Skip to content
- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form       
Та энд байна: Нүүр хуудас

ГАДААД ХЭРГИЙН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН ЮНЕСКО-ГИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ И.БОКОВАТАЙ УУЛЗАВ ... read more

ГАДААД ХЭРГИЙН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН ОЛОН УЛСЫН ХУРАЛД ОРОЛЦОВ ... read more

ГАДААД ХЭРГИЙН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСАД АЙЛЧЛАВ ... read more

МОНГОЛ УЛС, МЬЯНМАРЫН ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ УЛСЫН ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ ... read more

Л.ПҮРЭВСҮРЭН САЙД МАЙКЛ МЭТИCСЭНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ ... read more
by camp26
2015 оны 7-р сар

2015 оны 7-р сарын 07

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭЛЧИН САЙДУУДТАЙ УУЛЗАВ PDF Хэвлэх Email
Бичсэн admin
2015 оны 7-р сарын 07, Мягмар гариг, 15:46

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Монгол эх орноо төлөөлөн гадаад орнуудад ажиллаж буй Элчин сайд, Ерөнхий консулуудтай уулзаж үг хэллээ.

Монгол Улсаас гадаад орнуудад сууж буй Элчин сайд, Ерөнхий консулууд энэ өдрүүдэд Улаанбаатарт цугларч Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарын зөвлөгөөнд оролцож байгаа юм.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Сүүлийн жилүүдэд Монгол Улсын гадаад бодлого идэвхтэй явж, тодорхой салбаруудад амжилтад хүрч байгааг манай Элчин сайдууд сайн мэдэж байгаа. Эдгээр амжилтаас товчхон хэлэхэд хоёр хөрш оронтой харилцах харилцаанд чанарын шинжтэй өөрчлөлтүүд гарч, харилцааны түвшин дээшилсэн. Хоёр хөршийн Төрийн тэргүүд Монголд айлчилсныг түүхэн айлчлал гэж дүгнэж байгаа. Түүгээр олон жил ярьж байсан асуудлуудыг шийдэж чадсан. Цаашид хийх ажлуудынхаа суурийг тавьсан.

Монголын талын санаачилгаар Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын анхны 3 талт уулзалт өнгөрсөн жил болсон. Удахгүй ОХУ-ын Уфа хотод хуралдах ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр мөн гурвалсан уулзалт хийх, өмнө нь ярьж тохирсон зарим баримт бичгийг байгуулахаар төлөвлөж ажиллаж байна. Ялангуяа гааль, худалдааны асуудал дээр учирдаг хүндрэлүүдийг арилгах, дэд бүтэц, эдийн засгийн хамтын ажиллагааны ерөнхий зарчмыг тохирох зэрэг үйл ажиллагаа, гэрээ хэлэлцээрүүд ид явагдаж байна. Эндээс сайн үр дүн гарах байх гэж бодож байгаа.

ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр БРИКС-ийн дээд хэмжээний уулзалт давхар болно. Бразиль, ОХУ, БНХАУ, Энэтхэг, Өмнөд Африк зэрэг улсын Төрийн тэргүүнүүд ирж байгаа. Мөн Европ-Азийн эдийн засгийн холбооны удирдлагууд ирж байгаа. Энэ удаагийн Уфагийн уулзалт их өргөн утга агуулгатай, олон удирдагчид цугласан уулзалт болох гэж байна. Үүнд Монгол Улсын ГХЯ их сайн бэлтгэж оролцох гэж байгаа.

Монгол Улсын гуравдахь хөршийн бодлого эрчимтэй хөгжсөн жилүүд болж өнгөрлөө. Товчхон зарим зүйлийг хэлэхэд Япон улстай анх удаа Эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээг байгуулж дууслаа. Энэ нь Монгол Улсын хувьд гаднын оронтой анх улдаа чөлөөт худалдааны хэлэлцээг бүрэн хэмжээгээр хийж үр дүнд хүрч чадлаа.

АНУ-тай Ил тод байдлын гэрээг байгуулсан. Энэ нь зөвхөн АНУ-тай хийсэн гэрээ биш, Монголд оруулж ирэх хөрөнгө оруулалт дээр хандах хандлага, зарчмуудаа шинээр тохирсон зүйл боллоо” гэлээ.

Төрийн тэргүүн уулзалтын үеэр мөн Монгол Улсын улс төрийн байдал болон цаг агаарын төлвийн талаар мэдээлэл хийв. Зуншлага сайнгүй, ихэнх газраар гантай байгаа тул өвөл зуд болж, цагийн байдал хүндэрч магадгүй байгаа талаар Элчин сайдуудад мэдээлэл өгсөн юм.



Сүүлд шинэчлэгдсэн ( 2015 оны 7-р сарын 07, Мягмар гариг, 15:49 )

ДИПЛОМАТ АЛБАНЫ ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭДЭЭС АВСАН ШАЛГАЛТЫН НЭГДСЭН ДҮН PDF Хэвлэх Email
Бичсэн admin
2015 оны 7-р сарын 07, Мягмар гариг, 15:13

Д/д

Шифр

Мэргэшлийн шалгалтын дүн

Гадаад хэлний шалгалт

Ярилцлага

Нийт

Ерөнхий мэдлэг

Мэргэжлийн шалгалт

Ур чадвар

1

20150737

18.5

19

17.5

24.5

11.8

91.3

2

20150722

15.5

14.5

17

23.5

13.2

83.7

3

20150744

18.5

17

16

21.9

10.1

83.5

4

20150745

15.5

18.5

18

22.8

8.5

83.3

5

20150776

16

16

17.5

20.1

12.6

82.2

6

20150720

18

18.5

16

20.2

8.8

81.5

7

20150770

16.5

13.5

17

21.5

12.8

81.3

8

20150739

18

15

13.5

24

10.5

81

9

20150734

15

17.5

17

20

11

80.5

10

20150718

13.5

16

15

20

15

79.5

11

20150704

15

15.5

17

23.3

7.8

78.6

12

20150709

13

16

16

23.8

9.6

78.4

13

20150721

14

16

16.5

20

11.5

78

14

20150712

14.5

17

14

22.8

8.5

76.8

15

20150763

15

16.5

16

20

9.2

76.7

16

20150781

16

14

16.5

20

10.2

76.7

17

20150759

16.5

14.5

17.5

22.4

5.2

76.1

18

20150758

14.5

15

16.5

20.1

10

76.1

19

20150729

13

15.5

15

21.4

10.9

75.8

20

20150710

13.5

16

15

20.1

10.8

75.4

21

20150724

16

14

15.5

20

9.8

75.3

22

20150750

16

12

16

23.8

6.5

74.3

23

20150731

12.5

14.5

16

23.7

6.9

73.6

24

20150749

13

14

16.5

20.8

8.3

72.6

25

20150778

12

13.5

14.5

23.2

8.8

72

26

20150742

12.5

16.5

14.5

22.3

6.2

72

27

20150719

14.5

14.5

16.5

20

4.8

70.3

28

20150736

12.5

13.5

16.5

21.5

5.3

69.3


Сүүлд шинэчлэгдсэн ( 2015 оны 7-р сарын 07, Мягмар гариг, 15:18 )

Л.ПҮРЭВСҮРЭН: ҮНДЭСНИЙ ХОРОО, АЖЛЫН 6 ХЭСЭГ АСЕМ-ЫН БЭЛТГЭЛИЙГ ЭРЧИМТЭЙ ХАНГАЖ БАЙНА PDF Хэвлэх Email
Бичсэн admin
2015 оны 7-р сарын 07, Мягмар гариг, 15:03

1. Сайн байна уу, Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн хугацаанд Та Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан. Гадаад хэргийн сайдаар томилогдоод тодорхой хугацаа өнгөрч байна. Гадаад бодлогын тэргүүлэх чиглэлээс яриагаа эхлэх үү?


Сайн байна уу. Гадаад хэргийн сайдаар томилогдоод 4 сар болох гэж байна. Энэ салбарт олон жил ажилласны хувьд дипломат үйл ажиллагааг хэрхэн үр өгөөжтэй явуулах, гадаад бодлогын зорилтуудыг үр дүнтэй, шуурхай хэрэгжүүлэх талаар өөрийн хуримтлуулсан онол, практикийн тодорхой мэдлэг, туршлагыг ажил хэрэг болгох боломж олдсонд баяртай байгаа. Аливаа гадаад бодлогыг тулж, бадрааж, цогцлоож байдаг тулгын гурван чулуу нь улс төр, эдийн засаг, соёлын хамтын ажиллагаа юм. Тиймээс Гадаад хэргийн яамандаа Эдийн засгийн хамтын ажиллагааны газар, Гадаад сурталчилгаа, мэдээллийн газрыг тус тус шинээр байгуулж, гадаад бодлого явуулахдаа улс төрийн харилцааны түвшинг эдийн засаг, соёлын хамтын ажиллагаатай цогцоор нь харж, уялдуулан ажиллахыг зорьж байгаа. Гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн хувьд “ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт мөн” гэж манай улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд тодорхой туссан байгаа. Мэдээж “гуравдагч хөрш”-ийн бодлогыг энд орхигдуулж болохгүй. Монгол Улс нь энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулдаг орны хувьд Өрнө, Дорнын өндөр хөгжилтэй орнуудтай “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэхийг зорин ажиллах ёстой.


2. Монгол улс бол хоёр том орны дунд байдаг, геополитикийн хувь өөрийн гэсэн онцлогтой орон. Монгол, Орос, Хятадын төрийн тэргүүнүүдийг уулзалтын талаар ярина уу.


Тийм ээ, Орос, Хятад гэсэн хоёр хүчирхэг гүрний хөршийн дунд оршдог Монгол Улсын гадаад бодлого өөрийн гэсэн онцлогтой. ОХУ болон БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцааг бүхий л салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг юм. Энэхүү чиглэлийн хүрээнд Монгол Улс ОХУ, БНХАУ-тай тогтоосон стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, бодит агуулгаар баяжуулахын төлөө идэвхтэй хамтран ажиллаж байна. Тухайлбал, гурван улс хамтын ажиллагааныхаа гурван талт механизмыг хөгжүүлж эхлээд байна. Энэхүү механизмын гол зорилго нь гурван талын эдийн засгийн хамтын ажиллагааны тодорхой асуудлуудаар санал солилцох, шийдвэр гаргахад оршиж байгаа юм. Энэ зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар гурван улсын төрийн тэргүүн нарын анхны уулзалтыг 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Бүгд Найрамдах Тажикистан Улсын Душанбе хотноо зохион байгуулсан. Энэхүү уулзалтаар харилцан ашигтай гурван талт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилго бүхий Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын дээд түвшний уулзалтын зарчим, зорилго, үндсэн чиглэлүүдийн талаар санал солилцсон юм. Гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалтыг цаашид тогтмол хийж, Улаанбаатарын уулзалт гэж нэрлэхийг манай талаас санал болгосон бөгөөд ээлжит уулзалтыг энэ оны 7 дугаар сард ОХУ-ын Уфа хотноо зохион байгуулахаар талууд тохиролцож, бэлтгэж ажлыг хангаж байна. Төрийн тэргүүн нарын хоёрдугаар гурван талт уулзалтыг амжилттай зохион байгуулах үүднээс энэ оны 3 дугаар сарын 23-нд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд нарын түвшний хоёрдугаар зөвлөлдөх уулзалтыг Бээжин хотноо зохион байгуулж, улс төр, худалдаа, эдийн засгийн харилцаа, олон улс болон бүс нутгийн гэх зэрэг олон асуудлаар санал солилцохын зэрэгцээ төрийн тэргүүн нарын хоёрдугаар уулзалтын бэлтгэл ажлыг хангах, хэлэлцэх асуудлуудыг тохиролцлоо.


3. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын гадаад харилцааны салбарт гарсан томоохон ахиц дэвшлийн нэг бол Монгол, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүдийн уулзалт байсан. Гадаад харилцааны салбарт гарсан амжилт, ахицын тухайд та юу нэмж хэлэх бол?


Тиймээ. Өнгөрсөн онд хоёр хөршийн маань төрийн тэргүүн нар ээлжлэн Монгол Улсад айлчилсан. Дээрх айлчлал, арга хэмжээний үеэр нийт 56 баримт бичигт гарын үсэг зурснаас Монгол Улс Хятад Улсын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр, Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр, Монгол Улсын иргэд, Оросын Холбооны Улсын иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай хэлэлцээрийг тус тус байгуулсан нь чухал ач холбогдолтой болсон. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Итали Улсын Милан хотноо болсон Ази, Европ (АСЕМ)-ын уулзалтын 10 дахь удаагийн дээд түвшний уулзалтад оролцож, АСЕМ-ын 20 жилийн ой тохиох 2016 оны 11 дэх дээд түвшний уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах шийдвэр гарснаар нэр төртэй бөгөөд хариуцлагатай үүрэг бидэнд ногдож байна. Монгол Улс Онлайн Эрх чөлөө эвслийг мөн даргалж байна. Канад Улсын Засгийн газар тус орноос хөгжлийн албан ёсны тусламж авах улсын онцгой жагсаалтад Монгол Улсыг 2014 онд анх удаа хамруулсан гэх мэт гадаад харилцааны салбарт гарсан томоохон дэвшлүүдийг нэрлэж болно.


4. Гадаад бодлого гэдэг эргээд Монголын тусгаар тогтнол, эдийн засаг, Монгол түмэнд юу хэрэгтэй байна тэрийг л бий болгох нөхцлийг нь бүрдүүлэх ёстой гэж та ярих дуртай. Энэ зорилгоо биелүүлж чадаж байна уу? Гадаад бодлогын үр дүн ямар байна вэ?


Тусгаар тогтнолоо улс төр, дипломатын аргаар хангах, эдийн засгийн гадаад таатай орчинг бүрдүүлэх, хилийн чанад ажиллаж, амьдарч, сурч, боловсорч буй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах нь Монгол Улсын гадаад бодлогын томоохон зорилтууд юм. НҮБ-ын гишүүн бүх оронтой дипломат харилцаа тогтоох, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг, Онлайн эрх чөлөө эвсэл, АСЕМ-ийн дээд түвшний уулзалт, Зүүн хойд Азийн Улаанбаатарын яриа хэлэлцээ зэрэг олон улсын болон бүс нутгийн томоохон арга хэмжээг даргалах, зохион байгуулах, санаачлах нь Монгол Улсын тусгаар тогтнолыг олон улсын тавцанд баталгаажуулж буй гадаад бодлогын үр дүн юм. Япон Улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, АНУ-тай  Олон Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах хэлэлцээрийг тус тус байгуулсан нь эдийн засгийн гадаад таатай орчинг бүрдүүлэх гадаад бодлогын үр дүн мөн.  Монголчууд ихээр суурьшсан гадаадын зарим хотод Элчин сайдын яам, Консулын төлөөлөгчийн газар шинээр байгуулах, Ялтан шилжүүлэх хэлэлцээр бусад улстай хийх, хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн шугамаар хүнд хэцүү нөхцөлд орсон иргэддээ тусалж буй нь гадаад байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалсан гадаад бодлогын үр дүн юм.

5. Саяхан УИХ-аас Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрийг баталлаа. Энэхүү түншлэлийн хэлэлцээр батлагдсанаар манай улсад нээгдэж буй боломж, давуу тал нь юу вэ? Цаашид өөр улс оронтой Эдийн засгийн гэрээ хийхээр яригдаж байна уу ?


Энэхүү Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь манай улсын хувьд ийм төрлийн анхны хэлэлцээр юм. Хэлэлцээрийг Япон Улстай байгуулснаар манай улс бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэн орох боломж нээгдэхийн зэрэгцээ Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд заасан "Гуравдагч хөрш"-ийн бодлогыг эдийн засгийн агуулгаар баталгаажуулахад томоохон хувь нэмэр болох юм. Энэхүү хэлэлцээр нь манай улсын гадаад эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд гарч буй цоо шинэ амжилт. Хэлэлцээрийг байгуулсанаар хоёр орны худалдааны эргэлт нэмэгдэх, худалдаан дахь тарифын болон тарифын бус саад тотгор багасах, худалдааг хөнгөвчлөх, гаалийн бүрдүүлэлтийг хялбаршуулах, Японы дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, Японы оруулах хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж үзэж байна. Манай хоёр улс нийт 1355 төрлийн бараа экслортлож, импортлодог. Харин энэхүү хэлэлцээрийн хүрээнд Монголын тал 5700, Японы тал 9300 орчим төрлийн барааны импортын гаалийн тарифыг бууруулна. Улс орон бүрийн хувьд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах арга нь өөр өөр байдаг. Иймд манай улс цаашид БНХАУ, ЕвроАзийн эдийн засгийн холбоо, АНУ, Канад, Солонгос зэрэг улс орнууд болон бүс нутгийн эдийн засгийн бусад байгууллагатай эдийн засгийн түншлэл, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах талаар судалгаа хийх, харилцан санал солилцох зэрэг яриа хэлэлцээг эхлүүлээд байна.


6. Өнөөдөр шиг эдийн засгийн нөхцөл байдал хүнд үед Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэхэд дипломат алба ямар үүрэг гүйцэтгэх вэ?


Гадаад бодлогын эрхэм зорилго нь Монгол Улсын гадаад харилцааг үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, гадаад бодлогын үзэл баримтлалд тодорхойлсон зарчим, чиглэлээр улс орны болон дэлхий дахины улс төр, эдийн засгийн шинэ нөхцөл байдалтай уялдуулан тууштай хэрэгжүүлж, Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний хөгжилд олон улсын таатай гадаад орчныг бүрдүүлэх, үндэсний язгуур эрх ашиг, тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн гадаад бодлогыг идэвхтэй явуулах, гадаад эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх үйл ажиллагааг тууштай үргэлжлүүлэх зорилтуудыг удирдлага болгодог. Энэ ч утгаараа үе үеийн Монгол Улсын гадаад харилцаа, дипломат алба нь эдийн засгийн нөхцөл байдал ямар байхаас үл хамааран улс орныхоо эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэхэд гадаад таатай орчинг бүрдүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцан таатай нөхцлийг бий болгоход хичээл зүтгэл гарган ажиллаж ирлээ. Үүний нэг жишээ бол саяын миний дурдсан Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрийг байгуулсан явдал юм. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн зарим макро үзүүлэлт буурсан, инфляци, хэрэглээний индекс өсөлттэй байгаа ч Монгол Улс сүүлийн жилүүдэд эдийн засгийн өндөр өсөлттэй, хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсан орон боллоо. ГХЯ-наас эдийн засгийн хүндрэлээс гарах, цаашид хөгжлийн тогтвортой өсөлтийг бий болгоход чиглүүлэн урьдын адил гадаадын хөрөнгө оруулалтыг татах, шинэ техник технологийг оруулах, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдааг нэмэгдүүлэх чиглэлээр хоёр болон олон талын хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр байгуулахад анхаарч ажиллаж байна.


7. Өнгөрсөн оны 12 дугаар сард Монгол Улс Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн баяраа тэмдэглэн өнгөрүүллээ. 25 жил гэдэг бол маш урт цаг хугацаа. Таныхаар ардчилсан хувьсгалын ололт амжилт юу байсан бол?


Юуны түрүүнд Ардчилсан хөдөлгөөн үүссэний 25 жилийн ойн мэндийг ардчиллыг эрхэмлэн дээдэлж, түүнийг бэхжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулан, ардчилал, зах зээлийн эдийн засаг, нээлттэй нийгмийг цогцлоох хөгжлийн замыг сонгосон Монгол Улсын нийт иргэддээ хүргэж байна. Бид Монгол Улсад анхны ардчилсан чөлөөт сонгууль хийсэн өдөр энэ оны 7 дугаар сарын 29-ний өдөр тохиож буйтай холбогдуулан ардчилал, хүний үндсэн эрх, эрх чөлөө зэрэг нийтлэг дэлхийн үнэт зүйлтэй улс орон гэдгээ гадаад ертөнцөд бататган сурталчилахаар ажиллаж байна. Учир нь Ардчиллын гурав дахь давалгаа гэгддэг улс орнуудын дотроос Монгол Улсын ардчилсан шинэчлэл олон талаараа онцлогтой. Бид ардчилал, зах зээлийн эдийн засагт нэгэн зэрэг тайван замаар шилжсэн улс. Мөн Ардын Их Хурлын 1990 оны сонгууль бүс нутагтаа анхных төдийгүй бүрэн чөлөөт, шударга сонгууль болсон. Манай улс олон улсын тавцанд Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын 5 дугаар бага хурал, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын хурлыг тус тус даргалсан. Онлайн эрх чөлөө бол хүний үндсэн эрх хэмээн НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл шийдвэрлэснийг бид дэмждэг.Ардчиллыг шинээр тогтоож буй улс орнуудыг дэмжих зорилгын үүднээс бид Олон улсын хамтын ажиллагааны санг байгуулсан зэрэг өнөөдөр Монголын ардчилал бүс нутагтаа үлгэр дууриал болж байна. Цаашид шууд ардчилал, иргэний оролцоо, орон нутгийн эрх мэдэл, ухаалаг төр, хариуцлага тооцох эрх зүйн орчин, шударга ёсны тухай онцгойлон анхаарч шударга, хүмүүнлэг сайн засаглалыг бий болгох, хүн бүхэн хууль дээдлэх ёсыг эрхэмлэх, бүтээлч байх сэтгэл зүйг төлөвшүүлэхийг зорьж байна.


8. Та сайд болоод гурван Монгол иргэнийг “Монгол Улсын Соёлын Элч”-ээр томиллоо. Өмнө нь гадаад иргэнийг томилдог байсан, харин та Монгол хүнийг томилж эхэлсний шалтгаан юунд оршиж байна вэ?


Гадаад бодлогын нэг чухал тулгуур болох соёлын гадаад бодлогыг сэргээх зорилт тавиад ажиллаж байна. Соёлын элчийн алба нь соёлын харилцааг өргөжүүлэх зөөлөн хүчний бодлогын шилдэг туршлага, загварт тооцогддог. Юнескогийн Соёлын элч, Энхийн элч зэрэг институтыг нэрлэж болно.  2006 онд батлагдсан “Монгол Улсын Соёлын Өргөмжит элчийн журам”-д Монголыг гэсэн сэтгэлтэй гадаадын иргэдийг Соёлын элчээр ажиллуулахаар зааж, 2014 оныг хүртэл гадаадын 10 иргэнийг Соёлын өргөмжит элчээр томилон ажиллуулж ирсэн. Хилийн чанадад зорчиж, ажиллаж, амьдарч, суралцаж буй иргэн бүр өөрийн болоод Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөх хүсэл эрмэлзэл тээж явдаг. Иргэд маань эх орныхоо гадаад сурталчилгааны бодит илэрхийлэл, соёлын харилцааны гүүр болж Монгол Улсын гадаад бодлогыг хэрэгжүүлэх салшгүй чухал хэсгийг бүрдүүлдэг учраас монгол иргэддээ Монгол Улсаа сурталчлах хүндтэй албанд томилогдон ажиллах боломжийг нээж өгөхийг чухалчилсан юм. Энэ бодлогоор “Монгол Улсын соёлын элчийн журам”-ыг өнгөрсөн нэгдүгээр сард шинэчлэн баталсан, гадаадын иргэдээс гадна монгол иргэд соёлын элчээр томилох эрхийг нээсэн. Эдүгээ Японы Сумо бөхийн их аварга, Хөдөлмөрийн баатар Хакухо М.Даваажаргал, Монгол Улсын Олимпийн анхны аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, Монгол Улсын Гавьяат жүжигчин, АНУ-ын Бостон балетын гоцлол бүжигчин Д.Алтанхуяг нарыг Монгол Улсын Соёлын элчээр томилж, хамтран ажиллаж байна. Соёлын элчийн тоог хязгаарлахгүй аль болох дэлхий даяар өргөн хүрээнд соёлын бодлогыг хэрэгжүүлнэ.


9. Монгол Улс, Өмнөд Умард Солонгостойгоо аль алинтай найрсаг харилцаатай байдаг цөөхөн улсын нэг. Энэ утгаараа “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилга их ач холбогдол өгдөг. Саяхан таны урилгаар БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд манай улсад айлчлаад буцлаа. Ямар хэлэлцээ, хэлэлцээр хийсэн бэ?


Манай улс БНСУ, БНАСАУ-тай найрсаг харилцаатай. Энэ онд Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож буй бөгөөд манай хоёр орон “иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд харилцаагаа бүхий салбарт л өргөжүүлэн хөгжүүлж байгаа. Миний урилгаар БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Сү Ен энэ оны 2 дугаар сарын 22-25-нд манай улсад албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын үеэр улс төрийн яриа хэлэлцээг шинэ үеийн шаардлагад нийцүүлэн тогтмол зохион байгуулах, дипломат ажилтнуудыг харилцан солилцох, олон улсын тавцанд хамтран ажиллах талаар санал солилцож, “Монгол Улсын Гадаад хэргийн яам, БНАСАУ-ын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг”-ийг шинэчлэн байгуулсан юм. Түүнчлэн манай улс БНАСАУ-д мал аж ахуй хөгжүүлэхэд нь туслах, мөн хөдөө аж ахуйн чиглэлээр сургалт, дадлага явуулах, мал аж ахуйн арга туршлагаасаа хуваалцах санал тавьсныг солонгосын тал талархан хүлээж авсан. 2013 онд, Улаанбаатар хотноо чуулсан “Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг” -ийн Сайд нарын 7 дугаар бага хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “УБ-ын яриа хэлэлцээ” санаачилгыг анх дэвшүүлсэн. Улаанбаатарын яриа хэлэлцээ санаачилгын үндсэн зорилт бол бүс нутгийн бүх улс орнууд хамтран тулгамдсан буй асуудлуудаа ярилцаж шийдвэрлэх, хамтран ажиллах замаар ЗХА–ийн бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг бий болгоход Монгол Улсын зүгээс хувь нэмэр оруулах явдал юм. Өнөөдөр “УБ-ын яриа хэлэлцээ” санаачилгын үйл ажиллагааны цар хүрээ өсч байгаатай холбогдуулан ГХЯ-нд ЗХА-ийн хамтын ажиллагааны хэлтсийг байгуулан ажиллаж байна. Энэхүү санаачилгын хүрээнд энэ онд Зүүн хойд Азийн орнуудын шинжээчдийн түвшний “Эрчим хүчний хэлхээ холбоо” уулзалтыг 3 сарын 17,18–ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. Энэ уулзалтад ОХУ, БНХАУ, БНСУ, БНСАУ, Япон улсын эрдэмтэн судлаачид оролцож, 20 гаруй илтгэл лекц хэлэлцүүллээ. Мөн 5 сарын сүүлээр, Монголын Залуучуудын Холбооноос зохион байгуулах “Азийн залуучуудын чуулга уулзалт”–ын хүрээнд ЗХА-ийн залуучуудын уулзалт, 6 дугаар сард Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ЗХА-ийн хотуудын дарга нарын уулзалт, ЗХА–ийн эмэгтэй Парламентчдийн чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулаад байна. “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын хүрээнд зохион байгуулагдаж буй арга хэмжээнд БНАСАУ өнөөг хүртэл идэвхтэй, тогтмол оролцож ирсэн. БНАСАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлалын үеэр солонгосын тал Улаанбаатар хотноо зохион байгуулагдах арга хэмжээнүүдэд цаашид ч идэвхтэй оролцохоо илэрхийлээд байна.


10. Монгол Улс энэ оны 3 дугаар сард зохион байгуулагдсан “ИТБ-Берлин-2015” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн түнш орноор оролцлоо. Түнш орноор оролцсоны ач холбогдол, үр дүн юу байсан бол.


1966 оноос эхлэн Берлин хотноо зохион байгуулагдаж буй “ИТБ Берлин” үзэсгэлэнд Монгол Улс 1989 оноос тогтмол идэвхтэй оролцож ирсэн бөгөөд 2011 онд “Соёлын түнш орон”-оор амжилттай оролцсон. Энэ оны 3 дугаар сарын 3-8-ны өдрүүдэд Монгол Улс “ИТБ-Берлин-2015” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд “Түнш орон”-оор “Mongolia, Nomadic by Nature” уриатай оролцож үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлсэн. Үзэсгэлэнд түнш орноор оролцсоноор Монгол Улсыг эерэгээр таниулсан арга хэмжээнүүдийг зохион байгуулж, Монголын түүх, зан заншил, соёл урлаг, байгалийн үзэсгэлэнт газруудын талаар олон улсын зочдод сурталчлан таниулж чадсан. Монгол Улс түнш орноор зарлагдсанаас хойш нэг жилийн турш Монголын талаарх мэдээлэл, сурталчилгааны видеог Германы хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээний сувгуудаар дамжин Европын Холбооны орнуудын 570 сая хэрэглэгчдэд хүргэсэн юм.Энэ жилийн “ИТБ Берлин” аялал жуулчлалын үзэсгэлэнд дэлхийн 186 улсын 10 096 аялал жуулчлалын байгууллага оролцож, өөрийн улс орон, аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулсан ба тус үзэсгэлэнг 175,000 зочин ирж сонирхсон байна. Мөн 75 улсын 5 180 орчим хэвлэл мэдээллийн төлөөлөгч “ИТБ Берлин” үзэсгэлэнг зорин ирж, сурвалжлага, нэвтрүүлэг хийжээ. Монгол Улсын хувьд үзэсгэлэнд “Түнш орон”-оор оролцсон нь аялал жуулчлалын салбараа сурталчлах томоохон боломжийг бий болгосон.


11. Та саяхан Женевт айлчилж Хүний эрхийн зөвлөлийн 28 дугаар өндөр түвшний хуралдаанд оролцож, үг хэлсэн. Монгол Улсын Засгийн газраас хүний эрхийг дэмжин хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ юу байгаа бол?


Хүний эрхийн зөвлөл нь НҮБ-ын систем дэх засгийн газар хоорондын байгууллага бөгөөд дэлхий дахинд хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих үйлсийг бэхжүүлэх, хүний эрхийг зөрчсөн эсэх асуудлыг авч хэлэлцэж, байр сууриа илэрхийлж, тухайн асуудлаар зөвлөмж гаргах болон бусад арга хэмжээ авах чиг үүрэгтэй. Өндөр түвшний хуралдааны ач холбогдол, Хүний эрхийн зөвлөлийн 2015 оны сонгуульд нэр дэвшиж буй улсын хувьд энэ хуралд манай Засгийн газар сүүлийн 3 жил өндөр түвшний хуралдаанд Гадаад хэргийн сайд, дэд сайдын түвшинд оролцож, хүний эрхийн, тухайлбал цаазаар авах ялыг халах асуудлаарх Монгол Улсын байр суурь, хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлээр үндэсний хэмжээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх товч мэдээлэл хийж ирсэн. Гадаад хэргийн сайдын эрхлэх асуудалд хамрах олон улсын гэрээ хэлэлцээрт нэгдэн орох өнцгөөс нь Засгийн газраас хүний эрхийг дэмжин хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх таны асуултад хариу өгөх нь оновчтой болов уу. Монгол Улсын Их Хурал Цаазаар авах ялыг халахад чиглэсэн Иргэний болон улс төрийн эрхийн тухай конвенцийн нэмэлт II протоколыг 2012 онд соёрхон баталсныг бид мэднэ. Хууль зүйн яамнаас хариуцан боловсруулж буй Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд цаазаар авах ялыг ялын төрлөөс хассан бөгөөд энэ хууль болон батлагдсанаар манай улс цаазын ялгүй орон болох юм. Түүнээс гадна олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ-ын Хүний эрхийн холбогдох хороодоос нэгдэн орохыг манай улсад зөвлөмж болгосоор ирсэн Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын конвенц болон Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн нэмэлт протоколыг 2014 онд соёрхон баталсан. Олон улсын гэрээ, конвенцид нэгдэн орох нь чухал алхам боловч тэдгээрээр хүлээсэн үүргээ биелүүлэх, Монгол Улсын хууль тогтоомжийг эдгээр гэнээнд нийцүүлэх, хэрэгжүүлэх нь түүнээс чухал. Энэ асуудал дээр Гадаад хэргийн яам холбогдох бусад яам, агентлагтай хамтран онцгойлон анхаарч ажиллах шаардлага байгаа.


12. Монгол Улс 2016 онд АСЕМ Дээд түвшний уулзалтыг эх орондоо хүлээн авахаар болсон. Дэлхийн 50 гаруй орны Төрийн тэргүүнийг нэг дор хүлээн авах бэлтгэл ажлын явц ямар байна вэ?

2014 оны 10 дугаар сард Италийн Милан хотноо хуралдсан АСЕМ-ын Дээд түвшний уулзалтаас АСЕМ-ын 20 жилийн ой тохиох 2016 оны 11 дэх Дээд түвшний уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах шийдвэр гарсан. Энэхүү чухал арга хэмжээг амжилттай зохион байгуулахын тулд Засгийн газрын хэмжээнд онцгой ач холбогдол өгч тус уулзалтыг зохион байгуулах ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөл байгуулсан. Ерөнхий сайдаар ахлуулсан уг зөвлөл Байр, зочид буудлын асуудал хариуцсан Ажлын хэсэг, Аюулгүй байдал, ёслол, улсын хил нэвтрэх асуудал хариуцсан Ажлын хэсэг, Зам, тээвэр, харилцаа холбоо, нисэх буудлын асуудал хариуцсан Ажлын хэсэг, Үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээ, хоол хүнс, түүний аюулгүй байдлыг хариуцсан Ажлын хэсэг, Дээд түвшний уулзалтын хуралдаан, үндсэн арга хэмжээнүүдийн зохион байгуулалт, баримт бичгийн асуудал хариуцсан Ажлын хэсэг, Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны асуудал хариуцсан Ажлын хэсэг зэрэг нийт зургаан Ажлын хэсгээс бүрдэж байна. Мөн Гадаад Хэргийн Яамны харьяа АСЕМ-ын бэлтгэл ажлын албыг байгуулсан. Дээд түвшний уулзалт болон дагалдах арга хэмжээнүүдийн тов, сэдвийг тодорхойлох, оюуны, практикийн, санхүүгийн дэмжлэг авах тал дээр Ази, Европын түншүүдтэйгээ зөвшилцөх ажлуудыг идэвхитэй явуулж байна.




Сүүлд шинэчлэгдсэн ( 2015 оны 7-р сарын 07, Мягмар гариг, 15:12 )

МОНГОЛЫН 50 СЭТГҮҮЛЧ БНХАУ-ЫН ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН УРИЛГААР ТУС УЛСАД АЙЛЧИЛЛАА PDF Хэвлэх Email
Бичсэн admin
2015 оны 7-р сарын 07, Мягмар гариг, 14:50

БНХАУ-ын төрийн зөвлөлийн урилгаар Монголын 50 сэтгүүлч Хятадын Бээжин, Наньжин, Жяньсу хотод ажиллаа. Өнгөрсөн онд БНХАУ-ын төрийн зөвлөлийн дарга Ши Жиньпин Монгол улсад айлчлах үеэрээ хоёр улсын хооронд 250 сэтгүүлч солилцож, туршлага солилцуулах болсон тухай мэдэгдэж байсан юм.


Эхний удаагийн 50 сэтгүүлчдийн бүрэлдэхүүнтэй баг Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн тухай мэдээ сурвалжлага бэлтгэхээс гадна энэхүү ялалтад Монгол улсын оруулсан хувь нэмэр, дайчдын баатарлаг үйлсийг дэлгэрүүлэн сурвалжлах зорилготой байв. БНХАУ-ын талаас сурвалжлах багийг өндөр хэмжээнд хүлээн авч, Гадаад хэргийн яам, сэтгүүлчдийн хэрэг эрхлэх хороо, Хятадын олон улсын радио зэрэг байгууллагын төлөөллүүд уулзаж, санал бодлоо солилцлоо.

Сурвалжлах багийнхан чөлөөлөх дайнд оролцож, баатарлагаар амь эрсэдсэн Монгол-Зөвлөлтийн цэргийн дурсгалын бунхант хөшөөнд хүндэтгэл үзүүлж, дайн өрнөсөн газарт өөрсдийн биеэр очиж, түүхийг эргэн дурсав. БНХАУ –ын талаас Чөлөөлөх дайны ялалтад Монголчуудын оруулсан хувь нэмэр өндөр байсныг цохон тэмдэглэлээ.

ГАДААД ХЭРГИЙН ЯАМ

Сүүлд шинэчлэгдсэн ( 2015 оны 7-р сарын 07, Мягмар гариг, 15:11 )

НИЙТ 19 ТАХИЙГ УНАГАН БАЙГАЛЬД НЬ ТАВИАД БАЙНА PDF Хэвлэх Email
Бичсэн admin
2015 оны 7-р сарын 07, Мягмар гариг, 14:46

БНЧУ-ын Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Прага хотын Амьтны хүрээлэнгийн санаачилгаар хэрэгжиж буй "Монголд Тахь эргэн нутагшуулах, хамгаалах" төслийн хүрээнд энэ оны 7 дугаар сарын 6-нд Ховд аймгийн нутаг дахь Тахийн талд ээлжит дөрвөн тахийг (гүү) унаган байгальд нь тавилаа.


2015 оны 7 дугаар сар 4-ний өдөр Кбелийн тусгай нислэгийн онгоцны буудлаас Чехийн зэвсэгт хүчний КАСА агаарын хөлөг хөөрч эдгээр дөрвөн тахийг нийтдээ 30 гаруй цагийн нислэг үйлдсэний дараа Ховд аймгийн Булган сумд буулт хийж унаган нутагт нь хүргэсэн юм. Ээлжит тахиудыг үдэх арга хэмжээний хүрээнд, Прага хотын Кбелийн тусгай нислэгийн онгоцны буудалд хэвлэлийн бага хурал зохион байгуулагдсан бөгөөд энэхүү хуралд төслийн хэрэгжүүлэгч байгууллагуудын болон ЭСЯ-ны төлөөлөл оролцлоо.

Хэвлэлийн бага хурлын үеэр Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал ноён М.Бобек Чехийн засгийн газрын Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй “Монголд Тахь эргэн нутагшуулах, хамгаалах” төслийн талаар товч мэдээлэл хийсэн бөгөөд энэхүү арга хэмжээнд ЭСЯ-ыг төлөөлөн оролцсон худалдаа, эдийн засгийн асуудал эрхэлсэн ажилтан Д.Өнөбилэгт ховордож үгүй болоод байсан тахийг Монголын уугуул нутагт нь хүргэж, эргэж нутагшуулахад олон жил их хөрөнгө мөнгө, хүч чармайлт гаргаж буй тус амьтны хүрээлэнгийн нийт ажилтнууд, ачиж тээвэрлэж алс холын Ази тивд хүргэж ирсэн Чехийн цэрэг, иргэний бусад байгууллагуудад болон Чехийн олон нийтэд ЭСЯ-ны нийт хамт олны нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж БНЧУ-ын Засгийн газраас манай улсад олон жилийн туршид үзүүлж ирсэн хөгжлийн тусламжийн дотроос байгаль орчинд ээлтэй, чех, монголын олон нийтийн талархлыг хүлээсэн хамгийн үр өгөөжтэй, оновчтой төсөл хэмээн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөнийг цохон тэмдэглэсэн байна.

БНЧУ-ын засгийн газрын Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Прага хотын Амьтны хүрээлэнгийн санаачилгаар 2011 оноос хэрэгжиж буй "Монголд Тахь эргэн нутагшуулах, хамгаалах" төслийн хүрээнд Монгол улсын Хомын тал болон Тахийн талд нийт 19 тахийг унаган байгальд нь тавиад байна.


Сүүлд шинэчлэгдсэн ( 2015 оны 7-р сарын 07, Мягмар гариг, 14:53 )

ҮНДЭСНИЙ БАЯР-НААДМЫГ ТОХИОЛДУУЛАН ХҮЛЭЭН АВАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ PDF Хэвлэх Email
Бичсэн admin
2015 оны 7-р сарын 07, Мягмар гариг, 12:57

Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний баяр-Наадамыг тохиолдуулан Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-наас 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авалт зохион байгуулав. Хүлээн авалтад Гадаад хэргийн туслах сайд Лю Зеньчао тэргүүтэй БНХАУ-ын засгийн газар, бизнес, төрийн бус байгууллагуудын төлөөлөл, Бээжин хотод суугаа дипломат корпус болон БНХАУ-д ажиллаж амьдарч буй Монгол иргэдийн төлөөлөл 300 гаруй зочид төлөөлөгчид оролцов. Хүлээн авалтыг нээж Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар үг хэлэв. Элчин сайд хэлсэн үгэндээ Монгол-Хятадын хамтын ажиллагаа сүүлийн 20 гаруй жилд бүх салбарт, тогтвортой өргөжин хөгжиж буйг дурдаад, 2015 онд хоёр талын хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд тустай олон чухал арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж буйг тэмдэглэв. 2015 он нь Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 70 жилийн ой тохиож буй түүхэн ач холбогдолтой жил болж буй бөгөөд Монгол Улс нь энэхүү дайны ялалтанд бодит хувь нэмэр оруулсан улсын хувьд 5 дугаар сард Москвад болсон арга хэмжээнд өндөр түвшинд оролцсон, мөн 9 дүгээр сард Бээжин хотод болох арга хэмжээнд өндөр түвшинд оролцохоор төлөвлөж буйг Элчин сайд онцлов.

Сүүлд шинэчлэгдсэн ( 2015 оны 7-р сарын 07, Мягмар гариг, 13:00 )

ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮН НАРЫН ЗӨВЛӨГӨӨН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА PDF Хэвлэх Email
Бичсэн admin
2015 оны 7-р сарын 07, Мягмар гариг, 12:51

Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарын зөвлөгөөн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр төлөөлөгчид яам, агентлаг, нийслэл, аймаг орон нутаг, МҮХАҮТ, МАОЭНХ, барилга, ноос ноолуур, хүнс зэрэг салбарын төлөөлөлтэй хоёр талын уулзалт зохион байгууллаа. Мөн Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхсан юм. Түүнчлэн арьс ширний үйлдвэрлэлийн цогцолбор үйл ажиллагаатай танилцлаа.

Харин зөвлөгөөний гурав дахь өдөр буюу 07-р сарын 08-ны өдөр ДТГ-ын тэргүүн нар хоёр хэсэгт хуваагдаж, нэг хэсэг нь Оюу толгой, Таван толгойд ажиллах бол нөгөө хэсэг нь Дархан Эрдэнэт хоттой танилцах юм.

Зөвлөгөөний эхний өдөр “Гадаад харилцааны тухай хууль”-ийн төсөл боловсруулах ажлын явц, “Дипломат албаны тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах ажлын явцын танилцуулга, Гадаад харилцааны нэгдсэн зохицуулалт, Гадаад хэргийн яамны бодлого , үйл ажиллагааны чиглэл, Гурван талт уулзалт, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр зэрэг олон сэдвийн хүрээнд ярилцав. Мөн Гадаад сурталчилгааны бодлого, Монгол Улсыг гадаадад сурталчилах хөтөлбөр, АСЕМ-ын 11-р дээд түвшиний уулзалт, НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн сонгууль-2015 , Хилийн чанад дахь иргэдийн эрх ашиг сэдвийн хүрээнд танилцуулга хийж, санал бодлоо солилцсон билээ.

Монгол Улсаас гадаадын 46 оронд Дипломат төлөөлөгчдийн газар, байнгын болон суурин төлөөлөгчийн газар үйл ажиллагаагаа явуулж, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж буй. Эндээс нийт 41 оронд суух Элчин сайд хийгээд Ерөнхий консулууд Улаанбаатар хотноо

Сүүлд шинэчлэгдсэн ( 2015 оны 7-р сарын 07, Мягмар гариг, 14:48 )


2015 оны 7-р сарын 06

ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮН НАРЫН ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ PDF Хэвлэх Email
Бичсэн admin
2015 оны 7-р сарын 06, Даваа гариг, 19:10

“Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарын зөвлөгөөн” эхэллээ. Монгол Улсаас гадаадын 46 оронд Дипломат төлөөлөгчдийн газар, байнгын болон суурин төлөөлөгчийн газар үйл ажиллагаагаа явуулж, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж буй. Эндээс нийт 41 оронд суух Элчин сайд хийгээд Ерөнхий консулууд Улаанбаатар хотноо ирээд байна.

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн зөвлөгөөнийг нээж үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ “ Гадаад бодлого бол аливаа улсын дотоод бодлогын гадагшаа харсан илэрхийлэл байдаг. Гадаад хэргийн сайдын хувьд онцгой анхаарал хандуулж буй асуудал бол нэг цонхны бодлого юм. Энэ хүрээнд гадаад бодлогыг газар дээр нь хэрэгжүүлэгч Гадаад хэргийн яам, Элчин сайд, Ерөнхий консул, ДТГ-ын тэргүүн та бид бүхэн нэг цонхны гадаад бодлогын зарчмыг тууштай хэрэгжүүлэхийн төлөө ажиллах шаардлагатай байна” хэмээлээ.

Зөвлөгөөнөөр “Гадаад харилцааны тухай хууль”-ийн төсөл боловсруулах ажлын явц, “Дипломат албаны тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах ажлын явцын танилцуулга, Гадаад харилцааны нэгдсэн зохицуулалт, Гадаад хэргийн яамны бодлого , үйл ажиллагааны чиглэл, Гурван талт уулзалт, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр зэрэг олон сэдвийн хүрээнд ярилцлаа. Мөн Гадаад сурталчилгааны бодлого, Монгол Улсыг гадаадад сурталчилах хөтөлбөр, АСЕМ-ын 11-р дээд түвшиний уулзалт, НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн сонгууль-2015 , Хилийн чанад дахь иргэдийн эрх ашиг сэдвийн хүрээнд танилцуулга хийж, санал бодлоо солилцсон юм.

Ирэх өдрүүдэд гадаад улс оронд эх орноо төлөөлж суугаа Элчин сайд, Ерөнхий консулууд яам, агентлаг, нийслэл, аймаг орон нутаг, МҮХАҮТ, МАОЭНХ, барилга, ноос ноолуур, хүнс зэрэг салбарын төлөөлөлтэй хоёр талын уулзалт зохион байгуулах юм. Түүнчлэн Оюутолгой, Тавантолгойн үйл ажиллагаатай танилцахын сацуу Дархан, Эрдэнэт хотод ажиллахаар төлөвлөж байна.


Сүүлд шинэчлэгдсэн ( 2015 оны 7-р сарын 06, Даваа гариг, 20:52 )

ЗАРЛАЛ PDF Хэвлэх Email
Бичсэн admin
2015 оны 7-р сарын 06, Даваа гариг, 15:04

Дипломат албаны төрийн тусгай албан тушаалд анх ороход авах мэргэшлийн шалгалтын Гадаад хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалтын дүн гарлаа. Дипломат албаны төрийн тусгай албан тушаалд анх ороход авах мэргэшлийн шалгалтын үнэлгээ, дүн гаргах зааврын 4.4 хэсэгт заасны дагуу 20 буюу түүнээс дээш оноо авсан иргэд дараагийн шалгалтад орох эрхтэй. Иймд уг шалгалтын дүнгээр 20 буюу түүнээс дээш оноо авч тэнцсэн иргэд өнөөдөр буюу 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 18:00 цагт Гадаад хэргийн яаманд ирж, Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалтад оролцоно уу.

Жич: Шалгалтад оролцох иргэд иргэний үнэмлэхээ авч ирэх шаардлагатай.

Шифр

1-р хэл

2-р хэл

Гадаад хэлний шалгалтын нийлбэр дүн



1

20150737

англи

испани

24.5


2

20150739

англи

орос

24


3

20150709

хятад

англи

23.8


4

20150750

англи

орос

23.8


5

20150731

англи

орос

23.7


6

20150722

англи

орос

23.5


7

20150704

хятад

англи

23.3


8

20150778

англи

орос

23.2


9

20150712

япон

англи

22.8


10

20150745

англи

орос

22.8


11

20150759

англи

орос

22.4


12

20150742

англи

орос

22.3


13

20150744

англи

орос

21.9


14

20150736

англи

орос

21.5


15

20150770

англи

орос

21.5


16

20150729

англи

орос

21.4


17

20150749

англи

орос

20.8


18

20150720

англи

хятад

20.2


19

20150776

англи

орос

20.1


20

20150758

англи

орос

20.1


21

20150710

хятад

англи

20.1


22

20150724

англи

испани

20


23

20130718

англи

орос

20


24

20150763

англи

орос

20


25

20150719

англи

орос

20


26

20150734

англи

орос

20


27

20150781

англи

орос

20


28

20150721

англи

испани

20


29

20150702

франц

англи

19.85


30

20150713

япон

англи

19.6


31

20150775

англи

орос

19.6


32

20150701

франц

англи

19.1


33

20150769

англи

орос

19


34

20150726

англи

орос

18.9


35

20150730

англи

орос

18.8


36

20150757

англи

франц

18.4


37

20150782

англи

испани

17.9


38

20150723

англи

орос

17.8


39

20150711

хятад

англи

17.5


40

20150715

япон

англи

17.5


41

20150727

англи

орос

17.5


42

20150761

англи

орос

17.4


43

20150777

англи

хятад

16.9


44

20150725

англи

орос

16.6


45

20150714

япон

англи

16.1


46

20150728

англи

орос

16.1


47

20150735

англи

орос

15.9


48

20150771

англи

орос

15.5


49

20150748

англи

хятад

15.4


50

20150754

англи

орос

15.3


51

20150765

англи

орос

15.2


52

20150740

англи

орос

13.7


53

20150768

англи

орос

12.6


54

20150751

англи

орос

11.4


55

20150706

хятад

англи

10.9


56

20150708

хятад

англи

9.3


57

20150741

англи

орос

8.9


58

20150738

англи

орос

8


59

20150705

хятад

англи

7.6


60

20150752

англи

орос

7.5


61

20150707

хятад

англи

6.9


62

20150703

франц

англи

5.9


63

20150767

англи

орос

3.8



Шифр

1-р хэл

2-р хэл

Гадаад хэлний шалгалтын нийлбэр дүн



1

20150737

англи

испани

24.5


2

20150739

англи

орос

24


3

20150709

хятад

англи

23.8


4

20150750

англи

орос

23.8


5

20150731

англи

орос

23.7


6

20150722

англи

орос

23.5


7

20150704

хятад

англи

23.3


8

20150778

англи

орос

23.2


9

20150712

япон

англи

22.8


10

20150745

англи

орос

22.8


11

20150759

англи

орос

22.4


12

20150742

англи

орос

22.3


13

20150744

англи

орос

21.9


14

20150736

англи

орос

21.5


15

20150770

англи

орос

21.5


16

20150729

англи

орос

21.4


17

20150749

англи

орос

20.8


18

20150720

англи

хятад

20.2


19

20150776

англи

орос

20.1


20

20150758

англи

орос

20.1


21

20150710

хятад

англи

20.1


22

20150724

англи

испани

20


23

https://secure.adnxs.com/seg?add=2735784&t=2?https://secure.adnxs.com/seg?add=2735784&t=2?

20150718

англи

орос

20


24

20150763

англи

орос

20


25

https://secure.adnxs.com/seg?add=2735784&t=2?https://secure.adnxs.com/seg?add=2735784&t=2?

20150719

англи

орос

20


26

20150734

англи

орос

20


27

20150781

англи

орос

20


28

20150721

англи

испани

20


29

20150702

франц

англи

19.85


30

20150713

япон

англи

19.6


31

20150775

англи

орос

19.6


32

20150701

франц

англи

19.1


33

20150769

англи

орос

19


34

20150726

англи

орос

18.9


35

20150730

англи

орос

18.8


36

20150757

англи

франц

18.4


37

20150782

англи

испани

17.9


38

20150723

англи

орос

17.8


39

20150711

хятад

англи

17.5


40

20150715

япон

англи

17.5


41

20150727

англи

орос

17.5


42

20150761

англи

орос

17.4


43

20150777

англи

хятад

16.9


44

20150725

англи

орос

16.6


45

20150714

япон

англи

16.1


46

20150728

англи

орос

16.1


47

20150735

англи

орос

15.9


48

20150771

англи

орос

15.5


49

20150748

англи

хятад

15.4


50

20150754

англи

орос

15.3


51

20150765

англи

орос

15.2


52

20150740

англи

орос

13.7


53

20150768

англи

орос

12.6


54

20150751

англи

орос

11.4


55

20150706

хятад

англи

10.9


56

20150708

хятад

англи

9.3


57

20150741

англи

орос

8.9


58

20150738

англи

орос

8


59

20150705

хятад

англи

7.6


60

20150752

англи

орос

7.5


61

20150707

хятад

англи

6.9


62

20150703

франц

англи

5.9


63

20150767

англи

орос

3.8



Normal 0 false false false false EN-US X-NONE X-NONE
Сүүлд шинэчлэгдсэн ( 2015 оны 7-р сарын 06, Даваа гариг, 15:14 )

ЗАРЛАЛ PDF Хэвлэх Email
Бичсэн admin
2015 оны 7-р сарын 06, Даваа гариг, 09:07

Дипломат албанд анх орох иргэдээс авч буй хэлний шалгалт 2015 оны 7-р сарын 6-ны өглөө 3:30 цаг хүртэл үргэлжилсэн бөгөөд дүнг нэгтгэн удахгүй мэдээлэх болно.

Сүүлд шинэчлэгдсэн ( 2015 оны 7-р сарын 06, Даваа гариг, 09:09 )

Хуудас 2-с 1
<< Эхлэх < Өмнөх 1 2 Дараахи > Төгсгөл >>

Мэдээллийн хуанли

< 2015 оны 7-р сар >
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

АСЕМ


Холбогдох

Хаяг: Монгол Улсын Гадаад Хэргийн Яам
Энх тайвны гудамж-7А, Улаанбаатар 14210, Монгол Улс
Шуурхай утас: 00(976) - 62262222
Факс:
00(976)-11322127

Консулын болон визийн асуудлаар
и-мэйл: kg@mfa.gov.mn

Мэдээлэл, Гадаад сурталчилгааны асуудлаар
и-мэйл: press@mfa.gov.mn

Ёслолын газар
и-мэйл: protocol@mfa.gov.mn

Ерєнхий асуудлаар хандах
и-мэйл: info@mfa.gov.mn