Skip to content
- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form       
Та энд байна: Нүүр хуудас

Л.ПҮРЭВСҮРЭН САЙД АЗИ, АФРИКИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТАД ҮГ ХЭЛЭВ ... read more

МОНГОЛ, БЕЛАРУСИЙН ГХЯ-Д ХООРОНДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ ... read more

ГАДААД ХЭРГИЙН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН “АСЕАН, ЗҮҮН АЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН”-Д ЗОЧЛОВ ... read more

ГАДААД ХЭРГИЙН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН ИНДОНЕЗИЙН ГАДААД ХЭРГИЙН САЙДТАЙ УУЛЗАВ ... read more

ЖАКАРТА ХОТНОО АЗИ, АФРИКИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ ... read more
by camp26
2015 оны 4-р сар

2015 оны 4-р сарын 24

ГАДААД ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 2015.4.20 - 4.24 PDF Хэвлэх Email
Бичсэн admin
2015 оны 4-р сарын 24, Баасан гариг, 16:17

ГАДААД ХЭРГИЙН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН ТЭРГҮҮТЭЙ ЯАМНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” -ТЭЙ ТАНИЛЦАВ

Энэ сарын 22 нд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, яамны газрын дарга нар хийгээд “Залуу дипломатчдын клуб”-ын залуус “Эрдэнэт үйлдвэр” болон “Эрдмин үйлдвэр” , “Төмрийн үйлдвэр” мөн “Бэрэн групп”-ын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцсан юм. Энэ үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Эдийн засагжуулах хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж, үр дүн, ач холбогдлыг харахын тулд яамныхаа мэргэжилтнүүд , залуу боловсон хүчинүүдээ эдийн засгийн мэдлэгээ баталгаажуулах, нэмэх боломжоор хангаж байна, залуус маань монголын өөрийн хэрэгцээ юу байна, эдийн засгийн бүсийн хувьд яаж хөгжих ёстой юм бэ гэдэг дээр ойлголттой байх ёстой гэдэг үүднээс Уул уурхайн анхны баяжуулах үйлдвэртэй танилцаад явж байна” хэмээн ярив.

МОНГОЛ УЛС АСЕАН-Ы ЯРИА ХЭЛЭЛЦЭЭНИЙ ТҮНШ БОЛНО


Ази, Африкийн Бандунгийн бага хурлын 60 жилийн ойн арга хэмжээнд оролцож буй Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн 4 дүгээр сарын 20-нд Жакарта хотноо АСЕАН-ы Нарийн бичгийн даргын газарт зочилж, Ерөнхий нарийн бичгийн дарга Ле Луонг Миньтэй уулзав. Л.Пүрэвсүрэн сайд Монгол Улс тус байгууллагын “яриа хэлэлцээний түнш” болох хүсэлтээ илэрхийлсэн захидлыг Ерөнхий нарийн бичгийн дарга Ле Луонг Миньд гардуулж, хамтын ажиллагааны боломжит чиглэлүүдийг тодорхойлох хамтарсан ажлын хэсэг байгуулах талаар санал дэвшүүлсэн юм.


Л.ПҮРЭВСҮРЭН САЙД АЗИ, АФРИКИЙН САЙД НАРЫН УУЛЗАЛТАД

ОРОЛЦЛОО

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Индонезийн Жакарта хотноо 4 дүгээр сарын 21-24-д болж буй Ази-Африкийн Бандунгийн Бага хурлын 60 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй Ази, Африкийн сайд нарын уулзалтад оролцлоо. Уг арга хэмжээнд Ази, Африкийн 37 орны Гадаад хэргийн сайд нар оролцож, хоёр тивийн улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын харилцааг эрчимжүүлэх хүрээнд сайн засаглал, авилгатай тэмцэх, төр, хувийн хэвшлийн түншлэл, уур амьсгалын өөрчлөлт, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын тусгай хэрэгцээ шаардлага, боловсрол, аялал жуулчлал, иргэд хоорондын харилцаа, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа, хүйсийн тэгш байдал зэрэг олон асуудлыг тусгасан төгсгөлийн баримт бичгүүдийн төслийг хэлэлцсэн юм.

Л.ПҮРЭВСҮРЭН САЙД ИНДОНЕЗИЙН

ГАДААД ХЭРГИЙН САЙДТАЙ УУЛЗАВ

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Индонезийн Гадаад хэргийн сайд хатагтай Рэтно Марсудитай 4 дүгээр сарын 21-ний өдөр уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Ази-Африкийн Бандунгийн Бага хурлын 60 жилийн ойн арга хэмжээг Индонез Улс амжилттай зохион байгуулж буйд баяр хүргээд тус улстай хамтын ажиллагаа, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Л.ПҮРЭВСҮРЭН САЙД АЗИ, АФРИКИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ

УУЛЗАЛТАД ҮГ ХЭЛЭВ

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө Өмнөд Өмнөдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдвийн дор Жакарта хотноо болж буй Ази, Африкийн дээд хэмжээний уулзалтад үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ дэлхийн хүн амын 75 хувь, дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувийг бүрдүүлдэг Ази, Африкийн улс орнууд дэлхий дахинд энх тайван, аюулгүй байдал, ардчилал, сайн засаглал, тэгш хөгжлийг хангахад жинтэй хувь нэмэр оруулах өргөн боломжтойг тэмдэглээд Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн, Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны үндэс суурь болсон Ази, Африкийн Бандунгийн Бага хурал, Африкийн стратегийн шинэ түншлэлийн зорилт, зарчмуудыг Монгол Улс бүрэн дэмжиж буйг илэрхийлэв.

МОНГОЛ, БЕЛАРУСИЙН ГХЯ-Д ХООРОНДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

Монгол, Беларусийн ГХЯ-д хоорондын гуравдугаар зөвлөлдөх уулзалт энэ сарын 23-нд Улаанбаатар хотноо болов. Зөвлөлдөх уулзалтыг тогтсон түвшний дагуу монголын талаас Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь, беларусийн талаас Беларусь Улсын Гадаад хэргийн дэд сайд В.Б.Рыбаков нар тэргүүлэн оролцов. Талууд хоёр талын улс төр, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл шинжлэх, ухаан болон хамтын ажиллагааны бусад асуудлаар ярилцаж, санал солилцов. Дэд сайд Н.Оюундарь Монгол, Беларусийн харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхжиж, худалдаа, эдийн харилцааны цар хүрээ өргөжин тэлж байгааг онцлон тэмдэглэв.

ГАДААД ХЭРГИЙН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН “АСЕАН, ЗҮҮН АЗИЙН
ЭДИЙН ЗАСГИЙН СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН”-Д ЗОЧЛОВ


Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Жакарта хотноо Ази, Африкийн Бандунгийн Бага хурлын 60 жилийн ойн арга хэмжээнд оролцох үеэрээ АСЕАН, Зүүн Азийн эдийн засгийн судалгааны хүрээлэн (ERIA)-д зочилж, хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал проф. Х.Нишимүратай  уулзан, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Сайд Л.Пүрэвсүрэнг хүрээлэнд зочлох үеэр тус байгууллагын ахлах албан тушаалтнууд, хэрэгжүүлж буй арга хэмжээ, төсөл, судалгааны ажлаа танилцуулж, Монгол Улстай хамтарч ажиллах боломжийн талаарх саналаа хэлсэн юм.

Сүүлд шинэчлэгдсэн ( 2015 оны 4-р сарын 24, Баасан гариг, 16:23 )

ГАДААД ХЭРГИЙН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН “АСЕАН, ЗҮҮН АЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН”-Д ЗОЧЛОВ PDF Хэвлэх Email
Бичсэн admin
2015 оны 4-р сарын 24, Баасан гариг, 15:08

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Жакарта хотноо Ази, Африкийн Бандунгийн Бага хурлын 60 жилийн ойн арга хэмжээнд оролцох үеэрээ АСЕАН, Зүүн Азийн эдийн засгийн судалгааны хүрээлэн (ERIA)-д зочилж, хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал проф. Х.Нишимүратай  уулзан, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Судалгааны хүрээлэн байгуулах тухай АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн даргын санаачлага Зүүн Азийн гурав дахь удаагийн дээд хэмжээний уулзалтаар дэмжлэг авч,  улмаар 2008 онд АСЕАН, Зүүн Азийн эдийн засгийн судалгааны хүрээлэн байгуулагдсан бөгөөд өнөөдөр энэ хүрээлэн нь олон улсад танигдсан, нэр хүндтэй төдийгүй АСЕАН-ы үйл ажиллагаанд гол дэмжлэг үзүүлж буй байгууллага болж өргөжсөн байна.Судалгааны хүрээлэнгийн гол зорилго нь шинжлэх ухааны стандартад нийцсэн судалгааны ажил явуулах, нотолгоонд суурилсан бодлогын зөвлөмж гаргах, бодлого боловсруулагчид, эрдэмтэд, иргэний нийгмийнхний дунд хэлэлцүүлэг өрнүүлэх  замаар Зүүн Азийн улс орнуудын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, түншлэлийг бэхжүүлэх, бүс нутгийн интеграцийг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулах явдал юм.

Монгол Улс АПЕК-т гишүүнээр элсэх, АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болох, Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтад нэгдэн орох, Ази, Номхон далайн бүс нутгийн, ялангуяа Зүүн Ази, Зүүн Өмнөд Азийн улс төр, эдийн засгийн интеграцид хувь нэмрээ оруулах зорилтын  хүрээнд энэ судалгааны хүрээлэнгээр дамжуулан тодорхой алхам хийхийг зорьж байна. Тус хүрээлэнтэй “Яриа хэлэлцээний түнш”-ийн хэлхээ тогтоон, хамтын ажиллагааны эхний чиглэлүүдийг тодорхойлж, “Үйлдвэрлэлийн кластер”, Азийн эрчим хүчний сүлжээ” сэдвээр хамтарсан судалгаа явуулахаар тохиролцсон болно.

Сайд Л.Пүрэвсүрэнг хүрээлэнд зочлох үеэр тус байгууллагын ахлах албан тушаалтнууд, хэрэгжүүлж буй арга хэмжээ, төсөл, судалгааны ажлаа танилцуулж, Монгол Улстай хамтарч ажиллах боломжийн талаарх саналаа хэлэв. Ази, Европыг холбосон хамгийн дөт, дамжин өнгөрөх тээврийн дэд бүтэц бүхий газар зүйн байрлалаа бүс нутгийн эдийн засгуудтай холбогдох боломж, гарц, давуу тал гэж үзэж байгаагаа сайд Л.Пүрэвсүрэн илэрхийлээд, энэ хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулав.

Индонезийн Жакарта хотноо энэ оны 6 дугаар сарын 5-нд болох АСЕАН, Зүүн Азийн эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн Удирдах Зөвлөлийн 8 дахь удаагийн хуралдааны үеэр Монгол Улстай явуулж буй яриа хэлэлцээний түншийн хоёр дахь удаагийн уулзалт болох бөгөөд  үүнд манай улс чухал ач холбогдол өгч байгааг Гадаад хэргийн сайд онцлоод хоёр талын хамтын ажиллагааг бүх талаар дэмжихээ мэдэгдэв.


МОНГОЛ, БЕЛАРУСИЙН ГХЯ-Д ХООРОНДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ PDF Хэвлэх Email
Бичсэн admin
2015 оны 4-р сарын 24, Баасан гариг, 10:12

Монгол, Беларусийн ГХЯ-д хоорондын гуравдугаар зөвлөлдөх уулзалт энэ сарын 23-нд Улаанбаатар хотноо болов. Зөвлөлдөх уулзалтыг тогтсон түвшний дагуу монголын талаас Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь, беларусийн талаас Беларусь Улсын Гадаад хэргийн дэд сайд В.Б.Рыбаков нар тэргүүлэн оролцов. Талууд хоёр талын улс төр, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл шинжлэх, ухаан болон хамтын ажиллагааны бусад асуудлаар ярилцаж, санал солилцов.

Дэд сайд Н.Оюундарь Монгол, Беларусийн харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхжиж, худалдаа, эдийн харилцааны цар хүрээ өргөжин тэлж байгааг онцлон тэмдэглэв. Беларусийн дэд сайд В.Б.Рыбаков Беларусь Улсын уул уурхай, хөдөө аж ахуйн томоохон компаниуд болох Белаз, МТЗ, МАЗ болон Могилёвлифтмаш зэрэг компаниудын монголын талтай хөгжүүлж буй харилцан ашигтай хамтын ажиллагааг улам өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв.

Зөвлөлдөх уулзалтад хүрэлцэн ирсэн Беларусь Улсын Гадаад хэргийн яамны төлөөлөгчид Зам тээврийн сайд Н.Төмөрхүү, Барилга, хот байгуулалтын дэд сайд, Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын худалдаа, эдийн засгийн комиссын дарга Г.Байгалмаа нартай тус тус уулзана.


ОХУ-ЫН НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ НИЙГЭМЛЭГ “РОСНЕФТЬ” ГАЗРЫН ТОСНЫ КОМПАНИЙН ТЭТГЭЛГИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ PDF Хэвлэх Email
Бичсэн admin
2015 оны 4-р сарын 24, Баасан гариг, 09:37

ОХУ-ын Нээлттэй Хувьцаат Нийгэмлэг “Роснефть” газрын тосны компанийн тэтгэлгээр ОХУ-ын нэр хүнд бүхий их сургуулиудад суралцуулах сонгон шалгаруулалтыг 2015 оны 5 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд Гадаад хэргийн яаманд зохион байгуулна. Иймд тус сонгон шалгаруулалтад оролцохоор бүртгүүлсэн иргэд 2015 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 8.30 цагт Гадаад хэргийн яаманд ирсэн байхад анхаарна уу.

- Сонгон шалгаруулалтын эхлэх хугацаа: 2015 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 9:00 цаг

- Биед авч ирэх баримт бичиг: Иргэний үнэмлэх

Жич: Сонгон шалгаруулалтад хоцорч ирсэн иргэдийг шалгалтад оруулахгүй болохыг мэдэгдье.

Сүүлд шинэчлэгдсэн ( 2015 оны 4-р сарын 24, Баасан гариг, 09:38 )


2015 оны 4-р сарын 23

Л.ПҮРЭВСҮРЭН САЙД АЗИ, АФРИКИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТАД ҮГ ХЭЛЭВ PDF Хэвлэх Email
Бичсэн admin
2015 оны 4-р сарын 23, Пүрэв гариг, 13:40

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө Өмнөд Өмнөдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдвийн дор Жакарта хотноо болж буй Ази, Африкийн дээд хэмжээний уулзалтад үг хэллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ дэлхийн хүн амын 75 хувь, дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувийг бүрдүүлдэг Ази, Африкийн улс орнууд дэлхий дахинд энх тайван, аюулгүй байдал, ардчилал, сайн засаглал, тэгш хөгжлийг хангахад жинтэй хувь нэмэр оруулах өргөн боломжтойг тэмдэглээд Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн, Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны үндэс суурь болсон Ази, Африкийн Бандунгийн Бага хурал, Африкийн стратегийн шинэ түншлэлийн зорилт, зарчмуудыг Монгол Улс бүрэн дэмжиж буйг илэрхийлэв.


Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэн туршлага, сургамжаа бусад улс оронтой хуваалцах, олон улсын хамтын ажиллагааны сан байгуулж, идэвхитэй үйл ажиллагаа явуулах, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын ашиг сонирхлыг дэмжих зэргээр Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагаанд өөрийн хувь нэмрээ оруулж байгааг сайд тэмдэглээд “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг Улаанбаатар хотноо байгуулах тухай олон талт хэлэлцээр”-т нэгдэн орохыг Ази, Африкийн далайд гарцгүй хөгжиж буй орнуудад уриаллаа.

Ази, Африкийн Бандунгийн Бага хурлын 60 жилийн ойн цуврал арга хэмжээнүүдэд нийт 100 гаруй орны 5000 орчим төлөөлөгч оролцож байна. Ази, Африкийн Бандунгийн Бага хурлын 60 жилийн ойн арга хэмжээ маргааш Индорнезийн Бандунг хотноо болох төр, засгийн тэргүүнүүдийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээгээр өндөрлөнө.

Сүүлд шинэчлэгдсэн ( 2015 оны 4-р сарын 23, Пүрэв гариг, 13:55 )

АЗИ, АФРИКИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА PDF Хэвлэх Email
Бичсэн admin
2015 оны 4-р сарын 23, Пүрэв гариг, 11:20

Индонезийн Ерөнхийлөгч Сукарно 60 жилийн тэртээ анх санаачилсан Ази, Африкийн Бандунгийн Бага хурлын тэмдэглэлт ойн арга хэмжээ Индонезийн Жакарта, Бандунг хотуудад энэ өдрүүдэд болж, Ази, Африкийн дээд хэмжээний уулзалтаар үргэлжилж байна.

Дээд хэмжээний уулзалтад Иорданы ван II Абдалла, Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо, БНХАУ-ын дарга Си Зиньпин, БНАСАУ-ын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам, Ираны Ерөнхийлөгч Х.Рухани, Японы Ерөнхий сайд Ш.Абэ зэрэг 30 гаруй орны дээд, өндөр түвшний төлөөлөгчид, гадаад хэргийн сайд нар оролцож, Ази, Африкийн улс орнуудын хөгжил дэвшил, шударга ёсыг бэхжүүлэхэд тулгарч буй сорилт бэрхшээл, ололт амжилтыг хэлэлцэн санал бодлоо илэрхийлэв.

Хоёр тивийн улс орнуудын худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, технологийг дэмжих замаар ядуурлыг бууруулах, ажлын байр бий болгохын чухлыг Индонезийн Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ онцоллоо. Ази, Африкийн орнуудын хамтын ажиллагааг эрчимжүүлж, Өмнөд Өмнөдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутаг, олон улсын асуудлуудад хоёр тивийн улс орнууд тэгш эрхтэйгээр оролцохын чухлыг БНХАУ-ын дарга тэмдэглээд энэ оны сүүлчээс эхлэн нэн буурай хөгжилтэй орнуудад тарифын хөнгөлөлт үзүүлэх, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк ажиллуулах, “Торгоны зам сан”-г зохистой ашиглах, ирэх таван жилд  хөгжиж буй орнуудын 100 мянган боловсон хүчнийг сургах зэрэг олон чиглэлд ажиллахаар төлөвлөж буйгаа мэдэгдэв. Японы Ерөнхий сайд хэлсэн үгэндээ Ази, Африкийн улс орнууд японы хөгжлийн түншүүд гэдгийг онцлоод эдгээр улс орон зах зээлээ нээлттэй бөгөөд идэвхитэй болгох шаардлагатайг тэмдэглэлээ. Тэрээр ирэх таван жилд Япон Улс Ази, Африкийн орнуудын 350 мянга гаруй хүнийг технологи, үйлдвэрлэлийн чиглэлээр сургаж, дэмжлэг үзүүлэхээр болсноо мэдэгдэв.

Хоёр тивийн улс орнуудын улс төр, эдийн засаг, соёлын харилцааг өргөжүүлэхэд шинэ стратеги, хэрэгжихүйц санал, санаачлагууд нэн чухал гэдэгтэй Ази, Африкийн улс орнуудын төр, засгийн тэргүүнүүд санал нэгдэж байна.

Дээд хэмжээний уулзалтаар Бандунгийн Илгээлт, Ази, Африкийн стратегийн шинэ түншлэлийг бэхжүүлэх тухай тунхаглал болон Ази, Африкийн үндэстнүүдээс Палестинд үзүүлэх дэмжлэгийн тухай Тунхаглалыг батлах юм.

Сүүлд шинэчлэгдсэн ( 2015 оны 4-р сарын 23, Пүрэв гариг, 11:25 )

ЖАКАРТА ХОТНОО АЗИ, АФРИКИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ PDF Хэвлэх Email
Бичсэн admin
2015 оны 4-р сарын 23, Пүрэв гариг, 09:59

Ази, Африкийн Бандунгийн 60 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Ази, Африкийн Дээд хэмжээний уулзалт 4 дүгээр сарын 22-нд Жакарта хотноо эхэллээ.

Энэхүү арга хэмжээнд Иорданы ван II Абдалла, Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо, БНХАУ-ын дарга Си Зиньпин, БНАСАУ-ын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам, Ираны Ерөнхийлөгч Х.Рухани, Японы Ерөнхий сайд Ш.Абэ зэрэг 30 орны дээд, өндөр түвшний төлөөлөгчид оролцож, хоёр тивийн орнуудын өмнө тулгарч буй сорилтуудыг хэрхэн давах, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэж байна.

Ази, Африкийн дээд хэмжээний уулзалтад манай улс Гадаад хэргийн сайдын түвшинд оролцож байгаа бөгөөд сайд Л.Пүрэвсүрэн энэ үеэр Индонезийн Ерөнхийлөгч, БНХАУ-ын дарга, БНСУ-ын Шадар сайд, Иран, Мьянмар, Энэтхэг, Тунис, Шведийн гадаад хэргийн сайд нар болон БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайдтай тус тус уулзаж санал солилцлоо.

Хурлын ажиллагаа үргэлжилж байна.


МОНГОЛ УЛСЫН АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТ, АВЛИГЫН ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ PDF Хэвлэх Email
Бичсэн admin
2015 оны 4-р сарын 23, Пүрэв гариг, 08:36

1. Монгол улсын авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын ерөнхий нөхцөл байдлын талаарх мэдээлэл

2. Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлын хүрээ

Сүүлд шинэчлэгдсэн ( 2015 оны 4-р сарын 23, Пүрэв гариг, 11:14 )


2015 оны 4-р сарын 22

ГАДААД ХЭРГИЙН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН ИНДОНЕЗИЙН ГАДААД ХЭРГИЙН САЙДТАЙ УУЛЗАВ PDF Хэвлэх Email
Бичсэн admin
2015 оны 4-р сарын 22, Лхагва гариг, 10:52

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Индонезийн Гадаад хэргийн сайд хатагтай Рэтно Марсудитай 4 дүгээр сарын 21-ний өдөр уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Ази-Африкийн Бандунгийн Бага хурлын 60 жилийн ойн арга хэмжээг Индонез Улс амжилттай зохион байгуулж буйд баяр хүргээд тус улстай хамтын ажиллагаа, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Хатагтай Рэтно Марсуди Монгол Улс ардчиллыг түгээх үйлсэд идэвхтэй ажиллаж, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг амжилттай даргалсанд талархаж буйгаа илэрхийлэв.

Уулзалтаар талууд харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр орны Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг ойрын үед Жакарта хотноо зохион байгуулах, ардчилал, хүний эрх, тэдгээрийн үнэт зүйлсийг бэхжүүлэхэд бүс нутаг, олон улсын хэмжээнд хамтарч ажиллахаар тохиролцов.

Уулзалтын төгсгөлд хоёр орны Гадаад хэргийн сайд нар Индонезийн хэвлэл мэдээллийнхэнд хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын чиглэлийн талаар мэдээлэв.

Сүүлд шинэчлэгдсэн ( 2015 оны 4-р сарын 23, Пүрэв гариг, 11:18 )

Л.ПҮРЭВСҮРЭН САЙД АЗИ, АФРИКИЙН САЙД НАРЫН УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО PDF Хэвлэх Email
Бичсэн admin
2015 оны 4-р сарын 22, Лхагва гариг, 10:39

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Индонезийн Жакарта хотноо 4 дүгээр сарын 21-24-д болж буй Ази-Африкийн Бандунгийн Бага хурлын 60 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй Ази, Африкийн сайд нарын уулзалтад оролцож байна.

Уг арга хэмжээнд Ази, Африкийн 37 орны Гадаад хэргийн сайд нар оролцож, хоёр тивийн улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын харилцааг эрчимжүүлэх хүрээнд сайн засаглал, авилгатай тэмцэх, төр, хувийн хэвшлийн түншлэл, уур амьсгалын өөрчлөлт, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын тусгай хэрэгцээ шаардлага, боловсрол, аялал жуулчлал, иргэд хоорондын харилцаа, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа, хүйсийн тэгш байдал зэрэг олон асуудлыг тусгасан төгсгөлийн баримт бичгүүдийн төслийг хэлэлцэж байна.

Улс төрийн талаас бие биенээ хүндэтгэн, харилцан дэмжсэн, эдийн засгийн талаас тогтвортой байдал, чадавхийг хөхиүлэн дэмжсэн түнш байх зорилго бүхий Бандунгийн Бага хурал нь Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн, Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагаа, хөгжиж буй орнуудын 77-ийн бүлгийн суурийг тавьсан бөгөөд энэ удаагийн арга хэмжээнд оролцож байгаа нь бүс нутгийн хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулах, байр сууриа илэрхийлэхийн зэрэгцээ манайд ач холбогдолтой асуудлуудад эдгээр механизмийн дэмжлэгийг авах ач холбогдолтой юм.

Сүүлд шинэчлэгдсэн ( 2015 оны 4-р сарын 22, Лхагва гариг, 11:02 )

Хуудас 11-с 1
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Мэдээллийн хуанли

< 2015 оны 4-р сар >
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

Холбогдох

Хаяг: Монгол Улсын Гадаад Хэргийн Яам
Энх тайвны гудамж-7А, Улаанбаатар 14210, Монгол Улс
Шуурхай утас: 62262222
Факс:
976-11-322127

Ерєнхий асуудлаар хандах и-мэйл: info@mfa.gov.mn

Хэвлэл, мэдээллийн асуудлаар холбоо барих
и-мэйл: press@mfa.gov.mn

Консулын болон визийн асуудлаар холбоо барих
и-мэйл: kg@mfa.gov.mn

Дипломат ёслолын алба
и-мэйл: protocol@mfa.gov.mn