдад өдрийн хоолны нөхвөр олгох. Ундны усны ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан халуун ба хүйтэн усаар байнга хангана.

7.6. Албан байгууллага дээр гуанз, цайны газар ажиллуулж, албан хаагчдад хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ.

Найм. Амьдралын түвшний баталгаа

8.1 Албан хаагчдын ахуй амьдралын талаар судалгаа хийж, амьжиргааны баталгаажих доод түвшингээс доогуур орлоготой болон ядуу амьдралтай албан хаагчдад сарын үндсэн цалингийнх нь хэмжээгээр жилд нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.

8.2. Олон хүүхэдтэй /4-өөс дээш/ эмэгтэйчүүд болон өрх толгойлсон, гэрт буюу галладаг байранд амьдардаг албан хаагчдад амьдралын түвшинг нь харгалзан хүйтний улиралд түлшний зардалд зориулан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх хэмжээний нөхвөр жилд нэг удаа олгоно.

8.3. Албан хаагчдыг орон сууцаар хангахыг амьдралын түвшинг дээшлүүлэх гол баталгаа гэж үзэж, орон сууц хүссэн өргөдлийн ээлж дараалал, 5-аас доошгүй жил ажилласан хугацааг хатуу баримтлан албан хаагчдад орон сууц олгох, орон сууцны нөхцөлийг сайжруулах бүх талын бололцоот арга хэмжээг зохион байгуулна. Мөн орон сууцны бага хүүтэй зээлд хамрагдахад нь дэмжлэг үзүүлнэ.

8.4. Албан хаагчдыг зуслангийн болон хувийн орон сууц барих газартай болох ажлыг нэгдсэн журмаар өөрсдийнх нь идэвхтэй оролцоотойгоор зохион байгуулна.

8.5. Албан хаагчдыг хууль тогтоомжоор хориглоогүй ажил хөдөлмөр, туслах аж ахуй эрхлэх, мод бут тарих, хичээл заах, эрдэм судлалын ажил хийх, орчуулга хийх, бүтээл туурвилаа хэвлүүлэх, борлуулахад нь дэмжлэг үзүүлнэ.

8.6. Албан хаагчдын хүүхдийг зусланд амруулах ажлыг зохион байгуулж амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн хүүхдийн хоолны үнийн зардлыг 50 хүртэл хувиар хөнгөлүүлэх, эсвэл нөхөн олгох арга хэмжээ авна.

8.7. Албан хаагч эмэгтэйчүүдэд жирэмсний ба амаржсаны тэтгэмж болон албан тушаалын цалингийн зөрүү буюу албан тушаалын цалингийн 30 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг амаржсаны ба жирэмсний амралт эдлэх 4 сарын хугацаанд олгоно.

8.8. Тэтгэвэрт гарч буй хүмүүст нийгмийн баталгаа болгож Төрийн жинхэнэ албан хаагчид 36 хүртэл, төрийн үйлчилгээний албан хаагчид 12 хүртэл сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно.

Ес. Амрах эрхийн баталгаа

9.1. Албан хаагчдын санал, байгууллагын ажлын шаардлагыг харгалзан жил бүрийн эхэнд ээлжийн амралтын хуваарийг баталж, хуваарийн дагуу ээлжийн амралтыг биеэр эдлүүлэх ажлыг зохион байгуулна.

9.2. Ээлжийн амралтаараа өөрийн буюу эхнэр /нөхөр/-ийн төрсөн нутагт явах тохиолдолд ирэх, очих замын зардлыг автомашин, эсхүл төмөр замын тээврийн мөрдөж байгаа ердийн тарифаар тооцож 2 жилд нэг удаа олгоно.

9.3. Албан хаагчдын амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх талаар дараах ажлыг зохион байгуулна:

9.3.1. Эх орны түүх соёлын, байгалийн дурсгалт газруудаар хийх аялалыг жил бүр зохион байгуулах,

9.3.2. Байгаль орчинтой танилцах, эрүүл агаарт гарч идэвхтэй амрах ажлыг жилд 1-2 удаа зохион байгуулах,

9.3.3. Шинэ жил, дипломат албаны өдөр, бусад тэмдэглэлт үйл яьдлыг тохиолдуулан урлаг спортын тэмцээн зохион байгуулах,

9.3.4. Шинэ жилээр өрхөд нэг бэлэг өгөх, эх үрсийн баяраар 18 хүртэлх насны хүүхэд тус бүрт бэлэг өгөх, эмэгтэйчүүдийн баяр /3 дугаар сарын 8/-аар эмэгтэйчүүдэд бэлэг гардуулах, бусад хүндэтгэл үзүүлэх.

Арав.Сурч боловсрох баталгаа

Төрийн албан хаагч эрхэлсэн ажил албан тушаалдаа тогтвор суурьшилтай ажиллах нэг гол баталгаа нь гадаад, дотоодын сургалтад хамрагдаж докторын ба магистрын зэрэг хамгаалах, мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх явдал бөгөөд энэ ажлыг тусгай хөтөлбөрөөр зохицуулна.

Арваннэг.Хилийн чанад дахь ДТГ-т ажиллаж байгаа төрийн албан хаагчдын нэмэгдэл баталгаа

11.1. ДТГ-т ажиллах төрийн албан хаагч, тэдний эхнэр /нөхөр/, 18 хүртэлх насны хүүхдийн очих газраа хүртэлх, томилолтынхоо хугацааг дуусгаад эх орондоо буцаж ирэхтэй холбогдон гарах унаа, ачааны зардлыг олгоно.

11.2. Албан ажлаа хэвийн явуулахад шаардагдах ажлын байр, орон сууц, тоног төхөөрөмж, холбоо, тээврийн хэрэгслээр хангана.

11.3. Суугаа улс оронд дайны болон онц байдал тогтох, байгалийн гэнэтийн аюул, гамшиг бий болох, нийтийг хамарсан гоц халдварт өвчин гарах зэрэг тохиолдолд дипломат ажилтан, үйлчилгээ, техникийн ажилтан, тэдний гэр бүлийн гишүүдийг хамгаалалтад авах, уг байдлаас үүдсэн эд хөрөнгийн болон эрүүл мэндийн хохирлыг арилгах арга хэмжээ авна.

11.4 ДТГ-т ажиллах төрийн албан хаагч, тэдний эхнэр /нөхөр/, 18 хүртэлх насны хүүхдийг суугаа орны эрүүл мэндийн даатгалд хамруулна.

11.5. Суугаа орны ерөнхий боловсролын сургууль төлбөртэй бол хүүхдийнх нь сургалтын төлбөрийг тухайн улсын сургалтын зардлын дундаж жишгээр олгоно.

11.6. Суугаа орны амьжиргааны өртөг, амьдралын нөхцөлийг харгалзан тогтоосон цалинг суугаа орны буюу чөлөөтэй хөрвөдөг бусад валютаар олгоно.

11.7. Цаг уурын хүнд нөхцөл, дайны байдал бүхий улсад ажиллах үедээ эхний 1-4 жилд ажлын 5, цаашид ажиллах З жил тутам ажлын 2 өдрийн нэмэгдэл амралт эдэлнэ.

11.8. Цаг уурын хүнд нөхцөлтэй гадаад оронд ажиллагчид, түүний эхнэр /нөхөр/, 18 хүртэл насны хүүхэд жил тутам, бусад оронд ажиллагчид, түүний эхнэр /нөхөр/, 18 хүртэл насны хүүхэд нь 2 жил тутам эх орондоо ирж амрахтай холбогдсон зардлыг олгоно.

11.9.Цаг уурын хүнд нөхцөл бүхий улсад ажилласан нэг жилийг 1 жил 6 сараар тооцно.

11.10. Эхнэр буюу нөхрийг тухайн ДТГ-ын ажлын хэрэгцээ, шаардлагыг үндэслэн үйлчилгээ, техникийн ажилд авч ажиллуулах зарчмыг баримтална. Хэрвээ тодорхой ажил эрхлээгүй тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлийг төрийн албан хаагчийн үндсэн цалингийн дундаж хэмжээгээр бодож төлнө.

11.11. Дипломат ажилтны ДТГ-т ажиллах хугацааны дипломат цолны нэмэгдлийг адилтгах цалингаас нь тогтоосон хувь хэмжээгээр бодож төгрөгөөр олгоно.

Арванхоёр. Бусад баталгаа

12.1 Албан хаагчдын амьдралд тохиолдсон онцлог үйл явдлын үеэр тухайлбал: Шинээр гэр бүл болоход ажлын 3 өдөр, төрсөн хүүхэд нь хурим хийхэд ажлын 2 өдөр, эхнэр нь амаржсан үед ажлын 10 өдөр, гэр бүлийн гишүүн буюу төрөл садан нь нас барсан бол ажлын 7 өдрийн чөлөө тус тус өгч, тэдэнд энэ хугацаанд ногдох цалинг тэтгэмж болгон олгоно.

12.2 Албан хаагчдын гэр бүлийн гишүүн, төрөл садан /эцэг, эх, эхнэр, нөхөр, төрсөн ах, эгч дүү, үр хүүхэд, тэдний гэр бүлийн хүн/-гийн хүн нас барах, өвчний улмаас хөдөлмөрийн чадваргүй болсон гэр бүлийн гишүүнээ асрах тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж болон эд материалын тусламж олгоно.

12.3 Төрийн байгууллагад тогтвор суурьшил, үр бүтээлтэй ажиллаж байгаа ажилтанд гэрлэх, 50, 60 насны ойгоор нь болон төрийн дээд шагнал, цол хэргэм, үүний дотор Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин, Элчин сайд цол хүртэхэд зохих хүндэтгэл үзүүлж үнэ бүхий зүйлийг дурсгал болгож олгоно.

Арвангурав. Хөтөлбөрийн хэрэгжилтийн удирдлага, зохион байгуулалт

13.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг яамны Төрийн нарийн бичгийн даргын удирдлагын дор Төрийн захиргааны удирдлагын газар, үүний дотоод нэгжүүд хариуцан зохион байгуулна.

13.2. Төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл нийгмийн баталгааг хангахтай холбогдсон энэхүү хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээнүүдийг яамны үйл ажиллагааны төлөвлөгөөнд, түүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зардлыг төсөвт жил болгон тусган батлуулж байна.

13.3. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, байдлыг жил бүр дүгнэн, яамны удирдлагад танилцуулж, Төрийн албаны зөвлөлд мэдээлж байна.

13.4. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц байдал, үр дүнгээс шалтгаалан түүнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно. Тэгэхдээ энэхүү хөтөлбөрт тусгагдсан баталгааг муутгахгүй байх зарчмыг баримтлана.

Арвандөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүн

14.1. Энэ хөтөлбөрийг батласнаар тус яамны төрийн албан хаагчдын хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбоотой хууль тогтоомжоор тогтоосон баталгааг эдлүүлэх бололцоо бүрдэх төдийгүй хууль тогтоомжоор шууд зохицуулагдаагүй ч тэдгээрийн эрх ашиг, сонирхолд нийцсэн зарим үйл ажиллагааг зохицуулан хэрэгжүүлэх эрх зүйн үндэс бий болно.

14.2. Албан хаагчдын ирээдүйдээ итгэх итгэл батжин, ажлын идэвх сонирхол нэмэгдсэнээр тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах нөхцөл бүрдэнэ.

14.3. Хамт олон нягтран төлөвшиж, төрийн албаны мэргэшсэн, чадварлаг, залгамжлагдсан албан хаагчдын баг бүрэлдэн бий болж, эцсийн дүндээ Гадаад хэргийн яамны чиг үүрэг ямар ч нөхцөлд амжилттай хэрэгжих боломжтой болно.

ДИПЛОМАТ АЛБАНЫ ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ХААГЧДЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

Нэг. Нийтлэг үндэслэл, шаардлага

1.1. Дэлхий дахинд даяаршил улам бүр цар хүрээгээ тэлж, шинжлэх ухаан, мэдээллийн технологи үсрэнгүй хөгжин, улс төр, эдийн засгийн интеграци өргөжиж, улс хоорондын харилцан хамаарал гүнзгийрэхийн хирээр олон улсын харилцаа хурдацтай хувьсан өөрчлөгдөж буйтай уялдан манай улсын олон талт харилцаа, хамтын ажиллагаа идэвхжиж байна. Үүнтэй холбоотойгоор гадаад, дотоод нөхцөл, цаг үеийн шаардлагад нийцсэн хөрвөх чадвартай, мэргэшсэн, чадварлаг боловсон хүчин бэлтгэх хэрэгцээ, шаардлага тулгарч байна.

1.2. Энэхүү шаардлага болон дипломат албаны сургалтын өнөөгийн байдал, ирээдүйн хэрэгцээнд тулгуурлан Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8, Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6.1, Засгийн газрын 1999 оны 96 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны сургалт ба мэдлэг чадвар бий болгох хөтөлбөр”-ийн 3.10.4 дэх хэсгийг тус тус үндэслэн энэхүү хөтөлбөрийг боловсруулав.

Хоёр. Зорилго, зорилт

2.1. Дипломат албаны төрийн тусгай албан хаагчдын мэргэшлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, давтан сургах, шинэ залуу ажилтныг богино хугацаанд дадлагажуулах замаар гадаад, дотоод нөхцөл, цаг үеийн шаардлагад нийцсэн хөрвөх чадвартай, мэргэшсэн, чадварлаг боловсон хүчин бэлтгэх тогтолцоог бүрдүүлэхэд оршино.

2.2. Энэхүү зорилгын хүрээнд дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ. Үүнд:

2.2.1. Дипломат албаны төрийн тусгай албан хаагчдын сургалтын хэрэгцээг тодорхойлох;

2.2.2. Дипломат албаны төрийн тусгай албан хаагчдын мэдлэг, ур чадварыг үе шаттайгаар, тасралтгүй дээшлүүлэх замаар мэргэшсэн, чадварлаг боловсон хүчин бэлтгэх;

2.2.3. Албан хаагчдыг сургаж, мэргэшүүлэх чиглэлээр бусад улс, олон улсын байгууллага, гадаад, дотоодын их, дээд сургуулиудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх.

Гурав. Баримтлах зарчим

3.1. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дараах зарчмыг баримтална. Үүнд:

3.1.1. Ил тод байх;

3.1.2. Хүртээмжтэй байх;

3.1.3. Байнгын, тасралтгүй байх;

3.1.4. Хариуцлагатай байх;

3.1.5. Хууль дээдлэх.

Дөрөв. Хэрэгжүүлэх чиглэл

4.1. Энэхүү сургалтын хөтөлбөрийг анхан, дунд, ахисан, ерөнхий гэсэн дөрвөн үе шаттайгаар хэрэгжүүлнэ.ÂÂÂÂ

Үе шат

Төрөл

Сургалт

Анхан Дипломат албанд анх орох иргэдэд зориулсан сургалт -Дипломат албаны мэргэшлийн шалгалт өгөхөөр бүртгэгдсэн иргэдэд зориулсан сургалт-Дипломат албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцэн, нөөцөд бүртгэгдсэн иргэдэд зориулсан сургалт
Дунд Мэргэжил дээшлүүлэх сургалт -Албан тушаал дэвших, цол ахихын өмнөх сургалт-Хилийн чанадад суугаа ДТГ-т ажиллахаар томилогдсон албан хаагчдад зориулсан сургалт

-Бусад улсын дипломатын академийн богино хугацааны сургалт

-Бусад улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн магистр, докторын сургалт

Ахисан Ур чадварын сургалт -Албан ёсны уулзалт, яриа хэлэлцээний үеэр түгээмэл хэл дээр аман болон бичгийн орчуулга хийх;-Төр, засгийн тэргүүний хэлэх үг бэлтгэх (speechwriter);

-Хоёр болон олон талт яриа хэлэлцээнд оролцож, хэлэлцээ хийх (negotiator);

-Гадаад бодлого, харилцааны стратеги боловсруулах.

Ерөнхий Ажлын байран дээрх сургалтууд Хэрэгцээ, шаардлагад суурилсан сургалтууд.

4.2. Анхан шатны сургалтын хүрээнд дипломат албаны төрийн тусгай албанд анх ороход авах мэргэшлийн шалгалт өгөх гэж буй болон өгч тэнцсэн иргэдэд зориулсан богино хугацааны сургалт зохион байгуулна.

4.3. Дунд шатны сургалтын хүрээнд дипломат ажилтнуудын мэргэжил дээшлүүлэх чиглэлээр дараах сургалтуудыг зохион байгуулна. Үүнд:

4.3.1. Албан тушаал дэвших, цол ахихаар тодорхойлогдож буй дипломат ажилтнуудад зориулж богино хугацааны сургалт зохион байгуулна.

4.3.2. Хилийн чанадад суугаа ДТГ-т ажиллахаар томилогдсон албан хаагчдад зориулсан сургалт зохион байгуулна.

4.3.3. Бусад улсын Гадаад хэргийн яам, Дипломат академиас зохион байгуулж буй сургалтад албан хаагчдыг хамруулна. Шаардлагатай тохиолдолд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.

4.3.4. Гадаадын их, дээд сургуулийн магистр, докторын сургалтад тухайн улсын Засгийн газрын тэтгэлэгээр албан хаагчдыг суралцуулах, суралцагчдын тоог нэмэгдүүлэх арга хэмжээ авна. Хувийн зардлаар суралцах албан хаагчдад зохих ёсны дэмжлэг үзүүлнэ.

4.4. Ахисан шатны сургалтын хүрээнд дараах чиглэлээр дипломат ажилтнуудын ур чадварыг сайжруулах сургалт зохион байгуулна. Үүнд:

4.4.1. Албан ёсны уулзалт, яриа хэлэлцээний үеэр түгээмэл хэл дээр аман болон бичгийн орчуулга хийх;

4.4.2. Төр, засгийн тэргүүний хэлэх үг бэлтгэх (speechwriter);

4.4.3. Хоёр болон олон талт яриа хэлэлцээнд оролцож, хэлэлцээ хийх (negotiator);

4.4.4. Гадаад бодлого, харилцааны стратеги боловсруулах.

4.5. Ажлын байран дээрх сургалтуудын хүрээнд албан хаагчдын хэрэгцээ шаардлагад тулгуурлан дараах сургалтуудыг зохион байгуулна. Үүнд:

4.5.1. Монгол хэлний зөв бичих дүрэм, найруулга;

4.5.2. Монгол бичгийн сургалт;

4.5.3. Мэргэжлийн гадаад хэл;

4.5.4. Албан бичиг боловсруулалт, хөтлөлт;

4.5.5. Орчуулгын онол, арга зүй;

4.5.6. Дипломат ажилтны ёс зүй, манлайлал, харилцааны ур чадвар

4.5.7. Мэдээллийн технологийн сургалт;

4.5.8. Улс төрийн эдийн засаг;

4.5.9. Ерөнхий соёлын сургалт;

4.5.10. Монгол Улсын түүх, соёлын өв гэх мэт;

4.5.11. Үйлчилгээ, техникийн ажилтнуудад зориулсан гадаад хэлний сургалт.

4.6. Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэдэх Удирдлагын академийн төрийн удирдлагын магистрын сургалтад албан хаагчдыг хамруулж ахлах мэргэжилтний болон удирдах ажилтны нөөц бүрдүүлнэ.

4.7. Бусад улсын Дипломат академитай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, албан хаагчдыг харилцан сургах, хамтарсан сургалт зохион байгуулах, зочин багш урих зэргээр хамтран ажиллана.

4.8. Олон улсын байгууллагад дадлага хийж туршлага судлах дипломат ажилтнуудад дэмжлэг үзүүлж ажиллана.

Тав. Удирдлага, зохион байгуулалт, хэрэгжилт

5.1. Энэхүү хөтөлбөрийг Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга удирдаж Төрийн захиргааны удирдлагын газар Дипломат академитай хамтран яамны бүх газар нэгж, төрийн болон төрийн бус байгууллага, бусад улс, олон улсын байгууллагын оролцоонд тулгуурлан хэрэгжүүлнэ.

5.2. Гадаад хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газраас дипломат албаны төрийн тусгай албан хаагчдын сургалтын хэрэгцээг тодорхойлох судалгааг хийж, судалгаанд үндэслэн жил бүр төлөвлөгөө боловсруулж Төрийн нарийн бичгийн даргаар батлуулна.

5.3. Гадаад хэргийн яамны дэргэдэх Дипломат академи дээрх төлөвлөгөөний дагуу сургалт тус бүрийн хичээлийн хуваарь гаргаж, сургалтуудыг зохион байгуулна.

5.4. Энэхүү хөтөлбөрийг шаардлагатай тохиолдолд шинэчлэн боловсруулна.

Зургаа. Санхүүжилт

6.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ. Үүнд:

6.1.1. Сургалтын төрийн сан;

6.1.2. Бусад улс, олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр;

6.1.3. Хэрэгжүүлэгч байгууллага;

6.1.4. Тухайн ажилтан;

6.1.5. Бусад /төрийн бус байгууллага гэх мэт/;

6.1.6. Төсвийн сургалтад зориулсан хөрөнгө, эсхүл төсвийн хэмнэлт;

6.1.7. Хандив, тусламж.

Долоо. Хяналт-Шинжилгээ, үнэлгээ

7.1. Энэхүү хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилтэд жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, тайлан гаргана.

Найм. Хүрэх үр дүн

8.1. Дипломат ажилтнуудыг мэргэшүүлэх, тасралтгүй давтан сургах тогтолцоо бүрдэнэ.

8.2. Дипломат албанд тогтвор суурьшилтай ажиллах мэргэшсэн, чадварлаг боловсон хүчин бэлтгэх нөхцөл бүрдэнэ.

8.3. Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл, гадаад харилцааны салбарын зорилтуудыг хэрэгжүүлэх боловсон хүчний чадавхи бэхжинэ.

—оОо—

ДИПЛОМАТ АЛБАНЫ ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ХААГЧДЫН

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ

2015 оны … дугаар сарын ….-ны өдөр Улаанбаатар хот

Д/д

Гүйцэтгэх ажил

Хугацаа

Хариуцах эзэн

Эх үүсвэр

Мэргэжлийн дипломатуудад зориулсан сургалт
Дипломат албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцэн ГХЯ-нд орж ажиллах иргэдэд зориулсан сургалт зохион байгуулах

I хагас

ТЗУГ, Дипломат Академи ГХЯ
Энэтхэгийн Дипломат академитай хамтарч ГХЯ-ны Дунд шатны ажилтнуудад зориулсан сургалт зохион байгуулах /Улаанбаатар/

4 дүгээр сар

Дипломат Академи ГХЯ
Клингендалийн Олон улсын харилцааны институт, Германы Дипломат академитай хамтарч ГХЯ-ны Удирдах ажилтнуудад зориулсан сургалт зохион байгуулах /Улаанбаатар/

10 дугаар сар

Дипломат Академи ГХЯ
Хилийн чанадад суугаа ДТГ-т томилогдон ажиллах албан хаагчдад зориулан сургалт зохион байгуулах

II улирал

ТЗУГ, Дипломат Академи ГХЯ
Монгол бичгийн сургалт зохион байгуулах

3 дугаар сар

Дипломат Академи ГХЯ
Орчуулгын онол, арга зүйн сургалт зохион байгуулах

4 дүгээр сар

ТЗУГ, Дипломат Академи АСЕМ-ийн дээд түвшний уулзалт зохион байгуулах зардал
Мэргэжлийн англи хэлний сургалт зохион байгуулах

5 дугаар сар

ТЗУГ, Дипломат Академи АСЕМ-ийн дээд түвшний уулзалт зохион байгуулах зардал
Бусад улсын ГХЯ, Дипломатын академи, олон улсын байгууллагын шугамаар зохион байгуулж буй сургалтад албан хаагчдыг хамруулах /Хавсралтын дагуу/

Жилдээ

ТЗУГ Зохион байгуулагч тал
Гадаадын их, дээд сургуулийн магистр, докторын сургалтад тухайн улсын Засгийн газрын тэтгэлгээр албан хаагчдыг суралцуулах ажлыг зохион байгуулах /Хавсралтын дагуу/

Жилдээ

ТЗУГ Зохион байгуулагч тал
Үйлчилгээ, техникийн ажилтнуудад зориулсан сургалт
10. Хилийн чанадад суугаа ДТГ-т томилогдсон ажилтнуудын гэр бүлд зориулан сургалт зохион байгуулах

6 дугаар сар

Дипломат Академи ГХЯ
11. Хилийн чанадад суугаа ДТГ-т томилогдсон жолооч, техникийн ажилтнуудад зориулан сургалт зохион байгуулах

10 дугаар сар

Дипломат Академи ДБҮЭГ
12. ДБҮЭГ-ын жолооч нарт зориулан англи хэлний сургалт зохион байгуулах

1 дүгээр сар

Дипломат Академи ДБҮЭГ
Бусад яам, агентлаг, аймаг, нийслэл, дүүргийн гадаад харилцааны асуудал хариуцсан ажилтнуудад зориулсан сургалт
13. Нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдөд зориулан сургалт зохион байгуулах

2 дугаар сар

Дипломат Академи “Монголын нутгийн удирдлагын нийгэмлэг” ТББ
14. Аймаг, нийслэл, дүүргийн гадаад харилцааны асуудал хариуцсан ажилтнуудад зориулсан сургалт зохион байгуулах

I хагас

ТЗУГ,БТЗГ,

Дипломат академи

ГХЯ
15. Яам, агентлагуудын гадаад харилцааны ажилтнуудад зориулан сургалт зохион байгуулах

10 дугаар сар

ТЗУГ, Дипломат академи ГХЯ

—оОо—

Сонгон шалгаруулалт
OХУ-ЫН НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ НИЙГЭМЛЭГ “РОСНЕФТЬ”ГАЗРЫН ТОСНЫ КОМПАНИЙН ТЭТГЭЛГИЙН ЭХНИЙ ШАТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ТЭНЦСЭН ИРГЭД 2017

М.Губкины нэрэмжит Нефть, хийн их сургуульд

Код Нийт оноо
1 201730 65
2 201734 57,5
3 201733 55
4 201736 50
5 201731 49
6 201737 49

Дээрх шалгалтуудад тэнцсэн иргэд 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 10.00 цагт  ГХЯ-ны 9 тоот өрөөнд  ярилцлагад орно.

  1. Москвагийн Олон улсын харилцааны их сургуульд

 

Код Нийт оноо
 1 201726 65
 2 201719 64
 3 201701 58,5
 4 201712 57
 5 201708 55,5
 6 201706 54
 7 201728 53
 8 201711 52,5
 9 201702 51,5
 10 201707 51

Орос хэлний шалгалтад тэнцсэн дээрх иргэд 3 дугаар сарын 25-ны өдрийн 17 цагаас нийгмийн мэдлэгийн шалгалтад орно.

ОХУ-ЫН НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ НИЙГЭМЛЭГ “РОСНЕФТЬ”ГАЗРЫН ТОСНЫ КОМПАНИЙН ТЭТГЭЛГИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД тэнцсэн иргэдэд 2016

Газрын тосны компани “Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн түнш дээд сургуулиудад  /М.Губкины нэрэмжит Нефть, Хийн Их сургууль, Москвагийн Олон Улсын Харилцааны дээд сургууль/ суралцах элсэлтийн шалгалтанд тэнцсэн иргэд 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн дотор дараах материалыг бүрдүүлж ГХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын 71 тоотод авчирч өгнө үү. Бүрдүүлэх материал:

  1. Дунд сургууль төгссөн гэрчилгээний хуулбар, дүнгийн хавсралт
  2. Иргэнийн үнэмлэх болон гадаад паспортын хуулбар. /хүчинтэй хугацаа 2 жилээс  дээш байх/
  3. Эрүүл мэндийн дэлгэрэнгүй үзлэгийн анкет
  4. ДОХ болон халдварт өвчингүй тухай магадлагаа
  5. 3х4 хэмжээтэй өнгөт зураг 6 ширхэг
  6. Орос хэл дээр бичсэн өөрийн тухай резюме.

Эдгээр материалуудыг орос хэл дээр орчуулж нотариатаар баталгаажуулсан байна.

М.ГУБКИНЫ НЭРЭМЖИТ НЕФТЬ, ХИЙН ИХ СУРГУУЛЬД ЭЛСЭН ОРОХ ШАЛГАЛТАД ТЭНСЭН ИРГЭД
Код Нийт оноо
1 20160249 78,2
2 20160245 71,2
МОСКВАГИЙН ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ДЭЭД СУРГУУЛЬД ЭЛСЭН ОРОХ ШАЛГАЛТАД ТЭНСЭН ИРГЭД
Код Нийт оноо
1.      20160240 79
2.      20160237 79
3.      20160212 78
4.      20160226 78
5.      20160235 78
ОХУ-ЫН НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ НИЙГЭМЛЭГ “РОСНЕФТЬ”ГАЗРЫН ТОСНЫ КОМПАНИЙН ТЭТГЭЛГИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД БҮРТГҮҮЛСЭН ИРГЭД:

2016 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 10.00 цагт  орос хэлний шалгалттай тул иргэний үнэмлэхтэйгээ ирнэ үү. Орос хэлний шалгалтанд тэнцсэн иргэд дараах шалгалтанд орно:

  1. М.Губкины нэрэмжит Нефть, Хийн Их сургуульд бүртгүүлсэн иргэд Гадаад хэргийн яамны “Зөвшилцөл” танхимд математикийн элсэлтийн шалгалт
  2. Москвагийн Олон Улсын Харилцааны дээд сургуульд бүртгүүлсэн иргэд Гадаад хэргийн яамны “Зөвшилцөл” танхимд монголын түүхийн сэдвээр эссэ бичнэ.

Дээрх шалгалтуудад тэнцсэн иргэд 2016 оны 2 дугаар сарын 28-ны өдөр ярилцлагад орно.

Шалгалтанд тэнцсэн иргэд болон дараагийн шатны шалгалтын хуваарийг жич мэдээллэх болно. Иргэний үнэмлэхгүй ирсэн иргэдийг шалгалтанд оруулахгүй болохыг анхаарна уу.

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН РОСНЕФТЬ КОМПАНИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛНА

Оросын Холбооны Улсын М.Губкины нэрэмжит Нефть, Хийн Их сургууль, Москвагийн Олон Улсын Харилцааны дээд сургуулийн бакалаврын сургалтад суралцах 10 оюутныг шалгаруулж, ОХУ-ын Роснефть компанийн тэтгэлгээр суралцуулна.Мэргэжлийн чиглэл

1. М.Губкины нэрэмжит Нефть, Хийн Их сургуульд байгалийн шинжлэх ухаан, экологи, байгаль хамгаалал, эдийн засаг, үйлдвэрлэлийн менежмент, байгууллагын менежмент, нефть, байгалийн хий, газрын тос, эрчим хүч зэрэг мэргэжлээр 5 оюутан
2. Москвагийн Олон Улсын Харилцааны дээд сургуульд олон улсын харилцаа ба эрчим хүчний дипломат бодлого, олон улсын эрхзүй ба олон улсын эрчим хүчний хамтын ажиллагааны эрхзүйн дэмжлэг, олон улсын эдийн засаг ба олон улсын эрчим хүчний хамтын ажиллагаа, олон улсын бизнес ба олон улсын эрчим хүчний хамтын ажиллагаа зэрэг мэргэжлээр 5 оюутан

Тавигдах шаардлага
Дараах шаардлагын аль нэгийг хангаж буй 25 хүртэлх насны Монгол Улсын иргэн:

  • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3,0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа;
  • ОХУ-ын их, дээд сургуулийн бэлтгэл ангид амжилттай суралцаж байгаа болон онц, сайн дүнтэй  төгссөн;
  • Монгол Улсын орос хэлний гүнзгийрүүлсэн сургалтай болон ОХУ-тай хамтарсан ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангид 80 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцаж байгаа;
  • ОХУ-ын их, дээд сургуулийн салбар сургуулийн орос хэлний бэлтгэл ангид суралцаж байгаа;

Бүрдүүлэх баримт бичиг:
1.      Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн дээд сургуулийн 1, 2 дамжаанд болон ОХУ-ын их, дээд сургуулийн салбар сургуулийн орос хэлний бэлтгэл ангид суралцаж байгаа суралцагчид:

  • Цахим өргөдөл
  • Суралцаж буй сургуулийн тодорхойлолт;
  • Дүнгийн хуулбарын эх хувь /голч дүнтэй/;
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Бүртгэлийн хураамж 10000 төгрөг төлсөн баримт;  

2. ОХУ-ын их, дээд сургуулийн хэлний бэлтгэл ангид суралцагчид, төгсөгч:

  • Цахим өргөдөл
  • Суралцаж буй сургуулийн албан бичиг;
  • Хэлний бэлтгэл анги төгссөн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хувь эсвэл бэлтгэл ангийн дүнгийн тодорхойлолт;
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Бүртгэлийн хураамж 10000 төгрөг төлсөн баримт;  

3. Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангид суралцагч:

  • Цахим өргөдөл
  • Сонгон шалгаруулалтад орохыг дэмжсэн сургуулийн захирлын албан бичиг;
  • Сүүлийн хагас жилийн дүнгийн тодорхойлолт;
  • Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Бүртгэлийн хураамж 10000 төгрөг төлсөн баримт;

Бүртгэл
2016 оны I сарын 20-ноос II сарын 15-ний хооронд esis.edu.mn/grant холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Цахим өргөдөлд дээр дурдсан баримт бичиг тус бүрийг PDF хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана. Бүртгэлийн хураамж 10000 төгрөгийг Төрийн сан дахь БСШУЯ-ны 900015431 тоот дансад бэлнээр болон бэлэн бусаар тушаана. Хураамж төлсөн баримтад бүртгүүлэгчийн овог, нэр, регистрийн дугаар, утасны дугаар, гүйлгээний утга буюу аль улсын ямар тэтгэлэгт бүртгүүлэх тухай (ОХУ, Роснефтийн тэтгэлэг)  мэдээллийг заавал оруулах шаардлагатай.

Сонгон шалгаруулалт

Сонгон шалгаруулалтад бүртгүүлэгч дараах шалгалтыг өгнө.

  1. Орос хэл – дүрэм, эссэ, ярилцлага (бүх бүртгүүлэгч)
    2.    Монголын түүхийн талаар эссэ (бүх бүртгүүлэгч)
    3.    Математик (инженерийн чиглэлээр суралцахаар бүртгүүлэгч)

Шалгалтын зарыг Боловсрол соёл, шинжлэх ухааны яам болон Гадаад харилцааны яамны цахим хуудсаар бүртгэлийн дараа жич мэдээлнэ.

ДИПЛОМАТ АЛБАНЫ ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭДЭЭС АВСАН ШАЛГАЛТ

Гадаад хэргийн яам, Төрийн албаны зөвлөлтэй хамтран Дипломат албаны төрийн тусгай албан тушаалд анх орох иргэний шалгалтыг 2015 оны 07 дугаар сарын 04-06-ны өдрүүдэд зохион байгууллаа. Шалгалтыг i) ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох, ii) мэргэжлийн мэдлэгийн түвшин тогтоох, iii) ур чадварын түвшин тогтоох, iv) гадаад хэлний түвшин тогтоох, v) мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох гэсэн бүрэлдэхүүн хэсэгтэйгээр зохион байгуулсан бөгөөд шалгалтад нийт 345 иргэн бүртгүүлэн оролцсоноос зарлагдсан 15 ажлын байранд 28 иргэн тэнцлээ.

ДИПЛОМАТ АЛБАНЫ ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭДЭЭС АВСАН ШАЛГАЛТЫН НЭГДСЭН ДҮН

Д/д

Шифр

Мэргэшлийн шалгалтын дүн

Гадаад хэлний шалгалт

Ярилцлага

Нийт

Ерөнхий мэдлэг

Мэргэжлийн шалгалт Ур чадвар

1

20150737

18.5

19

17.5

24.5

11.8

91.3

2

20150722

15.5

14.5

17

23.5

13.2

83.7

3

20150744

18.5

17

16

21.9

10.1

83.5

4

20150745

15.5

18.5

18

22.8

8.5

83.3

5

20150776

16

16

17.5

20.1

12.6

82.2

6

20150720

18

18.5

16

20.2

8.8

81.5

7

20150770

16.5

13.5

17

21.5

12.8

81.3

8

20150739

18

15

13.5

24

10.5

81

9

20150734

15

17.5

17

20

11

80.5

10

20150718

13.5

16

15

20

15

79.5

11

20150704

15

15.5

17

23.3

7.8

78.6

12

20150709

13

16

16

23.8

9.6

78.4

13

20150721

14

16

16.5

20

11.5

78

14

20150712

14.5

17

14

22.8

8.5

76.8

15

20150763

15

16.5

16

20

9.2

76.7

16

20150781

16

14

16.5

20

10.2

76.7

17

20150759

16.5

14.5

17.5

22.4

5.2

76.1

18

20150758

14.5

15

16.5

20.1

10

76.1

19

20150729

13

15.5

15

21.4

10.9

75.8

20

20150710

13.5

16

15

20.1

10.8

75.4

21

20150724

16

14

15.5

20

9.8

75.3

22

20150750

16

12

16

23.8

6.5

74.3

23

20150731

12.5

14.5

16

23.7

6.9

73.6

24

20150749

13

14

16.5

20.8

8.3

72.6

25

20150778

12

13.5

14.5

23.2

8.8

72

26

20150742

12.5

16.5

14.5

22.3

6.2

72

27

20150719

14.5

14.5

16.5

20

4.8

70.3

28

20150736

12.5

13.5

16.5

21.5

5.3

69.3

ДИПЛОМАТ АЛБАНЫ ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХОД МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТ АВАХ ЖУРАМ

ДИПЛОМАТ АЛБАНЫ ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХОД МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТ АВАХ ЖУРАМ

ОХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ШАЛТАЛТАД ОРОЛЦОГЧДЫН НЭГДСЭН ДҮН
Эцэг /эх/-ийн нэр Нэр Шифр Дүрмийн шалгалт Орчуулга Зохион бичлэг Нийт
1 Ариунболд Индра 300007 38 25 20 83
2 Ууганбаяр Намуун 300001 35 25 20 80
3 Баянжаргал Тэмүүлэн 300083 33 21 16 70
4 Буд-Эрдэнэ Ринчин 300003 32 20 15 67
5 Мөнхжаргал Бадамханд 300005 31 15 15 61
6 Билэгцогт Намуун 300006 27 7 8 42
7 Мөнхбаатар Шүрэнцэцэг 300010 39 39
8 Бямбадорж Мөнхзул 300009 20 2 10 32
9 Цолмонбаатар Мөнхбат 300002 17 5 6 28
10 Батбилэг Билэгжаргал 300075 14 4 8 26
11 Гантөмөр Мөнхбаяр 300022 11 11
12 Чулуунхүү Энхлут 300025 11 11
13 Ганбат Цэдэвдорж 300026 10 10
МОСКВАГИЙН ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ИХ СУРГУУЛИЙН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ЕРӨНХИЙ ДҮН
Овог нэр Хүйс Код Дүрмийн мэдлэгийн шалгалт Зохион бичлэг Орчуулгын шалгалт Ярилцлага Нийт
Түмэн Бүрэнжаргал Эм 201432 38 20 29 9.5 96.5
Баатархүү Лхамдэгд Эм 201434 38 17 29 9.75 93.75
Энхбат Дөлгөөн Эр 201421 34 20 30 9.25 93.25
Даваасамбуу Соёмбо Эр 201403 36 20 29 6.25 91.25
Чимгээ Урангаа Эм 201429 35 18 28 7.5 88.5
Доржбат Одгэрэл Эм 201413 36 19 21 7.7 83.7
Нарантуяа Халиун Эм 201402 34 18 20 6.7 78.7
Лувсанжав Жавхлант Эр 201416 35 15 20 7.8 77.8
Цэнд-Аюуш Намуун Эм 201420 37 16 17 7.25 77.25
Нармандах Нандин-Эрдэнэ Эм 201422 32 13 24 8 77
МОСКВАГИЙН ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ИХ СУРГУУЛИЙН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ЯРИЛЦЛАГЫН ШАЛГАЛТАД ОРОЛЦОХ ОРОЛЦОГЧИД
Овог нэр Код Дүрмийн мэдлэгийн шалгалт Зохион бичлэг Орчуулгын шалгалт Нийт
1 Түмэн Бүрэнжаргал 201432 38 20 29 87
2 Даваасамбуу Соёмбо 201403 36 20 29 85
3 Энхбат Дөлгөөн 201421 34 20 30 84
4 Баатархүү Лхамдэгд 201434 38 17 29 84
5 Чимгээ Урангаа 201429 35 18 28 81
6 Доржбат Одгэрэл 201413 36 19 21 76
7 Нарантуяа Халиун 201402 34 18 20 72
8 Лувсанжав Жавхлант 201416 35 15 20 70
9 Цэнд-Аюуш Намуун 201420 37 16 17 70
10 Нармандах Нандин-Эрдэнэ 201422 32 13 24 69
МОСКВАГИЙН ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ИХ СУРГУУЛИЙН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ БОЛНО

ГХЯ-ны захилгаар Москвагийн олон улсын харилцааны их сургуульд элсэн суралцах иргэдээс авах шалгалтыг 2014 оны 5 дугаар сарын 31-ны Бямба гарагт зохион байгуулна. Тус шалгалтад оролцох хүсэлтэй иргэдийг 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 09.00-11.00 цагийн хооронд ГХЯ-ны 28 тоотод бүртгүүлнэ.

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2012 оны А/107 тоот тушаалаар баталсан “Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд элсэн суралцах иргэдээс авах шалгалтын журам”-ын дагуу шалгалтыг авна.  Журмыг татаж авах.

Шалгалтад орох иргэнд тавигдах шаардлага:

1. Ерөнхий боловсролын 12 дугаар анги буюу түүнээс дээш боловсрол эзэмшсэн байх;
2. Орос хэлийг ахисан түвшинд эзэмшсэн байх.
Бүртгүүлэхэд шаардагдах материал:
1. Монгол Улсын иргэний үнэмлэхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
2. Ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургууль төгссөн гэрчилгээг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
3. 4 x 6 хэмжээний 2 хувь цээж зураг.
Шалгалтын комисс шаардлагатай гэж үзвэл баримт бичгийн үнэн зөвийг магадлах зорилгоор нэмэлт материал гаргуулж болно.

Жич: Иргэний үнэмлэхээ шалгалтад орохдоо авчирна.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗАР
2014 оны 5 дугаар сарын 15

ТАЗ салбар зөвлөл
Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн зөвлөмжийн хэрэгжилт

Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн зөвлөмжийн хэрэгжилт

2017.06.29

Заалт Хэрэгжилт
1. Нутаг дэвсгэрийн болон харьяа төрийн байгууллагуудад хууль тогтоомж, стандартыг үйл ажиллагаандаа хангах ажлыг мэргэшил арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллах Яам, ДТГ-т ажиллагсадыг ёс зүйн, сахилгын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үйл ажиллагаандаа холбогдох хууль тогтоомж, стандартыг баримтлаж ажиллахыг үүрэгжүүлсэн албан даалгавар, чиглэлийг 4 удаа нийт ажилтан, албан хаагчдад хүргүүлэв.

Түүнчлэн албан хаагчдын хууль тогтоомжийн  мэдлэгийг дээшлүүлэх зорилгын хүрээнд Дипломат албаны эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл /2 боть/-ийг бэлтгэн хэвлүүлж, нийт яам, ДТГ-ын ажилтнуудын албан хэрэгцээнд тараав.

2. Төрийн албаны тухай хууль тогтоомж, стандарт зөрчсөн үйлдлийг арилгах арга хэмжээ авах ДТГ-т албан үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн 1 ажилтанд  сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг Салбар зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаар хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэв.

Түүнчлэн Монгол Улс, дипломат албаны нэр хүндэд сөрөг  нөлөөлөл үзүүлэхэйц ноцтой үйлдэл, тодруулбал,  Украйн-Унгарын “Лужанка” хилийн боомт дээр 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Монгол Улсын дипломат паспорт бүхий иргэн О.Л их хэмжээний контрбандын ачаа /тамхи/ хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх гэж байгаад саатуулагдсан тухай мэдээлэл гарсантай холбогдуулан ДТГ-уудын  ажилтнуудын дипломат, албан паспортын ашиглалт, хадгалалтад тавих хяналт, шаардлагыг чангатгаж, дипломат дугаар бүхий автомашины бүртгэлийг шинэчлэх арга хэмжээ авав.

3. Салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг чадавхжуулах ажлыг зохион байгуулах Салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг чадавхжуулах зорилгоор төрийн албаны хууль тогтоомжийг Салбар зөвлөлийн гишүүдэд багц болгон тараасан.

2017 оны хоёрдугаар хагаст Салбар зөвлөлийн гишүүд болон яамны удирдах, ахлах албан тушаалтнуудад зориулсан төрийн албаны эрх зүйн зохицуулалтын талаарх сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

4. Төрийн удирдах албан хаагчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, манлайлах ур чадварыг хөгжүүлэхэд тодорхой ажил зохион байгуулах 2017 оны хоёрдугаар хагаст Салбар зөвлөлийн гишүүд болон яамны удирдах, ахлах албан тушаалтнуудад зориулсан төрийн албаны эрх зүйн зохицуулалтын талаарх сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
5. Төрийн албан хаагчдад шинэ мэдээ мэдээлэл өгөх, тэдний санаа бодлыг сонсож үйл ажиллагаандаа тусгаж ажиллах Яамны шуурхай зөвлөгөөний тэмдэглэлийг долоо хоног бүр, ТАСЗ-ийн хуралдааны шийдвэрийг дотоод мэдээгээр тухай бүр, нийгэм, эдийн засаг, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын статистик мэдээллийг сар бүр газрын захирал, ДТГ-ын тэргүүн нараар уламжлуулан салбарын албан хаагчдад тогтмол мэдээлж байгаа болно.

Мөн Гадаад харилцааны яамны дэргэдэх “Залуу дипломатчдын клуб”-ээс “Эртэч дипломат” өглөөний цайтай уулзалтыг тодорхой давтамжтайгаар зохион байгуулдаг бөгөөд уг уулзалтад яамны удирдлага оролцож, залуу албан хаагчидтай яам, дипломат албаны үйл ажиллагааны талаар санал солилцдог болно.

6. Салбар зөвлөлийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөний биелэлтийг улирал тутам тооцож, Салбар зөвлөлийн хуралдаанд танилцуулан хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулах Салбар зөвлөлийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөний биелэлтийг улирал тутам тооцож, хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулж байна. Дээрх ажлын хүрээнд 2017 оны эхний хагаст Салбар зөвлөлийн хуралдаанаас гарсан шийдвэрийн хэрэжилтийг хангах ажлыг зохион байгуулж Салбар зөвлөлийн шийдвэрүүдийг Гадаад харилцааны яамны ТНБД-ын 51 тушаалаар албажуулав.
7. Салбар зөвлөлийн тухайн жилийн үйл ажиллагааны хагас, бүтэн жилийн тайлан, Ёс зүйн зөрчлийн болон өргөдөл, гомдол, маргааны мэдээг “Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам”-ын 2.1.10, 5.1-д заасан хугацаанд ирүүлэх 2017 оны эхний хагас жилийн байдлаар Салбар зөвлөлд яам, ДТГ-ын ажилтнуудын ёс зүйн зөрчилд холбогдох гомдол ирээгүй болно.
8. Төрийн жинхэнэ албаны сул ажлын байрыг Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу нөхөх ажлыг тухай бүр шуурхай зохион байгуулж мэдээ тайланг журамд заасан хугацаанд ирүүлэх Төсөв, орон тооны хязгаарлагмал байдлаас үүдэн дипломат албаны төрийн тусгай албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах ажлыг зохион байгуулаагүй.
9. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний болон төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөөс төрийн жинхэнэ албаны сул орон тоог нөхөх тохиолдолд Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын “Тав”-ын 5.1, 5.2, 5.3 дахь заалтуудыг чанд мөрдөж ажиллах

 

Төсөв, орон тооны хязгаарлагмал байдлаас үүдэн 2015 оноос хойш дипломат албаны төрийн тусгай албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авагдаагүй тул төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний мэдээллийн сан шинэчлэгдээгүй.

Салбарт ажилласан байдал, удирдах албан тушаалтны сул орон тоонд сонгон шалгаруулалтад оролцсон, ажлын гүйцэтгэл, боловсрол, гадаад хэлний мэдлэг, хамт олны хандлага, манлайлах ур чадвар зэргийг харгалзан удирдах ажилтны нөөцийн санг бүрдүүлж эхлээд байна.

10. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 23.4 дэх хэсэгт заасны дагуу төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, төрийн жинхэнэ албан хаагчдын нөөцийн судалгааг “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-д заасны дагуу жил бүрийн 12 дугаар сарын 20-ны дотор Төрийн албаны зөвлөлд ирүүлж байх Хугацаа болоогүй
11. “Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам”-ын 2.2.3, 5.2-т заасны дагуу Салбар зөвлөлийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах Салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, хуралдааны тов, хэлэлцэх асуудал, үйл ажиллагааны тайлан зэргийг яамны цахим хуудсанд байршуулж хэвшив.

Түүнчлэн Салбар зөвлөлийн шийдвэрийг тухай бүрд нь яам, ДТГ-ийн албан хаагчдад цахим хэлбэрээр дотоод мэдээ болгон хүргүүлж хэвшсэн бөгөөд тайлангийн хугацаанд дээрх төрлийн мэдээг 6 удаа нийт яам, ДТГ-ын ажилтнуудад хүргүүлэв.

12. “Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам”-ын “5.2-т заасны дагуу салбар зөвлөлийн үйл ажиллагааны тайланг жилд 2-оос доошгүй удаа тайлагнаж, иргэд, төрийн албан хаагчдаас өгсөн үнэлгээ, санал, шүүмжлэлийн мөрөөр тодорхой арга хэмжээ авч, үр дүнг хариу мэдээлж байх, Салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлуудын талаарх мэдээллийг яамны цахим хуудсанд байршуулж хэвшив.

Салбар зөвлөлийн шийдвэрийг тухай бүрд нь яам, ДТГ-ийн албан хаагчдад цахим хэлбэрээр дотоод мэдээ болгон хүргүүлж хэвшсэн бөгөөд тайлангийн хугацаанд дээрх төрлийн мэдээг 6 удаа нийт яам, ДТГ-ын ажилтнуудад хүргүүлэв.

13. Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6.1, 33.6.2 дахь заалтын хэрэгжилт хангалттай бус байгаад анхаарч, “Төрийн албан хаагчийн сургалт” болон “төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа”-ны хөтөлбөрийг боловсруулж батлуулах, түүнийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж, хөтөлбөрийн явц, үр дүнг жил бүр тооцох, тайлагнах талаар нутгийн захиргааны болон харьяа төрийн байгууллагуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, хяналт тавьж ажиллах, Салбарын хүний нөөцийн чадвар, гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор тэдгээрийг дотоод, гадаадын урт, богино хугацааны сургалтад хамруулахаас гадна ажлын байранд нь тасралтгүй сургах ажлыг тогтмол зохион байгуулж байна. Ялангуяа залуу ажилтнуудад зориулсан үндсэн сургалт, лекц-ярилцлага, орчуулгын онол, практик, англи, монгол сургалт, дипломат баримт бичиг боловсруулах стандарт, аргачилал, албан хэрэг хөтлөлт, архивын журам, үр дүнгийн гэрээ байгуулах, дүгнэх шинэ журам зэргээр 50 орчим цагийн 26 сэдэвчилсэн сургалт, мэдээллийг зохион байгуулав.

Түүнчлэн албан хаагчдын хууль тогтоомжийн  мэдлэгийг дээшлүүлэх зорилгын хүрээнд Дипломат албаны эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл /2 боть/-ийг бэлтгэн хэвлүүлж, нийт яам, ДТГ-ын ажилтнуудын албан хэрэгцээнд тараав.

Салбарын үйл ажиллагаанд хамаарах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох хүрээнд Дипломат албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, зохих журмын дагуу батлуулсанаар төрийн тусгай алба-дипломат албанд ажиллагсдын хөдөлмөрлөх баталгааг хангах, нийгмийн хамгааллыг дээшлүүлэх чиглэлд бодитой алхамууд хийгдэв. Тухайлбал, хилийн чанадад ажиллагсадын цалин хөлсийг 2 жил тутамд шинэчлэн тогтоож байх, хилийн чанадад ажиллагсадын хүүхдийн цэцэрлэгийн төлбөрийг төрөөс тодорхой хэмжээгээр хариуцах, эхнэр буюу нөхөр нь төрийн жинхэнэ албан хаагч бол ажлын байрыг нь хадгалах зэрэг нийгмийн баталгааны чухал ач холбогдол бүхий тулгамдсан асуудлууд шийдвэрлэгдэв.

Яамны ажилтнууд болон ахмад дипломатуудыг ХЗДХЯ-ны харьяа Төрийн тусгай албаны албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн үйлчилгээнд хамруулах /амбулаториор үзүүлэх болон хэвтэж эмчлүүлэх/ ажлыг зохион байгуулав.

Ажилтан, албан хаагчдын тав тухтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тус яамны “Ёслол хүндэтгэлийн өргөө”-ний барилгыг энэ жилийн 3 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулах зорилгоор санхүүжил болон зохион байгуулалтын асуудлыг бүрэн шийдвэрлэхээр ажиллаж байна.

Түүнчлэн яамны эзэмшлийн барилга, байгууламж, эдэлбэр газрыг яамны албан хаагчдад ашигтай байх хувилбараар эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор холбогдох судалгааг хийж эхлээд байна.

14. Төрийн жинхэнэ албан хаагчдаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг Улсын Их хурлын 2003 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албан тушаалд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам”-ын хэрэгжилтийг хангаж ажиллах Тайлангийн хугацаанд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан маргаан, гомдол ирээгүй болно.
15. Төрийн албаны зөвлөлөөс хүргүүлж буй зөвлөмж, хугацаатай албан бичгийн хариуг заасан хугацаанд ирүүлж байх, Төрийн албаны зөвлөлөөс ирүүлж буй зөвлөмж, хугацаатай чиглэл, үүрэг даалгаврын хэрэгжилтийн хариуг заасан хугацаанд нь шуурхай хүргүүлэхэд байнгын хяналт тавин ажиллаж байна.

2017 оны эхний хагас жил Төрийн албаны зөвлөлөөс 14 албан бичиг хүлээн авч холбогдох ажиллагааг хийв.

 

ТАЗ-ийн Гадаад харилцааны яамны дэргэдэх Салбар зөвлөл

Төрийн албаны зөвлөлийн гадаад харилцааны яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2016 оны үйл ажиллагааны тайлан

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ДЭРГЭДЭХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

 

2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр                                                                                  Улаанбаатар хот

Төрийн албаны зөвлөлийн Гадаад харилцааны яамны дэргэдэх Салбар зөвлөл нь Төрийн албаны тухай, Дипломат албаны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, журам, заавар, чиглэлийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж, тайлангийн хугацаанд дэвшүүлсэн зорилт, төлөвлөөгөөт ажлаа бүрэн биелүүлэхийн зорьж, идэвхи, чармайлттай ажиллав.

            Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнд Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орсонтой холбогдуулан Гадаад харилцааны яамны зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн. Үүнтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн тус яамны дэргэдэх Салбар зөвлөл яамны бүрэлдэхүүнийг Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 160 дугаар тогтоолоор шинэчлэн батлуулан ажиллаж байна. Салбар зөвлөлийн үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоо тус Нарийн бичгийн даргаар удирдах албан тушаалтан буюу Төрийн захиргааны удирдлагын газрын дэд захирлыг томилуулсан болно.

Тайлангийн хугацаанд Салбар зөвлөлийн 8 удаагийн хуралдааныг зохион байгуулж, албан хаагчдыг томилох, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах зэрэг асуудлуудыг хэлэлцүүлэн шийдвэрлүүлэв. 2016 онд тус Салбар зөвлөлөөр Монгол Улсаас гадаад улсад суух ДТГ-т ажиллах 80 дипломат ажилтан, 21 үйлчилгээ, техникийн ажилтныг томилох асуудлыг хэлэлцэж, зохих шийдвэр гаргах ажлыг зохион байгуулсан. Түүнчлэн хилийн чанад дахь ДТГ-т ажиллах томилолтын хугацаа нь дуусан ирсэн 16, шинээр ажилд орох 18 ажилтныг зохих журмын дагуу тус яаманд томилуулав.

Мөн яамны бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орсонтой холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтад шинээр томилогдох 7 газрын захирлыг хамруулж, дүгнэлт гаргуулсаны үндсэн дээр томилуулав.

Дипломат албаны хүний нөөцийн бодлого, сургалтын хөтөлбөрийн хүрээнд залуу, дунд, ахмад үеийн залгамж, нэгдмэл чанарыг бататган үргэлжлүүлж, залуу ажилтнуудыг ажлын байранд нь тасралтгүй заан сургах, дадлагажуулах зорилгоор давтан сургах, мэргэшүүлэх дотоод сургалтын төлөвлөгөөг батлуулж, хэрэгжилтийг зохион байгуулав. Сургалтад хамруулах, мэргэшүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулав. Тухайлбал, дипломат албаны хүний нөөцийн бодлого, сургалтын хөтөлбөрийн дагуу яамны албан хаагчдад зориулсан үндсэн сургалт, сэдэвчилсэн лекц-ярилцлага, мэдээллийн төлөвлөгөө, орчуулга, англи, монгол хэлний сургалтын төлөвлөгөөнүүдийг батлуулж, хэрэгжилийг хангах ажлыг зохион байгуулав. Мөн яам, “Монголын Дипломатын академи” төрийн бус байгууллага хоорондын хамтын ажиллагааны Санамж бичгийг байгуулж, 2016 оны 4 дүгээр улирал болон 2017 оны хамтын ажиллагааны төлөвлөгөө батлуулав.

Албан хаагчдын мэргэжлийн мэдлэг, чадварыг байнга дээшлүүлэх ажлын хүрээнд ажилтнуудын албан хэрэгцээнд зориулан Дипломат албаны эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл, Дипломат ажилтны гарын авлага зэргийн хэвлэлийн эхийг бэлтгэж, хэвлүүлэхээр ажиллаж байна.

             Мөн албан хаагчдыг гадаад, дотоодын богино хугацааны сургалтын талаарх мэдээллийг тухай бүр яамны нийт албан хаагчдад хүргүүлж, сонгон шалгаруулах замаар хамруулж байна. Тухайлбал: ОХУ-ын Гадаад харилцааны яамны Дипломат академи, Япон Улсын Засгийн газрын тэтгэлгээр “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих буцалтгүй тусламжийн JDS хөтөлбөр Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт Залуу удирдагч хөтөлбөр, БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт сургалт, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-гийн, Азербайджаны Дипломат академиас бакалавр болон магистрын сургалт, Шинэ Зеландын Зүүн өмнөд Ази, Монголын төрийн албан хаагчдад зориулсан англи хэлний сургалт, Туркийн Гадаад харилцааны яамны Залуу дипломатуудад зориулсан сургалт, Энэтхэгийн Дипломатын академийн Гадаадын дипломатуудад зориулсан сургалт, Тайланд улсад зохион байгуулсан Дипломатуудын сургалт, Индонез улсад зохион байгуулсан залуу болон дунд шатны дипломатуудад зориулсан сургалт, Монгол, Хятадын Гадаад харилцааны яамд хоорондын солилцооны хөтөлбөрийн дагуу БНХАУ-д танилцах айлчлал хийх Монгол Улсын Гадаад харилцааны яамны залуу дипломатуудын сургалт, Египтын хөгжлийн сангийн тэтгэлэгт хөтөлбөрийн шугамаар тус тус зохион байгуулдаг богино хугаццаны болон магистрын сургалтын талаарх мэдээллийг яамны нийт албан хаагчдад нээлттэй хүргэж,  тэднийг өргөнөөр хамруулах чиглэлээр ажиллав. Түүнчлэн Клингендайлийн институт, ХБНГУ-ын Гадаад хэргийн яамнаас тус тус зохион байгуулдаг сургалтуудын талаарх мэдээллийг нийт албан хаагчдад мөн нээлттэй хүргэх, тавигдаж буй шаардлагад нийцэх албан хаагчдыг сонгох зарчмыг баримтлан сургалтад хамруулах чиглэлээр ажиллаж тайлангийн хугацаанд яамны ажилтнуудаас магистрийн сургалтад 2, дипломат сургалтад 27, гадаад хэлний сургалтад 2, нийт 31 ажилтан гадаад сургалтад бусад улсын тэтгэлгээр хамруулсан.

Салбарын албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор тус яамны өмчид байсан “Дипломат 95” цогцолборын 80 айлын орон сууцыг холбогдох хууль, журмын дагуу хувьчилж албан хаагчдад өгсөн. Мөн Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” зорилтын хүрээнд албан хаагчдын хүүхдүүдэд зориулан Нийслэлийн 16 дугаар хүүхдийн цэцэрлэгийн харьяанд 85 хүүхдийн багтаамжтай салбарыг дотоод нөөц бололцоо, албан хаагчдын хандив, тусламжтайгаар ашиглалтад оруулав.

Дипломат албаны үйл ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, ажилтнуудын албан үүргээ гүйцэтгэх хэвийн нөхцөл бололцоог бүрдүүлэх, тэдгээрийн эрх зүйн байдлыг тодотгох, ажиллах, амьдрах нөхцөл, нийгмийн баталгааг дээшлүүлэх зорилгоор Улсын Их Хуралд өргөн барьсан, одоо Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцэгдэж байгаа Дипломат албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд зарим тодорхой заалтуудыг тусгаж өгсөн. Дээрх хуулийн төсөл батлагдсанаар хилийн чанадад ажиллагсадын цалин хөлсийг 2 жил тутамд шинэчлэн тогтоож байх, хилийн чанадад ажиллагсадын хүүхдийн цэцэрлэгийн төлбөрийг төрөөс хариуцах, эхнэр буюу нөхөр нь төрийн жинхэнэ албан хаагч бол ажлын байрыг нь хадгалах зэрэг нийгмийн баталгааны чухал ач холбогдол бухий тулгамдсан асуудлууд шийдвэрлэгдэх эрх зүйн зохицуулал, нөхцөл бүрдэх юм.

Гадаад харилцааны яамны төв аппарат, ДТГ-уудын ажилтан, албан хаагчдын ажил үүргийг оновчтой зохион байгуулах, хөдөлмөрийн харилцаанд оролцогчдын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох, албан тушаалд томилох, албан тушаалаас чөлөөлөх, халах, урамшуулах, мэргэжлийг дээшлүүлэх, ажил тайлагнах, үнэлэх, сахилга, хөдөлмөрийн хариуцлагыг дэшлүүлэх үйл ажиллагаанд хамаарах зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор яамны “Дотоод ажлын заавар”, “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг шинэчлэн боловсруулах ажлыг эхлүүлээд байна. Дээрх ажилтай уялдуулан яамны төв аппарат болон дипломат төлөөлөгчийн газарт ажиллагсадын ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээний загварт дипломат албаны ажил, үүргийн онцлогод нийцсэн зарим өөрчлөлтүүдийг оруулах талаар санал боловсруулж байна.

Салбарын албан хаагчдын бүртгэл, мэдээллийн ажлыг сайжруулах зорилгоор яам, дипломат төлөөлөгчийн газарт ажиллагсадын хувийн хэргийн бүрдлийг хангах, баяжуулах зэрэг ажлыг зохион байгуулаж, эхний ээлжинд яамны төв аппаратад ажиллагсадын хувийн хэргийг цэгцлэв. Түүнчлэн салбарын хүний нөөцийн хүний нөөцийн бүртгэлийн тогтолцоо, санг боловсронгуй болгох зорилгоор Хүний Нөөцийн Удирдлагын Мэдээллийн Системээс гадна хүний нөөцийн бүртгэлийн програмыг авах бүрдүүлэхээр ажиллаж байна.

Цаашид:

  • Дипломат албаны хүний нөөцийн бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх, нэгдсэн удирдлагаар хангах, албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх тогтолцоог боловсронгуй болгох;
  • удирдлагын мэдээллийн санг бүрэлдүүлэх;
  • Яамны удирдлагын манлайллыг хангах чиг үүргийг хэрэгжүүлж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;
  • Хүний нөөцийн бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэх, албан хаагчдын давтан сургалтын тогтолцоог бүрдүүлэх, дотоод сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах, хүний нөөцийн удирдлагын мэдээллийн санг бүрэлдүүлэх;
  • Яамны Төрийн албаны салбар зөвлөл, Ёс зүйн хорооны хуралдааныг зохион байгуулах, тэдгээрээс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
  • Дипломат ажилтны сахилгын тусгай дүрмийн хэрэгжилтийг хангах;
  • Яамны ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг баталгаажуулах, тэдгээртэй үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээ байгуулах, байгуулсан гэрээг дүгнэх, хөдөлмөрийн сахилга бат, дотоод журмыг чанд мөрдүүлэх, холбогдох мэдээ тайланг гаргуулах, шагнаж урамшуулах, хариуцлага тооцох тогтолцоог бүрдүүлэх;
Төрийн албаны зөвлөлийн гадаад харилцааны яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2017 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ДЭРГЭДЭХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2017 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

 

2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр
Төрийн албаны зөвлөлийн Гадаад харилцааны яамны дэргэдэх салбар зөвлөл /цаашид “Салбар зөвлөл” гэх/ нь Төрийн албаны тухай, Дипломат албаны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, журам, заавар, чиглэлийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж, тайлангийн хугацаанд дэвшүүлсэн зорилт, төлөвлөөгөөт ажлаа бүрэн биелүүлэх зорилго тавин ажиллаж байна.

Тайлангийн хугацаанд Салбар зөвлөлийн 6 удаагийн хуралдааны бэлтгэлийг ханган хуралдуулж, Салбар зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, гишүүдийн ажил, үүргийн хуваарь, ДТГ-уудын орон тоо, зарим албан хаагчдыг ажилд томилох, ажлаас чөлөөлөх, гадаад томилолтоос эгүүлэн дуудах зэрэг яам, ДТГ-ын 169 ажилтан /давхардсан тоогоор/-д холбогдох асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэсний зэрэгцээ Салбар зөвлөлийн 2016 оны үйл ажиллагааны тайлан, яам, ДТГ-уудын төрийн албан хаагчдын бүрэлдэхүүн, хөдөлгөөний 2016 оны тайланг тогтоосон хугацаанд нь Төрийн албаны зөвлөлд хүргүүлэв.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар Салбар зөвлөлийн шийдвэрээр сул гарсан орон тоон дээр 3 газрын дэд захирлыг томилж, ДТГ-т ажиллах томилолтын хугацаа нь дуусч буй 71 дипломат,  23  үйлчилгээ техникийн ажилтныг эгүүлэн дуудаж, ДТГ-ын тэргүүн, ажилтнуудын хүсэлт, ажлын шаардлага хэрэгцээ, үндсэн байгууллагын саналыг харгалзан 8 ажилтны томилолтын хугацааг сунгаж, ДТГ-т ажиллуулахаар 45 дипломат болон төрийн захиргааны, 18 үйлчилгээ, техникийн ажилтныг томилоод байна. Мөн магистр болон докторын сургалтад хамрагдаад ирсэн 3, төрийн албанаас түр чөлөөлөгдсөн 1, Элчин сайдаар ажиллаж байгаад томилолтын хугацаа дуусан ирсэн 5 ажилтныг төв аппаратад томилох асуудлыг шийдвэрлэв. Түүнчлэн Төрийн албаны тухай хууль, Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам” болон Төрийн албаны зөвлөлөөс баталсан журам, зааврын дагуу 4 ажилтныг газрын захирлын албан тушаалд нэр дэвшүүлэн өрсөлдүүлж, Төрийн албаны зөвлөлийн дүгнэлт /Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 87, 88 дугаар тогтоол/-ийг үндэслэн нэр дэвшсэн 2 ажилтныг газрын захирлаар томилуулав.

Салбар зөвлөлийн хуралдааны шийдвэрүүдийг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын нийт 51 тушаалаар баталгаажуулан албажуулсаны зэрэгцээ Салбар зөвлөлийн шийдвэрийг тухай бүрд нь яам, ДТГ-ын албан хаагчдад цахим хэлбэрээр дотоод мэдээ болгон хүргүүлж, түүний хэрэгжилтийг яам, системийн байгууллагуудад тогтмол мэдээлж, үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж ажиллав.

Яам, ДТГ-уудын нийт ажилтнуудын 2016 оны үр дүнгийн гэрээний үнэлгээний мэдээг нэгтгэн гаргасны зэрэгцээ үр дүнгийн гэрээ, үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх шинэчилсэн загварыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны А/10 дугаар тушаалаар батлуулан, 2017 оны үр дүнгийн гэрээг байгуулах, баталгаажуулах ажлыг зохион байгуулав.

Албаны үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн  хүрээнд явуулах, албан хаагчдын хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чухалчлан анхаарч байна. Энэ ажлын хүрээнд хууль тогтоомжийг тайлбарлан таниулах сургалтуудыг зохион байгуулахын сацуу Салбарын хэмжээнд мөрдөгдөж буй хууль, эрх зүйн 2 боть бүхий “Дипломат албаны эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл”-ийг хэвлүүлж, яам, ДТГ-ын нийт ажилтнуудын ширээний ном болгов.

Байгууллагын үндсэн чиг үүрэг, зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар, ажлын ачааллыг харгалзан тухайн ажлын байрны шалгуур болзлыг хангасан албан хаагчдыг томилон ажиллуулахад чухалчлан анхаарч, хүний нөөцийн мэдлэг, чадвар, гадаад хэлний мэдлэгийн түвшинд үнэлэлт өгөх, дотоод, гадаадын сургалтад хамруулах, ажлын байранд нь тасралтгүй сургах ажлуудыг зохион байгуулж байна. Яамны ажилтнууд, ялангуяа залуу ажилтнуудад зориулсан үндсэн сургалт, сэдэвчилсэн лекц-ярилцлага, орчуулга, англи, монгол хэлний сургалтад хамруулах, байгууллагын үндсэн чиг үүрэгт хамаарах мэдээллээр хангах ажлыг холбогдох төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байна. Тухайлбал, “Дипломат ёслолын онол, арга зүй”, “Албан хэрэг хөтлөлт, архивын журам” “Дипломат баримт бичиг боловсруулах стандарт, аргачлал”, “ХАСУМ, ХАСХОМ бөглөх аргачлал“, “Дипломат ажилтны хувцаслалт“, “Үр дүнгийн гэрээ байгуулах аргачлал”, “Монгол Улсын түүх, гадаад харилцааны онцлог”, “Зөөлөн хүчний бодлого, түүгээр дамжуулан гадаад харилцааг үр өгөөжтэй хөгжүүлэх нь”, “Монгол Улсын гадаад харилцаа, нийгэм, эдийн засаг, гадаад худалдааны өнөөгийн төлөв байдал, ойрын үеийн зорилт, гадаад сурталчилгаа, соёлын харилцаа”,  13 газрын дэд захирлын мэдээллийн цаг зэрэг сэдэв бүхий 50 орчим цагийн 26 сургалтад яамны нийт ажилтнуудыг хамруулав. Мөн ДТГ-т ажиллахаар томилолт авсан ажилтнуудад зориулсан ерөнхий болон консулын дадлагажуулах сургалтуудыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан төлөвлөгөөний дагуу холбогдох газруудтай хамтран зохион байгуулав.

Яам, ДТГ-ын ажилтнуудад гадаад, дотоодын урт, богино хугацааны сургалтын талаарх мэдээллийг тухай бүр хүргүүлж, сонгон шалгаруулах зарчмаар хамруулж байна. Тухайлбал, ОХУ-ын Гадаад харилцааны яамны Дипломат академи, Хятадын Гадаад харилцааны яамд хоорондын солилцооны хөтөлбөрийн “Монгол Улсын Гадаад харилцааны яамны залуу дипломатуудын сургалт”, Шинэ Зеландын “Зүүн өмнөд Ази, Монголын төрийн албан хаагчдад зориулсан англи хэлний сургалт”, Австрийн Дипломат академийн “Европын Холбоо болон Олон улсын харилцаа”,  БНКазУ-ын Дипломат академийн “Олон улсын харилцаа”, Малайзын Засгийн газрын “Contextualized Innovations in Pedagogical Knowledge in English Language Education”, Тайландын Засгийн газрын “Microcredit and Sufficiency Economy Development” сэдэвт сургалтуудын хүрээнд магистрийн сургалтад 2, дипломат сургалтад 14, гадаад хэлний сургалтад 2, нийт 18 ажилтныг суралцуулсан.

Түүнчлэн дотоодын бусад яамд, байгууллагаас зохион байгуулсан давтан сургах, мэргэшүүлэх, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн “Захиргааны ерөнхий хууль, эрх зүйн асуудлууд”, “Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийг ажиллуулах журам”, “Хамт олонд түшиглэн сэргээн засах хандлагын удирдамж”, “Захиргааны байгууллагын хянат-шинжилгээ, үнэлгээний чадавхийг бэхжүүлэх”, “Худалдан авах ажиллагааны зохицуулалт” зэрэг сургалтад яамны холбогдох ажилтнуудыг тус тус хамруулав.

Дипломат албаны нэр хүндийг сэвтүүлэхгүй байлгах, сахилга бат, дотоод хяналт шалгалтыг тогтмолжуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахад чиглэгдсэн тодорхой арга хэмжээнүүдийг авч байна. Дээрх ажлын хүрээнд зарим ДТГ-ын үйл ажиллагаанд дотоод аудитын хяналт-шалгалт хийлгэн, Салбар зөвлөлийн хуралдаанаар дүнг хэлэлцүүлж, зөрчил, ажлын хариуцлага алдсан зарим албан хаагчдад сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн. Түүнчлэн Монгол Улс, дипломат албаны нэр хүндэд сөрөг нөлөөлөл үзүүлэхэйц ноцтой үйлдэл, тодруулбал,  Украйн-Унгарын “Лужанка” хилийн боомт дээр 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Монгол Улсын дипломат паспорт бүхий иргэн О.Л их хэмжээний контрбандын ачаа /тамхи/ хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх гэж байгаад саатуулагдсан тухай мэдээлэл гарсантай холбогдуулан нийт ДТГ-уудын ажилтнуудын дипломат, албан паспортын ашиглалт, хадгалалтад тавих хяналт, шаардлагыг чангатгаж, дипломат дугаар бүхий автомашины бүртгэлийг шинэчлэх арга хэмжээ авч ажилласан болно. Мөн цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн “Дипломат ажилтны сахилгын тусгай дүрэм”, “Гадаад харилцааны яам, Дипломат төлөөлөгчийн газрын Хөдөлмөрийн дотоод журам”, “Дотоод ажлын заавар”-ыг шинэчлэхээр ажиллаж, холбогдох төслүүдийг боловсруулж эхлээд байна.

Албаны үйл ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, ажилтнуудын албан үүргээ гүйцэтгэх хэвийн нөхцөл, бололцоог бүрдүүлэх, тэдгээрийн эрх зүйн байдлыг тодотгох, нийгмийн баталгааг дээшлүүлэх зорилгоор Дипломат албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг боловсруулж батлуулав. Дээрх хууль батлагдсанаар хилийн чанадад ажиллагсадын цалин хөлсийг 2 жил тутамд шинэчлэн тогтоож байх, хилийн чанадад ажиллагсадын хүүхдийн цэцэрлэгийн төлбөрийн тодорхой хэсгийг төрөөс хариуцах, эхнэр буюу нөхөр нь төрийн жинхэнэ албан хаагч бол ажлын байрыг нь хадгалах зэрэг нийгмийн баталгааны чухал ач холбогдол бухий тулгамдсан асуудлууд шийдвэрлэгдэв.

Яамны ажилтнууд болон ахмад дипломатуудын эрүүл мэндийн үйлчилгээний  асуудлыг нааштай шидвэрлэх зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Төрийн тусгай албаны албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн үйлчилгээнд хамруулах нөхцлийг бүрдүүлэв.

Ажилтан, албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах зорилгын хүрээнд тус яамны өргөтгөл болох “Ёслол хүндэтгэлийн өргөө”-ний барилгыг энэ жилийн 3 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж төсвийн санхүүжилт болон зохион байгуулалтын асуудлыг бүрэн шийдвэрлэхээр ажиллаж байгаагийн зэрэгцээ яамны эзэмшлийн барилга, байгууламж, эдэлбэр газрыг яамны албан хаагчдад ашигтай байх хувилбараар эдийн засгийн эргэлтэд оруулах судалгааг хийж байна.

Салбарын албан хаагчдын бүртгэл, мэдээллийг боловсронгуй болгох зорилгоор яам, дипломат төлөөлөгчийн газарт ажиллагсадын хувийн хэргийн бүрдлийг хангах, баяжуулах ажлыг зохион байгуулж байгаагийн зэрэгцээ “Дипломат албаны хүний нөөцийн бүртгэлийн програм”-ыг худалдан авч төв аппаратын болон ДТГ-уудын нийт 450 гаруй ажилтны мэдээллийг уг програмын мэдээллийн санд бүрэн оруулав.

Төрийн албаны зөвлөлийн Гадаад харилцааны яамны дэргэдэх салбар зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, ажлын хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас Салбар зөвлөлийн 2013-2015 оны үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийлгэж, холбогдох зөвлөмж гаргасныг үйл ажиллагандаа мөрдлөг болгон ажиллаж  байна.

ТАЗ-ийн Гадаад харилцааны яамны дэргэдэх Салбар зөвлөл

Төрийн албаны зөвлөлийн гадаад харилцааны яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөө

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ДЭРГЭДЭХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

2017.02.01

д/д Үйл ажиллагааны зорилт Хэрэгжүүлэх арга хэмжээ Хугацаа Хэрэгжүүлэх албан тушаалтан
1 1.Төрийн албаны үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах 1.1 Салбарын хүний нөөц /бодлого, төлөвлөлт, томилолт, дүрэм, журам гэх мэт/-ийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх Тухай бүр Гишүүд
1.2 Удирдах албан тушаалтны сул орон тоо гарсан тохиолдолд Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох журмын дагуу сонгон шалгаруулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх Тухай бүр Дарга, НБД
1.3 Төрийн бусад байгууллагаас хилийн чанад дахь ДТГ-т ажиллуулахаар нэр дэвшүүлсэн албан хаагчдыг Гадаад харилцааны сайдын 2015 оны А/46 дугаар тушаалаар баталсан “Нэр дэвшигчдэд тавигдах болзол шалгуур, түвшин тогтоох журам”-д заасны дагуу түвшин тогтоож, сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах Тухай бүр Дарга, НБД
1.4 Ажлын сул орон тоо гарсан тохиолдолд дипломат албаны төрийн тусгай албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах ажлыг зохион байгуулах Тухай бүр Дарга, НБД
1.5 Дипломат албанд орсон дипломат ажилтнуудын тангараг өргөх ёслолыг зохион байгуулах Тухай бүр Дарга, НБД
2 2.Хүний нөөцийг бэхжүүлэх, албан хаагчдын ур чадварыг дээшлүүлэх 2.1 Яам, дипломат төлөөлөгчийн газруудын ажилтан, албан хаагчдын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг дээшлүүлэх, давтан сургах ажлыг тодорхой хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу  зохион байгуулах Жилдээ Дарга, НБД
2.2 Албан хаагчдыг гадаад, дотоодын урт богино хугацааны сургалтад хамруулах замаар мэргэшүүлэх, мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлэх ажлыг зохион байгуулах Жилдээ Дарга, НБД
3 3.Хөдөлмөрийн сахилга бат дээшлүүлэх,

“Дипломат ажилтны сахилгын тусгай дүрэм”-ийн хэрэгжилтийг хангах

3.1 Салбарын төрийн жинхэнэ албан хаагчдын үйл ажиллагааны үр дүнгийн гэрээний загвар, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх аргачлалыг байгууллагын онцлогт нийцүүлэн шинэчлэн боловсруулж, батлуулан мөрдөх 1 дүгээр сар Дарга, НБД
3.2 Төсвийн шууд захирагчийн, менежерийн, төрийн албан хаагчдын 2017 оны үр дүнгийн гэрээ байгуулах, биелэлтийг дүгнэх ажлыг зохион байгуулах 1 дүгээр сар,

12 дугаар сар

Дарга, НБД
3.3 Ёс зүйн хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах 2 дугаар сар Ёс зүйн хорооны гишүүд
3.4 Ёс зүйн хороог арга зүйн удирдлагаар хангаж, ёс зүйн асуудалтай холбогдуулан Салбар зөвлөлд ирсэн гомдлыг шуурхай шийдвэрлэх Тухай бүр Ёс зүйн хорооны гишүүд
3.5 Ёс зүйн хороонд ирсэн гомдол, саналыг судалж, харьцуулалт хийж, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн зөрчлийг бууруулах, тэдгээрээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн сургалтуудыг зохион байгуулах Жилдээ Ёс зүйн хорооны гишүүд
3.6 Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах эсэх асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх Тухай бүр Гишүүд
4 4.Албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах 4.1 Яам, дипломат төлөөлөгчийн газруудын албан хаагчдад дипломат цол, төрийн захиргааны зэрэг дэв олгох, албан тушаал ахиулах, шагнаж, урамшуулах, Тухай бүр Гишүүд
4.2 Ажилтан, албан хаагчдын тав тухтай ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөрийн хэрэгжилтийг шат дараатайгаар зохион байгуулах Жилдээ

 

 

Гишүүд
5 5.Салбарын хүний нөөцийн санг бүрдүүлж, баяжуулах 5.1 Салбарын хүний нөөцийн мэдээллийн програмыг шинэчлэх Жилдээ Дарга, НБД
5.2  Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний мэдээллийн сан бүрдүүлэх Тухай бүр Дарга, НБД
5.3 Удирдах ажилтны нөөцийн сан бүрдүүлж, баяжуулах Тухай бүр Дарга, НБД
6 6.Салбар зөвлөлийн хэвийн үйл ажиллагааг хангах 6.1 Салбар зөвлөлийн гишүүний ажлын байрны тодорхойлолтыг батлах 2 дугаар сар
6.2 Салбарын төрийн албан хаагчдын 2016 оны бүрэлдэхүүн хөдөлгөөний тайланг нэгтгэж, Төрийн албаны зөвлөлд хүргүүлэх 2017 оны 1 дүгээр сарын 15-ны дотор Дарга, НБД
6.3 Салбар зөвлөлийн 2016 оны үйл ажиллагааны тайланг нэгтгэн Төрийн албаны зөвлөлд танилцуулах 2017 оны 1 дүгээр сарын 15-ны дотор Дарга, НБД
6.4 Салбар зөвлөлийн хуралдааны шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих Жилдээ НБД
7 7.Салбар зөвлөлийн ажлын үйл ажиллагааг таниулан сурталчлах 7.1 Яамны цахим хуудасны “Төрийн албаны салбар зөвлөл”-ийн мэдээллийг цаг тухайд нь шинэчлэх Тухай бүр Дарга, НБД
7.2 Салбар зөвлөлийн шийдвэр, түүний хэрэгжилтийг яам, системийн байгууллагуудад тогтмол мэдээлж, үйл ажиллагааны ил тод байдлыг хангах Жилдээ, тухай бүр Дарга, НБД
7.3 Салбар зөвлөлийн үйл ажиллагаа, түүний үр дүнг сайжруулах талаарх албан хаагчид, иргэдийн саналыг судлан, ажил хэрэгч, оновчтойг нь үйл ажиллагаандаа тусган ажиллах Жилдээ Дарга, НБД

– – – o O o – – –