Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх
Нийтлэл

Үнэртэй ус бэлэглэх гэж оролдоод зургаан сарын хорих ял авсан нь буюу Хонконгийн авлигатай тэмцэх хүчин чармайлт

Өнгөрсөн долоо хоногт дэлхий дахины авлигын талаарх мэдээллийн ертөнцөд банкны ажилтанд үнэртэй ус өгөхийг оролдсон хятад бизнесмений тухай мэдээлэл нэлээд сонирхолтой нь байв. “Өмнөд Хятадын өглөөний сонин”-д мэдээлснээр данс нээлгэхээр өргөдөл материалаа бүрдүүлж байхдаа Гонконг дахь банкны ажилтанд “Шанел №5” үнэртэй ус өгөхийг оролдсон Хятадын бизнесменд зургаан сарын хорих ял оноожээ. Гонконг бол авлигад өршөөлгүй ханддаг газар. Хэрвээ Хятадад ийм явдал болсон бол энэ нь бараг хэвийн үзэгдэл юм. Төрийн албан тушаалтнаар өөртөө ашигтай шийдвэр гаргуулах, хүндрэлтэй асуудлаа хялбархан шийдвэрлүүлэхийн тулд гар хүндрүүлэх нь эх газрын Хятадад байж болох ч Хонконгийн хувьд байж боломгүй үйлдэл ажээ. Үнэ цэнтэй бэлэг сэлт, чамин тансаг хүлээн авалт, дайллага цайллага нь Хятадын бизнес эрхлэгчид болон төрийн албан тушаалтнуудын хоорондын харилцааны нэг хэсэг бөгөөд үүгээрээ харилцааны түвшингээ тодорхойлдог гэнэ. Тиймээс Хятадад төрийн албан хаагчид үнэртэй ус бэлэглэх зэрэг нь тийм ч гайхаад байхаар зүйл биш бололтой.

Эх газраас ирсэн 44 настай бизнесмен Чен Зенши “HSBC” банкны салбарт данс нээлгэхээр өргөдөл гаргасан бөгөөд банкны зүгээс нэмэлт бичиг баримт шаардсаны дараа тэрээр банкны туслах менежерт 1350 долларын үнэтэй үнэртэй ус өгөхийг оролджээ. Банкны ажилтан Танг бичиг баримтыг хуулбарлахаар явсан хойно Чен боодолтой Шанелийн үнэртэй ус ширээн дээр нь тавьсан байв. “Энэ бэлэг бол ердөө л сайн санааны илэрхийлэл бөгөөд данс нээлгэх тухай түүний хүсэлтийг банк хүлээн авна гэдэгт найдаж байна” гэж бизнесмен эр хэлсэн байна. Банкны ажилтан бэлэг хүлээн авахгүй гэдгээ хэлээд данс нээлгэхээр гаргасан хүсэлт бүрийг тогтоосон журмын дагуу шийдвэрлэх ёстой байдаг гэжээ. Дараа нь банкны ажилтан удирдлагууддаа өөрт нь бэлэг өгөхөөр оролдсон тухай мэдээлснээр хэрэг үүсгэсэн аж. Хатуу чанга хуультай Хонконгийн банкны ажилтан яалаа гэж бэлэг нэртэй хахуулийг авах билээ. Ингээд бизнесмен эр шүүхээс ял авах нь тэр. Түүнийг Хонконгийн Авлигаас урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн хэрэгт буруутгасан байна.

Хонконгийн Авлигаас урьдчилан сэргийлэх хууль нь нийтийн алба болон хувийн хэвшлийн үйл ажиллагааг хамардаг. Нэлээд хатуу чанга заалттай. Бизнесмен Ченийг буруутгах үндэслэл болсон 9 дүгээр зүйл нь гэхэд л 7 жил хүртэл хугацаагаар хорих ялтай юм байна. Хэргийг Хонконгийн Авлигатай тэмцэх бие даасан комисс мөрдөн шалгаж, Коулон дүүргийн анхан шатны шүүх хэлэлцжээ. Шүүх хурлын үеэр Чен өөрийнхөө үйлдлийг ийнхүү бэлэг өгөх нь эх газрын Хятадад хэвийн үзэгдэл болсон найрсаг зангийн илэрхийлэл гэж тайлбарласан байна. Соёлын ялгаа болон Хонконгийн хуулийн талаар мэдлэггүй байдлаасаа болж ийм тэнэг алдаа гаргасныг харгалзан үзэхийг өмгөөлөгч нь шүүхээс хүссэн ч шүүгч “Шударга, ёс зүйтэй байдал бол дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн үнэ цэнэт зүйл юм. Эх газарт хэвийн болсон хэм хэмжээг бусад газарт хүлээн зөвшөөрөх албагүй. Соёлын ялгаагаар далимдуулан манай тогтолцоог бохирдуулахыг уучлах аргагүй” гэж хатуухан мэдэгджээ.

Энэ мэдээллээс бидэнд сургамж болохоор хэд хэдэн зүйл харагдаж байна. Нэн түрүүнд Гонконг дахь авлигатай тэмцэх хүчин чармайлт ямар түвшинд байгааг илтгэн харуулж байна. Гонконгийн банкны жирийн нэгэн албан хаагч ямар хэмжээний ёс зүйтэй болохыг ч бид харж болохоор байна. Өөрт нь санал болгосон бэлэг, үйлчилгээнээс шууд татгалзаж, улмаар энэ үйлдлийн талаар мэдээлнэ гэдэг бол аль ч шатны төрийн албан хаагчийн хувьд хэвшил болох ёстой юм. Банкны ажилтнаас төрийн албан хаагчид маань суралцах шаардлагатай. Түүнчлэн манай бизнес эрхлэгчид төрийн байгууллагын үйл ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор элдэв бэлэг, шан харамж өгөхийг найрсаг зангийн илэрхийлэл хэмээн үзэх нь хэчнээн өрөөсгөл болохыг мэдүүштэй. Гонконгийн авлигатай тэмцэх хууль тогтоомж нь хатуу чанга болохын зэрэгцээ хууль тогтоомжийг дагаж мөрдөх, ягштал хэрэгжүүлэх нь ихээхэн үнэ цэнэтэй ажээ. “Нэгэнт хууль үйлчилж байгаа учир Хонконгийн нутаг дэвсгэрт ийм гэмт хэргийг хүлцэн тэвчихгүй. Манай хуулийг мэддэггүй байх, соёлын ялгааг ойлгоогүй нь шийтгэлээс мултрах үндэслэл болохгүй. Бид тогтолцоогоо бохирдуулахыг уучлахгүй” гэх шүүгчийн хатуу үг үүний тод жишээ болж байна. Тиймээс аль нэг гадаад улсад зорчихдоо, бизнесийн яриа хэлцэлд болон алив төрлийн харилцаанд оролцохдоо тухайн улс орны хууль тогтоомжийг нарийн судалж байхгүй бол бизнесмен Чен шиг асуудалд орохыг үгүйсгэх аргагүй ажээ.

Т.ТУНАМАЛ

(АТГ-ын Судалгаа шинжилгээний албанаас бэлтгэсэн мэдээлэлд тулгуурлав)

“Авлига үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх нь”

Авлигын өнөөгийн нөхцөл байдал улс орны хөгжлийг сааруулж, эрх зүйт төрийн бодлогод сөргөөр нөлөөлж, улс төр, эдийн засаг, хууль зүй, нийгмийн бүхий л хүрээнд нэвчин тархаж тогтолцооны шинжтэй болсон явдал манай улсын үндэсний авюулгүй байдал, тусгаар тогтнолд аюул учруулж байгаа тул авлига, хүнд сурталтай тууштай, үр нөлөөтэй тэмцэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Иймд Азийн сангийн дэмжлэгтэйгээр Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Авлигатай тэмцэх газар хамтран зохион байгуулсан “Авлига үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх нь” сэдэвт онол практикийн хурлаас гаргасан эмхтгэлийг Танд хүргэж байна.

Онол практикийн хурлын хүрээнд Монгол Улсад авлига цэцэглэн “хөгжиж” байгаагийн шалтгааныг зөв тогтоох, түүнтэй тэмцэх арга замаа тодорхойлох зорилгоор авлигатай тэмцэх талаар мэргэшсэн шинжээчдийн судалгаа, дүгнэлт болон нийгмийн олон давхаргыг хамруулсан 500 гаруй хүнээс авсан санал асуулгын дүн, хуралд тавьсан илтгэлүүдэд дэвшүүлсэн зорилт, хуралдааны явцад эрдэмтэд, судлаачид, ажил хэрэгч хүмүүсийн гаргасан үнэтэй санал зэргийг энэхүү эмхтгэлд оруулсан болно.

Эмхтгэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ үзнэ үү.

Төрийн байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагааг үнэлэх аргачлал, анхаарах асуудал

Aвлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийн талаар сургалт, арга зүйн зөвлөмжөөр хангах нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааны нэг үндсэн чиглэл юм. Төрийн байгууллагын авлигын эсрэг явуулж буй үйл ажиллагааг үнэлэх аргачлал, анхаарах асуудлын талаарх сургалтын материалын дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

Төрийн байгууллагын ил тод байдал

Aвлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийн талаар сургалт, арга зүйн зөвлөмжөөр хангах нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааны нэг үндсэн чиглэл юм. Төрийн байгууллагын ил тод байдлын талаарх сургалтын материалын дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

Авлига, ашиг сонирхлын зөрчлийн тухай ойлголт

Aвлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийн талаар сургалт, арга зүйн зөвлөмжөөр хангах нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааны нэг үндсэн чиглэл юм. Авлига, ашиг сонирхлын зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх талаарх сургалтын материалын дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

Авлигын мөн чанар, шалтгаан, хор хөнөөл

Aвлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийн талаар сургалт, арга зүйн зөвлөмжөөр хангах нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааны нэг үндсэн чиглэл юм. Авлигын мөн чанар, шалтгаан, хор хөнөөлийн талаарх сургалтын материалын дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

ХАСУМ
АНХААРУУЛГА

Төрийн жинхэнэ албан тушаалд томилогдохоор нэр дэвшигчид нь:

Нэгт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасны дагуу Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг гаргах /бөглдөсөн мэдүүлгийг төрийн албан хаагчийн 1 дүгээр маягтаар гаргасан анкет, ажлын байрны тодорхойлолтыг хавсарган ТЗУГ-т өгөх/,

Хоёрт, мөн хуулийн 23 дугаар зүйылийн 23.3-д засны дагуу тухай албаөн тушаалд томилогдсоноос хойш нэг сарын дотор Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргах /цахимаар бөглөж, ийнхүү бөглөсөн хувийг эхээр нь хуудас бүрийн баруун доод буланд гарын үсгээ зурж ТЗУГ-т ирүүлэх/ болохыг анхаарна уу.

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн талаар

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль буюу нийтээр хэлж заншсанаар “Сонирхлын зөрчлийн тухай хууль” хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэхээс /2015.05.01/ өмнө нь төрийн албанд ажиллах хэн боловч хувийн ашиг сонирхлоо мэдэгдэж тайлбарладаг хууль эрх зүйн орчин байгаагүйгээс иргэд олон нийтийн дунд танил талаа харж томилгоо хийдэг, ингэж томилогдсон төрийн албан хаагчид нь хүнд сурталтай, хувийн эрх ашгийн үүднээс аливаа асуудалд ханддаг, найзархах, намчирхах байдлаар төрийн ажлыг явуулж авлига, хээл хахууль авдаг гэсэн сөрөг ойлголт, уур амьсгал нийгэмд тогтсон байсан.

Сонирхлын зөрчлийн хууль гарч, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянадаг болсноор энэ байдал тодорхой хэмжээнд өөрчлөгдөж байна. Өөрөөр хэлбэл нийтийн албанд хэнийг томилох, томилсны дараа ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар тухайн төрийн байгууллага Авлигатай тэмцэх газрын саналыг “сонсдог” боллоо. Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь тухайн нэр дэвшсэн этгээдээрээ энэхүү урьдчилсан мэдүүлгийг гаргуулан авч, хянуулахаар ирүүлдэг ба тус газар ажлын 10 хоногийн дотор хянан үзээд хариу мэдэгддэг. Зөвхөн нийтийн албанд анх удаа томилогдож байгаа хүмүүс төдийгүй өмнө ажиллаж байгаад албан тушаал, эрхлэх асуудлын чиг үүрэг нь өөрчлөгдөх тохиолдолд бүрт хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг тус газраар хянуулах үүрэгтэй, энэ нь хэрэгжүүлэх албан үүрэг нь тухай хүний хувийн ашиг сонирхолтой харшлах эсэх талаас нь хянаж үздэгтэй холбоотой юм.

Хянан шийдвэрлэсэн мэдүүлгийн тоо баримтаас харахад 2013, 2014 онуудад мэдүүлгийн тоо нэмэгдсэн бөгөөд харин 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 20 дугаар тогтоолоор Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах журам”-д нэмэлт өөрчлөлт орж хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг гаргах нэр дэвшигчдийн хамрах хүрээ нь багассан. Мэдүүлэг гаргагчийн тоо буурсан хэдий ч тухайн байгууллагаас нэр дэвшигчийн ажлын байрны тодорхойлолтыг гаргуулан авч нэр дэвшигч нь шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангаж буй эсэхэд хяналт тавьж ажилласан бөгөөд шалгалтын хүрээнд зарим нэр дэвшигч нь хуурамч диплом ашигласан, шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангаагүй сонирхлын зөрчилтэй этгээдийг томилсон гэх мэт зөрчлүүд нилээдгүй гарч байна.

Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан байдлыг он тус бүрээр харьцуулан үзүүлэхэд:

Үзүүлэлт

2013 он

2014 он

2015 он

ХАСУМ хянуулахаар ирүүлсэн албан тушаалтны тоо

10490

13226

 8283

ХАСУМ-ийг хянаж хариу хүргүүлсэн тоо

10338

12940

 8119

Тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүссэн талаар дүгнэлт гаргаж хүргүүлсэн албан тушаалтны тоо

52

 162

38

Тухайн албан үүргийг гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдлыг тогтоож анхааруулсан

3160

 3344

 442

ХАСУМ-ийг хянуулахгүйгээр томилсон хууль бус шийдвэрийг хүчингүй болгож  шийдвэрлэсэн

320

 457

 110

ХУУЛЬ, МЭДЭЭЛЭЛ
Эрх бүхий албан тушаалтныг томилох тухай
Тайлан, төлөвлөгөө
ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ АВЛИГЫН ЭСРЭГ ЧИГЛЭЛЭЭР АВЧ ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭ, АЛБАН ХААГЧИД 2014 ОНЫ ХУВИЙН АШИГ СОНИРХОЛ, ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛГИЙГ ТАЙЛАГНАСАН ТУХАЙ

АЛБАН ХААГЧИД 2014 ОНЫ ХУВИЙН АШИГ СОНИРХОЛ, ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛГИЙГ ТАЙЛАГНАСАН ТУХАЙ

2015.04.03

Гадаад хэргийн яам (ГХЯ)-ны Авлигын эсрэг үйл ажиллагааны үнэлгээний талаар АТГ-ын даргаас нийт 2, ЗГХЭГ-ын даргаас 1 зөвлөмж бүхий албан бичгийг хүлээн авч, зөвлөмжийн дагуу ГХЯ-ны Авлигын эсрэг үйл ажиллагааны 2015 оны төлөвлөгөөг боловсруулан, ГХ-ийн сайдаар батлуулан ажиллаж байна. АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Бат-Отгон, комиссар Б.Баяртөгс, Т.Цолмон нартай ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, эрх бүхий албан тушаалтан (ЭБАТ) нар 2-р сарын 3-ны өдөр уулзалт зохион байгуулж, авлигын эсрэг үйл ажиллагааны талаар санал солилцож, зөвлөмж авч ажиллав.

ХАСХОМ-ийг жил бүр хуулийн хугацаанд багтаан мэдүүлэх, шинээр томилогдсон албан хаагчдад холбогдох хууль, тогтоомж, эрх, үүргийг таниулах зорилгоор ГХЯ-ны хэмжээнд жилд нийт 3 удаа (1 сард (өмнөх жилийн ХАСХОМ мэдүүлэхээс өмнө нийт албан хаагчдад), 5 сард (тухайн жилд ДТГ-т томилогдсон албан хаагчдад), 10 сард (тухайн жилд ДТГ-аас буцан ирсэн албан хаагчдыг оролцуулан нийт албан хаагчдад)) АТГ-тай хамтарсан хуулийг таниулах болон ХАСХОМ-ийг мэдүүлэх сургалтыг зохион байгуулахаар Авлигын эсрэг үйл ажиллагааны 2015 оны төлөвлөгөөнд тусган ажиллаж байна.

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль, ГХЯ-ны Авлигын эсрэг үйл ажиллагааны 2015 оны төлөвлөгөөнд тусгасны дагуу үйл ажиллагааны, хүний нөөцийн, санхүү, худалдан авалтын журам, заавар, төлөвлөгөө, тайлан, холбогдох шийдвэрүүдийг ГХЯ-ны цахим хуудсанд нээлттэй байрлуулж, ил тод байдлыг ханган ажиллаж байна.

2015 оны 4-р сарын байдлаар Авлигатай тэмцэх газарт ГХЯ-наас шалгагдаж байгаа хэрэг, албан тушаалтан байхгүй болно.

Дээрх хугацаанд ЭБАТ АТГ-ын Судалгааны хэлтсээс зохион байгуулсан Авлигын үнэлгээний аргачлалыг сайжруулах тухай хэлэлцүүлэгт оролцож холбогдох санал өгөв.

ГХЯ-ны ЭБАТ, хүний нөөцийн асуудал хариуцсан атташе нар ГХЯ-ны 2014 оны Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргагч албан тушаалтнуудын нэрсийн жагсаалтыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 5-р тогтоолын нэмэлт, өөрчлөлтөөр нэмэгдэж хасагдах албан тушаалтнуудын ангилалтай тулган гаргасан болно. 2014 оны ХАСХОМ мэдүүлэх албан тушаалтны жагсаалтанд Төрийн захиргааны 24, төрийн тусгай 282, төрийн үйлчилгээний 1 албан тушаалтан орсноос нийт 7 албан тушаалтан УИХ-ын ХЗБХ-ны 5-р тогтоолоор хасагдан, ГХЯ болон Дипломат төлөөлөгчийн газруудад (ДТГ) ажиллаж буй нийт 300 албан тушаалтны нэрс албан тушаал, томилогдсон огноог АТГ-т мэдүүлэв.

2014 онд төрийн бусад байгууллагаас ДТГ-т томилогдсон нийт 20 гаруй албан хаагчийн ХАСХОМ цахим бүртгэлийг цаг тухайд нь АТГ-ын холбогдох мэргэжилтэнд мэдээлэн шилжүүлэн авч, 10 гаруй хүний цахим бүртгэлийг ГХЯ-д нээв. Чөлөөлөгдсөн 50 гаруй албан хаагчийн цахим бүртгэлийг хаав.

ХАСХОМ мэдүүлэх үүрэг бүхий нийт 300 албан хаагчийн 100 нь ГХЯ-д, 200 нь ДТГ-т ажиллаж байна. 2014 оны ХАСХОМ-ийг 2015 оны 2 дугаар сарын 15-ны дотор бүрэн хүлээн авч баталгаажуулав. Хилийн чанад дахь ДТГ-уудаас ирүүлэх ХАСХОМ, өмнөх онуудын туршлага болон яамны бүтцийн өөрчлөлттэй холбогдуулан ГХЯ-ны төв аппаратын зарим албан хаагчид 2014 оны 12-р сарын 30-нд томилогдсонтой холбогдуулан ГХЯ-ны төв аппаратын албан хаагчдын ХАСХОМ ирүүлэх хугацааг 1-р сарын 29-ний өдөр, ДТГ-ын албан хаагчдыг 1-р сарын 31-ны өдөр багтаан ХАСХОМ мэдүүлэх албан захиаг нийт албан хаагч, ДТГ-уудад хүргүүлсэн болно.

ДТГ-уудын цагийн зөрөө, цахим сүлжээний системийн ялгаатай байдал, үүнээс үүдэлтэй холбоо барихад хүндрэл үүсэх, мэдүүлэг өгөхөд сүлжээ ажилахгүй байх, хэвлэх боломжгүй байх, дипломат шуудан тэр бүр явахгүй байх зэрэг хүндрэлүүдийг үл харгалзан нийт албан хаагчдын 2014 оны ХАСХОМ-ийг 2015 оны 2 дугаар сарын 15-ны дотор цахимаар бүрэн хүлээн авч баталгаажуулав. ЭБАТ дээрх үйл ажиллаганы хүрээнд 70 гаруй зөвлөгөөг олон улсын ярианы дуудлагаар, 40 гаруй зөвлөгөөг цахим шуудангаар өгч ажиллав.

Цаасаар биечлэн ирүүлсэн ХАСХОМ мэдүүлэгчийн маягтыг бөглөсөн байдал, хуудас бүрт гарын үсэг зурсан байдал, маягтын 2.7., арын хуудсанд гарын үсэг зуран баталгаажуулсан эсэх, орлогын мэдүүлэг, тооны орон үнэн зөв бөглөгдсөн эсэх, зээл, авлага, хөрөнгийн тоо хэмжээ бодитой, үнэн бөглөгдсөн эсэхийг газар дээр нь нягтлан, дутуу бөглөгдсөн ХАСХОМ-ийг буцааж, нөхөн бөглүүлсний үндсэн дээр гарын үсэг зуруулан хүлээн авч, баталгаажуулалт хийв.

ГХЯ болон ДТГ-уудад салбар байгууллага нэгжийн эрх бүхий албан тушаалтан байхгүй бөгөөд ГХЯ-ны зарим харьяа нэгж болох Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар, Дипломат академи, Сургалт судалгааны төв, ЮНЕСКО-гмийн үндэсний хорооны удирдлагуудтай ГХЯ-ны ЭБАТ өөрөө холбогдон ХАСХОМ-ийг нь хүлээн авч, баталгаажуулсан болно.

2014 оны ХАСХОМ-ийг мэдүүлэхтэй холбогдуулан ЭБАТ АТГ-ын Хяналт-шалгалт үнэлгээний хэлтэстэй хамтран Авлигын эсрэг хууль, тогтоомж, ХАСХОМ бөглөхтэй холбоотой сургалтыг 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 10:00 цагт ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд зохион байгуулав. Сургалтыг АТГ-ын Хяналт-шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн комиссар Б.Мөнхбаяр зохион байгуулж явуулав. Сургалтанд ГХЯ-ны 60 гаруй албан хаагчид оролцож, 2 цаг 30 минут үргэлжилж, холбогдох асуултанд хариулж, хэлэлцүүлэг зохион байгуулав.

2015 оны 1 сарын 19-нд ГХЯ, ДТГ-ын нийт албан хаагчдад явуулсан ХАСХОМ мэдүүлэх тухай албан захидалд Acrobat файл хэлбэрээр 32 хуудас “Мэдүүлэг гаргагч нарт зориулсан зөвлөмж”, Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хамтаар хүргүүлсэн болно.

ХАСХОМ-ийг хуулийн хугацаанд багтаан мэдүүлэх талаар ГХЯ болон ДТГ-уудийн албан хаагчдад нийт 5 албан захидлыг хүргүүлсэн болно (2015 оны 1-р сарын 19-ний өдрийн е/11/15/0049, е/11/15/0054, 1-р сарын 23-ны е/11/15/0080, 1-р сарын 26-ны е/11/15/0082, 2-р сарын 11-ны е/11/15/0134 тоот албан шуудан).

ХАСХОМ хуулийн хугацаанд мэдүүлэх тал дээр ГХЯ-ны удирдлага, тэр дундаа Төрийн нарийн бичгийн дарга болон ТЗУГ-ын захирлын зүгээс онцгой анхаарал тавин, ЭБАТ-ын ажлыг зохих хэмжээнд дэмжин зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн болно. ЭБАТ ХАСХОМ мэдүүлэх хугацаанд АТГ-ын Хяналт-шалгалт, дүн шинжилгээний хэлтэстэй идэвхтэй ажиллаж нийт 6 удаа АТГ дээр очин зөвлөгөө авч, мэдээлэл солилцон, холбогдох ХАСХОМ-уудыг хугацаанд нь аваачиж өгч хамтран ажиллав.

АВЛИГЫН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АЖЛЫН ТАЙЛАН

2015.11.03                                                                                         Улаанбаатар хот

Дэд хэсэг Хийх ажлын агуулга Гүйцэтгэл
1. Авлигын эсрэг хууль тогтоомжийг иргэдэд сурталчлах, энэ талаархи  мэдээллийг иргэд, байгууллага  чөлөөтэй авах нөхцөлийг хангах

 

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль, ГХЯ-ны Авлигын эсрэг үйл ажиллагааны 2015 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу үйл ажиллагааны, хүний нөөцийн, санхүү, худалдан авалтын журам, заавар, төлөвлөгөө, тайлан, холбогдох шийдвэр, мэдээ мэдээллүүдийг ГХЯ-ны цахим хуудас /www.mfa.gov.mn/-анд нээлттэй байрлуулж, ил тод байдлыг ханган ажиллаж байна. Тухайлбал :

-Иргэдэд үзүүлэх консулын үйлчилгээний төлбөр, хураамжийн талаарх мэдээлэл,

-Шилэн дансны тухай түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой тайлан мэдээ,

-Авлигын эсрэг НҮБ-ын конвенци,

-Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль,

-Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журам батлах тухай УИХ-ын Байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоол, уг тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах болон хавсралтыг шинэчлэн батлах тухай УИХ-ын Байнгын хорооны 2014 оны 20 дугаар тогтоол,

-Монгол Улсын авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын ерөнхий нөхцөл байдлын тухай талаарх зэрэг АТГ-аас ирүүлсэн мэдээлэл, зөвлөмж, сургалтын материал,

-Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэпдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтан нарт зориулсан ГАРЫН АВЛАГА /Шинэчилсэн 5 дахь хэвлэл/

-Монгол Улсын төрийн байгууллагын шударга байдлын түвшинг үнэлэх 2014 оны судалгааны тайлан,

-Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаархи төсөөллийн судалгааны 2014 оны тайлан зэрэг.

 

2. Шинээр боловсруулж байгаа бодлогын баримт бичиг ба нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэ-рийн төслийг олон нийтэд танилцуулах, сонирхогч бүл-гүүдтэй харилцан санал солилцох -Дипломат албаны хүний нөөцийн бодлогын төсөл /батлагдах хүртэл хугацаанд/,

-Олон улсын гэрээний тухай хуулийн төсөл /Одоо УИХ-аар хэлэлцэгдэж байгаа/.

 

 

3. Төрийн хяналтын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах

 

Энэ оны хувьд хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө гэж тусгайлан гараагүй. ГХЯ-ны 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 6.2.13, 15-20 д хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын холбоотой ажлууд тусгагдсан болно. Тус яамны үйл ажиллагааны төлөвлөгөөг цахим хуудасны ил тод байдал гэсэн цэсэд оруулсан.

Төлөвлөгөөний 6.2.18-д тусгагдсаны дагуу хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн 4 газар /Софи, Анкара, Сингапур дахь ЭСЯ, БНХАУ-ын ЗЗОБ Хонгонк дахь ЕКГ/ -ын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, дотоод аудитыг ажлын онцлогоос шалтгаалаад энэ оны 11 дүгээр сард хийхээр ТНБД-ын тушаал гарсан. Тайланг уг хяналт-шинжилгээ, дотоод аудитыг хийж, дүнг яамны удирдлагад танилцуулсны дараа нийтэд мэдээлэх болно.

Төлөвлөгөөний 6.2.19-д тусгагдсаны дагуу төлөвлөгөөт бус хяналт-шинжилгээ, дотоод аудитыг БНСУ-д суугаа ЭСЯ, БНХАУ-ын Хөх хотод суугаа ЕКГ, Эрээн хотод суугаа КГ-ын үйл ажиллагаанд хийсэн.

Яамны цахим хуудасны Ил тод байдал гэсэн хэсэгт -хяналт-шинжилгээ” гэсэн дэд цэс гаргаж түүнд дараах мэдээлэлүүдийг байрлуулсан болно. Үүнд:

-Монгол улсын засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоол, хавсралтуудын хамт,

ГХЯ-ны эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт,

-Дотоод аудитын дүрэм,

Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журам,

Гадаад хэргийн яамны 2015 оны үйл ажиллагааны гүйцэтгэл сайжруулах төлөвлөгөө,

-Шилэн дансны тухай хуульд заасан мэдээллийг гадаад хэргийн яамны болон нэгдсэн цахим хуудсанд байрлуулах хугацааны график,

-Гадаад хэргийн яамнаас удирдах дээд байгууллагап хүргүүлэх бодлогын баримт бичгийн болон эрх зүйн актын хэрэгжилтийг тайлагнах хугацаа,

-Гадаад хэргийн яамнаас удирдах дээд байгууллагад хүргүүлэх бодлогын баримт бичгийн болон эрх зүйн актын хэрэгжилтийн 2013, 2014 оны үнэлгээний дүн зэрэг болно..

4. Төсвийн орлого, түүний зарцуулалт, гадаадын зээл, тусламж, түүний хуваарилалтыг олон нийтэд тухай бүр мэдээлэх /цахим хуудсаараа/ ГХЯ-ны цахим хуудсанд Шилэн дансны   бие даасан цэс байгаа. Уг цэсэд болон шилэн дансны нэгдсэн порталд холбогдох мэдээллийг байруулж байгаа. Түүнчлэн ГХЯ-цахим хуудасны “ГХЯ-ны санхүү, төсөв” гэсэн цонхонд холбогдох бүх мэдээллүүдийг байршуулсан байгаа.

 

5. Чиг үүргийн дагуу олгож буй зөвшөөрөл, бүртгэлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах, олон нийтэд танилцах боломжоор хангах

 

Аливаа зөвшөөрөл олгодоггүй .
6. Хүний нөөцийн ил тод байдлыг хангах, олон нийтийг түүнтэй танилцах боломжоор хангах

 

 

Дипломат Албаны Төрийн Тусгай Албан Тушаалд Анх Орох Иргэдээс Авсан Шалгалтын иухай зарыг тухай бүрд нь зарлаж үр дүнг нь цахим хуудаснаа нийтэлсэн болно.

Гадаад хэргийн яам, Төрийн албаны зөвлөлтэй хамтран Дипломат албаны төрийн тусгай албан тушаалд анх орох иргэний шалгалтыг 2015 оны 07 дугаар сарын 04-06-ны өдрүүдэд зохион байгууллж шалгалтыг 1) ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох, 2) мэргэжлийн мэдлэгийн түвшин тогтоох, 3) ур чадварын түвшин тогтоох, 4) гадаад хэлний түвшин тогтоох, 5) мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох гэсэн бүрэлдэхүүн хэсэгтэйгээр зохион байгуулсан бөгөөд шалгалтад нийт 345 иргэн бүртгүүлэн оролцсоноос зарлагдсан 15 ажлын байранд 28 иргэн тэнцсэн талаар цахим хуудасд байрлуулсан.

ГХЯ-ны төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөр, Дипломат албаны төрийн тусгай албан хаагчдын сургалтын хөтөлбөр, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм, Дипломат ажилтны сахилгын дүрэм, Нэр дэвшигчдэд тавигдах болзол шалгуур, түвшин тогтоох журмын тухай ГХ-ийн сайдын тушаал,  

Төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээний болон түүний биелэлтийг илтгэх хуудасны шинэчилсэн загвар, “ХҮНДЭТ ДИПЛОМАТ” тэмдгийн дүрэм, Төрийн тусгай албан тушаалын цалингийн сүлжээ, Дипломат ажилтны тангараг өргөх журам Дипломат албаны хүний нөөцийн бодлого батлах тухай, Төрийн захиргааны албан тушаалыг дипломат албан тушаалд дүйцүүлэн шинэчлэн батлах тухай Гадаад хэргийн сайдын тушаал, Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг зэргийг цахим хуудаснаа байршуулсан болно.

 

7. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах, түүнтэй танилцах боломжоор хангах 2015 оны төсвийн хуулиар АСЕМ-ын ажилд зориулан Герман Улсаас 5 ширхэг тусгай зориулалтын хамгаалалтын машин авахаар баталсан. Одоогоор хөрөнгө оруулалтын санхүүжилтийн гүйлгээ хийгдээгүй байгаа учир цахим хуудаст тавих материал байхгүй болно.
8. Албан хаагч бүрийн ажил үүргийн хуваарийг тодорхой болгох

 

Ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтын загвар, боловсруулах аргачлалыг цахим хуудсанд байршуулсан.

-Засгийн газрын 2014 оны 402 дугаар тогтоолоор батлагдсан ГХЯ-ны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн хүрээнд яамны газар, нэгжүүдийн хариуцах чиг үүргийг ТНБД-ын тушаалаар батлан мөрдүүлсэн.

-ГХЯ-ны газар, нэгжийн ажлын чиг үүрэгтэй уялдуулан ажилтнуудын ажил үүргийн хуваарийг батлан мөрдүүлж, түүний дагуу төв аппаратын болон ДТГ-ын төрийн жинхэнэ албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулсан. Энэ талаар дараах ажлуудыг хийв:

1.ДТГ-ын 2014 оны дотоод ажлын тайлангийн хариуд ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэх талаар чиглэл өгч, анхаарах зарим асуудлын талаар зөвлөмж боловсруулж хүргүүлсэн.

2.“Загвар, заавар батлах тухай” Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолыг хавсралт, үүний дотор АБТ-ын нийтлэг загварын хамт яам болон хилийн чанадад суугаа ДТГ-уудын албан ажлын хэрэгцээнд зориулан хүргүүлж, яамны цахим хуудас болон цахим засаглалын файлын санд байрлуулсан.

Үүний үр дүнд ГХЯ-ны болон ДТГ-ын ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэх ажил хийгдэж дуусч байна. Тус байгууллагын ажлын онцлог, цаг тухайн томилгооноос шалтгаалж ажлын байрны тодорхойлолтыг тухай бүр нь ажлын чиг үүрэг, уялдааг харгалзан шинэчилдэг. Хамгийн сүүлд энэ оны 9-10 сард ГХЯ болон ДТГ-ын АБТ-ыг бүрэн шинэчилж дууссан. Нийт ГХЯ-ны 114, ДТГ-ын 300-иад ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэв.

9. Авлигатай тэмцэх зорилго бүхий төрийн бус байгуул-лага, иргэдийн сайн дурын хөдөлгөөнийг дэмжих, үйл ажиллагаандаа татан орол-цуулах

 

Хамртан ажиллах боломжийг судлаж байна.
10. Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хариуцан зохион байгуулах, уг асуудлаар Авлигатай тэмцэх газартай харилцах эрх бүхий албан тушаалтантай байх

 

Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9 дэх хэсэг, Авлигын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5 дахь хэсэг, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 3.1-т заасныг тус тус үндэслэн Төрийн захиргааны удирдлагын газрын хоёрдугаар нарийн бичгийн дарга Адьяагийн Гэрэлмааг 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хяналт тавих, тайлагнах эрх бүхий албан тушаалтнаар томилж албан тушаалынх нь үндсэн цалингийн 40 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдэл олгож байх ГХЯ-ны ТНБД-ын 2015 оны Б/408 тоот тушаал гарсан. Хуучин хариуцаж байсан хүн нь өөр ажилд шилжсэн/.

Авлигатай тэмцэх газраас зохион байгуулсан сургалтад ЭБАТ нь тухай бүр хамрагдаж байсан болно.

11. Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ёс зүйн дүрмийг тогтоон мөрдүүлэх

 

Төрийн албан хаагчийн Ёс зүйн дүрмийг мөрдөж ажиллахын зэрэгцээ Засгийн газрын 2010 оны 293 дугаар тогтоолоор батлагдсан Дипломат ажилтны сахилгын дүрмийг мөрдөж ажилладаг. Эдгээрийн яамны цахим хуудаснаа байршуулсан. ДТГ-т томилогдон ажиллаж байгаа дипломат болон үйлчилгээ, техникийн ажилтан бүртэй гэрээ байгуулдаг.
12. Давхар ажил эрхлэх боломж-той эсэхийг шийдвэрлэх ГХЯ-ны ТНБД-ын 2008 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 305 тоот тушаалын Хөдөлмөрийн дотоод журмын шинэчлэх батлах тухай журмын 5.3-т сургууль курсэд багшлах хугацаа 7 хоногт 4 цагаас хэтрэхгүй байхаар заасан бөгөөд одоогоор тус яаманд 2 ажилтан урилгаар багшилдаг болно.
13. Байгууллагын удирдлагаас гаргаж буй шийдвэрийн ил тод, нээлттэй байдлыг хангах ГХЯ-ны үйл ажиллагаанд нийтлэг мөрдөгддөг хэм хэмжээ тогтоосон ГХ-ийн сайдын болон ТНБД-ын тушаалаар батлагдсан дүрэм, журам зэргийг яамны цахим хуудсанд тухай бүрд байрлуулдаг. Тухайлбал, Дотоод ажлын заавар, бичиг хэрэг хөтлөх заавар, хөдөлмөрийн дотоод журам, дипломат шуудангийн журам, төрийн бусад байгууллагыг гадаад бодлогын талаарх мэдээллээр хангах журам, ГХЯ-ны байранд нэвтрэх журам, санаачлагын журам зэрэг болно.
14. Иргэдийн өргөдөл /санал, мэдэгдэл/, гомдол, хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх шат дамжлагыг цөөрүүлэх, зөрчлийн талаарх мэдээллийг хүлээн авч шалгах Иргэдээс тавьсан аливаа санал, хүсэлт, гомдол зэргийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхэд анхааран ажиллаж байна. Мөн Консулын газрын үйл ажиллагааны талаар олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, тухайлбал сар бүрийн “Сайдын цаг”-ийн үеэр хэвлэл, мэдээллийн байгууллагад дэлгэрэнгүй мэдээлэл өгөх ажлыг хэвшүүлсэн.

Үйлчилгээ, захидал харилцааны асуудал, консулын болон визийн асуудлаар
Мэдээлэл, Гадаад сурталчилгааны асуудлаар
Ёслолын газар, Ерєнхий асуудлаар хандах
шуурхай утас, факс болон и-мэйл зэргийг яамны цахим хуудсанд ойлгомжтой байдлаар байршуулсан болно.

Иргэдэд үзүүлэх консулын үйлчилгээний төлбөр, хураамжийн талаарх мэдээллийг ГХЯ-ны цахим хуудсанд байршуулж, тогтмол шинэчилж байна.

Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн ерөнхий дүн мэдээг цахим хуудаснаа байршуулсан.

15. Авлигын эрсдэл ба авлига гарах боломжийг бууруулах Авлига албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор АТГ-тай хамтран сургалт зохион байгуулж байна.
16. Авлигатай тэмцэх газраас бүрэн эрхийнхээ дагуу гарга-сан шийдвэрийг биелүүлэх

 

ГХЯ-ны Авлигын эсрэг үйл ажиллагааны үнэлгээний талаар АТГ-ын даргаас нийт 2, ЗГХЭГ-ын даргаас 1 зөвлөмж бүхий албан бичгийг хүлээн авч, зөвлөмжийн дагуу ГХЯ-ны Авлигын эсрэг үйл ажиллагааны 2015 оны төлөвлөгөөг боловсруулан, Гадаад хэргийн сайдаар батлуулан мөрдөж ажиллаж байна. АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Бат-Отгон, комиссар Б.Баяртөгс, Т.Цолмон нартай ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, эрх бүхий албан тушаалтан нар энэ оны 2- дугаар сарын 3-ны өдөр уулзалт зохион байгуулж, авлигын эсрэг үйл ажиллагааны талаар санал солилцож, зөвлөгөө авч ажиллав.
17. Авлигын эсрэг соён гэгээрүү-лэх, авлигатай тэмцэх,   урьд-чилан сэргийлэх арга хэм-жээг боловсруулж хэрэгжүү-лэх Төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээ цаг, хугацаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна.

АТГ-аас хэвлүүлсэн “Нийтийн албан тушаалтнуудад зориулсан гарын авлага”-ыг түүнчлэн АТГ-аас хэвлүүлсэн авлигын эсрэг сурталчилгааны материалыг яамны мэдээллийн самбарт байрлуулж, хилийн чанад дах ДТГ-уудад илгээсэн.

18. Байгууллагын удирдлагын авлигатай тэмцэх хүсэл эрмэлзлэл, хүчин чармайлт АТГ-аас хэвлүүлсэн “Нийтийн албан тушаалтнуудад зориулсан гарын авлага”-ыг түүнчлэн АТГ-аас хэвлүүлсэн авлигын эсрэг сурталчилгааны материалыг яамны мэдээллийн самбарт байрлуулж, хилийн чанад дахь ДТГ-уудад илгээсэн.
19. Албан хаагчдын шударга байдал ба түүнийг нэмэг-дүүлэх Байгууллагын дотоод аудит, хяналт шалгалтын хүрээнд илрүүлсэн эрх мэдэл буюу албан тушаалынхаа байдлыг урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан нэг ажилтны хэргийг АТГ-д шилжүүлж эрүүгийн хэрэг үүссэн бөгөөд одоогийн байдлаар прокурорын шатанд хянагдаж байгаа болно.

ХЯНАСАН:

ТЗУГ-ЫН ЗАХИРАЛ                                                                         Т.ТЭГШЖАРГАЛ

ТАЙЛАГНАСАН:

2 ДУГААР НАРИЙН БИЧГИЙН ДАРГА                                          А.ГЭРЭЛМАА

АЛБАН ХААГЧИД 2015 ОНЫ ХУВИЙН АШИГ СОНИРХОЛ, ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛГИЙГ ТАЙЛАГНАСАН ТУХАЙ

2016.02.20

Гадаад хэргийн яамны (ГХЯ)-ны холбогдох эрх бүхий албан тушаалтан хүний нөөцийн асуудал хариуцсан атташе нар Гадаад хэргийн яамны 2015 оны Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргагч албан тушаалтнуудын нэрсийн жагсаалтыг 2015 оны ГХЯ-ны ТНБД-ын хүний нөөцтэй холбоотой гаргасан “Б” тушаалууд болон хүний нөөцийн шилжилт хөдөлгөөний тайлан зэрэгт нэг бүрчлэн тулгалт хийсний үндсэн дээр гаргав. Хүний нөөцийн жагсаалтыг албан тушаалын ангилал, зэрэг дэвээр гаргаж, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 5-р тогтоолын нэмэлт, өөрчлөлтөөр нэмэгдэж хасагдах албан тушаалтнуудын ангилалтай тулган гаргасан болно. 2015 оны ХАСХОМ мэдүүлэх албан тушаалтны жагсаалтанд Төрийн захиргааны 23, төрийн тусгай 290 төрийн үйлчилгээний 1 албан тушаалтан ГХЯ болон Дипломат төлөөлөгчийн газруудад (ДТГ) ажиллаж буй нийт 313 албан тушаалтны нэрс албан тушаал, томилогдсон огноог мэдүүлэв.

Жагсаалтыг ГХЯ-ны ТЗУГ-ын захирлын албан тоот бичгээр АТГ-т хаяглан 2015 оны 1-р сарын 5 -ны өдөр хүргүүлсэн болно. Түүнчлэн өөр байгууллагаас ГХЯ болон ДТГ-т томилогдсон нийт 115 хүний ХАСУМ цахим бүртгэлийг цаг тухайд нь АТГ-ын мэргэжилтэн Дэлгэрнямд мэдээлэн шилжүүлэн авч, 35 гаруй хүний цахим бүртгэлийг ЭБАТ өөрөө нээв. Түүнчлэн чөлөөлөгдсөн болон халагдсан 50 гаруй хүний цахим бүртгэлийг хаав.

ХАСХОМ мэдүүлэх үүрэг бүхий нийт 313 албан хаагчийн 130 нь ГХЯ-д, 183 нь ДТГ-т ажиллаж байна. 2015 оны ХАСХОМ-ийг 2016 оны 2 дугаар сарын 15-ны дотор бүрэн хүлээн авч баталгаажуулав. Хилийн чанад дахь ДТГ-уудаас ирүүлэх ХАСХОМ ГХЯ-ны төв аппаратын албан хаагчид мөн ДТГ-ын албан хаагчдыг ХАСХОМ ирүүлэх хугацааг 1-р сарын 31-ны өдөр багтаан ХАСХОМ мэдүүлэх албан захиаг нийт албан хаагч, ДТГ-уудад хүргүүлсэн болно.

ХАСХОМ-ийг цахимаар ирүүлсэн, цаасаар өгсөн, баталгаажсан зэргийг бүртгэх, хүлээлгэж өгсөн огноо болон хүлээлгэж өгснийг баталгаажуулах гарын үсэг зэргийг зуруулан бүртгэлийн хүснэгт хөтөлж үүнд ГХЯ-ны нийт 130 албан хаагчийн гарын үсгийг зуран хүлээж авч, ДТГ-ын нийт ажилтнуудын цахим болон цаасаар ирсэнийг тулгалт хийн бүртгэв.

ДТГ-уудын цагийн зөрөө, цахим сүлжээний системийн ялгаатай байдал, үүнээс үүдэлтэй холбоо барихад хүндрэл үүсэх, мэдүүлэг өгөхөд сүлжээ ажиллахгүй байх, хэвлэх боломжгүй байх, дипломат шуудан тэр бүр явахгүй байх зэрэг маш олон тооны хүндрэлүүдийг үл харгалзан нийт албан хаагчдын 2015 оны ХАСХОМ-ийг 2016 оны 2 дугаар сарын 15-ны дотор цахимаар бүрэн хүлээн авч баталгаажуулав. ЭБАТ дээрх үйл ажиллаганы хүрээнд 90 гаруй зөвлөгөөг олон улсын ярианы дуудлагаар, 30 гаруй зөвлөгөөг цахим шуудангаар өгөв.

ЭБАТ 2015 оны 9-р сарын 1-нд шинээр томилогдсонтой холбогдуулан, “ЭБАТ” цэсэнд   2015 оны 1 сарын 1-нээс шинээр албан тушаалд нэр дэвшигч нийт 110 гаруй хүний ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг бүртгэв. Түүнчлэн цаасаар ХАСХОМ-ээ мэдүүлэн ирүүлсэн албан хаагчийн бүртгэлийг оруулж байна. Мэдүүлэг гаргаагүй албан тушаалтан, давхар ажил эрхлэлтийн тайлан 2015 онд байхгүй тул мэдүүлээгүй болно.

Цаасаар биечлэн ирүүлсэн ХАСХОМ мэдүүлэгчийн маягтыг бөглөсөн байдал, хуудас бүрт гарын үсэг зурсан байдал, маягтын 2.7., арын хуудсанд гарын үсэг зуран баталгаажуулсан эсэх, орлогын мэдүүлэг, тооны орон үнэн зөв бөглөгдсөн эсэх, зээл, авлага, хөрөнгийн тоо хэмжээ бодитой, үнэн бөглөгдсөн эсэхийг газар дээр нь нягтлан, дутуу бөглөгдсөн ХАСХОМ-ийг буцааж, нөхөн бөглүүлсний үндсэн дээр гарын үсэг зуруулан хүлээн авч, баталгаажуулалт хийв.

ДТГ-уудаас ирүүлсэн ХАСХОМ дээр тухайн оны орлогыг мэдүүлсэн боловч цахим дээрээ хадгалаагүйгээс үүдэн мэдүүлэг дээр зарим хэсэг (орлого түлхүү) хоосон бөглөгдөх байдлууд олон давтагдав. Үүнийг цахимаар сканнердсан ХАСХОМ-оо ирүүлсэн боловч мэдүүлэг дээрээ орлогоо бөглөөгүй зарим албан хаагчийн мэдүүлгийг хуулийн хугацаанд багтаан дахин гаргуулах, тэдгээр албан хаагчидтай удаа дараа цахим шуудангаар, шаардлагатай тохиолдолд олон улсын яриагаар холбогдон сануулж, нөхөн бөглүүлсэн болно.   Түүнчлэн 3 ажилтан томилогдсон огноогоо 2016.01.01 гэж тавьсанаар системд гарч ирэхгүй байсныг АТГ-ын Хяналт-шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ажилтнуудад хэлж зөрчлийг арилгууланв. ГХЯ болон ДТГ-уудад салбар байгууллага нэгжийн эрх бүхий албан тушаалтан байхгүй бөгөөд ГХЯ-ны зарим харьяа нэгж болох Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар, Дипломат академи, Сургалт судалгааны төв, ЮНЕСКО-гийн үндэсний хорооны удирдлагуудтай ГХЯ-ны ЭБАТ өөрөө холбогдон ХАСХОМ-ийг нь хүлээн авч, баталгаажуулсан болно.   .

2015 оны ХАСХОМ-ийг мэдүүлэхтэй холбогдуулан ЭБАТ АТГ-ын Хяналт-шалгалт үнэлгээний хэлтэстэй хамтран Авлигын эсрэг хууль, тогтоомж, ХАСХОМ бөглөхтэй холбоотой сургалтыг 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 10:00 цагт ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд зохион байгуулав. Сургалтыг АТГ-ын Хяналт-шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн комиссар Ц.Баасандэлгэр зохион байгуулж явуулав. Сургалтанд ГХЯ-ны 50 гаруй албан хаагчид оролцож, 1 цаг 10 минут үргэлжилж, холбогдох асуултанд хариулж, хэлэлцүүлэг зохион байгуулав.

Түүнчлэн 2016 оны 1 сарын 11-нд ГХЯ, ДТГ-ын нийт албан хаагчдад явуулсан ХАСХОМ мэдүүлэх тухай албан захидалд Acrobat файл хэлбэрээр 32 хуудас “Мэдүүлэг гаргагч нарт зориулсан зөвлөмж”, Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хамтаар хүргүүлсэн болно.

ХАСХОМ-ийг хуулийн хугацаанд багтаан мэдүүлэх талаар ГХЯ болон ДТГ-уудийн албан хаагчдад нийт 3 албан захидлыг хүргүүлсэн болно

ХАСХОМ хуулийн хугацаанд мэдүүлэх тал дээр ГХЯ-ны удирдлага, тэр дундаа Төрийн нарийн бичгийн дарга болон ТЗУГ-ын захирлын зүгээс онцгой анхаарал тавин, ЭБАТ-ын ажлыг зохих хэмжээнд дэмжин зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн болно. ЭБАТ ХАСХОМ мэдүүлэх хугацаанд АТГ-ын Хяналт-шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн комиссар П.Баасандэлгэр, Дэлгэрням нартай хамтран идэвхтэй ажиллаж зөвлөгөө авч, мэдээлэл солилцон, холбогдох ХАСХОМ-уудыг хугацаанд нь аваачиж өгсөн.

ХАСХОМ бүрдүүлэх хугацаанд АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн комиссар комиссар Б.Баяртөгс, Л.Батбаяр нартай ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, ТЗУГ-ын захирал Т.Тэгшжаргал , ЭБАТ-тай 2-р сарын 1-ны өдөр уулзан авлигын эсрэг үйл ажиллагааны талаар санал солилцож, зөвлөмж авч ажиллав. Авлигын эсрэг үйл ажиллагааны үнэлгээний талаар АТГ-ын даргаас 1 зөвлөмж бүхий албан бичгийг хүлээн авч, зөвлөмжийн дагуу ГХЯ-ны Авлигын эсрэг үйл ажиллагааны 2016 оны төлөвлөгөөг боловсруулан, ГХ-ийн сайдаар батлуулан ажиллаж байна.

Түүнчлэн дээрх хугацаанд ЭБАТ АТГ-ын Хяналт-шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс зохион байгуулсан 2 удаагийн сургалтанд оролцсон.

ХАСХОМ-ийг цахимаар мэдүүлэх үйл ажиллагаа сүүлийн 3 жил хэрэгжин, албан хаагчдын ойлголт харьцангүй сайн болсон, хэрхэн мэдүүлэх талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй болсон нь харагдаж байна.

2007 оноос (сүүлийн 7 жил) хойш нийт 50 гаруй хавтас ГХЯ-ны албан хаагчдын мэдүүлсэн ХАСХОМ одоо болтол ЭБАТ-д 2 шүүгээнд хадгалагддаг, дээрх мэдүүлгүүдийг хэрхэн хадгалах, архивлах журам, удирдамж тодорхойгүй байгаа зэрэг нь цаашид цаасан мэдүүлгийг хэрхэн хадгалах, архивт нууц хэлбэрээр хэрхэн шилжүүлэх зэрэг тал дээр нарийвчлан журамлаж нэг тийш нь болгох шаардлагатай байна.

ХАСХОМ-ийг жил бүр хуулийн хугацаанд багтаан мэдүүлэх, шинээр томилогдсон албан хаагчдад холбогдох хууль, тогтоомж, эрх, үүргийг таниулах зорилгоор ГХЯ-ны хэмжээнд жилд нийт 2 удаа (1 сард (өмнөх жилийн ХАСХОМ мэдүүлэхээс өмнө нийт албан хаагчдад), 9 сард (тухайн жилд ДТГ-т томилогдсон албан хаагчдад болон ДТГ-аас буцан ирсэн албан хаагчдыг оролцуулан нийт албан хаагчдад) АТГ-тай хамтарсан хуулийг таниулах болон ХАСХОМ-ийг мэдүүлэх сургалтыг зохион байгуулахаар Авлигын эсрэг үйл ажиллагааны 2016 оны төлөвлөгөөнд тусган ажиллаж байна.

ХАСХОМ бөглөх тухай
Гарын авлага ХАСХОМ

ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫН МЭДҮҮЛЭГ БОЛОН

 ХӨРӨНГӨ, ОРЛОГЫН МЭДҮҮЛГИЙГ ЦАХИМААР МЭДҮҮЛЖ,

ЦААСААР БҮРТГҮҮЛЭХ ТУХАЙ

 

Хуулийн дагуу мэдүүлэг гаргах үүрэгтэй нийтийн албан тушаалтан Та хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ /цаашид мэдүүлэг гэх / www.meduuleg.iaac.mn сайтад нэвтрэн, цахимаар мэдүүлнэ. Үүний тулд:

ehniih

  1. Цахим хэлбэрээр анх удаа мэдүүлгээ гаргаж байгаа албан тушаалтанг тухайн байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтан /цаашид ЭБАТ гэх/-аас мэдүүлэг гаргагчийн товч мэдээлэл /регистрын дугаар, и-мэйл хаяг, байгууллага, албан тушаалын нэр, мэдүүлэг гаргах үндэслэл/-ийг цахим системд бүртгэнэ.
  2. Мэдүүлэг гаргагчийг бүртгэхэд “ХАСХОМ мэдүүлэгч өөр байгууллагад бүртгэлтэй байна шилжилт хөдөлгөөний хэсгээр ХАСХОМ мэдүүлэгчийг бүртгэнэ үү” гэсэн анхааруулах мессеж гарч байвал тухайн мэдүүлэг гаргагч цахим системд бүртгэлтэй байна гэж үзнэ.
  3. Цахимд бүртгэлтэй мэдүүлэг гаргагчийг урьд өмнө нь бүртгэсэн байгууллагын ЭБАТ-аар “Хасалт” хийлгэнэ. Харин бүртгэх байгууллагын ЭБАТ шилжүүлэн татаж авахдаа “ХАСХОМ мэдүүлэгчийг хайх” хайлтын “Шилжүүлэн татах” –аар орж татаж авна.meduuleg
  4. Мэдүүлэг гаргагчийг цахим системд бүртгэхэд имэйл хаягаар нэвтрэх нууц үг илгээгдэнэ. Тухайн нэвтрэх нууц үгийг илгээснээс хойш 24 цагийн дотор нэвтэрч идэвхжүүлнэ. Нууц үгээ 24 цагийн дотор авч чадаагүй бол “Нууц үг сэргээх холбоосоор” орж шинээр авна.
  5. Цахим системд нэвтэрч мэдүүлгийн мэдээллээ шивж оруулан шалгаад хэвлэж, гарын үсгээ хуудас бүрийн баруун доод хэсэгт зурж баталгаажуулна.
  6. Мэдүүлгээ өөрийн байгууллагын ЭБАТ-д хүлээлгэн өгч “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хүлээн авсан тухай бүртгэл”-ийн дэвтэрт гарын үсэг зурна.
  7. ЭБАТ мэдүүлгийг хүлээн авсаны дараа цахим програмд баталгаажуулна.
  8. ЭБАТ-ны цахим системд  бүртгэх бүртгэлүүд
  • Мэдүүлэг гаргаагүй албан тушаалтанг бүртгэх;
  • ХАС-н талаар бусад этгээдээс мэдээллэсэн мэдээ бүртгэх ;
  • Цаасаар ирүүлснийг бүртгэл;
  • Давхар ажил эрхлэлтийн талаар танилцуулга;
  • Мэдэгдэл, тайлбар тэдгээрийн шийдвэрлэлтийн бүртгэл;
  • ХАС-н урьдчилсан мэдүүлгийн бүртгэлийг хийнэ.

              Мэдүүлгийг цахимаар мэдүүлэхтэй холбоотой зарим анхаарах асуудлууд:

  1. Мэдүүлэг гаргагчийн цахим системд нэвтрэх нэр нь “и-мэйл” хаяг байх тул баталгаатай, байнга ашигладаг и-мэйл хаягаа бүртгүүлэх шаардлагатай.
  2. Эрх бүхий албан тушаалтны хувьд мэдүүлэг гаргагч болон эрх бүхий албан тушаалтны гэсэн 2 и-мэйл хаягтай байна.
  3. Таны цахимаар мэдүүлсэн мэдүүлэг нь хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл тул та мэдүүлгийн бүрдүүлэлтийн програмд нэвтрэх нууц үг, и-мэйл хаягаа бусдад алдахгүй байх, нууц үгээ байнга /тогтмол/ өөрчилж байх зэргээр нууцлалаа сайн хамгаалах нөхцөл бүрдүүлнэ.
  4. Мэдүүлгийг хэвлэхдээ мэдүүлгийн бүрдүүлэлтийн програмын “ХАСХОМ” цэснээс тухайн оныг сонгоод “дэлгэрэнгүй” харах хуудаснаас PDF-ийн 1 файл болгож хэвлэнэ.
  5. Мэдүүлэг гаргагчийн хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ орсон их хэмжээний өөрчлөлтийг

мэдүүлэх эрхийг ЭБАТ цахим системд  /+/ үүсгэж өгнө. Их хэмжээний өөрчлөлт мэдүүлэх эрхийг үүсгэхдээ тухайн мэдүүлэг гаргагчийн мэдүүлгийг сонгоод “Нээх болон Хаах” товчийг дарна. 3 төрлийн сонголтоос ”Их хэмжээний өөрчлөлт” -ийг сонгосноор мэдүүлэх  эрх  нь үүснэ.

  1. Их хэмжээний өөрчлөлтийн мэдүүлгийг хэвлэхдээ мэдүүлгийн нүүр хуудас болон зөвхөн өөрчлөлт орсон тухайн орлого, хөрөнгө хэсгийг “Засварлах” -аар орж тус тусад нь хэвлэнэ.
  2. Мэдүүлгээ цахимаар мэдүүлэхдээ мэдээллээ заавал кирилл үсгээр бичих бөгөөд цахим системд өөр бусад тэмдэгтийг оруулахгүй байх /Жишээ нь: * ; “ ;  гэх мэт/.
  3. Мэдүүлгийн маягтын нүүрний хуудсанд байрлах “мэдүүлэг гаргах үндэслэл”-ийг зөв сонгосон байх.
  4. Цахим мэдүүлгийн “Тайлан он” хэсэгт дараах байдлаар тэмдэглэнэ. Үүнд:

2013 оны шинэчлэн гаргасан ХАСХОМ- 2013
2014 онд шинээр томилогдоод 30 хоногтоо гаргасан ХАСХОМ- 2013*
2014 онд их хэмжээний өөрчлөлтөө мэдүүлсэн бол- 2013+
2014 оны шинэчлэн гаргасан ХАСХОМ- 2014
2015 онд шинээр томилогдоод 30 хоногтоо гаргасан ХАСХОМ- 2014*
2015 онд их хэмжээний өөрчлөлтөө мэдүүлсэн бол- 2014+                              гэх мэт.

  1. Цахимд /meduuleg.iaac.mn/ -д тухайн компьютерийн интернэт хөтчөөс анх удаа хандаж байгаа бол дараах зааврыг дагаж нэвтэрнэ үү. Үүнд:

The Connection is Untrusted гэсэн асуух хуудас гарч ирнэ.

I Understand the Risk сонголтыг сонгоно.untrrusted

Add Security Exception цонхны “Confirm Security Exception” гэсэн нэртэй товч дээр дарна. Энэ үйлдлийг хийснээр www.meduuleg.iaac.mn цахимд хуудас гарч ирнэ.add-security

  1. Системд нэвтрэхэд “Хэрэглэгчийн логин нэр, нууц үг буруу байна” гэсэн алдааны мессеж гарч ирэх тохиолдолууд:
  • Мэдүүлэг гаргагчийг цахим системд бүртгээгүй
  • Хэрэглэгч цахимд нэвтрэх нууц үгийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор нэвтэрч ороогүй нууц үг идэвхигүй болсон
  • Нэвтрэх нэр дээр бичигдэж байгаа и-мэйл хаяг цахимд бүртгэлгүй.

Дээрх алдааны мессеж гарч ирсэн тохиолдолд тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан мэдүүлэг гаргагчийн цахимд бүртгүүлсэн мэдээллийг шалгана.

  1. Хэрэглэгч системд нэвтрэх нууц үгийг мартсан бол “Нэвтрэх форм”-ын “Нууц үг сэргээх холбоос” –оор орж дахин и-мэйлээр нэвтрэх нууц үгийг шинээр авна.nuuts-ug
  2. Нууц үг сэргээхэд “Таны нууц үгийг солих боломжгүй. Та дахин оролдоно уу” гэсэн алдааны мессеж гарсан тохиолдолд мэдүүлэг гаргагч байгууллагын эрх бүхий албан тушаалтанд хандаж өөрийн цахим бүртгэл /и-мэйл/ -ийг шалгуулна.aldaanii-tsonh
  • И-мэйл хаяг цахимд бүртгэлгүй бол
  • Цахимд бүртгүүлсэн и-мэйл хаяг хаагдсан /блок/ бол
  • И-мэйл хаягыг цахимд бүртгэхдээ алдаатай бичиж оруулсан бол дээрх алдааны мессеж гарч ирнэ.

  Мэдүүлгийг цахим хэлбэрээр бүртгүүлэхтэй холбоотой асуулт, санал хүсэлтээ 7011-2499 дугаарын утсаар ирүүлээрэй.

АСУУЛТ - ХАРИУЛТ

-Мэдүүлгийг бөглөхдөө юуг илүү анхаарах вэ?

-Мэдүүлгийн маягтын хэлбэр, өгөгдлийг өөрчлөлгүй, асуулт бүрт үнэн зөв, тодорхой хариулж, хөрөнгө, орлогын үнийн дүнг зөвхөн төгрөгөөр илэрхийлэхдээ мянгачлахгүй бичнэ. Бичих мэдээлэлгүй тохиолдолд /-/ тэмдэглэгээ хийнэ. Эцэст нь цахимд мэдүүлсэн мэдүүлгээ хэвлэн, мэдүүлгийн 2.7 дахь хэсэг болон хуудас бүрийн баруун доод хэсэгт гарын үсгээ зайлшгүй зурж, байгууллагынхаа мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтан /ЭБАТ/-д өгч, мөн бүртгэлийн дэвтэрт гарын үсгээ зурна.

-Ямар тохиолдолд ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж үздэг вэ?

-Нийтийн албан тушаалтан нь:

  • Гаргах, гаргахад оролцох шийдвэр нь хамаарах бүхий этгээд / эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээд /-тэй холбоотой байх;
  • Гэрээ хэлцэл, хэлэлцээрийн оролцогч, зээл, хандив, тусламж, үйлчилгээг хувь хүн, хуулийн этгээдээс авч байсан, /байгаа/-тай холбогдуулан үүрэг хүлээсэн;
  • Тухайн байгууллага, хуулийн этгээдэд ажиллаж байсан /байгаа/,
  • Тухайн байгууллагад гишүүнчлэлтэй байсан /байгаа/,
  • Тухайн байгууллагад төлөөлөл хэрэгжүүлж байсан /байгаа/,
  • Бусад сонирхлын зөрчилтэй нөхцөл байдал /олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх нөхцөл байдал/;

“Байсан” гэдгийг сүүлийн 2 жилийн хугацаагаар ойлгоно.

-Мэдүүлгийн маягтын “Хөрөнгө, орлого” хэсэгт мэдүүлэг гаргагч зөвхөн өөрийн орлого болон эзэмшиж, өмчилдөг хөрөнгийг мэдүүлэх үү?

-“Хөрөнгө, орлого” хэсэгт мэдүүлэг гаргагч өөрөөсөө гадна “гэр бүлийн байдал” хэсэгт бичигдсэн гишүүдийн орлого, тэдний эзэмшил, өмчлөлд байгаа бүхий л хөрөнгийг мэдүүлнэ.

-“Орлого” хэсэгт мэдүүлэх орлогын мөнгөн дүнг илэрхийлэхдээ сар тутмын орлогыг бичих үү, эсхүл жилийн эцсийн дүнгээр мэдүүлэх ёстой юу? Тухайн орлого валютаар илэрхийлэгдсэн тохиолдолд заавал төгрөгөөр илэрхийлж бичих ёстой юу?

-“Орлого” хэсэгт мэдүүлсэн орлогыг сараар мэдүүлэх зөрчил түгээмэл байдаг. Орлогоо тус бүрд нь жилийн эцсийн өссөн дүнгээр илэрхийлж мэдүүлнэ. Тухайн орлого гадаад валютаар илэрхийлэгдсэн бол орлогыг тухайн үеийн Монгол банкны ханшаар төгрөгт хөрвүүлэн, мянгачилахгүй мэдүүлнэ.

-Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт Хүнсний эрүүл ахуйн байцаагчаар 2014оны 5 дугаар сарын 1-нд томилогдсон. ХАСХОМ-т ямар хугацаанд олсон орлогоо хэрхэн мэдүүлэх вэ?

-Таны хувьд 2013 оны 1 дүгээр сарын 1-нээс 2013 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд олсон орлогоо 2014 оны 5 дугаар сарын 31-ний дотор мэдүүлнэ.

-“Хөрөнгө, орлого” хэсгийн эх үүсвэрийн тайлбар хэсэгт юуг бичих ёстой вэ?

-Тухайн хөрөнгө, орлогыг хэрхэн олж авсан /өмч хувьчлал, өв залгамжлал, бэлэглэл, худалдаж авсан гэх мэт/ талаар болон эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн улсын бүртгэлийн дугаар, хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн нэр, онцлог шинж байдлын тухай бусад шаардлагатай мэдээллийг мэдүүлнэ. Худалдаж авсан тохиолдолд ямар орлогын эх үүсвэрээр, хэзээ, хэдэн төгрөгөөр авсан талаар тодорхой тайлбарлана.

-“Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картны үлдэгдэл” хэсэгт гадаад валютаар илэрхийлэгдсэнийг төгрөг рүү хөрвүүлэхэд ямар хугацаа хамаарах вэ?

-Мэдүүлгээ жилийн эцсийн байдлаар шинэчлэн мэдүүлж байгаа бол валютаар илэрхийлэгдсэн хөрөнгө, орлогыг тухайн оны жилийн эцсийн 12-р сарын 31-ны өдрийн Монгол банкны ханшаар төгрөгт хөрвүүлэн шилжүүлж бичнэ. Харин хөрөнгө орлогод орсон их хэмжээний өөрчлөлтийг мэдүүлж байгаа бол өөрчлөлт орсон өдрийн Монгол банкны ханшаар валютыг төгрөгт хөрвүүлэн бичнэ.

-Хөрөнгө, орлогод орсон “Их хэмжээний өөрчлөлт”-ийн талаар тайлбарлана уу?

-Мэдүүлэг гаргагчийн болон түүний гэр бүлийн байдалд бичигдсэн гишүүдийн хөрөнгө, орлого нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу түүнээс дээш хэмжээгээр өөрчлөгдсөн бол түүнийг тухай бүр 30 хоногийн дотор мэдүүлж бүртгүүлнэ. Их хэмжээний өөрчлөлтийг цахимаар мэдүүлэхдээ “мэдүүлэг гаргах үндэслэл”-ийг сонгож, зөвхөн өөрчлөлт орсон хөрөнгө, орлогыг мэдүүлнэ.

-Компанийн орлогыг мэдүүлэх үү, мэдүүлэх бол аль хэсэгт бичих вэ?

-Компанийн орлогыг мэдүүлэхгүй. Харин та болон таны гэр бүлийн гишүүний үүсгэн байгуулсан, хувь нийлүүлсэн, хувьцааг нь эзэмшиж буй улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн хуулийн этгээд, түүний толгой, охин, хараат болон салбар ХК, ХХК, ЗБН, хоршоо зэрэг хуулийн этгээдээс ногдол ашиг хуваарилах хэлбэрээр авсан мөнгөн орлогыг “хөрөнгө, орлого” хэсгийн 3.1-ийн 4 дэх хэсэгт мэдүүлнэ.

-“Мал аж ахуй” гэсэн хэсэгт таван хошуу малаас гадна “бусад тэжээвэр амьтан” гэдэгт юуг ойлгох вэ?

-Туслах аж ахуйн чиглэлээр үржүүлж байгаа гахай, шувуу, зөгий гэх мэтээс гадна гэрийн нөхцөлд тэжээж байгаа амьтдыг бичиж болно.

-“Нэгдмэл сонирхолтой этгээд гэдэгт” ямар этгээдийг оруулах вэ. Үүсгэн байгуулсан болон хувь нийлүүлсэн, хувьцааг нь эзэмшдэг бүх хуулийн этгээдээ мэдүүлэх үү?

-Тантай ашгийн төлөө ямар нэгэн үйл ажиллагаагаар холбогдож байгаа буюу байсан /сүүлийн 2 жил/ хувь хүн, хуулийн этгээдийг мэдүүлнэ. Мөн та Хувьцаат компани, Хязгаарлагдмал хариуцлагатай компани, Нөхөрлөл, Хоршооны үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч бол тухайн хуулийн этгээдийн талаар мэдүүлнэ.

“ШУДАРГА НИЙГМИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА” ХӨТӨЛБӨРИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА

Авлигатай тэмцэх газраас иргэд, олон нийтэд авлигын ойлголт, шалтгаан нөхцөл, хор хөнөөлийг тайлбарлан таниулах зорилготой “Шударга нийгмийн төлөө хамтдаа” сургалтын хөтөлбөрийг амжилттай үргэлжлүүлж байна. Энэ удаад “Зориг сан” төрийн бус байгууллагаас орон нутгийн залуусын хөгжлийг дэмжих зорилгоор зарласан “Орон нутгийн залуу манлайлал хөтөлбөр”-т хамрагдаж буй 22 залуу мэргэжилтнийг сургалтад хамрууллаа.

Сургалтад хамрагдсан оюутан залууст авлига, ашиг сонирхлын зөрчил, түүний шалтгаан хор хөнөөлийн талаар ойлголт, мэдлэг олгохын зэрэгцээ авлигатай тэмцэх байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай танилцах боломжийг олгодог. Түүнчлэн Авлигатай тэмцэх газраас хийдэг Авлигын индекс, Төрийн байгууллагын шударга байдлын түвшний үнэлгээ, Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөлөл, Хүүхдийн шударга байдлын үнэлгээ зэрэг судалгааны талаар мэдээлэл авах боломжтой юм.

Авлигатай тэмцэх газар сургалтыг сар бүр тогтмол зохион байгуулах бөгөөд цаашид уг хөтөлбөрийг улам сайжруулан оюутан, залууст чиглэсэн тогтмол үйл ажиллагаа болгон хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Уг сургалтад хамрагдах хүсэлтэй оюутан залуус, анги хамт олон, сургалтыг зохион байгуулах, хамтран ажиллах хүсэлтэй байгууллага, иргэд холбогдох мэдээллийг http://www.iaac.mn/news/669#.VdLZfcp8M68 холбоосноос үзэх боломжтой.

Хөтөлбөрийн дагуу анхны сургалтыг 2015 оны 6 дугаар сард “Зориг сан” төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулж, “Ардчилал” зуны сургалтад хамрагдаж буй оюутан залуусыг оролцуулсан билээ.