МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН БООМТУУД

boomt1

МОНГОЛ, ОРОСЫН АЖИЛЛАГААТАЙ ЗАРИМ ХИЛИЙН БООМТЫН НЭР, БАЙРШИЛ, АЖИЛЛАХ ХУВААРЬ
 

д/д

 

Боомтын нэр, байршил

 

 

Хэлэлцээрээр тохирсон

ажиллах хуваарь

1.  СҮХБААТАР-НАУШКИ

/Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот-Бүгд Найрамдах Буриад Улсын Хиагт дүүрэг, Наушки тосгон/

Олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу байнга ажиллана.
2. АЛТАНБУЛАГ-ХИАГТ

/Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум, Бүгд Найрамдах Буриад Улсын Хиагт дүүрэг, Хиагт хот/

24 цагийн турш тасралтгүй ажиллана.
3. АРЦ СУУРЬ-ЦАГААНТОЛГОЙ

/Завхан аймгийн Тэс сум, Бүгд Найрамдах Тыва Улсын Эрзин дүүрэг, Нарийн хамтрал/

Монголын талаас Улаанбаатарын цагаар 9.00-18.00 (зуны цагийн хуваариар), Оросын талаас Москвагийн цагаар   05.00-14.00 (орон нутгийн цагаар 08.00-17.00) цагт долоо хоногийн 6-н өдөр байнга ажилллах бөгөөд ням гаригт амарна.
4. ХАНХ-МОНД

/Хөвсгөл аймгийн Ханх сум, Бүгд Найрамдах Буриад Улсын Түнкин дүүрэг, Монд хамтрал/

Монголын талаас Улаанбаатарын цагаар 9.00-18.00 (зуны цагийн хуваариар), Оросын талаас Москвагийн цагаар 4.00-13.00 цагт долоо хоногийн 6-н өдөр байнга ажиллах бөгөөд ням гаригт амарна.
5. ТЭС-ШАР СУУРЬ

/Увс аймгийн Тэс сум, Бүгд Найрамдах Тыва Улсын Тесхэм дүүрэг, Цагаан-Эрэг хамтрал/

Монголын талаас Улаанбаатарын цагаар 10.00-19.00  (орон нутгийн цагаар 09:00-18:00), Оросын талаас Москвагийн цагаар 5.00-14.00 (орон нутгийн цагаар 8.00-17.00) цагт долоо хоногийн 5 өдөр байнга ажилллах бөгөөд бямба, ням гаригт амарна.
6. БОРШОО-ХАНДГАЙТ

/Увс аймгийн Сагил сум, Бүгд Найрамдах Тыва Улсын Өвөр хошуу, Хандгайт тосгон/

Монголын талаас Улаанбаатарын цагаар 10.00-19:00 (орон нутгийн цагаар 09:00-18:00) Оросын талаас Москвагийн цагаар 5.00-14.00 (орон нутгийн цагаар 8.00-17.00) цагт долоо хоногийн 6-н өдөр байнга ажиллах бөгөөд ням гаригт амарна.

 

7. ЦАГААННУУР-ТАШАНТА

/Баян-Өлгий аймгийн Ногооннуур сум, Цагааннуур тосгон, Алтайн Бүгд Найрамдах Улсын Кош-Агачийн дүүрэг, Ташанта тосгон/

Монголын талаас Улаанбаатарын цагаар 10:00-19:00 (орон нутгийн цагаар 9.00-18.00), Оросын талаас Москвагийн цагаар 5.00-14.00 (орон нутгийн цагаар 8.00-17.00 цагт долоо хоногийн 6-н өдөр байнга ажилуулах бөгөөд ням гаригт амарна.)

 

8. УЛЬХАН-ДЭЭД УЛЬХАН

(Дорнод аймгийн Баян-Уул сум, Чита мужийн Кырин дүүрэг, Дээд Ульхан хамтрал )

Монголын талаас Улаанбаатарын цагаар 9.00-18.00 (зуны цагийн хуваариар), Оросын талаас Москвагийн цагаар 4.00-13.00 цагт долоо хоногийн 5-н өдөр байнга ажиллах бөгөөд бямба, ням гаригт амарна.
9. ЭРЭЭНЦАВ-СОЛОВЬЕВСК АВТО ЗАМЫН

/Дорнод аймгийн Чулуунхороот сум, Соловьевск тосгон, ОХУ-ын Өвөр байгалийн хязгаар/

Монголын талаас Улаанбаатарын цагаар 9.00-18.00, Оросын талаас Москвагийн цагаар 4.00-13.00 цагт долоо хоногийн бүх өдөр байнга ажиллана.

 

10. ЭРЭЭНЦАВ-СОЛОВЬЕВСК ТӨМӨР ЗАМЫН

Дорнод аймгийн Чулуунхороот сум, Соловьевск тосгон, ОХУ-ын Өвөр байгалийн хязгаар/

Хоёр талын тохиролцсон галт тэрэгний цагийн хуваарийн дагуу байнга ажиллана.

 

 

ГАДААД ХЭРГИЙН ЯАМ

ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ГАЗАР