Skip to content
- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form       
Та энд байна: Нүүр хуудас

ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУД УЛААНБААТАРТ ЧУУЛАВ ... read more

ЗАМБИ УЛСЫН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ ... read more

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД ДАНИЙН ВАНТ УЛСАД АЙЛЧИЛЛАА ... read more

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Л.БОЛД ШВЕД УЛСАД АЙЛЧИЛЛАА ... read more

МОНГОЛ, ШВЕЙЦАРЫН ДИПЛОМАТ ХАРИЛЦААНЫ 50 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭВ ... read more
by camp26
2013 оны 2-р сарын 28
МЭНДЧИЛГЭЭ PDF Хэвлэх Email
Бичсэн Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтэс
2013 оны 2-р сарын 28, Пүрэв гариг, 17:22

Монгол Улс Нэгдсэн Үндэстний Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллага - ЮНЕСКО-д 1962 оны 11 дүгээр сарын 1-нд 108 дахь гишүүнээр элсэн орсон билээ. ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссыг 1963 оны энэ өдөр байгуулсан бөгөөд өнөөдөр түүхт 50 жилийн ой тохиож байна.

ЮНЕСКО-гийн үзэл санаа, үйл ажиллагаа нь даян дэлхийд энх тайвныг түгээх үндсэн зорилгод чиглэдэг бөгөөд Монгол Улс өнгөрсөн хугацаанд боловсрол, шинжлэх ухаан, соёл, хүмүүнлэгийн салбарын үйл ажиллагааг энхийн үйлсийн төлөө хөгжүүлж ЮНЕСКО-гийн үзэл санааг тууштай баримталсаар ирлээ.

Энэ үйлсэд Монголын Үндэсний Комисс нь чухал үүрэг гүйцэтгэж ирсэн бөгөөд  ЮНЕСКО-гоос дэвшүүлсэн санал, санаачилгыг төр засгийнхаа бодлогод тусгаж, хэрэгжүүлэхэд ямагт анхаарч ажилласан.

Монгол Улсын үе үеийн шилдэг сэхээтнүүд, түмэн олон мэдлэг чадвараа дайчлан ажилласан тус комиссын үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд улам өргөжиж,  дэлхийн энх тайвны төлөө олон улсын хамтын нийгэмлэгтэй бүхий л талаар амжилттай хамтран ажиллаж  байгаа нь манай улсын хөгжил, цэцэглэлтийн нэг баталгаа юм.

Энэхүү ойг тохиолдуулан ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисст ажиллаж байсан ахмадууддаа болон хамтран ажилладаг төрийн, төрийн бус болон олон улсын байгууллага, хувь хүмүүс, Монгол Улсад суугаа Дипломат Төлөөлөгчийн Газрын ажилтнуудад чин сэтгэлийн баярын мэнд хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн
Монголын Үндэсний Комиссын дарга
Лувсанвандангийн Болд

Сүүлд шинэчлэгдсэн ( 2013 оны 3-р сарын 01, Баасан гариг, 09:53 )

САЙД Л.БОЛД НҮБ-ЫН СОЁЛ, ИРГЭНШЛИЙН ХОЛБООНЫ ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА PDF Хэвлэх Email
Бичсэн Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтэс
2013 оны 2-р сарын 28, Пүрэв гариг, 16:32

НҮБ-ын Соёл, иргэншлийн холбооны 5 дугаар чуулга уулзалт энэ сарын 26-нд Австрийн нийслэл Вена хотод эхэллээ.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд тэргүүтэй төлөөлөгчид оролцож буй уг чуулганаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги-Мүн, Катар Улсын Эмир, Австри, Румын, Македон Улсын Ерөнхийлөгч, Түркийн Ерөнхий сайд, Казахстаны Парламентын дарга, Австри, Бразил, Испани, Индонези зэрэг 36 орны Гадаад харилцааны сайд, 7 олон улсын байгууллагын тэргүүтэй өндөр дээд түвшний төлөөлөгчдөөс гадна хувийн хэвшил, иргэний нийгэм, шашны төлөөлөл, залуучуудын нийт 1000 гаруй төлөөлөгчид цуглаж, шашин хоорондын харилцааг хөхиүлэн дэмжих, ардчиллын зарчмуудыг бэхжүүлэх, чингэхдээ олон ургальч үзлийг бэхжүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцэж байна.

Чуулга уулзалтын үеэр сайд Л.Болд Австрийн дэд Канцлер, Гадаад хэргийн сайд М.Шпиндэллэгэртэй албан ёсны уулзалт хийлээ.

Сайд нар энэ жил Монгол, Австрийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буйг тэмдэглээд энэ хүрээнд тодорхой үр өгөөжтэй арга хэмжээ, ажлуудыг зохион байгуулахаар хоёр тал төлөвлөж байгаагаа илэрхийлэв. Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааг харилцан сонирхсон салбаруудад хөгжүүлэх, түүний дотор боловсрол, эрүүл мэнд, хөрөнгө оруулалтын чиглэлээр цаашид хэрхэн хамтран ажиллах асуудлыг хөндөж ярилцав.

Түүнчлэн манай Далайд гарцгүй орнуудын сургалт, судалгааны төвийн үйл ажиллагааг дэмжин ажиллах, манай залуу дипломатуудыг Венийн Дипломатын академид мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах боломжтойг австрийн тал илэрхийлжээ. Уулзалтын төгсгөлд сайд Л.Болд Австрийн дэд Канцлер бөгөөд Гадаад хэргийн сайд М.Шпиндэллэгэрийг Монгол Улсад айлчилж, АОХН-ын Сайд нарын 7 дугаар бага хуралд оролцохыг урив. Үүнээс гадна сайд Л.Болд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы дарга Вук Жеремич, Люксембургийн Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд Ж.Асселборн, Арменийн Гадаад харилцааны сайд Э.Налбандиан, Мороккын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны сайд С.Отмани нартай тус тус уулзаж, хоёр талын хамтын ажиллагаа, чуулга уулзалтаар хөндөгдөж буй асуудлын талаар санал солилцсоны дээр АОХН-ийн Сайд нарын 7 дугаар бага хуралд оролцохыг урьжээ.

Мөн өдөр Гадаад харилцааны сайд Л.Болд Венийн Дипломатын академид зочилж, захирал Ханс Винклэртэй уулзаж, ярилцав. Монгол Улсын ГХЯ-ны дэргэд Дипломатын академи байгуулахаар зорьж байгааг сайд Л.Болд илэрхийлж, түүнийг бодит ажил болгоход Венийн Дипломатын академитай хамтран ажиллаж,  тодорхой төсөл хэрэгжүүлэх, тухайлбал, туршлага судлах, боловсон хүчнээ сургах чиглэлээр санал ажиллах тавив. Х.Винклэр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж, цаашид дурдсан чиглэлээр боломж бололцоог эрэлхийлэхээр болов. Венийн Дипломатын академи нь анх 1754 онд анх байгуулагдсан дэлхийн ууган олон улсын харилцааны академи бөгөөд тус академитай ГХЯ хамтран ажиллах нь дипломат албаны чадавхийг бэхжүүлэх, олон улсын харилцааны чиглэлээр боловсон хүчнээ бэлтгэхэд чухал тулгуур болох ажээ.

Чуулга уулзалтын үеэр сайд Л.Болд улс төр, эдийн засгийн чиглэлээр ажилладаг Австрийн өдөр тутмын “Der Standard” сонинд ярилцлага өгч, Монгол, Австрийн харилцааны хэтийн төлөв, хамтын ажиллагаа болон өнгөрсөн жил манай улс ЕАБХАБ-ын гишүүн болсонтой холбогдуулан цаашид тавих зорилтуудын талаар сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулав.

2 дугаар сарын 28-ны өдөр манай улс Австри болон Испани Улстай хамтран “Ардчилал, хүний эрхийн боловсролоор дамжуулан ардчиллыг төлөвшүүлэх нь” сэдэвт семинар зохион байгуулах бөгөөд Гадаад харилцааны сайд оролцож, үг хэлэх юм.

Зураг дээр: Гадаад харилцааны сайд Л.Болд Австрийн дэд Канцлер, Гадаад хэргийн сайд М.Шпиндэллэгэрийн хамт

Сүүлд шинэчлэгдсэн ( 2013 оны 2-р сарын 28, Пүрэв гариг, 16:53 )

ЭЛЧИН САЙД Р.БОЛД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ PDF Хэвлэх Email
Бичсэн Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтэс
2013 оны 2-р сарын 28, Пүрэв гариг, 10:27

Монгол Улсаас Шинэ Зеланд Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Болд Шинэ Зеланд Улсын Амбан Захирагч Эрхэмсэг ноён Жерри Метапараид энэ сарын 27-ны өдөр Итгэмжлэх Жуух Бичгээ барив.

ИЖБ-ээ барих үеэр Элчин сайд Р.Болд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Амбан захирагчид уламжлан, Элчин сайдын хувьд хөдөө аж ахуй, боловсрол, соёл, жирийн иргэд хоорондын харилцааг хөгжүүлэхэд шинийг эрэлхийлж Шинэ Зеландын Засгийн газартай нягт хамтран ажиллах эрмэлзэлтэйгээ илэрхийлэв.

Амбан Захирагч Ж.Матепараи 2011 онд Шинэ Зеланд Улсад айлчилсан Монголын Хүнс, хөдөө аж ахуйн салбарын төлөөлөгчид хоёр орны хөдөө аж ахуйн салбарын харилцааг эхлүүлэхэд түлхэц болсныг тэмдэглээд,  Шинэ Зеланд Улсын Засгийн газраас манай улсын төрийн албан хаагчдыг англи хэлний сургалтанд хамруулж буй хөтөлбөр үр дүнтэй байгааг онцлон 2008 онд Монгол Улсад төрийн айлчлал хийсэн Шинэ Зеланд Улсын Амбан захирагчийн айлчлал нь хоёр орны харилцааг шинэ шатанд гаргасан гэж хэлэв. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн орны сонгуульд нэр дэвшиж буй Шинэ Зеланд Улсыг Монгол Улс дэмжиж байгаад талархал илэрхийллээ.

Шинэ Зеландын Гадаад хэргийн сайд М,Маккали, Парламентын Орлогч спикер Л.Тиш, Парламентын Гадаад хэрэг, Худалдаа, Батлан хамгаалахын асуудлын Байнгын хорооны дарга Ж.Хаейс Веллингтон хотын захирагч Селиа Уэйд-Браун нар Элчин сайд Р.Болдыг хүлээн авч уулзав. Мөн Элчин сайд Р.Болд хоёр талын харилцааны асуудлаар Шинэ Зеланд Улсын Гадаад хэрэг, худалдааны яамны Орлогч нарийн бичгийн дарга хатагтай А.Смит, Шинэ Зеландын Олон улсын Харилцааны Хүрээлэнгийн захирал П. Кеннеди болон албаны бусад хүмүүстэй уулзан санал солилцжээ.    


Сүүлд шинэчлэгдсэн ( 2013 оны 3-р сарын 01, Баасан гариг, 09:05 )

Гадаад харилцааны сайд


Намтар  -  Цахим хуудас

Мэдээллийн хуанли

< 2013 оны 2-р сар >
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27      

Хоёр талын харилцаа

Дипломат харилцаатай орнууд

Холбогдох

Хаяг: Монгол Улсын Гадаад харилцааны яам
Энх тайвны гудамж-7А, Улаанбаатар 14210, Монгол Улс
Шуурхай утас: 62262222
Факс:
976-11-322127

Ерєнхий асуудлаар хандах и-мэйл: info@mfa.gov.mn

Хэвлэл, мэдээллийн асуудлаар холбоо барих
и-мэйл: press@mfa.gov.mn

Консулын болон визийн асуудлаар холбоо барих
и-мэйл: kg@mfa.gov.mn

Дипломат ёслолын алба
и-мэйл: protocol@mfa.gov.mn