Газар нэгж, удирдлага

Нэг. Бодлого, төлөвлөлтийн газар (орчуулгын албатай)

 

  • Чиг үүрэг
    • Гадаад харилцааны үйл ажиллагааг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан төлөвлөх, тайлагнах;
    • Гадаад бодлогын нэгдмэл байдал, нэгдсэн зохицуулалттай холбогдсон үйл ажиллагааг хэрэгжүүлэх;
    • Төр, засгийн бодлогын баримт бичиг, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт гадаад бодлогын асуудлаар тусгах зорилт, арга хэмжээний саналыг боловсруулах;
    • Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хөгжилд таатай гадаад орчин бүрдүүлэх бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, зохицуулах.

 

1.2. Хариуцах ажил

1.2.1. Яамны үйл ажиллагааны төлөвлөгөө, дээд, өндөр түвшний айлчлал, арга хэмжээний төлөвлөгөө болон Засгийн газрын гишүүдийн айлчлал, арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах;

1.2.2. Бүс нутаг, олон улсын харилцаанд тулгамдсан асуудлаар манай улсын байр суурийг тодорхойлох;

1.2.3. Монгол Улс гишүүнээр элсээгүй олон улсын болон бүс нутгийн байгууллага, хамтын ажиллагаануудын талаар баримтлах бодлого, чиглэлийг тодорхойлж харилцах;

1.2.4. Улс  орны тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх, дипломат харилцаа тогтоох;

1.2.5. Бүс нутаг, олон улсын улс төр, аюулгүй байдал, гадаад бодлогын асуудлаарх хамтын ажиллагаанд манай улсын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор дараах механизмуудтай ажиллах. Үүнд:

– Умард Атлантын гэрээний байгууллага (НАТО);

– Шанхайн хамтын ажиллагааны байгууллага;

– Мюнхений аюулгүй байдлын бага хурал;

– Зүүн Азийн дээд түвшний уулзалт;

– Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа (АПЕК)-нд гишүүн эдийн засгаар нэгдэх;

– Зүүн Өмнөд Азийн орнуудын нийгэмлэг (АСЕАН)- Яриа хэлэлцээний түнш болох асуудал;

– АСЕАН-ы бүсийн чуулга (АРФ);

1.2.6. ДТГ-ын тэргүүн нарын хавсран суух, хавсран хариуцах улс орны хуваарь, цэргийн атташе нарын хавсран суух хуваарийг төлөвлөж, батлуулах, шаардлагатай тохиолдолд өөрчлөх санал боловсруулах;

1.2.7.Засгийн газар хоорондын комиссын монголын талын батлагдсан бүрэлдэхүүнд шаардлагатай тохиолдолд өөрчлөлт оруулах саналыг боловсруулж, батлуулах;

1.2.8. Гадаад бодлогын нэгдмэл байдал, нэгдсэн зохицуулалтыг хангах хүрээнд Улсын Их Хурал, Засгийн газар, төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллагуудын гадаад харилцааны чиглэлээр явуулах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах ажлыг зохион байгуулах;

1.2.9. Яамны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад яамны газар нэгжийн үйл ажиллагааны уялдаа холбоог хангах ажлыг зохион байгуулах;

1.2.10. Яамны үйл ажиллагааны сарын мэдээ, тайланг нэгтгэх ажлыг зохион байгуулах;

1.2.11. Гадаад бодлогын хэрэгжилтэд хяналт тавих;

1.2.12. ГХЯ, түүний системийн байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөө, хөтөлбөрийн бодлогын хэрэгжилтэд хяналт тавих;

1.2.13. Гадаад бодлого, олон улсын чиг хандлага, төлвийн талаар судалгаа, хийх, мэдээлэл боловсруулах ажлыг зохицуулах, зохион байгуулах;

1.2.14. Яамны газар, нэгжүүд, ДТГ-уудын судалгаа, мэдээллийн ажлыг чиглэл, удирдамжаар хангаж, тэдгээрт үнэлэлт, дүгнэлт өгөх;

1.2.15. Хариуцсан чиглэлээрх мэдээ, мэдээллийг яамны албан ёсны цахим хуудсанд байршуулах, баяжуулах

odonbaatar1Нэр: Шижээхүүгийн ОДОНБААТАР

Төрсөн он,сар, газар:    1961 онд Улаанбаатар хотод төрсөн

Төгссөн сургууль:

1985 онд  Карлын Их сургууль, Прага хот

1990 онд  Монгол Улсын Их Сургууль

Ажилласан байдал:

1985-1991  ГХЯ-ны Европын орнуудын асуудал хариуцсан ажилтан

1991-1997  Монгол Улсаас БНЧУ-д суугаа ЭСЯ-нд зөвлөх

1997-2001  Гадаад харилцааны яам

2001-2005  Монгол Улсаас БНЧУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд

2002-2006  Монгол Улсаас БНСловУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд

2005-2012  Гадаад харилцааны яамны Европын газрын захирал

2012-2016  Монгол Улсаас Итали, Сан Марино, Мальт, Албани улсуудад суугаа      Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, НҮБ-ын ХХАБ /FAO/, Дэлхийн Хүнсний Хөтөлбөр /WFP/, Олон улсын Хөдөө аж ахуйн Хөгжлийн Сан /IFAD/-д суугаа Байнгын төлөөлөгч

2016 оны 8-р сар  Гадаад харилцааны яамны Бодлого, төлөвлөлтийн газрын захирлаар тус тус ажиллаж байна

Гадаад хэлний мэдлэг:  Чех, Англи, Орос, Итали хэлний мэдлэгтэй

Хоёр. Хөрш орнуудын газар

 

2.1. Чиг үүрэг

  • ОХУ, БНХАУ-тай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх бодлого боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, зохицуулах;
  • Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний хөгжилд таатай гадаад орчин бүрдүүлэх бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, зохицуулах.

 

2.2. Хариуцах ажил

2.2.1. ОХУ, БНХАУ-тай бүх талын харилцаа, хамтын ажиллагааг тэнцвэртэй, зохих түвшинд байлгахад анхаарах, үр ашгийг дээшлүүлэх санал боловсруулах;

2.2.2. Улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, соёл боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээр, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд оролцох;

  • Хоёр талын харилцааны асуудлаар Засгийн газрын байр суурийг боловсруулах;
  • Хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, чингэхдээ хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны шинэ нөөц бололцоог илрүүлэх, эдийн засгийн үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, хувийн хэвшил хоорондын харилцааг хөгжүүлэхэд яамны холбогдох газартай хамтран ажиллах;
  • Соёлын харилцааг хөгжүүлэх, тухайлбал, Монгол Улсыг хариуцан ажиллаж буй орнуудад сурталчлах, хилийн чанадад буй Монголын түүх, соёл, урлагийн өв, үнэт зүйлийг хамгаалах, сурталчлах, Монгол судлалыг хөгжүүлэхэд яамны холбогдох газартай хамтран ажиллах;
  • Хилийн чанадад ажиллаж, амьдарч буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэднийг холбогдох мэдээлэл, зөвлөмжөөр хангахад яамны холбогдох газартай хамтран ажиллах;
  • Гурван талт хамтын ажиллагаа: Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын гурван талт уулзалт, Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайдын түвшний уулзалт;
  • ЗГХК, дэд комисс, ажлын хэсгүүдийн монголын хэсгийн үйл ажиллагааг зохион байгуулах. Үүнд:

– Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комисс;

– Монгол-Оросын Засгийн газар хоорондын комисс;

– Монгол, Оросын бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комисс;

– ГХЯ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын засгийн газар хоорондын хамтын ажиллагааны ажлын хэсэг;

– ГХЯ, БНХАУ-ын ШУӨЗО-ны Ардын засгийн газар хоорондын хамтын ажиллагааны ажлын хэсэг;

  • Тайваньтай харилцах бодлогын талаар санал боловсруулах, хамтын ажиллагааг зохицуулах;
  • Хөрш орнууд, бүс нутгийн орнуудын талаар судалгаа хийх;
  • Хариуцсан чиглэлээрх мэдээ, мэдээллийг яамны албан ёсны цахим хуудсанд байршуулах, баяжуулах.
  • Хөрш орнуудад суугаа ДТГ-уудын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, заавраар хангах, үйл ажиллагааг нь үнэлэн дүгнэж, тайланд нь хариу өгөх;
  • Хариуцсан бүс нутаг дахь ДТГ-уудаас ирүүлсэн мэдээ, мэдээллийг яамны албан ёсны цахим хуудсанд байршуулах, баяжуулах.

Овог нэр:                 Түвшинтөгсийн Батцэцэг

Төрсөн он, газар: 1978 онд Архангай аймагт төрсөн

Төгссөн сургууль:           

2000 он                      МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг  Хятад судлаач, дипломат албаны ажилтан мэргэжлээр баклаврын зэрэгтэй төгссөн

2001 он                      БНХАУ-ын Бээжин хотын Олон улсын худалдаа, эдийн засгийн сургуульд олон улсын худалдааны чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн

2006 он                      Австралийн үндэсний их сургуульд олон улсын харилцаа, дипломат үйл ажиллагааны чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан

Ажилласан байдал:

2001-2003                 ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, мэдээлэл, үнэлгээний газарт атташе

2004-2005                 ГХЯ-ны Хөрш орнуудын газарт атташе, гуравдугаар нарийн бичгийн дарга

2006-2007               ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, мэдээлэл,  үнэлгээний газарт

гуравдугаар нарийн бичгийн дарга

2007-2010                 Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-нд гуравдугаар нарийн бичгийн дарга, хоёрдугаар нарийн бичгийн дарга

2010 – 2011               ГХЯ-ны Хөрш орнуудын газарт хоёрдугаар нарийн бичгийн дарга

2011- 2013                ГХЯ-ны Хөрш орнуудын газрын дэд захирал

2013-2017                 Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-нд Элчин зөвлөх/Дэд тэргүүн

2017-2020                 ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал

2020.07.01-ээс         ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал

 

Гадаад хэлний мэдлэг: Хятад, Англи, Орос хэлний мэдлэгтэй

Гурав. Европын газар

 

      • Чиг үүрэг
        • Европын орнууд, Европын Холбоотой харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх бодлого боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, зохицуулах;
        • Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хөгжилд таатай гадаад орчин бүрдүүлэх бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, зохицуулах;
        • Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх бодлого боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, зохицуулах;
        • Олон улс болон бүс нутгийн хэмжээнд өрнөж буй үйл явц, түүний нөлөөллийн талаар судалгаа, дүн шинжилгээ хийх, санал боловсруулах, холбогдох нэгжтэй хамтран ажиллах.
      • Хариуцах ажил
        • Европын орнууд, Европын Холбоотой бүх талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, түншлэлийн түвшинд хүргэх, харилцааны үр ашгийг нь дээшлүүлэх асуудлаар санал боловсруулах;
        • Хоёр талын харилцааны асуудлаар Засгийн газрын байр суурийг боловсруулах;
        • Хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, чингэхдээ хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны шинэ нөөц бололцоог илрүүлэх, эдийн засгийн үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, хувийн хэвшил хоорондын харилцааг хөгжүүлэхэд яамны холбогдох газартай хамтран ажиллах;
        • Бүс нутгийн орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын комиссын монголын хэсгийн үйл ажиллагааг зохион байгуулах;
        • Соёлын харилцааг хөгжүүлэх, тухайлбал, Монгол Улсыг хариуцан ажиллаж буй орнуудад сурталчлах, хилийн чанадад буй Монголын түүх, соёл, урлагийн өв, үнэт зүйлийг хамгаалах, сурталчлах, Монгол судлалыг хөгжүүлэхэд яамны холбогдох газартай хамтран ажиллах;
        • Хилийн чанадад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэднийг холбогдох мэдээлэл, зөвлөмжөөр хангахад яамны холбогдох газартай хамтран ажиллах;
        • Улс төр, батлан хамгаалах, боловсрол, шинжлэх ухаан, хөдөө аж ахуй зэрэг салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэхээр хариуцан ажиллаж буй орнуудтай байгуулсан баримт бичиг, тохиролцоог хэрэгжүүлэхэд оролцох;
        • Бүс нутгийн орнууд, Европын Холбоо, Европын Зөвлөл, олон талт үйл ажиллагааны талаар судалгаа хийх;
        • Хариуцсан чиглэлээр шуурхай мэдээ, танилцуулах мэдээ, судалгаа боловсруулах;
        • Олон улс, бүс нутгийн болон олон талт хамтын ажиллагаан дахь Монгол Улсын бодлого, байр суурийг хариуцан ажиллаж буй улс орондоо таниулах, харилцан мэдээлэл солилцох;
        • Хариуцсан бүс нутаг дахь ДТГ-уудын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, заавраар хангах, үйл ажиллагааг нь үнэлэн дүгнэж, тайланд нь хариу өгөх;
        • Хариуцсан бүс нутгийн орнуудаас Монгол Улсад суугаа ДТГ-уудтай харилцах, хамтран ажиллах;
        • Хариуцсан бүс нутаг дахь ДТГ-уудаас ирүүлсэн мэдээ, мэдээллийг яамны албан ёсны цахим хуудсанд байршуулах, баяжуулах.
tsengeg1Нэр: Мижиддоржийн ЦЭНГЭГ

Төрсөн он,сар, газар:   1982 онд Улаанбаатар хотод төрсөн

Төгссөн сургууль:

2003 онд  Монгол Улсын Их сургууль

Ажлын туршлага:

 2003-2004 онд   ГХЯ-ны Европ, Араб, Африкийн газарт атташе

2004-2005 онд  ГХЯ-ны Америк, Ойрхи Дорнод, Африкийн газарт атташе

2005-2006 онд  ГХЯ-ны Консулын газарт атташе

2008-2009 онд  ГХЯ-ны Ёслолын газарт III нарийн бичгийн дарга

2009-2010 онд  ГХЯ-ны Европын газарт III нарийн бичгийн дарга

2010-2013 онд   Монгол Улсаас БНАУ-д суугаа ЭСЯ/БТГ-т II нарийн бичгийн дарга

2013-2014 онд  ГХЯ-ны Америк, Африкийн газрын дэд захирал

2015 онд  ГХЯ-ны Европ, Америкийн газрын дэд захирал

2015-2016 онд  ГХЯ-ны Европ, Америкийн газрын захирал

2016 оны 8 дугаар сараас ГХЯ-ны Европын газрын захирал

Гадаад хэлний мэдлэг: Англи, Орос хэлний мэдлэгтэй

Дөрөв. Ази, Номхон далайн орнуудын газар

 

4.1.Чиг үүрэг

      • Ази, Номхон далай, Төв Азийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх бодлого боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, зохицуулах;
      • Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх бодлого боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, зохицуулах;
      • Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний хөгжилд таатай гадаад орчин бүрдүүлэх бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, зохицуулах;
      • Олон улс болон бүс нутгийн хэмжээнд өрнөж буй үйл явц, түүний нөлөөллийн талаар судалгаа, дүн шинжилгээ хийх, санал боловсруулах, холбогдох нэгжтэй хамтран ажиллах.
      • Хариуцах ажил
        • Ази, Номхон далай, Төв Азийн орнуудтай бүх талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, түншлэлийн түвшинд хүргэх, харилцааны үр ашгийг нь дээшлүүлэх санал боловсруулах;
        • Хоёр талын харилцааны асуудлаар Засгийн газрын байр суурийг боловсруулах;
        • Хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, чингэхдээ хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны шинэ нөөц бололцоог илрүүлэх, эдийн засгийн үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, хувийн хэвшил хоорондын харилцааг хөгжүүлэхэд яамны холбогдох газартай хамтран ажиллах;
        • Соёлын харилцааг хөгжүүлэх, тухайлбал, Монгол Улсыг хариуцан ажиллаж буй орнуудад сурталчлах, хилийн чанадад буй Монголын түүх, соёл, урлагийн өв, үнэт зүйлийг хамгаалах, сурталчлах, Монгол судлалыг хөгжүүлэхэд яамны холбогдох газартай хамтран ажиллах;
        • Хилийн чанадад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэднийг холбогдох мэдээлэл, зөвлөмжөөр хангахад яамны холбогдох газартай хамтран ажиллах;
        • Бүс нутгийн орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын комиссын монголын хэсгийн үйл ажиллагааг зохион байгуулах;
        • Улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичиг, тохиролцоог хэрэгжүүлэхэд оролцох;
        • Хариуцсан чиглэлээр шуурхай мэдээ, танилцуулах мэдээ, судалгаа боловсруулах;
        • Бүс нутгийн орнууд, бүсийн байгууллага, олон талт үйл ажиллагааны талаар судалгаа хийх;
        • Олон улс, бүс нутгийн болон олон талт хамтын ажиллагаан дахь Монгол Улсын бодлого, байр суурийг хариуцан ажиллаж буй улс орондоо таниулах, харилцан мэдээлэл солилцох. Үүнд: Азийн форум зэрэг санаачлагуудаар Азийн орнуудын байр суурийн талаар нэгдмэл санал боловсруулах;
        • Хариуцсан бүс нутаг дахь ДТГ-уудын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, заавраар хангах, үйл ажиллагааг нь үнэлэн дүгнэж, тайланд нь хариу өгөх;

4.2.9. Хариуцсан бүс нутгийн орнуудаас Монгол Улсад суугаа ДТГ-уудтай харилцах, хамтран ажиллах;

4.2.10. Хариуцсан бүс нутаг дахь ДТГ-уудаас ирүүлсэн мэдээ, мэдээллийг яамны албан   ёсны цахим хуудсанд байршуулах, баяжуулах.

Нэр: Эрдэнэцогтын Сарантогос

Төрсөн он,сар, газар:    1975 онд Улаанбаатар хотод төрсөн

Төгссөн сургууль:

1992-1997       МУИС-ын Олон улсын харилцааны Их сургууль (олон улсын харилцааны бакалавр),

2000-2002       Японы Васедагийн Их сургууль (олон улсын харилцааны магистр),

2009-2010       Австралийн Аделайдын Их сургууль (олон улсын эдийн засгийн харилцааны магистр),

Ажилласан байдал:1997-2000    ГХЯ-ны Азийн газарт мэргэжилтэн

2002-2004   ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, мэдээлэл-шинжилгээний газарт гуравдугаар нарийн бичгийн дарга

2004-2007    Токио дахь ЭСЯ-нд гуравдугаар нарийн бичгийн дарга

2007- 2009   ГХЯ-ны Азийн газарт хоёрдугаар нарийн бичгийн дарга

2010-2012     ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, мэдээлэл, үнэлгээний газарт нэгдүгээр нарийн бичгийн дарга

2012-2014     Токио дахь ЭСЯ-нд эдийн засгийн зөвлөх

2014-2016     Токио дахь ЭСЯ-нд Элчин зөвлөх

2016                ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, зохицуулалтын газрын захирал

2016-2017     ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын дэд захирал

2017 оноос   ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирлаар ажиллаж байна

Гадаад хэлний мэдлэг: Япон, Орос, Англи хэлний мэдлэгтэй

Тав. Америк, Ойрхи дорнод, Африкийн газар

 

5.1. Чиг үүрэг

      • Америк, Ойрхи Дорнод, Африкийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх бодлого боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, зохицуулах;
      • Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хөгжилд таатай гадаад орчин бүрдүүлэх бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, зохицуулах;
      • Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх бодлого боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, зохицуулах;
      • Олон улс болон бүс нутгийн хэмжээнд өрнөж буй үйл явц, түүний нөлөөллийн талаар судалгаа хийж, дүн шинжилгээ хийх, санал боловсруулах, холбогдох нэгжтэй хамтран ажиллах;
      • МСК-ийн хоёр дахь компактыг хэрэгжүүлэхэд холбогдох талуудтай хамтран ажиллах, мэдээлэл солилцох, бүх талын дэмжлэг үзүүлэх.
      • Хариуцах ажил
        • Америк, Ойрхи Дорнод, Африкийн орнуудтай бүх талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, түншлэлийн түвшинд хүргэх, харилцааны үр ашгийг нь дээшлүүлэх асуудлаар санал боловсруулах;
        • Хоёр талын харилцааны асуудлаар Засгийн газрын байр суурийг боловсруулах;
        • Улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичиг, тохиролцоог хэрэгжүүлэхэд оролцох;
        • Хоёр талын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр хийгдэж буй яриа хэлэлцээ, үйл ажиллагаанд бодлого, улс төрийн дэмжлэг үзүүлэх, тэдгээрийг зохицуулан зохион байгуулагч газар нэгжтэй ажлын уялдаатай ажиллах, ажлын хэсэгт орж ажиллах;
        • Бүс нутгийн орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын комиссын монголын хэсгийн үйл ажиллагааг зохион байгуулах;
        • Зүүн Ази, Латин Америкийн орнуудын чуулга уулзалт (ФЕАЛАК)-тай хамтран ажиллах;
        • Бүс нутгийн орнууд, бүсийн байгууллага, Зүүн Ази, Латин Америкийн орнуудын чуулга уулзалт (ФЕАЛАК), олон талт үйл ажиллагааны талаар судалгаа хийх;
        • Хариуцсан чиглэлээр шуурхай мэдээ, танилцуулах мэдээ, судалгаа боловсруулах;
        • Олон улс, бүс нутгийн болон олон талт хамтын ажиллагаан дахь Монгол Улсын бодлого, байр суурийг хариуцан ажиллаж буй улс орондоо таниулах, харилцан мэдээлэл солилцох;

5.2.10. Хариуцсан бүс нутаг дахь ДТГ-уудын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх,      заавраар хангах, үйл ажиллагааг нь үнэлэн дүгнэж, тайланд нь хариу өгөх;

5.2.11. Хариуцсан бүс нутгийн орнуудаас Монгол Улсад суугаа ДТГ-уудтай харилцах, хамтран ажиллах;

5.2.12. Хариуцсан бүс нутаг дахь ДТГ-уудаас ирүүлсэн мэдээ, мэдээллийг яамны албан ёсны цахим хуудсанд байршуулах, баяжуулах.

gansukhНэр:   Дамдин ГАНСҮХ

Төрсөн он,сар, газар:1969 онд Архангай аймагт төрсөн

Төгссөн сургууль:

1986  онд  Архангай аймгийн Хотонт сумын 10 жилийн дунд сургууль

1987  онд  МУИС-ийн Хэл бичгийн факультет

1992  онд  Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль

1999  онд  БНСУ-ын Сувон хотын Ажугийн Их сургууль

Олон улсын сэтгүүлзүйн бакалавр, Бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй

Ажлын туршлага:

1992-1997  ГХЯ-ны Хэвлэл, мэдээллийн хэлтэст атташе;

1999-2000  ГХЯ-ны Улс төрийн газарт АСЕАН-ы орнуудыг хариуцсан ажилтан;

2000- 2004  Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа ЭСЯ-ны Хоёрдугаар нарийн бичгийн дарга бөгөөд НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн орлогч;

2004- 2007  ХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын Нэгдүгээр нарийн бичгийн дарга;

2007-2010  Монгол Улсаас Канад Улсад суугаа ЭСЯ-ны Зөвлөх;

2010-2011  ГХЯ-ны Стратегийн төлөвлөлт, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын Зөвлөх;

2011- 2013  Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Ажлын албаны Зөвлөх;

2013-2016  Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх, Дэд тэргүүн;

2016 оноос  ГХЯ-ны Америк, Ойрхи дорнод, Африкийн газрын захирлаар тус тус ажиллаж байна.

Гадаад хэлний мэдлэг: Англи, Орос хэлний мэдлэгтэй

Зургаа. Олон талт хамтын ажиллагааны газар

 

      • Чиг үүрэг
        • НҮБ болон олон улс, бүс нутгийн засгийн газар хоорондын байгууллагын хүрээнд баримтлах бодлого, чиглэлийг тодорхойлж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, үр өгөөжийг дээшлүүлэх;
        • НҮБ болон олон улс, бүс нутгийн засгийн газар хоорондын байгууллагын үйл ажиллагаанд Монгол Улсын идэвхтэй оролцоог хангах, байр суурь, нэр хүнд, ашиг сонирхлыг хамгаалах;
        • НҮБ болон олон улс, бүс нутгийн засгийн газар хоорондын байгууллагын үйл ажиллагаа, тогтоол шийдвэр, тулгамдсан болон шинээр гарч ирж буй асуудлаар судалгаа хийх, яамны удирдлага, холбогдох дээд байгууллагыг мэдээллээр хангах;
        • Манай улсын эрх ашгийг тусгасан заалтуудыг НҮБ болон олон улс, бүс нутгийн бусад байгууллагын баримт бичиг, хөтөлбөр, тогтоол шийдвэрт тусгуулж байх;
        • НҮБ болон олон улс, бүс нутгийн байгууллагын шугамаар хэрэгжүүлэх хөтөлбөр, төслийн чиг үүрэг, хүрээг тохиролцон хэрэгжилтийн байдалд ерөнхий хяналт тавьж, үр өгөөжийг дээшлүүлэх, тоо хэмжээг нэмэгдүүлж хөгжлийн тусламж дэмжлэгийн шинэ чиглэл, эх үүсвэрийг дайчлах;
        • НҮБ болон олон улс, бүс нутгийн байгууллагын шугамаар болох хурал, чуулган, яриа хэлэлцээ зэрэг олон талт арга хэмжээнд төлөөлөгч оролцуулах, баримтлах үндсэн чиглэл, удирдамжийг боловсруулах, санал өгөх эрх олгох, манай улсын байр суурийг тодорхойлон илэрхийлэх, нотлох, оролцооны дүнгийн тухай тайлан мэдээг гаргуулах ажлыг зохион байгуулах;
        • Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх тухайлбал, эдийн засаг, ядуурлыг бууруулах, байгаль орчин, хүмүүнлэгийн олон талт үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах;
        • Олон улс, бүс нутгийн болон олон талт хамтын ажиллагаан дахь Монгол Улсын бодлого, байр суурийг дотоодын холбогдох байгууллагад таниулан танилцуулах, харилцан мэдээлэл солилцох;
        • НҮБ, түүний системийн байгууллагын дэргэд суугаа БТГ-уудын ажлыг удирдан чиглүүлэх, заавраар хангах, ажилд нь үнэлэлт дүгнэлт өгөх.
      • Хариуцах ажил
        • Улстөр, аюулгүй байдал, зэвсэг хураах асуудлаар дараах байгууллага, эвслүүдтэй хамтарч ажиллах. Үүнд: Монгол-НҮБ-ын харилцаа, НҮБ-ын Ерөнхий Ассамблей, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн, НҮБ-ын Энхийг сахиулах үйл ажиллагаа, НҮБ-ын Зэвсэг хураах бага хурал, Олон улсын атомын энергийн агентлаг, Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний байгууллага, Зэвсэг хураах комисс, Химийн болон биологийн зэвсгийг хориглох конвенцын байгууллага, Европын Аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага, НҮБ-ын Сансрын хороо, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба, Ардчилал, олон улсын сонгуулийн хүрээлэн, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг, Азид хамтын ажиллагаа, итгэлцэл бэхжүүлэх бага хурал, Азийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээ гэх зэрэг;
        • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн асуудлаар дараах байгууллага, эвслүүдтэй хамтарч ажиллах. Үүнд: НҮБ-ын Ерөнхий Ассамблей, 77-гийн бүлэг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Үйлдвэх хөгжлийн байгуллага, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Байгаль орчны Ассамблей, ДГХБО-уудын ОУСТ, НҮБ-ын Ойн форум, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь конвенцийн Оролцогч талуудын бага хурал, НҮБ-ын Цөлжилтийн эсрэг конвенцийн оролцогч талуудын бага хурал, Дэлхийн цаг уурын байгууллага, Дэлхийн хүрээлэгч орчны сан, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан, Дэлхийн хүнсний хөтөлбөр, Мал амьтны халдварт өвчинтэй тэмцэх олон улсын байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн оюуны өмчийн байгууллага, Олон улсын далайн тээврийн байгууллага, Олон улсын цахилгаан холбооны байгууллага, Дэлхийн шуудангийн холбоо гэх зэрэг;
        • Ардчилал, засаглал, нийгмийн хөгжил, соёл, хүмүүнлэгийн асуудлаар дараах байгууллага, механизмуудтай хамтарч ажиллах. Үүнд: НҮБ-ын Ерөнхий Ассамблей, НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүн амын сан, ДЭМБ, ЮНЕСКО, НҮБ-ын Соёл, иргэншлийн холбоо, НҮБ-ын Хүмүүнлэгийн алба, Олон улсын Парламентын Холбоо, Ази-Европын уулзалт, Нээлттэй засаглалын түншлэл гэх зэрэг;
        • Олон улсын байгууллагын сонгуульд баримтлах чиглэл, удирдамжийг боловсруулах;
        • НҮБ, олон улсын болон бүс нутгийн бусад байгууллагын хүрээнд ардчилал, хүний эрх, цөмийн зэвсэг зэрэг асуудлаарх Монгол Улсын авч явдаг санал, санаачилгуудыг урагшлуулах, шинээр санал санаачилга гаргах боломжийг эрэлхийлэн ажиллах. Үүнд: Олон улсын хамтын ажиллагааны сан, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ санаачлага, Монгол Улсын Цөмийн зэвсэггүй статус гэх зэрэг;
        • Монгол Улсаас Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайдын түвшинд оролцох олон улс, бүс нутгийн хурал, чуулганы бэлтгэл, НҮБ болон олон улс, бүс нутгийн байгууллагад хийх айлчлалын бэлтгэлийг хангаж хэрэгжүүлэх, мөрөөр авах арга хэмжээг төлөвлөх, хэрэгжилтийг хангах;
        • НҮБ болон олон улс, бүс нутгийн байгууллагын удирдлагыг Монгол Улсад урьж айлчлуулах ажлыг төлөвлөн хэрэгжүүлэх;
        • НҮБ-ын мандаттай олон улсын Энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын оролцоог нэмэгдүүлэх;
        • НҮБ болон олон улс, бүс нутгийн байгууллагын хурал зөвлөгөөнийг өөрийн оронд зохион байгуулах асуудлыг санаачлах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

6.2.10. НҮБ болон олон улс, бүс нутгийн бусад байгууллагын удирдах дээд байгууллагад сонгогдох асуудлаар судалгаа хийх, санал боловсруулах, сонгогдох бэлтгэлийг ханган ажиллах, зохицуулах;

6.2.11. Хариуцсан чиглэлээр шуурхай мэдээ, танилцуулах мэдээ, судалгаа боловсруулах;

6.2.12. НҮБ болон олон улс, бүс нутгийн байгууллагын шугамаар авч буй тусламжийн үр өгөөжийг дээшлүүлэхэд анхаарч НҮБ-ын Хөгжлийн тусламжийн ерөнхий хүрээ, Орны хөтөлбөр болон бусад хөтөлбөрийг боловсруулахад Монгол Улсын холбогдох байгууллагуудын оролцоог хангах, зохицуулах, хэрэгжилтэд  хяналт тавих;

6.2.13. НҮБ болон олон улс, бүс нутгийн байгууллагад Монгол Улсын Засгийн газраас төлөх татвар, хандивыг хугацаанд нь шилжүүлж байхад хяналт тавьж ажиллах;

6.2.14. Хариуцсан асуудлаар ДТГ-уудын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, заавраар хангах, үйл ажиллагааг нь үнэлэн дүгнэж, тайланд нь хариу өгөх;

6.2.15. Монгол Улс дахь НҮБ болон олон улс, бүс нутгийн байгууллагын суурин төлөөлөгчийн газруудтай харилцах, хамтран ажиллах;

6.2.16. Хариуцсан ДТГ-уудаас ирүүлсэн мэдээ, мэдээллийг яамны албан ёсны цахим хуудсанд байршуулах, баяжуулах.

Нэр: Даваасүрэн ГЭРЭЛМАА 

Төрсөн он,сар, газар:1976 онд Улаанбаатар хотод төрсөн

Төгссөн сургууль:

1994               Монгол Улсын Их сургуулийн дэргэдэх Лицей дунд сургууль

1998               Монгол Улсын Их сургууль, олон улсын харилцааны мэргэжилтэн, франц судлал

2000               Франц Улсын Засаг захиргааны дээд сургууль

2001               Шинэ Зеланд Улсын Веллингтоны их сургууль

2009               Туркийн дипломатын академид мэргэжил дээшлүүлсэн

Ажилласан байдал

1998               Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн

2000-2002     Гадаад харилцааны яамны Европын газрын атташе

2003-2007     Парис дахь ЭСЯ, Женев дэх Байнгын төлөөлөгчийн газарт 3 дугаар нарийн бичгийн дарга

2007-2011     Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газарт 2 дугаар нарийн бичгийн дарга

2011-2014     Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт 1 дүгээр нарийн бичгийн дарга

2014-2018     Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал

2018.11 дүгээр сараас      Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал

Гадаад хэлний мэдлэг: Франц, Англи, Орос

Долоо. Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газар

      • Чиг үүрэг
        • Гадаад худалдаа, эдийн засгийн асуудлаар Монгол Улсын ашиг сонирхлыг хамгаалах;
        • Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах дипломат бодлогыг явуулах;
        • Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны нэгдсэн бодлого боловсруулах, төлөвлөх, зохицуулах;
        • Эдийн засгийн түншлэл, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлыг нэгдсэн бодлого, зохицуулалтаар хангах;
        • Олон улс, бүс нутгийн болон эдийн засгийн олон талт хамтын ажиллагаан дахь Монгол Улсын бодлого, байр суурийг таниулах, харилцан мэдээлэл солилцох.
      • Хариуцах ажил
        • Олон улс, бүс нутаг, гадаад орнуудтай хөгжүүлэх гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны нэгдсэн болон дунд, урт хугацааны бодлого боловсруулах, зохицуулах;
        • Гадаад худалдаа, эдийн засаг, санхүүгийн асуудлаар олон улсын болон бүс нутгийн эдийн засгийн байгууллагуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, үндэсний байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, дараах олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллах, гэрээ хэлэлцээр байгуулахад нэгдсэн зохицуулалтаар хангаж ажиллах. Үүнд: Дэлхийн худалдааны байгууллага, НҮБ-ын худалдаа, хөгжлийн бага хурал (ЮНКТАД), Олон улсын худалдааны төв, Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк,  ЕвроАзийн эдийн засгийн холбоо, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага зэрэг олон улсын худалдаа, санхүү, эдийн засгийн хамтийн ажиллагааны байгууллага; Монгол-Японы Засгийн газар, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт, Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны дэргэдэх худалдаа, хөрөнгө оруулалтын дэд хороо, Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтын ажиллагааны ажлын хэсэг, Монгол-Америкийн худалдаа хөрөнгө оруулалтын Ерөнхий хэлэлцээрийн хүрээнд байгуулсан Худалдаа хөрөнгө оруулалтын зөвлөл, Эдийн засгийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээ (EPD) зэрэг хоёр талт зөвлөлдөх механизм, Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр (АПТА), Номхон далайн бүсийн түншлэл хэлэлцээр (ТПП), Монгол-Канадын “Хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах, хөхиүлэн дэмжих хэлэлцээр” зэрэг гэрээ, хэлэлцээ багтана;
        • Оюутолгойн зэсийн орд, Таван толгойн нүүрсний орд зэрэг стратегийн гэрээ болон эдийн засгийн хамтын ажиллагааны томоохон төсөл хөтөлбөрүүдэд оролцох, судалгаа хийх, дэмжлэг үзүүлэх;
        • Хоёр болон олон талт худалдаа,эдийн засгийн гэрээ хэлэлцээрийг нэгдсэн зохицуулалтаар хангах;
        • Түнш орнуудтай худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах санаачилга, хөтөлбөрийн хэрэгжилтийг нэгдсэн зохицуулалтаар хангах. Үүнд: Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр хэрэгжүүлэх, БНСУ, БНХАУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээрт холбогдох ТЭЗҮ-ийн хамтарсан судалгаа хийх, Монгол Улсын Замын-Үүд болон БНХАУ-ын Эрээний хил дамнасан чөлөөт бүс байгуулахад холбогдох асуудал багтана;
        • Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр зохиогдох олон улсын эдийн засгийн форум, уулзалт, үзэсгэлэн худалдаанд бэлтгэх. Үүнд: Давосын эдийн засгийн чуулга уулзалт, Боао-гийн эдийн засгийн чуулга уулзалт гэх зэрэг;
        • Олон улсын эдийн засгийн байдлыг судлах, чингэхдээ мэдээлэл цуглуулах, статистик судалгаа гаргах;
        • Нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэл, түүний хэрэгжилтийг гаргахад шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах;
        • Хариуцсан чиглэлээр шуурхай мэдээ, танилцуулах мэдээ, судалгаа боловсруулах;
        • Хариуцсан асуудлаар ДТГ-уудын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, заавраар хангах, үйл ажиллагааг нь үнэлэн дүгнэж, тайланд нь хариу өгөх;

7.2.11. Хариуцсан чиглэлээрх мэдээ, мэдээллийг яамны албан ёсны цахим хуудсанд байршуулах, баяжуулах.

Найм. Төрийн захиргааны удирдлагын газар (хуулийн хэлтэс, санхүү, эдийн засгийн хэлтэс, гадаад харилцааны төв архивтай)

 

8.1. Чиг үүрэг

      • Дипломат албаны хүний нөөцийн бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх, нэгдсэн удирдлагаар хангах, албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх тогтолцоог бүрдүүлэх;
      • Салбарын хүний нөөцийн удирдлагын мэдээллийн санг бүрдүүлэх;
      • Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв боловсруулах үйл ажиллагаанд бүх талын дэмжлэг үзүүлэх, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах;
      • Монгол Улсаас хилийн чанадад суугаа ДТГ болон гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын үл хөдлөх хөрөнгийн асуудлыг эрхлэх, эрх зүйн орчинг төгөлдөржүүлэх, эдийн засгийн төлөвлөлтийг эрхлэх;
      • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлын хүрээний зорилтыг хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэх;
      • Яамны удирдлага болон яам чиг үүргээ хэрэгжүүлэхэд хууль эрх зүйн зөвлөгөө үзүүлэх;
      • Дипломат албаны эрх зүйн орчин, үйл ажиллагааны зохицуулалтыг боловсронгуй болгох ажлыг зохион байгуулах;
      • Яам, дипломат төлөөлөгчийн газар болон албан хаагчдын хооронд үүссэн хөдөлмөрийн болон бусад маргааныг хуулийн хүрээнд шийдвэрлүүлэх;
      • Гадаад харилцааны төв архивын үйл ажиллагааг удирдлагаар хангах;
      • Мэдээллийн технологийн үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах.

 

8.2. Хариуцах ажил

      • Яамны удирдлагын манлайллыг хангах чиг үүргийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;
      • Хүний нөөцийн бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэх, албан хаагчдын давтан сургалтын тогтолцоог бүрдүүлэх, дотоод сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах, хүний нөөцийн удирдлагын мэдээллийн санг бүрдүүлэх;
      • Яамны Төрийн албаны салбар зөвлөл, Ёс зүйн хорооны хуралдааныг зохион байгуулах, тэдгээрээс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
      • Дипломат ажилтны сахилгын тусгай дүрмийн хэрэгжилтийг хангах;
      • Яамны ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг баталгаажуулах, тэдгээртэй үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээ байгуулах, байгуулсан гэрээг дүгнэх, хөдөлмөрийн сахилга бат, дотоод журмыг чанд мөрдүүлэх, холбогдох мэдээ тайланг гаргуулах, шагнаж урамшуулах, хариуцлага тооцох тогтолцоог бүрдүүлэх;
      • Яамны нэгж, дипломат төлөөлөгчийн газар болон бусад төрийн байгууллага хоорондын харилцаа, ажлын уялдаа холбоог хангах;
      • Хилийн чанадад суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар албаны зориулалтаар газар, үл хөдлөх хөрөнгө худалдан авах, түрээслэх, гадаад улсын дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар Монгол Улсад байгуулахад бүх талын дэмжлэг үзүүлэх;
      • Нууц бичиг баримт хүлээн авах, бүртгэх, хадгалах, холбогдох байгууллагад хүргүүлэх ажлыг зохион байгуулах;
      • Дипломат шуудангийн үйл ажиллагааг эрхлэх, зохион байгуулах, удирдлагаар хангах;
      • Яамны үйл ажиллагаанд орчин үеийн техник технологи нэвтрүүлэх, аюулгүй байдлыг хангах, төрийн нууцыг хадгалах, хамгаалах, албан хэргийн хөтлөлтийг эрхлэх, яамны хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлж, тэдгээрт үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь бүх талын дэмжлэг үзүүлэх;
      • Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, авлигатай тэмцэх, төрийн байгууллагын шударга, ил тод байдлын түвшинг дээшлүүлэхэд чиглэгдсэн төрийн бодлогыг нийт ажилтнуудад сурталчилах, тэдгээрийг энэ чиглэлээр соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах;
      • Яам болон дипломат төлөөлөгчийн газрын ажилтны хууль ёсны эрх, эрх ашгийг хамгаалах, ажилтнуудын орон сууц, зуслан, эрүүл мэнд, тэтгэлэг зэрэг нийгмийн асуудлыг хариуцах;
      • Хариуцсан чиглэлээрх мэдээ, мэдээллийг яамны албан ёсны цахим хуудсанд байршуулах, баяжуулах.
      • Хариуцсан асуудлаар ДТГ-уудын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, заавраар хангах, үйл ажиллагааг нь үнэлэн дүгнэж, тайланд нь хариу өгөх;
      • Яаманд оюутан дадлага хийх ажлыг зохион байгуулах, хяналт тавих;
      • Хариуцсан чиглэлээрх мэдээ, мэдээллийг яамны албан ёсны цахим хуудсанд байршуулах, баяжуулах.

 

8.3.Хуулийн хэлтэс

 

      • Хариуцах ажил
        • Сайд, Төрийн нарийн бичгийн даргын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хууль тогтоомжид нийцүүлэх талаар дүгнэлт гаргах, санал өгөх, тушаалыг албажуулан бүртгэх, дугаар олгох, архивт шилжүүлэх;
        • Салбарын үйл ажиллагаанд хамаарах зохицуулалтыг холбогдох нэгжтэй хамтран боловсруулах, батлуулах, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон актыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлж, хүчин төгөлдөр болгох, хэрэгжилтийг хангах, төрөлжүүлэн эмхтгэх;
        • Салбарын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй болон албан хаагчдын зайлшгүй мэдвэл зохих нийтлэг хууль тогтоомжийн системчилсэн лавлагааны санг хөтөлж, яам, дипломат төлөөлөгчийн газрын удирдлага, албан хаагчдад эрх зүйн мэдээлэл, лавлагаа, зөвлөгөө өгөх, түүнийг хэрэглэх практик мэдээллээр хангах;
        • Монгол Улсын хууль, Улсын Их Хурлын болон Засгийн газрын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон эрх зүйн бусад акт болон шийдвэрийн төсөлд яамнаас өгөх санал дүгнэлтийг боловсруулах, холбогдох нэгжийн саналыг тусгах;
        • Гадаад харилцаа, дипломат албанд мөрдөгдөж буй хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр холбогдох газар, нэгжтэй хамтран ажиллах, хууль тогтоомжийн төслийг боловсруулах, Засгийн газар, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлуулах, хэрэгжилтийг хангах;
        • Засгийн газар, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх асуудлаар яамнаас боловсруулсан баримт бичгийн төсөл нь боловсруулалтын болон хууль зүйн шаардлага хангаж буй эсэх талаас нь хянах, хэлэлцүүлгийн бүх шатанд тайлбар, зөвлөгөө, лавлагаа өгөх;
        • Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон бусад байгууллагын шийдвэрийг удирдлагад танилцуулан холбогдох газар, нэгж, дипломат төлөөлөгчийн газарт хүргүүлэх;
        • Яамны үйлчлүүлэгчтэй байгуулах гэрээний төсөл боловсруулах, гэрээг бүртгэх, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих;
        • Яам, дипломат төлөөлөгчийн газар болон албан хаагчийн хооронд үүссэн хөдөлмөрийн болон бусад маргааныг хянан шийдвэрлэхэд оролцох;
        • Албан хаагчдад сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалган тогтоох;
        • Шүүх, эрх бүхий бусад байгууллагаас яам, албан хаагчтай холбоотойгоор үүссэн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийн дагуу төлөөлөн оролцох;
        • Яам, дипломат төлөөлөгчийн газар, харъяа бүтцийн байгууллага болон Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газрын үл хөдлөх хөрөнгө худалдан авах, түрээслэх харилцаанд эрх зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх;
        • Үл хөдлөх хөрөнгө худалдан авах, түрээслэхтэй холбоотой үүссэн маргаантай асуудлыг холбогдох газар, нэгжтэй хамтран шийдвэрлэх.

 

      • Санхүү, эдийн засгийн хэлтэс

 

8.4. Хариуцах ажил

      • Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсруулах, мөрдүүлэх;
      • Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах;
      • Төсвийн ерөнхийлөн захирагчийн батлагдсан төсвийг зориулалтын дагуу, үр ашигтай захиран зарцуулах болон төсвийн ерөнхийлөн захирагчийн урсгал болон хөрөнгө оруулалтын төсвийн төслийн нэгтгэлд хяналт тавьж, Сангийн яаманд оруулах санал, тайлбар, тодруулгын хамт хүргүүлэх, гүйцэтгэлийг хангах ажлыг зохион байгуулах;
      • Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн хүрээний мэдэгдлийг яам, дипломат төлөөлөгчийн газрын жилийн ажлын төлөвлөгөөг гаргаж, нэгтгэн Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газарт хүргүүлж, Засгийн газрын нэгдсэн төсвийн хүрээний мэдэгдэлд саналаа оруулах ажлыг зохион байгуулах;
      • Төсвийн ерөнхийлөн захирагчийн урсгал болон хөрөнгө оруулалтын санхүүжилтийн сарын хуваарийг дипломат төлөөлөгчийн газар, харъяа нэгж бүрээр тэдгээрийн санал, орон тоо, бодит шаардлагад нийцүүлэн хийх, шийдвэрлүүлэх, хүргүүлэх;
      • Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, дээд, өндөр түвшинд хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний төлөвлөгөө, яамны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэр, нөхцөлийг хангах эдийн засгийн төлөвлөлтийг боловсруулах, батлуулах;
      • Засгийн газрын нөөцтэй холбоотой зардлын мөнгийг яамны дансанд төвлөрүүлэх, зардал олгох, төлбөр тооцоог хийх, гүйцэтгэлийн тайлан гаргах, Сангийн яаманд тайлагнах, тайланг тушаах ажлыг зохион байгуулах;
      • Шаардлагатай тохиолдолд төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцын сарын хуваарьт өөрчлөлт оруулж, зохицуулалт хийх талаар санал боловсруулах;
      • Дипломат төлөөлөгчийн газрын улирал, хагас жил, жилийн эцсийн санхүүгийн тайланг хүлээн авч, нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргаж, хуулийн хугацаанд Үндэсний аудитын газарт хүргүүлэх ажлыг зохион байгуулах;
      • Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланг гаргаж, Сангийн яамтай урсгал болон хөрөнгө оруулалтын санхүүжилт, улсын төсөвт төвлөрүүлсэн хөрөнгийн тооцоог нийлэх, Үндэсний аудитын газарт хүргүүлж, тухайн жилийн санхүүгийн нэгтгэсэн тайланд аудит хийлгэж, дүгнэлт гаргуулах;
      • Яамны санхүүжилтийн тооцоог хагас, бүтэн жилээр төрийн сантай нийлэх;
      • Засгийн газрын олон улсын байгууллагад төлөх ёстой төлбөр, хураамжийг төсөвт тусгаж, зохих хугацаанд нь шилжүүлэх;
      • Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрын үл хөдлөх хөрөнгө худалдан авах, түрээслэх төлөвлөгөөг боловсруулж, жил бүр үнэлгээ хийх, засвар хийх хуваарь гаргах, шаардлагатай хөрөнгийг төсөвт тусгах, дипломат төлөөлөгчийн газарт шилжүүлэх;
      • Дипломат төлөөлөгчийн газрын албан хэрэгцээнд зориулсан үнэт цаасыг хүргүүлэх, тооцоо хийх, зарцуулалтад хяналт тавих.
      • Гадаад харилцааны төв архив

 

8.5. Хариуцах ажил

      • Яам, дипломат төлөөлөгчийн газрын архив, албан хэрэг хөтлөлтийн ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
      • Архивын эрдэм шинжилгээ, судалгаа, арга зүйн баримт бичгүүдийг боловсруулах;
      • Гадаад орнуудын архивын газрын туршлага судлах;
      • Архивын баримтыг авран хамгаалах, нүүлгэн шилжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах;
      • Баримт бичиг нягтлан шалгах арга зүйн комиссыг хуралдуулах, хуралдааны шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих;
      • Архивт баримт хүлээн авах, тоо бүртгэл үйлдэх, цахим хувь үйлдэх, мэдээллийн санд бүртгэх, хадгалалт, ашиглалт, хамгаалалтын шаардлагыг хангах нөхцлийг бүрдүүлэх;
      • Байгууллага, иргэдэд архивын цахим болон цаасан баримтаар үйлчилж, лавлагаа, хуулбар олгох.

 

 

Овог, нэр:                                Сэсээрийн Золжаргал

Төрсөн он, газар:                 1979 онд Ховд аймагт төрсөн

Төгссөн сургууль:

2005 онд                       АНУ-ын Стрэйер их сургуулийг Олон улсын бизнес мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн

 

2016 онд                       БНХАУ-ын Жөзян их сургуульд Хятад судлал мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан


Ажилласан байдал
:

2004-2006                   АНУ-ын Вашингтон хотын ПАДКО/АЭКОМ компанид дадлагажигч, гэрээний туслах ажилтан

2006-2008                   НҮБ, АХБ-ны төслүүдэд менежер, зохицуулагч, эксперт

2008-2011                   Монголын Мянганы сорилтын санд хөтөлбөр хяналтын мэргэжилтэн

2011-2014                   Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-нд консулын техник ажилтан, атташе

2014-2015                   ГХЯ-ны ТЗУГ-ын дэд захирал

2016-2017                   ГХЯ-ны БТГ-ын зөвлөх

2017-2020                   Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны зөвлөх, зөвлөх бөгөөд консулын хэлтсийн дарга

2020.09.24-нөөс         ГХЯ-ны ТЗУГ-ын захирал

 

Гадаад хэлний мэдлэг:

Англи, Орос

Ес. Олон улсын гэрээ, эрх зүйн газар (хүний эрхийн хэлтэс, хилийн хэлтэстэй)

 

9.1. Чиг үүрэг

      • Гадаад харилцаанд хамаарах олон улсын эрх зүйн бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, зохицуулах;
      • Гадаад харилцааны бодлого, зорилтыг олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээний дагуу хэрэгжүүлэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх;
      • Монгол Улсаас бусад улс, олон улсын байгууллагатай олон улсын болон байгууллага хоорондын гэрээ байгуулах, хяналт тавих;
      • Монгол Улсын олон улсын гэрээ дотоодын хууль тогтоомжтой хэрхэн нийцэж буй асуудлаар тухай бүр санал боловсруулах.

9.2. Хариуцах ажил

      • Монгол Улсын хоёр болон олон талт бүхий л салбарын олон улсын гэрээ байгуулах, холбогдох бусад байгууллагад энэ чиглэлээр хууль зүйн дэмжлэг үзүүлэх;
      • Oлон улсын эрх зүйн тулгамдсан асуудлаар санал боловсруулах, байр суурь тодорхойлох, олон улсын эрх зүйн зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах;
      • Үндэсний хууль тогтоомж ба олон улсын гэрээний эрх зүйн уялдааг хангах болон олон улсын гэрээ байгуулах ажлыг үндэсний хэмжээнд аргачлал, хяналтаар хангах;
      • Олон улсын гэрээний төсөл боловсруулахад дэмжлэг үзүүлэх, гэрээ байгуулах хэлэлцээ хийх, хэлэлцээнд оролцох, орчуулгыг хянан баталгаажуулах, ёсчлон бэлтгэх, гэрээ байгуулах, батлуулах, соёрхон батлуулах, гэрээний биелэлтэд хяналт тавих;
      • Олон улсын гэрээний бүртгэл хөтлөх, архивт хадгалуулах, хэвлэн нийтлүүлэх;
      • Бусад улстай байгуулсан агаарын хэлэлцээрийн дагуу иргэний нийсэхийн тээвэрлэгчийг томилох асуудлаар холбогдох байгууллагатай хамтран ажиллах;
      • Бусад байгууллагаас санал авахаар ирүүлсэн УИХ, Засгийн газрын шийдвэрийн төслийг олон улсын гэрээнд нийцэж байгаа эсэхийг судалж, холбогдох нэгжтэй хамтарч санал боловсруулах;
      • Олон улсын зохион байгуулалттай гэмт хэрэг (терроризм, хүний наймаа, мөнгө угаах, мансууруулах бодис гэх мэт)-тэй тэмцэх асуудлаар дотоод, гадаадын байгууллагатай хамтран ажиллах;
      • Олон улсын эрх зүйн чиглэлээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 3, 6 дугаар хороо, Эрчим хүчний харти, Олон улсын шүүх (ICJ), Олон улсын эрх зүйн комисс (ILC), Олон улсын худалдааны эрх зүйн комисс (UNCITRAL), НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэргийн алба (UNODC), Олон улсын эрүүгийн шүүх (ICC), Олон улсын далайн байгууллага (IMO), Ази, Африкийн хуулийн зөвлөлдөх хороотой хамтран ажиллах;
      • Хариуцсан чиглэлээр шуурхай мэдээ, танилцуулах мэдээ болон судалгаа боловсруулах;
      • Хариуцсан асуудлаар ДТГ-уудын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, заавраар хангах, үйл ажиллагааг нь үнэлэн дүгнэж, тайланд нь хариу өгөх;
      • Хариуцсан чиглэлээрх мэдээ, мэдээллийг яамны албан ёсны цахим хуудсанд байршуулах, баяжуулах.

9.3.Хүний эрхийн хэлтэс

9.3. Хариуцах ажил

9.3.1. Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах болон хүмүүнлэгийн эрх зүйн чиглэлээр Монгол Улсын хүлээсэн олон улсын эрх, үүргийн хэрэгжилтэд хяналт тавих;

9.3.2. Xүний эрхийн чиглэлээрх олон улсын гэрээнд нэгдэн орох, хэрэгжилтийн тайлагналтыг нэгтгэн хянах;

9.3.3. НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газар, Хүний эрхийн зөвлөл, хүний эрхийн гэрээний хороод, Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын газар, Олон улсын Шилжилт хөдөлгөөний байгууллага, Олон улсын Улаан загалмайн хороо зэрэг хүний эрх, хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн олон улсын байгууллагатай харилцах;

9.3.4. Хүний эрхийн чиглэлээр үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх.

9.4.Хилийн хэлтэс

9.4. Хариуцах ажил

9.4.1. Монгол Улсын олон улсын хилийн дэглэм болон боомтыг зохицуулсан хоёр талт гэрээг хариуцах;

9.4.2. Төрөөс хилийн талаар баримтлах бодлогыг үндэслэн хилийн асуудлаар гэрээ байгуулах;

9.4.3. Xөрш улстай байгуулсан хилийн боомтын тухай хоёр талт гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, санал дүгнэлт боловсруулах, шаардлагатай тохиолдолд нэмэлт, өөрчлөлт оруулах;

9.4.4. Tөрийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд хилийн боомт нээх, хаах, горимд өөрчлөлт оруулах асуудлыг хөрш улстай харилцан хэлэлцээр байгуулахыг хариуцах, мөн боомтын зэрэглэлийг өөрчлөх саналаа холбогдох байгууллагад уламжлах.

Арав. Консулын газар

 

10.1. Чиг үүрэг

10.1.1. Консулын харилцааны эрх зүйн бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, зохицуулах;

10.1.2. Консулын харилцаа, эрх зүйн асуудлаар судалгаа хийж, санал боловсруулан УИХ-ын чуулган, УИХ-ын БХ, ҮАБЗ, ЗГ-ын хуралдаан, ГХ-ын Сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэр гаргуулах;

10.1.3. Гадаадад байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх;

10.1.3. Монгол иргэдийн гадаадад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх бодлого, стратеги, арга хэмжээг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах;

 

10.2. Хариуцах ажил

10.2.1. Консулын харилцаанд хамаарах олон улсын эрх зүйн талаар судалгаа хийх, олон улсын гэрээ байгуулах үндэслэлийг боловсруулах, яриа хэлэлцээнд оролцох, консулын харилцаанд хамаарал бүхий үндэсний хууль тогтоомжийн төслийг боловсруулахад саналаа тусгах;

10.2.2. Монгол Улсын консулын байгууллагын байршил, эрэмбэ, бүтэц, орон тоог шийдвэрлүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах;

10.2.3. Консулын харилцаа, үйлчилгээний холбогдолтой судалгаа, мэдээллээр төрийн байгууллага, иргэдийг хангах, мэдээллийн сан үүсгэх, шинэчлэх;

10.2.4. Цахим консулын тогтолцоог хөгжүүлэх, консулын үйлчилгээг цахимаар үзүүлэх, консулын төлөөлөлгүй улс, бүс нутаг, хотод буй монгол иргэдэд консулын үйлчилгээ үзүүлэх цахим тогтолцоог бүрдүүлэх;

10.2.5. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, холбогдох үндэсний хууль тогтоомжийг хэрэгжүүлэх;

10.2.6. Монгол Улсын харьяатаас гарсан, монгол үндэстэн иргэдэд виз олгох, оршин суух зөвшөөрөл олгох эрх зүйн орчинг бүрдүүлэх;

10.2.7. Консулын харилцааг хөгжүүлэх, консулын байгууллага байгуулах, консулын байгууллагын тэргүүн, ДТГ-ын консулын хэлтсийн дарга, консулын албан тушаалтан, өргөмжит консулыг томилох үндэслэл боловсруулах,  шаардлагатай зөвшөөрөл авах, үүрэгт ажилд нь оруулах, гадаадын холбогдох улсын энэ төрлийн хүсэлтэд хариу өгөх;

10.2.8. Хоёр талын консулын харилцааны тэргүүлэх чиглэл, зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагааны зарчмыг тодорхойлох;

10.2.9. Консулын байгууллагын байршил, эрэмбэ, бүтэц, ач холбогдол, ажлын ачаалал, зардлын талаар тогтмол судалгаа хийж, санал дүгнэлт боловсруулж, шийдвэрлүүлэх;

10.2.10. Монгол Улсын Консулын албаны төлөвлөгөөг боловсруулах, тайланг гаргах, ДТГ, өргөмжит консулыг удирдлага, заавраар хангах, тайланд нь үнэлэлт дүгнэлт өгөх;

10.2.11. ДТГ-ын консулын ажил үүргийн хуваарийг хянах, зөвлөмж өгөх, консулын албан тушаалтнуудыг сургалт, давтан сургалтанд хамруулах;

10.2.12. Гадаадад байгаа монгол иргэдийн бүртгэл, сэдэвчилсэн судалгаа хөтлөх, сайжруулах, иргэдэд зориулсан мэдээлэл, сурталчилгаа, гарын авлага боловсруулж түгээх, шаардлагатай тохиолдолд сэрэмжлүүлэг, зөвлөмж гаргах;

10.2.13. Гадаадад хууль ёсны эрх ашиг нь зөрчигдсөн монгол иргэдийг эрх зүйн хамгаалалтад оруулах, зөрчигдсөн эрхийг сэргээх, хүний эрхийн хэм хэмжээг хангуулах талаар холбогдох улсын төрийн байгууллага, өмгөөлөгчидтэй хуулийн хүрээнд шаардлагатай бүх арга хэмжээг авах;

10.2.14. Хар тамхи, хүний худалдаа, зохион байгуулалттай гэмт хэрэгт холбогдохоос иргэдийг урьдчилан сэргийлэх арга хэмжээг улсын хэмжээнд төлөвлөж хэрэгжүүлнэ;

10.2.15. Кибер гэмт хэргийн хохирогч болохоос иргэдийг урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон иргэдийн эрх ашгийг хамгаалах, өмгөөллөөр хангах, хохиролыг барагдуулах эрх зүйн зохицуулалтыг судлах;

10.2.16. Гадаадад байгаа монгол иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах чиглэлээр гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгуулагатай хамтын ажиллагаа тогтоож, хөгжүүлнэ;

10.2.17. Гадаадад байгаа монгол иргэдэд үндэсний нийгэм, эдийн засгийн хөтөлбөрүүдийг хүргэх ажлыг зохион байгуулах, хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх;

10.2.18. Консулын үйлчилгээний хүртээмж, чанар, шуурхай, соёлч байдлыг хангах, мэргэшсэн байх, ил тод, нээлттэй байх, хариуцлага хүлээх тогтолцоог нэвтрүүлж хэрэгжүүлэх;

10.2.19. Иргэний бүртгэл, нотариат, виз, паспорт, буцах үнэмлэх гэх мэт төрийн үйлчилгээг иргэнд хүргэх хэм хэмжээг баталж, мөрдөх, үйлчилгээний дэвшилтэд менежментийг нэвтрүүлэх, тэмдэгтийн болон үйлчилгээний хураамжийг нэгдмэл болгох;

10.2.20. ДТГ-аас төрийн цахим үйлчилгээг иргэдэд үзүүлэх боломжийг бүрдүүлэх;

10.2.21. Консулын төлөлөлөл байдаггүй улс, бүс нутаг, хотод консулын үйлчилгээг иргэнд цахимаар хүргэх;

10.2.22. Хариуцсан чиглэлээр шуурхай мэдээ, танилцуулах мэдээ болон судалгаа боловсруулах;

10.2.23. Хариуцсан асуудлаар ДТГ-уудын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, заавраар хангах, үйл ажиллагааг нь үнэлэн дүгнэж, тайланд нь хариу өгөх;

10.2.24. Хариуцсан чиглэлээрх мэдээ, мэдээллийг яамны албан ёсны цахим хуудсанд байршуулах, баяжуулах.

Нэр: Лханаажав МӨНХТҮШИГ

Төрсөн он,сар, газар: 1984 онд  Улаанбаатар хотод төрсөн

Боловсрол:

2001                        Улаанбаатар хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль

2007                        Хууль зүйн ухааны бакалавр, БНХАУ-ын Гадаад харилцааны их сургууль

2016                       Хууль зүйн ухааны магистр, БНХАУ-ын Бээжингийн их  сургуулийн Хуулийн сургууль

 Ажил эрхэлсэн байдал:

2008                         Гадаад харилцааны яамны Ёслолын хэлтсийн ажилтан

2008 – 2011             Гадаад харилцааны яамны Гэрээ, эрх зүйн газрын атташе

2011 – 2014             Стокгольм дахь ЭСЯ-ны консул, гуравдугаар нарийн бичгийн дарга, атташе

2014 – 2016             Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын хоёрдугаар нарийн бичгийн дарга

2016 – 2018             Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд захирал

2018.10 –                  Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал

Гадаад хэлний мэдлэг:  Англи, Хятад

Арван нэг. Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газар

 

11.1. Чиг үүрэг

11.1.1. Монгол Улсын гадаад бодлогыг олон улсын тавцанд үндэсний соёл, урлаг,   өв уламжлал, түүхэн үнэт зүйлээр дамжуулан хэрэгжүүлэх олон нийтийн дипломат харилцаа болон соёлын бодлого, стратегийг төлөвлөх, нэгдмэл байдлаар зохион байгуулах;

11.1.2. Олон улсын тавцанд Монгол Улсын язгуур эрх ашгийг хамгаалах, нэр хүндийг өргөх, бэхжүүлэх, дипломат харилцааг өргөжүүлэхэд чиглэсэн зөөлөн хүчний үйл ажиллагааг нэгдсэн зохицуулалтаар хангах;

11.1.3. Соёлын гадаад харилцаагаар дамжуулан Монгол Улсын гадаад сурталчилгааг эрчимжүүлэх бодлогыг нэгдсэн зохицуулалтаар хангах;

11.1.4. Дэлхийд нэр хүндтэй соёлын байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар соёлын гадаад харилцааг идэвхижүүлэх, үр нөлөөг нь нэмэгдүүлэх бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх;

11.1.5. Монгол Улсыг олон улсын Монгол судлалын төв болох чиглэлээр бодлого боловсруулан хэрэгжүүлэх;

11.1.6. Хилийн чанад дахь монгол сургууль, монголчуудын үүсгэл санаачлагын байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, монгол хэл, соёл, ёс заншлыг сурталчлан таниулах, сургах үйл ажиллагааг нэгдсэн бодлогоор хэрэгжүүлэх;

11.1.7. Гадаадын хэвлэл мэдээлээр дамжуулан Монгол Улсыг дэлхий нийтэд сурталчлан таниулах бодлого, агуулгыг төлөвлөх, нэгдсэн хэрэгжилтийг зохион байгуулах, гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.

11.2. Хариуцах ажил

11.2.1. Монгол Улсын гадаад бодлого, байр суурь, дипломат харилцаа, хоёр болон олон талт хамтын ажиллагаа, нийгэм эдийн засгийн хөгжил, бүтээн байгуулалт, түүх, соёл, урлагийг хилийн чанадад сурталчлах;

11.2.2. “Дэлхийн Монголчууд хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг нэгдсэн зохицуулалтаар хангах ажлыг зохион байгуулах;

11.2.3. “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг нэгдсэн зохицуулалтаар хангах ажлыг зохион байгуулах;

11.2.4. Гадаад сурталчилгааг хөгжүүлэх, зохицуулах хууль тогтоомжийн төсөл боловсруулах, олон улсын гэрээ байгуулах санал боловсруулах чиглэлийн үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах;

11.2.5. Хилийн чанадад буй Монголын түүх, соёл, урлагийн өв, үнэт зүйлсийг судлах, бүртгэх, хамгаалах, сурталчлах бодлого, стратеги, хамтын ажиллагааг төлөвлөх, нэгдсэн хэрэгжилтийг зохион байгуулах;

11.2.6. Монгол судлалыг хөгжүүлэх, дэмжих чиглэлээр санал боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих;

11.2.7. Гадаадын улс орнууд дахь монгол судлалын төв, монгол судлаачдын үйл ажиллагааг дэмжиж ажиллах, мэдээ, мэдээлэл, сургалтын материалаар хангаж ажиллах;

11.2.8. Түүх, соёл, урлаг, спорт, киноны салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагаагаар дамжуулан Монгол Улсыг сурталчлах бодлогыг хэрэгжүүлэх;

11.2.9. Монгол Улсын Соёлын элчийг томилох, үндсэн чиглэлээр хангах, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж ажиллах;

11.2.10. Монгол Улсын Соёлын элчийг гадаад сурталчилгааны үйл ажиллагаанд татан оролцуулах, хамтран ажиллах;

11.2.11. Гадаадын улс орнуудаас Монгол Улсад зохион байгуулах соёлын арга хэмжээнд дэмжлэг үзүүлж ажиллах;

11.2.12. Гадаад улсуудтай Дипломат харилцаа тогтоосны онцлох ойг тэмдэглэн өнгөрүүлэх хэлбэрээр гадаад сурталчилгааны үйл ажиллагааг хэрэгжүүлэх;

11.2.13. Хилийн чанадад хэрэгжүүлж буй гадаад сурталчилгааны үйл ажиллагаагаар дамжуулан эдийн засаг, аялал жуулчлалын салбарын хөгжилд дэмжлэг үзүүлэх чиглэлээр холбогдох газруудтай хамтран ажиллах, бодлого боловсруулах;

11.2.14. Хилийн чанад дахь монголчуудын холбоод, монгол үндэстнүүдтэй хамтран үндэсний соёлоо сурталчлах, Монгол Улсын тухай эерэг хандлага, ойлголт, итгэлийг нэмэгдүүлэх, харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал нэмэгдэхэд дэмжлэг үзүүлэх;

11.2.15. Монголын тухай гадаадын сурвалжлага, нэвтрүүлэг хийх, ном зохиол туурвих, орчуулах, олон улсын хурал, үзэсгэлэн, арга хэмжээ зохион байгуулах, соёлын өдрийг харилцан тэмдэглэх, түүхэн ойд зориулсан арга хэмжээг зохиох, хөшөө дурсгал босгох зэрэг үйл ажиллагааг нэгдсэн төлөвлөлт, зохион байгуулалтаар хангах;

11.2.16. Гадаадын улс орнуудын хэвлэл, мэдээллийн салбарын ажилтнуудыг Монгол Улсад айлчлуулах зочин хөтөлбөр хэрэгжүүлэх замаар Монгол Улсыг гадаадын олон нийтэд сурталчлан таниулах бодлогыг хэрэгжүүлэх;

11.2.17. Гадаад хэлний сувгийг үүсгэн байгуулах, ажиллуулахад дэмжлэг үзүүлэх, олон улсын тавцанд нэр хүндтэй хүмүүс, гадаад, дотоодын улс төр, нийгэм, соёлын зүтгэлтэн, сэтгүүлч болон хэвлэл, мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах;

11.2.18. Монгол Улсад байнгын болон түр ажиллах гадаадын сэтгүүлч, сурвалжлагч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын бүртгэлийг хийх, тэдэнтэй харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх;

11.2.19. Монгол Улсад хэрэгжиж буй дээд, өндөр хэмжээний айлчлал, арга хэмжээний хүрээнд ирэх гадаадын сэтгүүлчдийн нэгдсэн зохион байгуулалтыг хариуцах;

11.2.20. Хариуцсан чиглэлээр шуурхай мэдээ, танилцуулах мэдээ болон судалгаа боловсруулах;

11.2.21. Хариуцсан асуудлаар ДТГ-уудын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, заавраар хангах, үйл ажиллагааг нь үнэлэн дүгнэж, тайланд нь хариу өгөх;

11.2.22. Хариуцсан чиглэлээрх мэдээ, мэдээллийг яамны албан ёсны цахим хуудсанд байршуулах, баяжуулах.

Арван хоёр. Дипломат ёслолын газар

 

        • Чиг үүрэг
          • Олон улсын жишиг, хэм хэмжээ болон үндэсний онцлог, ёс заншилд нийцүүлэн Монгол Улсын дипломат ёслолын бодлого, арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх, зохицуулах;
          • Монгол Улсад суугаа гадаадын ДТГ, олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудын эрх ямба, халдашгүй дархан эрхтэй холбогдсон асуудлыг зохицуулах, холбогдох арга хэмжээ авах, санал боловсруулах, шийдвэрлүүлэх, хяналт тавих.
  • Хариуцах ажил
    • Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд нарын гадаад оронд хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээ болон гадаадын дээд, өндөр түвшний зочин төлөөлөгчдийн Монгол Улсад хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний бэлтгэлийг хангах, хэрэгжүүлэх, зохион байгуулахад оролцох;
    • Гадаадын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барих, Засгийн газар хоорондын олон улсын байгууллагын суурин төлөөлөгчид Гадаад харилцааны сайдад Итгэмжлэх захидлаа барих, ДТГ-ын тэргүүн бүр мөсөн буцахтай холбогдсон ёслолын арга хэмжээг зохион байгуулах, хэрэгжүүлэх;
    • Хариуцсан чиглэлээр шуурхай мэдээ, танилцуулах мэдээ болон судалгаа боловсруулах;
    • Гадаадын зочин төлөөлөгчид Монгол Улсын төр, засгийн газрын тэргүүн нарт бараалхах арга хэмжээг зохицуулах;
    • Элчин сайд нарын агреман, цэргийн атташе нарын зөвшөөрлийг олгох, хүсэх;
    • Монгол Улс дахь гадаадын ДТГ, олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудыг төрийн болон дипломат ёслолын арга хэмжээнд урьж оролцуулах ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх;
    • Монгол Улс дахь гадаадын ДТГ болон олон улсын байгууллагуудын тэргүүн, ажилтнуудын бүртгэлийг хийх, Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгох;
    • Монгол Улс дахь гадаадын ДТГ болон олон улсын байгууллагуудын албан хэрэгцээний болон ажилтнуудын автомашинд ДК зөвшөөрөл олгох;
    • Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрөх, буух, хөөрөх нислэг үйлдэх тусгай үүргийн нислэгт зохих зөвшөөрөл олгуулах;
    • Хилийн чанадад суугаа Монгол Улсын ДТГ-уудын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, заавраар хангах, үйл ажиллагааг нь үнэлэн дүгнэж, тайланд нь хариу өгөх;
    • Хариуцсан чиглэлээрх мэдээ, мэдээллийг яамны албан ёсны цахим хуудсанд байршуулах, баяжуулах.
Нэр: Дорж БАЯРХҮҮ

Төрсөн он,сар, газар: 1974 онд Улаанбаатар хотод төрсөн

Боловсролын байдал:

1992-1996 онд МУИС-ын ОУХДС, Олон улсын харилцаа, дипломатч

1996-1998 онд БНСУ-ын Пэжэ их сургууль, хүмүүнлэгийн ухааны магистр

2010-2012 онд Австралийн Аделайдын их сургууль, олон улсын харилцааны магистр

Ажилласан байдал:

 

1999-2001 онд         МИАТ компанийн Сөүл дэх Төлөөлөгчийн газарт менежер

2001-2004 онд         ГХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газар, Ёслолын хэлтэст атташе

2004-2008 онд         Сөүл дэх ЭСЯ-нд атташе, гуравдугаар нарийн бичгийн дарга

2008-2010 онд         ГХЯ-ын Азийн газарт хоёрдугаар нарийн бичгийн дарга

2012-2013 онд         ГХЯ-ын Азийн газар, Төрийн захиргааны удирдлагын газрын дэд захирал

2013-2014 онд         ГХЯ-ны Хөрш орнуудын газрын дэд захирал

2014-2017 онд         Сан Франциско дахь Ерөнхий консулын газарт Ерөнхий

консулын үүрэг гүйцэтгэгч, консул

2017-2018 онд         ГХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын зөвлөх

2018 оны 10 дугаар сараас ГХЯ-ны Дипломат ёслолын газрын захирал

 

Гадаад хэл: Англи, солонгос, орос

Гэр бүлийн байдал: Эхнэр, 2 охинтой

Арван гурав. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар

 

13.1. Чиг үүрэг

13.1.1. Гадаад харилцаанд холбогдох бодлогын баримт бичиг болон эрх зүйн актын хэрэгжилтэд хяналт тавих, салбарын үйл ажиллагаанд захиргааны болон санхүүгийн хяналт, шалгалт хийж, үнэлгээ, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангаж, үнэ цэнийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

 

13.2. Хариуцсан ажил

13.2.1. Гадаад харилцаанд холбогдох бодлогын дараах баримт бичгийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын үнэлгээний мэдээллийн системд байршуулж, тайланг холбогдох байгууллагуудад хүргүүлэх. Үүнд:

-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн гадаад харилцааны талаарх зорилт, арга хэмжээ;

-Монгол Улсын Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд гадаад харилцааны талаар тусгагдсан зорилт, арга хэмжээ;

-Улсын Их Хурал, Засгийн газраас баталсан үндэсний хөтөлбөрүүд;

-Улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төслүүд;

  • Гадаад харилцаанд холбогдох дараах хууль тогтоомж, эрх зүйн актуудын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын үнэлгээний мэдээллийн системд байршуулж, тайланг холбогдох байгууллагуудад хүргүүлэх.Үүнд:

-Монгол Улсын хууль;

-УИХ-ын тогтоол;

-УИХ-ын АБГББХ-ны тогтоол, хуралдааны тэмдэглэл;

-Ерөнхийлөгчийн зарлиг;

-Засгийн газрын тогтоол;

-Засгийн газрын хуралдааны тэмдэглэл;

-Ерөнхий сайдын захирамж;

-Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, хуралдааны тэмдэглэл;

  • Гадаад харилцааны яамны чиг үүрэгтэй холбоотой үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, тайланг холбогдох газарт хүргүүлэх. Үүнд:

-Төсвийн ерөнхийлөн захирагч /Сайд/-ийн төсвийн шууд захирагч /ТНБД/-тай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт;

-Яамны тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт;

-Гүйцэтгэл сайжруулах төлөвлөгөөний биелэлт;

  • Гадаад харилцааны яамны нээлттэй байдлын дараах үнэлгээг хийж, тайланг холбогдох газарт хүргүүлэх. Үүнд:

-Байгууллагын ил, тод байдлын үнэлгээ;

-Байгууллагын шударга байдлын үнэлгээ;

  • Гадаад харилцааны яамны үйл ажиллагааны үр дагаврын дараах үнэлгээг хийж, тайланг холбогдох газарт хүргүүлэх.Үүнд:

-Засаглалын болон эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн үнэлгээ;

-Хэрэглэгчийн үнэлгээ;

  • Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, аудитын бодлого, цар хүрээ, эрсдэлийн арга хандлагыг тодорхойлж төлөвлөх, хэрэгжилтэд хяналт тавих;
  • Салбарын төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус аудитыг стандарт, горимын дагуу удирдан зохион байгуулж, удирдлагад тайлагнан, зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавих;
  • Үндэсний аудитын газрын аудитын зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлагад мэдээлэх;
  • Шилэн дансны тухай хуульд заасан мэдээллийг Гадаад харилцааны яамны болон холбогдох нэгдсэн цахим хуудсанд үнэн зөв, цаг хугацаандаа байрлуулсан эсэхэд хяналт тавьж, удирдлага болон холбогдох байгууллагад тайлагнах;
  • Хариуцсан чиглэлээр шуурхай мэдээ, танилцуулах мэдээ болон судалгаа боловсруулах;
  • Хариуцсан асуудлаар ДТГ-уудын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, заавраар хангах, үйл ажиллагааг нь үнэлэн дүгнэж, тайланд нь хариу өгөх;
  • Хариуцсан чиглэлээрх мэдээ, мэдээллийг яамны албан ёсны цахим хуудсанд байршуулах, баяжуулах.
bayarsaikhanНэр: Батсүх БАЯРСАЙХАН

Төрсөн он,сар, газар: 1970 онд Говь-Алтай аймагт төрсөн

Төгссөн сургууль:

1995  Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль /бакалаврын зэрэг/

1997  Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль /магистрын зэрэг/

2000  ХБНГУ-ын Бавари мужийн Байротын Их Сургууль /магистрын зэрэг/

2004  Монгол Улсын Их сургууль /Хууль зүйн докторын зэрэг/

2014  Кембрижийн Бизнесийн удирдлагын сургууль

Ажлын туршлага:

1995-2016 онд  Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш

1997-2016 онд  Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн

2000-2003 онд  Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн сургалтын албаны дарга

2006-2008 онд  “Иргэний эрх” хуулийн зөвлөх компанийн зөвлөх

2007-2008 онд  Алтай констакшн ХХК-ын захирлын зөвлөх

2008-2012 онд  Монгол Улсын Их сургуулийн Удирдах зөвлөлийн гишүүн

2004-2008 онд  УИХ-ын гишүүний зөвлөх

2005-2012 онд  Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль Монголын төр, эрх зүйн түүхийн судалгааны төвийн эрхлэгч

2006-2008 онд  Дэлхийн банкнаас хэрэгжүүлсэн “Индексжүүлсэн малын даатгал” төслийн үндэсний хуулийн зөвлөх

2005-2009 онд  БНХАУ-ын ӨМӨЗО-ны Монгол судлалын төвтэй хамтран хэрэгжүүлсэн “Халх журам” төслийн зохицуулагч, ахлах шинжээч

2006-2009 онд  Монголын хууль тогтоомжийн түүхэн эмхтгэл (1206-2010) төслийн зохицуулагч

2008-2012 онд  Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал

2013-2014 онд  Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга

2014-2016 онд  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн гишүүн

2015-2016 онд  Барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга

2016 оноос  Гадаад харилцааны яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын захирлаар тус тус ажиллаж байна.

Гадаад хэлний мэдлэг: Англи, Орос, Герман хэлний мэдлэгтэй