МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН БООМТУУД

boomt1

Монгол Улс, БНХАУ-ын хуулиар тогтоосон дараах баярын өдрүүдэд хилийн боомтууд ажиллахгүй

Монгол Улсын

  • Шинэ жил -1 дүгээр сарын 1-ний өдөр ,
  • Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр – 3 дугаар сарын 8-ны өдөр,
  • Хүүхдийн баяр – 6 дугаар сарын 1-ний өдөр,
  • Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр – 7 дугаар   сарын 11-15-ны өдрүүд,
  • Цагаан cap (шинийн 1,2,3-ны өдрүүд),
  • Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр –   12 дугаар сарын 29-ний өдөр,
  • Их эзэн Чингис хааны өдөр – Их эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1 зэрэг болно.

БНХАУ

  • Шинэ жил – 1 дүгээр сарын 1-ний өдөр,
  • Цагаан сар – 2 дугаар сарын 7-9-ний өдөр,
  • Ханш нээх өдөр – 4 дүгээр сарын 4-ний өдөр,
  • Олон улсын хөдөлмөрчдийн баяр – 5 дугаар сарын 1-ний өдөр,
  • Луут завины баяр – 6 дугаар сарын 9-ний өдөр,
  • Намрын баяр – 9 дүгээр сарын 15-ны өдөр,
  • Үндэсний баярын өдөр – 10 дугаар сарын 1-3-ны өдөр зэрэг болно.
МОНГОЛ, ХЯТАДЫН ХИЛИЙН БООМТ, ТЭДГЭЭРИЙН ДЭГЛЭМИЙН ТУХАЙ 2004 ОНЫ ХЭЛЭЛЦЭЭРЭЭР БОЛОН 2016 ОНД ДИПЛОМАТ ШУГАМААР ТОХИРОЛЦСОН БООМТЫН АЖИЛЛАХ ХУВААРЬ, ЗЭРЭГЛЭЛ, АНГИЛАЛ
Боомтын нэр,

байршил

Боомтын зэрэглэл, горим. Хэлэлцээрээр тохирсон ажиллах хуваарь 2016 онд дипломат шугамаар тохирсон ажиллах хуваарь
1 Даян – Хуншаньзюй

/Баян Өлгий аймгийн Сагсай сум, БНХАУ-ын Шиньжан Уйгарын ӨЗО-ны Алтай районы Фухай шянь/

Зэрэглэл: Хоёр талын.

Горим: Түр

Жил бүрийн VI.21-VII.05, VIII.01-20, IX.01-15-нд Улаанбаатарын цагаар 12:00-19:00 цаг. 2016 онд VI сарын 1-нээс IX сарын 25-нд Даваа-Ням гарагт Улаанбаатарын цагаар 10:00-20:00 цаг.
2 Булган – Такашикэн

/Ховд аймгийн Булган сум, БНХАУ, ШУӨЗО-ны Алтай районы Чинхэ шянь/

Зэрэглэл: Олон улсын.

Горим: Байнгын

Улаанбаатарын цагаар 10:00-19:00 (зуны цагаар 11:00-20:00) цаг.

 

 

Байнгын

3 Байтаг – Улайстай

/Ховд аймгийн Булган сум, БНХАУ, ШУӨЗО-ны Цонжийн хотон ӨЗТ, Читай шянь/

Зэрэглэл: Хоёр талын.

Горим: Түр

Жил бүрийн III, V, IX сарын 16-30-нд Улаанбаатарын цагаар 10:00-19:00 (зуны цагаар 11:00-20:00) цаг. 5, 7, 9 дүгээр сард /2015 оны хувиарийн дагуу/
4 Бургастай – Лаоемяо

/Говь-Алтай аймгийн Алтай сум, БНХАУ, ШУӨЗО-ны Хами районы Баликунь шянь/

Зэрэглэл: Хоёр талын.

Горим: Түр

Жил бүрийн II, IV, VI, VIII, X, XII сарын 11-30-нд Улаанбаатарын цагаар 10:00-18:00 (зуны цагаар 11:00-19:00) цаг.

 

 

4, 6, 8, 10, 12 дугаар сарын 1-10-ны өдөр буюу үндсэн хувиарын өдөртэй нийлээд тэгш тоотой сард бүтэн ажиллана. Улаанбаатарын цагаар 10:00-18:00 цаг.

 

5 Шивээхүрэн – Сэхээ

/Өмнөговь аймгийн Гурван тэс сум, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алшаа аймгийн Эзний хошуу/

Зэрэглэл: Хоёр талын.

Горим: Байнгын

Улаанбаатарын цагаар 08:00-17:00 (зуны цагаар 09:00-18:00) цаг. Даваа-Баасан гарагт 08:00-17:00 цаг хүртэл зорчигч тээвэр, 17:00-20:00 цагт уул уурхайн бүтээгдэхүүн нэвтрүүлэх болон Бямба гарагт 08:00-20:00 цагт уул уурхайн бүтээгдэхүүн нэвтрүүлнэ.
6 Гашуун сухайт – Ганц мод 

/Өмнөговь аймгийн Ханбогд сум, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн Улаат дунд хошуу/

Зэрэглэл: Хоёр талын.

Горим: Байнгын

Улаанбаатарын цагаар 08:00-17:00 (зуны цагаар 09:00-18:00) цаг.

 

Даваа-Баасан гарагт 08:00-17:00 цаг хүртэл зорчигч тээвэр, 17:00-20:00 цагт уул уурхайн бүтээгдэхүүн нэвтрүүлэх болон Бямба гарагт 08:00-20:00 цагт уул уурхайн бүтээгдэхүүн нэвтрүүлнэ.
7 Ханги – Мандал

/Дорноговь аймгийн Хатанбулаг сум, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотын Дархан муумянгат холбоот хошуу/

Зэрэглэл: Хоёр талын.

Горим: Байнгын

Жил бүрийн III, V, VIII, XI сарын 16-30-нд Улаанбаатарын цагаар 08:00-17:00 (зуны цагаар 09:00-18:00) цаг. ГХЯ-ны 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар А/15-1772  тоот нот бичиг,

 

БНХАУ-ын ЭСЯ-ны 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 401/2015 тоот нот бичиг солилцож 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн байнгын ажиллагаанд шилжсэн.

8 Замын Үүд – Эрээн (төмөр зам)

/Дорноговь аймгийн Замын Үүд сум, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот/

Зэрэглэл: Олон улсын.

Горим: Байнгын

Олон улсын төмөр замын хуваарийн дагуу  

Байнгын

9 Замын Үүд – Эрээн (авто зам)

/Дорноговь аймгийн Замын Үүд сум, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот/

Зэрэглэл: Олон улсын.

Горим: Байнгын

Бямба, Ням гарагт хэвийн ажиллана. Улаанбаатарын цагаар 08:00-18:00 (зуны цагаар 09:00-19:00) цаг. Байнгын
10 Бичигт – Зүүн хатавч

/Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошуу/

Зэрэглэл: Олон улсын.

Горим: Байнгын

Улаанбаатарын цагаар 08:00-17:00 (зуны цагаар 09:00-18:00) цаг. Байнгын
11 Сүмбэр – Рашаан

/Дорнод аймгийн Халхгол сум, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянган аймгийн Рашаан хот/

Зэрэглэл: Олон улсын.

Горим:Түр

Жил бүрийн VI сарын 11-30, VII сарын 16-30, VIII сарын 16-наас IX сарын 25-ныг дуустал Улаанбаатарын цагаар 08:00-17:00 (зуны цагаар 09:00-18:00) цаг. 4 дүгээр сарын 1-нээс 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл нээн ажиллуулна.
12 Баянхошуу – Өвдөг

/Дорнод аймгийн Халхгол сум, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Шинэ Барга зүүн хошуу/

Зэрэглэл: Хоёр талын.

Горим:Түр

Жил бүрийн II, V, VIII, XI сарын 01-15-нд Улаанбаатарын цагаар 08:00-17:00 (зуны цагаар 09:00-18:00) цаг.

 

 

2016 онд 1, 3, 6, 7, 10, 12 дугаар сарын 1-31-нд, 2 дугаар сарын 16-29-нд, 5, 8 дугаар сарын 16-31-нд, 4, 9 дүгээр сарын 1-30-нд, 11 дүгээр сарын 16-30-нд Даваа-Баасан гарагт  08:00-17:00 цагт зорчигч тээвэр, Бямба, Ням гарагт 08:00-17:00 цагт уул уурхайн бүтээгдэхүүн нэвтрүүлэх.
13 Хавирга – Ар хашаат

/Дорнод аймгийн Чойбалсан сум, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Шинэ Барга баруун хошуу/

Зэрэглэл: Хоёр талын.

Горим:Түр

Жил бүрийн I сарын 06-25, IV сарын 01-нээс X сарын 31-нийг дуустал Улаанбаатарын цагаар 08:00-17:00 (зуны цагаар 09:00-18:00) цаг.

 

 

1 дүгээр сарын 26-наас 3 дугаар сарын 31-нд, 11 дүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Даваа-Баасан гарагт 08:00-17:00 цагт.

 

ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ГАЗАР

ХИЛИЙН БООМТЫН ХЭЛТЭС