Skip to content
- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form       
Та энд байна: Нүүр хуудас Гадаад хэргийн яам өнгөрсөн 7 хоногт

Л.ПҮРЭВСҮРЭН САЙД АРДЧИЛСАН ОРНУУДЫН ХАМТЫН НИЙГЭМЛЭГИЙН 8-Р БАГА ХУРАЛД ОРОЛЦОЖ ҮГ ХЭЛЛЭЭ ... read more

Л.ПҮРЭВСҮРЭН САЙД БНКУ-ЫН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ УЛИСИС РОЗАЛЕС ДЕЛ ТОРО-Д БАРААЛХАВ ... read more

ГАДААД ХЭРГИЙН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН АНУ-ЫН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ж.КЕРРИТЭЙ УУЛЗАВ ... read more

БНХАУ -ЫН ДАРГА СИ ЗИНЬПИН: ХЯТАД, МОНГОЛ, ОРОСЫН ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОР БАЙГУУЛАХЫГ ХҮСЧ БАЙНА ... read more

ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИН: ГУРВАН ТАЛТ УУЛЗАЛТЫН ХҮРЭЭНД ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОР БАЙГУУЛАХ ТУХАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА ... read more
by camp26
ГАДААД ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 2015.06.22-2015.06.26 PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн admin   
2015 оны 6-р сарын 26, Баасан гариг, 17:48

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг петербургийн олон улсын эдийн засгийн чуулганд оролцлоо


Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалт нь ОХУ, хөгжиж буй шинэ эдийн засгууд, дэлхийн эдийн засгийн өмнө тулгарч буй томоохон асуудлуудыг тодорхойлон хэлэлцэх талбар болдог юм. ОХУ-ын Санкт-Петербург хотноо жил бүр зохион байгуулагддаг энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцов.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа


Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа. В.В Путин манай Ерөнхий сайдыг Санкт-Петербург хотод байрлах Константиновын ордондоо хүлээн авсан юм. Уулзалтаар олон асуудлуудыг хөндөж хэд хэдэн шийдэлд хүрлээ.

Монгол улсын засгийн газар евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа


Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ОХУ-ын Москва хотноо ажиллав. Тэрээр Евразийн эдийн засгийн комиссийн Сайд нарын зөвлөлийн дарга В.Б.Христенкотой уулзлаа. Уулзалтын дараагаар тэд “Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтын ажиллагааны тухай санамж бичиг”-т гарын үсэг зурав.


Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-д ажлын айлчлал хийхээр тус улсыг зорилоо


Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-д энэ сарын 23-27-нд ажлын айлчлал хийнэ. Тэрээр эхлээд тус улсын Вашингтон хотод ажиллах бөгөөд энэ үеэрээ Майкрософт Корпорацийн Инноваци, бодлогын төвтэй танилцаж, Дэлхийн банкны Гүйцэтгэх захирал, Америкийн Нэгдсэн Улсын Сенатын Зэвсэгт хүчний хорооны дарга, тус улсын Конгресс дахь Монголын бүлгийн дарга нар, Конгрессын гишүүд, Конгрессын Ардчиллын түншлэлийн дарга зэрэг албаны хүмүүстэй уулзлаа.

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын олон улсын бага хурал хуралдлаа


Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаархи “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын Олон улсын II Бага хурал 2015 оны 6 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болов. Хурлын үеэр Зүүн Хойд Азийн уламжлалт болон уламжлалт бус аюулгүй байдлын асуудлаас гадна бүс нутгийн эрчим хүч, дэд бүтцийн хэлхээ холбоо, түүний чиг хандлага, боломж бололцоо зэрэг тулгамдсан асуудлаар олон улсын нэр хүнд бүхий шинжээчид цугларч санал бодлоо солилцлоо.

АНУ-ын төлөөлөгчдийн танхимын ардчиллын түншлэлийн дарга, конгрессын гишүүн П.Роскамтай уулзлаа

Төлөөлөгчдийн танхим дахь Олонхийн бүлгийн дэд зохицуулагчаар ажиллаж байсан бөгөөд өдгөө Төлөөлөгчдийн танхимын Ways and Means committee буюу Холбооны улсын татвар, худалдаа, Засгийн газрын өрийн асуудлыг хэлэлцэн зохицуулдаг Хорооны гишүүн, хяналтын дэд хорооны даргаар ажиллаж байна.


Дэлхийн банкны гүйцэтгэх захирал шри муляни индраватитай уулзлаа


Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-д хийж буй ажлын айлчлалынхаа хоёр дахь өдөр Дэлхийн банкны гүйцэтгэх захирал хатагтай Ш.Индраватитай уулзлаа. Уулзалтад Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа зэрэг албаны хүмүүс оролцсон юм.

АНУ-ын конгресс дахь монголын бүлгийн дарга нартай уулзлаа

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-ын Конгрессын гишүүн Жосеф Питтс, Жим Макдермотт нартай уулзлаа. АНУ-ын Конгресс дахь Монголыг дэмжих Бүлгийн дарга Жозеф Питтс 1997 оноос одоог хүртэл АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимд Пенсилвани мужаас сонгогдон ажиллаж байна.

JР моргaн банкны төлөөлөгчидтэй уулзлаа

АНУ-д ажлын айлчлал хийж буй Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Жи Пи Морган” банкны Засгийн газартай хамтын ажиллагаа хариуцсан захирал Дайнел Силиконтой уулзлаа. “Жи Пи Морган” банк бол АНУ-ын анхны томоохон арилжааны банкуудын нэг юм.

АНУ-ын сенатын зэвсэгт хүчний хорооны дарга, сенатор Жон Маккэйнтэй уулзлаа

АНУ-ын нөлөө бүхий улс төрч Жон Маккэйн тус улсын Сенатын танхимын гишүүнээр 1986 оноос дөрөв дэх удаагаа сонгогдоод байна.

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн олон улсын хуралд оролцов

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн 2015 оны 6 дугаар сарын 22-24-нд ХБНГУ-ын Бонн хотноо болсон “Цахим эрин дэх хэвлэл мэдээлэл ба гадаад бодлого” сэдэвт олон улсын хуралд оролцов.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Байдэнтэй уулзлаа

АНУ-д ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жозеф Байдэн хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны хоорондох эдийн засаг, бизнесийн харилцааг хэрхэн өргөжүүлэх талаар голлон ярилцаж, талууд санал солилцсон юм.

Олон улсын санхүүгийн корпорацийн дэд ерөнхийлөгчтэй уулзлаа

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Олон улсын санхүүгийн корпорацийн /ОУСК/ дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Ж.Цай болон Олон талт хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллагын /ОТХОББ/ гүйцэтгэх захирал, хатагтай К.Хонда нартай ажил хэргийн уулзав.

ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГ: Монгол Улс бизнесийн найдвартай түнш байх болно

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Вашингтон дахь Америкийн хамгийн нэр хүндтэй таван байгууллагын нэг АНУ-ын Худалдааны танхимын бизнес форумд оролцож үг хэллээ.Тэрээр форумд оролцохын өмнө АНУ-ын хувийн хэвшлийн төлөөллийг хүлээн авч уулзаж Худалдааны танхимын бизнесийн төлөөлөгчидтэй дугуй ширээний уулзалт хийсэн юм.

Монгол, беларусийн засгийн газар хоорондын комиссын гуравдугаар хуралдаан болов

Монгол, Беларусийн Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын гуравдугаар хуралдаан 2015 оны 6 дугаар сарын 26-нд Улаанбаатар хотноо болов.

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн монгол судлаачидтай уулзав

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нэрт монголч эрдэмтэн проф.К.Загастер тэргүүтэй Германы Монгол судлаачидтай ХБНГУ-ын Бонн хотноо уулзав. Уулзалтын үеэр Монгол судлаачид Герман дахь Монгол судлалын өнөөгийн байдлын талаар танилцуулж, Монгол судлалыг хөгжүүлэх асуудлаар ярилцан, санал солилцов.

 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 14-с 1

Мэдээллийн хуанли

< 2015 оны 8-р сар >
Да Мя Лх Пү Ба Бя Ня
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

АСЕМ





Хайлт

Холбоос












Холбогдох

Хаяг: Монгол Улсын Гадаад Хэргийн Яам
Энх тайвны гудамж-7А, Улаанбаатар 14210, Монгол Улс
Шуурхай утас: 00(976) - 62262222
Факс:
00(976)-11322127

Консулын болон визийн асуудлаар
и-мэйл: kg@mfa.gov.mn

Мэдээлэл, Гадаад сурталчилгааны асуудлаар
и-мэйл: press@mfa.gov.mn

Ёслолын газар
и-мэйл: protocol@mfa.gov.mn

Ерєнхий асуудлаар хандах
и-мэйл: info@mfa.gov.mn